Удахгүй өвөл болно гэж бодсон чинь, бас л. Хэ хэ.
Суугуул мужийн баруун бүсэд орших Дайсэн гэдэг уул. Мөн цэцгийн хүрээлэн. Жуулчдын очих дуртай газрын нэг. Миний бие ажлын шугамаар хоёр хятад, хоёр солонгос ажилчидтайгаа хамт явсан.
Хаа нэгтээ нутаг нэгтнээ дагуулж очдог газрын нэг. Бүсгүйчүүд их сонирхоно. Эрчүүд цэцэг навч нэг их сонирхохгүй л байх шиг харагддаг. Эрчүүд та нар хааяадаа ч гэсэн гоёмсог зүйл үзэж харж, мэлмийгээн, зүрхээн баясгаж бай гэж тушаая. Өнөөх Эмүжин нь орж ирээд өмөөрөөд, загнаад унах вий дээ. Ха ха. Тэр цаана харагдаж буй бөөрөнхий дээвэрт байгууламжинд халуун орны цэцэгсийг тарьж ургуулдаг.
Хүний гараар бүтээд, өдөр бүр мэргэжлийн хүмүүс арчлаад, тордоод байхаар урамтай сайхан ургана. Мэдээж тэдгээр хүмүүс цалингаа авна. Жуулчид мөнгөө төлж үзнэ.
Гадны жуулчид бага зэрэг хөнгөлөлттэй. Тэгэхэд манайх яадаг билээ? Гадаад хүн гэхээр тэнгэрт хадчихдаг. Санаа зовно гэж юүхэв. Хөнгөлөлт үзүүлдэггүй юм аа гэхэд зүгээр л монгол хүмүүстэй адил үнээр л үйлчлэх хэрэгтэй. Тийм ээ? Энэ моднуудыг бас санааныхаа зоргоор янзалсан байгаа биз? Зүрхэн хэлбэрт оруулчихсан, амьтдын дүрс гаргаад тайрч янзалчихсан ч байх шиг.
Иймэрхүү зүйл харахаараа хүмүүс чинь өөрийн эрхгүй гар нь ухаалаг утас луугаа явдаг юм билээ. Тэгээд л цааш нь олонд түгээгээд, үзээгүй хүмүүс нь ирж үзэх хүсэлд авьаад гэх мэт.
Ажлаар хааяадаа ингэж орж гарах дуртай, зугаатай байдаг юм. Бүгчим халуун өрөөнд олуулаа цаг наргүй пс ширтэж сууснаас л дээр тийм ээ? Гэхдээ л пс ширтэж суух нь ажил болохоор яалтай ч билээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿