Тэмдэглэлээ дуусгачих гэсэн чинь бичмээр санагдаад, хааяа үүгээр шагайхдаа бас нүдээ бэлчээчихмээр ганц нэг зүйлс байгаад байхаар нь үргэлжлүүлж байна өө.
Амьсгалах, уушги тэлэх, урт амьдралын гол нууц нь амьсгалын төгсгөл буюу гүйцэд амьсгалаа гаргах аж.
Энэхүү амьсгалаа гаргах нь их чулах шиг байна шүү. Энэ тухай нэлээд дэлгэрэнгүй тайлбарласан байв.
...уушги тэлэгдэл нь амьсгал гаргахтай холбоотой өвчин байсан. Өвчтөнүүд цэвэр агаар уушгиндаа оруулж чадахгүйгээс болж өвдөж зовж байгаа биш харин амьсгалсан хуучин агаараа бүрэн хангалттай гаргаж чадахгүй байгаад учир нь байв...
Бодоод байсан, би ч мөн амьсгалаа гүйцэд гаргадаггүй юм билээ. Чухамхүү их л гүнзгий сорж амьсгална. Гаргахдаа харин тэгсгээд дуусгана.
"Зохилдлогоот амьсгал" буюу бүтэн амьсгал гаргах урлаг гэж байдаг гэнэ. Үүнд суралцах хэрэгтэй шиг санагдав.
Хэвийн хэмнэлээр амьсгалах үед уушги агаарт агуулагдаж байгаа хүчилтөрөгчийн гуравны нэгийг л шингээн авч хүчилтөрөгчийн дийлэнх хэсэг нь амьсгалаар биеэс буцаад гардаг. Удаан цөөн амьсгалснаар бидний уушги илүү их хүчилтөрөгчийн шингээдэг аж.
...Удаан амьсгалын хэв маягийг дагахад тархинд очих цусны урсгалын хэмжээ нэмэгдэн бие эрхтний үйл ажиллагаа уялдаа холбоо сайжирч, зүрх, цусны эргэлт, мэдрэлийн систем оргил үр бүтээмжтэй ажиллах горимд шилжиж байжээ...
Амьсгал авах, гаргах хугацаа болон минут дахь амьсгалын тоо яг ижил хэмтэй буюу 5.5 секундэд амьсгал авч, 5.5 секундэд гарган, минутад 5.5 удаа амьсгалах нь хамгийн өндөр үр дүнтэй ба уг хэмнэл нь Росари (загалмай бүхий эрхи барьж унших христийн шашны залбирал) унших үетэй ижил.
Өдөрт 5-10 минут ийм хэмнэлээр амьсгалах дасгал сургуулилт хийхэд л ач тусыг бүрэн хүртэх боломжтой.
"Хэмнэлттэй амьсгал" буюу Уялдаат амьсгал.
Эрүүл чийрэг, эрч хүчтэй байж, урт наслах амьсгалын алтан түлхүүр нь цөөн амьсгал авч, бага багаар , удаанаар гадагшуулах. Амьсгал, гэхдээ цөөн амьсгал.
Зажлах. Бид хэдий их зажилна, төдий хэмжээгээрээ үүсгэгч эсийг ялгаруулж, яс нягтаршиж, төлжилтийг хурдасган, илүү залуу харагдаж, илүү сайн амьсгалдаг.
Гэх мэт олон зүйл бичжээ. Өөрсдөө уншвал илүү ихийг мэдэх байх өө.
Ийнхүү энэ номоо ёслол төгөлдөр төгсгөв.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүргэе.
0 件のコメント:
コメントを投稿