Номоо уншаад л яваа шүү. Гэхдээ эрч нь жаахан буурсан сүүлийн хоёр сар. Шинэ ажил минь бүтэн цагийн ажил. Цайныхаа цагаар ном унших гэхээр бас нэг их сайн төвлөрч өгөхгүй л байна. Хэдий тийм ч би хичээж л яваа шүү...
3 дугаар сарын төлөвлөгөөт ном. Номын уулзалтынхан маань тухайн сардаа жаахан завгүй, 4 сард уулзаж ярилцана гэсэн амжаагүй л байна. Дараа сарынхаа буюу 4 дүгээр сарынхаа номыг уншаад бараг дуусах гэж байдаг.
Ямартай ч мартахаасаа өмнө блогтоо бичнэ ээ.
Бага зэрэг нуршуу санагдсан. Ерөнхийдөө амаараа биш хамраараа амьсгалахын чухлыг, гүнзгий бөгөөд чанартай цөөн тоогоор амьсгалахыг зөвлөсөн ном.- Олон төрлийн амьсгал байдагтай адил олон төрлийн амьсгалах арга бий. Бидний амьсгалж байгаа арга бүр бидний биед өөр өөрөөр нөлөөлдөг.
- Зарим амьсгалах арга нь бидний тархийг тэжээдэг бол зарим нь мэдрэлийн эсийг үхжүүлдэг, зарим нь биднийг эрүүл болгодог бол зарим нь үхлийг хурдасгадаг.
- Бид боловсруулсан, зөөлхөн, калориор баялаг хоол хэр их иднэ, тэр хэрээр бидний тархи томрон агаарын зам нарийсдаг байна.
- Амаар амьсгалахад хүний бие 40 хувиар илүү хэмжээний шингэн алддаг байна.
Гэх мэтээр зөндөө л зүйлийг тодруулж, цаас наажээ. Хэрэгтэй гэснийгээ, санаж явахад илүүдэхгүй гэснийгээ блогтоо бичиж үлдээнэ ээ.
Хурхирдаг хүмүүс, унтаж байхдаа бүр амьсгал нь үе үе тасалддаг хүмүүс энэ номыг сайтар уншаад, ойлгоод, зөв амьсгалж сурахыг хичээгээсэй гэж зөвлөх байна.
Хажуудах хань ижилдээ бас уншуулмаар байдаг. Хурхирдаг хүн. Би ч бас хурхирдаг гэсэн. Ха ха.
За уншигч олон минь ч гэсэн амьсгалын талаар судлаад үзээрэй. Бүгдэд нь амжилт хүсье. Үргэлжлэлийг бичнэ ээ.
Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿