2022年8月6日土曜日

Завгүй

Блогоо бичихгүй байгаад гайхацгааж байгаа байх гэж бодоод таван үг сараачих санаатай орж ирлээ. Горьдсон уу? Санаж байгаа юу намайгаа та нар минь. Хэ хэ. 

7 сарын 10-наас эхлээд л ажил ундарсан. Бүтэн сайн байсан тул хэдэн хүүхдүүд ирж хуушуур хамт чимхэж идсэн. Овоо чимхэж сурцгаасан. Гэснээс одооны хүүхдүүд бууз хуушуур чимхэхээ байсан юм дагуу даа. 

Хаа нэгтээ л бууз хуушуур хийж иддэг миний зулзагууд харин ч хөөрхөн чимхэнэ шүү. Дунд зулзага хуушуурыг жаахан муу чимхээд байгаа, сургана даа. 

Хань ижил яаралтай монгол хариад ирсэн. Явсан ажил амжилттай талдаа. 

Далимд нь би баахан ном, ааруул захьсан. Гоё байна. Охид ааруулаа идээд бөөн баяр. Бага зулзага харин ааруулын амтыг мартаад, иддэггүй ээ, ярвайгаад. Бага багаар дасгана даа. 

Монголоос дүү найзууд ирж 3 хоног бужигнасан. Манай энд ахлах сургууль төгсөөд явсан нэг хөөрхөн залуу байдаг юм. Гэр бүлтэй болоод, бид гэр бүлийн ах дүү найзууд. 

Зулзагуудаа дагуулж япон орноор аялаад, аялалын эхний хэсэг манайх. Бид нэг өдөр далайд шумбаж өнжив. 

Нэг орой японы уламжлалт халуун рашаантай буудалд хонож, япон үндэсний хоол идэцгээв. Халуун рашаанд орцгоов.

Зочдоо гаргаад өгчихсөн чинь гэр чимээгүй, нам гүм хэсэгтээ эвгүй, шууд санав. 

Зураг хөрөг цаг зав гаргаж оруулахыг хичээнэ ээ. 

Зуны амралтаар дунд зулзага жаахан хийцгүйрч байна. 

Бага зулзага ко-гийн шинжилгээ өгөв. Сөрөг гарав. 

Дараагаар нь бид бас өгөв. Сөрөг гарсан. 

Зулзагуудынхаа паспортуудыг шинээр авав. Өөрсдөө визээ сунгуулав. 

Өөр чинь юу билээ? Хамгийн гол нь номнуудаа унших цаг зав гарахгүй байна. Тэгсэн мөртлөө шуналтаж ном авчруулсаар. Хо хо. 

Нэг нэгээр нь мөлхөөд л ч болов уншина даа. 

За нэг иймэрхүү, түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.