Ангийн хойд хананд сурагчдын зурсан зургийг хадсан байв.
зулзагынхаа зурсан зургийг шууд л олов. Харваас ойлгомжтой байсан. Хэ хэ.
Багш "Миний нар" гэдэг сэдэв өгөөд дуртай өнгө, дуртай хэлбэрээр инээмсэглэж буй нар зурцгаая гэж л дээ. Бусад хүүхдүүд их хөөрхөн нар зурцгаажээ. Хаанаас нь ч харсан нар. Өнгө нь тэр алтан шаргал нар. Хи хи.
Тэгсэн миний зулзагынхыг харцгаа. Ха ха.
Зулзагын зурсан наран дээр аалз ирээд наалдчихсан. Ха ха. Хажуугаар нь гэхдээ солонго татаастай.
Зулзагын зурсан наран дээр аалз ирээд наалдчихсан. Ха ха. Хажуугаар нь гэхдээ солонго татаастай.
Инээмсэглэл олж харсангүй. Аалзны өнгө төрхийг их сүрхий гаргаж будсан байхаар нь хайр хүрэв. Магтав.
Нэг иймэрхүү сонинтойгоор шинэхэн сурагч минь хичээж л явна.
Энэ сарын сүүлээр тамирын өдөрлөгтэй гээд өдөр бүр зааландаа бэлтгэл хийгээд ядарсан хүн байна.
Ээжийгээ тарж ирэхээр энгэрт наалдаад, мөөмөө барьж эрч хүч аваад л. Ээж бас мээмдүүлж эрч хүчээ сэлбээд л. Ккк
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿