Энэ номныхоо тухай бага сага бичээд, номоо хураая даа. Ширээн дээр минь хөглөрөөд, хүмүүс ад үзээд байна. Хэ хэ.
Хамар агаарыг цэвэрлэж, халааж, чийглэж шингээлтийг хялбарчлах чухал үүрэгтэйг бараг хүн бүгд мэддэг хэдий ч хамар бэлгэ эрхтэн хөвчрөхгүй байх шалтгаан болж эсвэл хоол шингээлтийг сайжруулж, даавар ялгаруулж, цусны даралт буулгах, бодисын солилцоог сайжруулж, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгт хариу үйлдэл үзүүлж, хөлийн хурууны судсыг нээж, дурсамжуудыг ой санамжид хадгалах гээд бидний төсөөлж байгаагүй үй олон ажиллагаанд оролцоотой байдгийг хэн бүхэн мэддэггүй. Мөн хамрын үсний өтгөн, шингэн байх нь бид багтраатай болох эсэхэд нөлөөлдөг байна.
Гэж байна шүү нөхөд минь. Хамрынхаа нүхэн доторх үсийг хайчилдаг хүнтэй таарч байлаа. Урт ургаад, ил гарч ирчихээд хэцүү л байдаг байх, хөндлөнгийн хүн харахад тийм ээ?
Түүнчлэн хамрынхаа баруун болон зүүн нүхний алингаар нь амьсгалж байгаагаас шалтгаалж хүний тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл нь өөр өөр байдаг гэнэ.
Тухайлбал баруун нүхээр амьсгалах нь цусны эргэлт хурдсаж, бие халан кортизолын түьшин, цусны даралт, зүрхний цохилт нэмэгддэг. Түүнчлэн тархины эсрэг тал буюу логик шийдвэр гаргалт, хэл яриа тооцоолох чадвартай холбоотой тархины зүүн урд хэсгийн цусан хангамжийг нэмэгдүүлдэг.
Харин зүүн нүхээр амьсгалах нь барууныхаа эсрэг үр нөлөөтэй. Амарч тайвшрах, цусны даралт, биеийн дулааныг буулгаж, сэтгэл түгшилтийг багасгадаг. Мөн зүүн нүхний амьсгал нь парасимпатик мэдрэлийн системтэй хамааралтай ба бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөл, төсөөлөн бодох, сөрөг сэтгэл хөдлөлтэй холбоотой тархины баруун урд хэсгийн цусан хангамжийг нэмэгдүүлдэг.
Үүнийг уншсан чинь тухайн нөхцөл байдал, эрхэлж буй ажлаасаа хамаараад шууд аль нүхээрээ амьсгалахаа тохируулчихаж баймаар бодогдов. Хэ хэ.
Гэхдээ иогийн зарим нэг дасгалд хамрын нүхээрээ сэлгэн амьсгалах дасгал байдаг тийм ээ? Долоовор болон эрхий хуруугаа ашиглаад ээлжилж амьсгалаа аваарай гээд нэг дасгал хийж үзэж байсан юм. Олон жилийн өмнө. ДВД байдаг юм, надад.
Тухайн үедээ сайн мэддэггүй байж. Тэгсэн тархины үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөлөл нь өөр өөрбайж шүү дээ. Ном уншихын ач тус ийм их. Урд нь мэддэггүй, ойлгодоггүй байсан зүйлийг минь ойлгуулж, мэдүүлж, ухааруулдагт оршном.
За тэгээд олон эрдэмтэн судлаачдын хийсэн судалгааг дурдаж, амьсгалын тухай олон зүйлийг бичсэн байв. Мөн эртний Хятадын Тао судар зэрэгт энэхүү амьсгалын тухай ихэртнээс бичиж тэмдэглэж ирсэн байдаг юм байна.
"Хамар бол тэнгэрлэг хаалга. Амьсгалаа хамраар авах ёстой. Эсрэгээр бүү хий. Эс бөгөөс амьсгал аюулд орж өвчин ирнэ." Ⅷ зууны Хятадын Тао бичээс.
Амьдрал тэтгэгч амьсгал номын сүүлийн хуудасанд "Хэрэв үр хойчдоо хамгийн чухал захиас үгийг гэрээслэл болгон үлдээ гэвэл АМАА ХАА гэх хоср үг байх болно." гэж бичээстэй байдаг гэнэ.
Тэгэхээр хамраараа амьсгалын ач тус, мөн зөв амьсгалахын ач тус гэж асар чухал байх нь ээ...
Үргэлжлэл ишлэлүүдийг дараа дахин нэг бичээд төгсгөх үү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿