2020年12月1日火曜日

Хөршийн холбоо

За энэ удаагийн хөрш болохоор жаахан зайтай. Ач зээ нартай нь бид найз. 

Зээгээс нь мэссэж ирсэн. 

-Эмээгийн тарьсан ганц нэг ногоо жимс байна, авах уу?

-Өө ашгүй ашгүй, очоод авчихья.

Гэж очоод данхтай цай хоослоод. Сүүлдээ өдрийн хоол буудаад. Хоолны дараагаар боргол чануулж уугаад. Борголтойгоо хамт чокопай идээд.

Энэ ширээн дээрх мандарин жимсийг хүртэл тарьсан. Гэрийнх нь гадаах модонд ургадаг. Янз бүрийн арчилгаа энэ тэр хийлгүй, өөрөө л ургачихсан гэсэн. Хэ хэ. Гэхдээ л амт бол сайхан байсан. 

Ямар ямар ногоотой харьсан бэ гэхээр? Кимчиний байцаа, сармис, цагаан лууван. Илчгэн чих, мандарин жимстэй. 

Ирэх долоо хоногийн хагас сайнд нь гэрт нь ууж идэхээр тохирсон. Мантуун бууз хийхээр болсон. Хань ижил бас өөрийн гарын нэг хоолыг хийх юм гэсэн. Найзууд бас ямар ч гэлээ хоол хийнэ гэсэн.

Энэ тухай зураг хөрөгтэй нь оруулж байгаад өнгөтөөр бичнэ ээ. 

Гол зүйлээ бичээгүй байна. Энэ "хөрш" эмээ маань 89 насыг зооглож буй. Зээ нь гэртээ байлгахаар авчирсан чинь, хийх юм олдохгүй, уйтгартай юм байна. Ерөөсөө гэртээ харилаа гээд яваад өгсөн гэсэн. Хэ хэ.

Тэгээд л нуруу нь асуултын тэмдэг шиг болоод бөхийсөн ч бор гэртээ богд, хар гэртээ хаан гэдэг шиг дураараа орж гарч, ногоогоо тарьж, ургуулж, арчилдаг гэнэ дээ.

Монголчууд бид эмээ өвөөгийнхөө хөдөлгөөнийг хорьчихдог тийм ээ?... 

Цоглог эмээ болох юмсан гэж мөрөөддөг. Энэ янзаараа ч лөөлөө байх гэж бодогдоно оо бас...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье...

0 件のコメント:

コメントを投稿