Ингээд гэртээ ч блог бичиж байна гээд пс ширтчихээр хараа муудахаас яахав, тийм ээ?
Уг нь хаашаа ч харсан ногоон өнгө. Ой мод, өвс ногоо, цэцэг жимс харагддаг юм. Чийглэг, хур бороо ихтэй улс орны нэг сайхан нь тарьсан болгон нь ургадаг.
Их цэвэр цэмцгэр ээ. Хөдөө орон нутгийнх болохоор хүн багатай. Дээрээс нь ажлын өдөр бүр ч хүн багатай. Тэтгэвэртээ гарсан настай голцуу жуулчид л харагдсан.
Их цэвэр цэмцгэр ээ. Хөдөө орон нутгийнх болохоор хүн багатай. Дээрээс нь ажлын өдөр бүр ч хүн багатай. Тэтгэвэртээ гарсан настай голцуу жуулчид л харагдсан.
Гадаад жуулчид ч цөөн байлаа. Биднийг зөндөө зөндөө жуулчин дагуулж ирээрэй гэж нэг царайлаг ажилтан залуу нь хэлсэн. Хэ хэ. Нэмэх 35 хэмээс дээш халаад ирэхээр бас л чанга юм аа. Энэ усан оргилуурыг хараад усаар байлдмаар санагдсан. Гараа дүрж үзсэн чинь юу вэ? Бүв бүлээхэн байж билээ? Хэ хэ.
Гэснээс багадаа байрныхаа хүүхдүүдтэй усаар байлдаж тоглодог байсан бага нас мину зэ. Үнэхээрийн жаргалтай байжээ. Энд хүүхдүүд усаар ч байлдаж тоглох завгүй, сургууль соёл, дугуйлан секц...
Бага байхад пааркын усан оргилуурыг тойроод л алхдаг байснаа санадаг юм. Хөөсөн чихэр бариастай. Хэ хэ. Их л том санагддаг байж билээ. Би чинь өөрөө жижигхээн.
Алмаз эрдэнэ чинь жижигхэн байх тусмаа үнэтэй гэе дээ. Хи хи.
Траншейных нь таглааг харчих л даа. Траншейны таглаа гэж хэлэхээргүй л байгаа биз дээ? Нутаг нутгийнхаа онцлогийг харуулсан зураг хөрөг, хээ угалзтай байдаг.
Энэ тухай урд нь ганц нэг зурагтай бичвэр бичиж байсан байх. Нэг бол өмнөх блогтоо ч юм уу?
Бага байхын нэг явдлыг санадаг юм. Ээж биднийг дагуулаад л ажилдаа явна. Бага дүүг тэвэрчихсэн. Би том нь юм болохоор яг ард нь дагаастай. Бас нэг дүү минь намайгаа дагана аа.
Тэгсэн нэг харсан тэр дүү маань алга шүү. Ээж бид сандраад л хайв аа. Тэгсэн чинь явган хүний зам дээрх траншейны нүхэнд уначихсан, дээшээ биднийг хараад зогсож байдаг байгаа.
Тэр нь азаар усны траншейн биш байсан. Гэхдээ хэлбэр нь дугуй, яг л траншейн шиг хэлбэртэй. Нэг их гүнзгий биш, дээрээс нь өвөл байсан болохоор бид зузаан хувцастай, дүү маань бэртэж гэмтэлгүй, босоогоороо уначихсан байж билээ. Ха ха.
Манай энэ дүү нэлээд паянтай гар аа, одооны хэллэгээр бол төмс. Эрэгтэй ч юм байгаа юм. Ха ха ха.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿