Хошин романаа уншаад дууслаа. Цайныхаа цагаар бага багаар уншлаа. Ойрын хэд хоног нэмэх 35 хэмээс буудаггүй, буух нь байтугай түүнээс дээш нэмж халаад, юун ном уншихтай манатай.
Нойр хүрээд, номын санд ширээ дэрлээд 10 минут ч болов дуг хийж байгаа. Тэгснээ гэнэт "хийгээ гаргачихаад" сандран сэрж энэ тэр. Хэд хэдэн удаагийн тохолдолд. Ха ха.
Уншигч олон минь би чинь хүн шүү, махан биебодтой тул та нарын хийдэг бүхнийг л хийнэ. Ха ха. Ном л уншаад, гоё гоё амттан идээд, гоё гоё ундаа уугаад л явж байдаг, өөр юу ч хийдэггүй гэж андуу эндүү ойлгов доо. Хи хи.
Азаар номын сангийн 2 давхар дахь жижигхэн өрөөг ганцаараа эзэгнэнхэн суудаг юм. Учир нь тэр өрөөнд дан гадаад ном, гадаадын уран зохиол гэх мэт ном өрөөстэй байдаг. Хүн бага үйлчлүүлдэг тулдаа л гаргасан хийгийн минь дуу, үнэрийг хүмүүс мэдээгүй өнгөрөв. Хэ хэ. а
Хошин роман уншиж байгаа хүн чинь номныхоо нөлөөнд автаад бас жаахан хошигнож бичмээр санагдаад өө.За тэгээд улаан галстукаараа яасан гэхээр ангиараа нэг кино үзээд, уйлж муйлаад, нус нулимсаа арчсан шиг л... Угааж индүүдэх гэж бас л хөөрхөн ажил болдог байж. Нэг аятайхан нь халуун индүүгээр дарахад шууд хатдаг нь.
Хөдөөгийн суманд иргэдийг усанд оруулах гэж сумдын удирдлага, намын дарга нар толгойгоо гашилгаж байхад, хотынхон ч мөн хүүхдүүдээ усанд оруулах гэж бөөн л ажил болдог байсан байх шүү.
Би лав усанд орох тийм ч дуртай бол байгаагүй ээ. Ээж угааж байна гээд хамаг арьсыг минь үрчихдэг байсан болохоор тэр. Одоо өөрийгөө угаахдаа бас ээж яаж үрдэг байсан тэрэн шиг үрж угаадаг. Ха ха.
За тэгээд матаас, хор шар, атаархал зэрэг их далдуур, нууцаар оршсоор л байж. Өдийд нэлээд ид тод болсон ч юм шиг. Аргаа өөрчлөөд улам л зэвүүн болсон ч юм шиг.
Уншихыг санал болгох хөөрхөн ном байлаа. Жензэгийнхэнд ойлгомжгүй, Х үеийнхэнд дурсамж сэдрээсэн хошин хөөрхөн агуулгатай байлаа. Хи хи.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿