2020年4月30日木曜日

Солих цаг нь болжээ

Өнөө өглөө гарахдаа

-Хүүе ээ, хайртай охид минь ээ? Ээжийнхээ цүнхийг хардаа? Урагдчихсан байна шүү дээ.
Дунд зулзага
-Хөөх, тийм байна шүү дээ. Та дандаа л ном энэ тэр гээд хүнд юм хийж явах юм чинь дээ...

8 жилийн өмнө худалдаж авсан цүнх. Тухайн үедээ үнэтэй л санагдаж байсан. Арван мянган иен. Энд арван мянган иен гэдэг чинь их мөнгө өө.

Надад нэг тийм сонин зан байдаг. Юу вэ? гэвэл. Нэг төрлийн олон зүйл гэрт хөглөрөх нэг их дуртай биш. Нэг том жишээ нь энэ цүнх. Дээр монгол явахад хүмүүс надад хулхины бренд том жижиг цүнх бэлэглэсэн л дээ. Сэтгэл нь сайхан. Ихэнхийг нь ээждээ үлдээчихээд ирсэн. Та хүнд өгнө үү? Өөрөө мэдээд учрыг нь олоорой.

Ганц нэгийг нь энд авчирсныгаа хадгалж хадгалж буцаагаад өгөөд явуулчихсан. Бодоод байна аа. Энэнийхээ оронд ганц ном өгчихгүй дээ гэж...

Одоо нэг жижиг монгол хийцийн арьсан цүнх байгаа. Энд ажил явдалд барьдаг тас хар өнгийн нэг жижиг даавуун цүнх бий. Аан тийм томилолтоор ийш тийш явахдаа барьдаг нөөтбүүк ордог хавтгай цүнх нэг бий.

Үгүй ээ ингээд бичсэн чинь олон цүнх байна. Шинээр худалдаж авахаа больдог ч юм билүү. Хэ хэ.

Гэснээс том зулзага нэг үүргэвчээ дүүдээ өгсөн байсан. Тэгсэн дунд зулзага өмнө нь эгчээсээ авсан нэг үүргэвчээ бас голж байна аа. Тэрийг нь ээж нь авлаа гээд аваад, угаачихсан байгаа. Түүнийгээ нэг хэсэгтээ үүрнэ ээ. Сэтгэлд нийцсэн цүнх олтлоо.

Мөн энэ муухай вирус дарагдаж, тухтай дэлгүүр хоршоо явахаараа л цүнх харах байх даа. Ганц байдаг моолын маань ганц цүнх зардаг лангуутай өргөтгөл хэсэг саяхан ороход хаалттай харагдсан.

Ямартай ч шинэ цүнхтэй болтол хуучныгаа хаяж, гэрийн минь нэгээхэн хөглөрдөг хэсэг цэгцрэх нь, ашгүй.

Нээрээ олон цүнхтэй хүмүүс тэрийг яаж хадгалаад байдаг байна аа? Гайхмаараа шүү. Хэ хэ. Хэлбэр дүрснээсээ хамаараад ном шиг тэвхийтэл сайхан өрөөд тавьчихаж болохгүй эдийг, тийм ээ? Надад бол гайхмаараагийн нэг шүү дээ.

Энэ хорионы цаг үеийг би хэмнэлтийн үе гэж нэрлээд байгаа. Хэ хэ. Утгагүй дэлгүүр хоршоо хэсэхгүй, утгатай л орж байна. Гялс хүнсээ аваад  л болоо.

Та бүхэнд ч бас эерэг нөлөөлөл байгаа л биз дээ? Бүгдэд нь амжилт хүсье...

2020年4月29日水曜日

Номын жагсаалт 2

Мундаг хүмүүсийн ярилцлага сонсоод, нэг бодлын өөрийгөө голох, нэг бодлын бахархаад л явж байна. Хэ хэ. Гэхдээ нэг их өөрийгөө гололгүй, нэг их стрессдэлгүй, аль болох хөнгөнөөр оршихыг эрмэлзэж байгаа. Хи хи.

За тэгээд үргэлжлэлээ оруулаадах уу?

21. Хар захын гудамжны Спиноза
22. Навчсын хүүрнэл
23. Мянга хоёр дахь шөнө тохиосон ид шидгүй үлгэр
24. Хишигт
25. Хишигт Дурсмажит тууж
26. Чинагийн Галсан Туужууд
27. Ном унших ном
28. Нүсэр бус төсөр
29. Сурахад суралцах нь
30. Инжинаш. Хөх судар
31. Эзопын үлгэрүүд
32. Чингис хааны үр сад
33. Энх-Амгалан хааны захидлууд
34. Монгол угсаатныг сурвалжилсан нь
35. Дэлхийн түүх мэндэлсэн нь
36. Салхи зүссэн хөвгүүн
37. Зэрлэг галуу
38. Алслагдсан улсын геополитик
39. Зоримог эмэгтэй
40. Тахлын үеийн дурлал

Сүүлийн хэсэг нэг иймэрхүү. Шинэ Монгол сургуулийн захирал асан Наранбаярын орчуулсан болон гаргасан ном нэлээд байна. Би бүр дээр үед бас нэлээд бурдаг, хэнхэг байхдаа Цагаан буга гэдэг орчуулгын номыг нь худалдаж авч уншиж байлаа. Эргэж нэг харах гэсэн, даанч монгол ачуулчихсан.

Энэ жагсаалтад багадаа уншиж байсан ном байхгүй. Бүгд намайг энд ирсний дараагаар хэвлэгдсэн.

Улс хоорондын хөл хорио хурдан тавигдаасай. Тэгвэл найз нөхөд наашаа ирэх гээд л, юу захих вэ? гэж асуугаад л, би эхнээс нь номныхоо жагсаалтаас түүж хэлээд л. Мөрөөдөөд л байж байна даа...

За та бүхэнд ч бас энэ жагсаалт бас нэг сэдэл болж магад тийм ээ? Карантийнтай цаг хугацааг маш сайн ашиглаарай. Би ажлынхаа хажуугаар уншиж буй тул ахиц бага хэдий ч ӨГ-н нэгэн аргачлалаар өдөрт 5 хуудас ч хамаагүй уншиж л байна.

Их битгий хий, бага битгий хий. Өдөр бүр хий гэдэгчлэн өдөр бүр ганц хоёрхоон хуудас уншиж байна. Огт уншихгүй байснаас л том амжилт шүү.

Бүгдэд нь амжилт хүсье. Хичээцгээе ээ...

2020年4月28日火曜日

Жилд 100 ном

Дурлалт залуугийнхаа ээлжит подкастыг сонсоод оо.

Тэгсэн бас нэг мундаг эмэгтэй оролцсон байна шүү дээ. Залуус сүрхий болж байна шүү. Бахархаж байна. Ирээдүй маань гэрэлтэж байна. Найдлага төрж байна. Аая, улс төржих аяс орчихов уу? Яав?

Эртээд жилд 40 ном гэж нэг залуу хэлж байсан даа. Энэ эмэгтэй харин 100-г уншдаг гэж байна. Ёстой нөгөө Баабарын хэлснээр номыг иддэг үү? Үгүй юу? Мэдээж тоондоо чухал биш гэж өөрөө хэлсэн л дээ.

Би ч тоог нэг их чухалчлахгүй ч, өрөөстэй хэдэн номоо карантийны ачаар уншиж дуусах төлөвтэй. Ашгүй. Ажил минь карантийлаагүй ч яагаад ашгүй гэхээр?

Монголоос ирж очих хүн үгүй, шуудан энэ тэр явах ч үгүй байгаа тул. Би шуналтаж нэмж авахгүй, хүнээр дайж авахгүй, зогсонго байдалтай гэсэн үг. Түүнээс шунал хүргээд байгаа ном зөндөө л байна. Яах уу?

Энэ янзаараа би ч эх орондоо харихдаа ёстой л контнер дүүрэн номтой, тэр нь дан монголд хэвлэгдсэн ном байх янзтай шүү.За яадаг юм. Эх орныхоо оюуны салбарт хөрөнгө оруулалт л хийсэн хүн байна. Яахын та нар. Ха ха.

Мангар зузаан ном маань уншаад л байдаг, уншаад л байдаг. Талдаа л дөнгөн данган хүрсэн. Тэр цаана байгаа булцгар хөөрхөн хөл бас зэрэгцэж уншихаар аргагүй биз дээ? Хэ хэ.

Гэхдээ мундаг болох гэж стрессдэх ёсгүй гэсэн шүү. Гэрийнхэнтэйгээ сайхан маазармаар байвал маазар, зулзагуудтайгаа тоглож наадмаар байвал тоглож наад гэсэн. Яг л надад хэлээд байх шиг санагдсан шүү.

Өнөөх чинь тарагаа бүрж байгаа. Хааяа нэг каандийгаа тоглож байгаа. 4200 гараад явчихсан. Ха ха.

Одоо жаахан л дасгал, хөдөлгөөн нэмчихвэл ч болох гээд байна.

За тэгээд дурлалт залуу минь баярлалаа. Сонорыг минь мялааж байгаад.

Муухай вирусыг сөнөтөл хичээнэ шүү бултаараа...

2020年4月27日月曜日

Мэнд ээ

Шинэхэн долоо хоногийн мэнд ээ.

Амралтаа хэрхэн яаж өнгөрөөв дөө. Гэр зуур идэж уугаад л бужигнасан уу?

Би бас тэгсээн. Бужигнаад л, хоол цай, угаасан хувцас, үглэлт, ном уншилт гэх мэт чавганцынхаа ажлаа хийлээ. Маш амжилттай. Хэ хэ.

Гэснээс ойрдоо тараг бүрээд, ууж байна. Гэрийнхэн маш дуртай ууж байгаа. Элдэв хольцгүй. Харин би монголоос ирсэн нэрс хийж холиод ууж байна. Дунд зулзага ихэвчлэн чихэртэй тараг уугаад байсныг нь болиулах гэж хичээж байгаа.
Уг нь бүр багадаа огт хольцгүй тараг уудаг байсан чинь, нэг удаа чихэртэй тараг нэг амсаад л дурлачихсан. Хүүхэд гэдэг чинь чихэрлэг амтыг маш хурдан тогтоодог юм билээ. Энэ бол ээж миний алдаа байсан. Одооноос алдаагаа засах гэж хичээж байна. Нэлээд хүч, энерги шаардах янзтай...
Том зулзага ч яахав угаасаа чихэргүй тарганд дуртай болохоор бүр өглөөнийх, оройных гэж ирээд ууж байна. Урамтай.

Бага зулзага одоогоор жаахан маамаад зориулсан ногооны хольцтой тараг ууж байгаа. Үүнийг нь одоо авсныгаа дуусахаар болиод, шууд өөрийн бүрсэн тарагнаасаа өгч эхлэнэ. Хичээнэ ээ...
Нэрс холихоор үнэн тансаг амттай юм билээ. Хэ хэ.

Зурагнуудын дорх бичлэг нь тарагны тухай тайлбар биш шүү. Зүгээр л дарааллаар нь оруулсан болно.

Хэдийд нь амжуулж байна гэж үү? Хоолоо хийх зуураа хажууд нь тогоогоо тавьж байгаад л бүрчихэж байна. Нэг их цаг орохгүй бүрэхэд. Цаг бага ордог учир урамтай байдаг юм байна шүү дээ.

Олон зүйл амжуулаад байгаа шалтгаан нь нүүрном бага ухаж байна. Элдэв мэдээллийг шалгууртай сонсож байна. Зурагт бага үзэж байна. Өглөөдөө мэдээ сонсоно. Яахав зулзагууд бас зурагт үзэх гэнэ. Хэмжээ хязгаартай үзүүлнэ.

Гэх мэт хувийн сахилга баттай байхыг хичээж байна. Гэхдээ төгс төгөлдөржөөгүй л байна. Суралцаад л мундагуудаас...

Хичээнэ шүү бултаараа. Бүгдэд нь амжилт хүсье ээ...

2020年4月26日日曜日

Идэж ууж өнждөг

За энэ амралтын өдрүүдийг таг гэртээ идэж ууж өнждөг боллоо. Тэр хэрээрээ хөөрхөн хөвсийх юм. Гол нь би л ганцаараа хөвсийгөөд байхаар уур хүрнэ гэж юүхэв.
Хань ижлийн нэрэмжит хоол. Үүнийгээ маш кайфтай шардаг. Хайр хүрмээр. Хи хи.
Энэ бас нэг хувилбар нь. Гэхдээ ийм хүнд хоолыг дарааллан идэхгүй. Маргааш нь хөнгөн хооллоно.
Зулзагуудтайгаа хамт чимхэж идсэн. Хааяадаа идэхэд бас зүгээр. Түүнээс гурил махыг нэг дор идэх муу гэдэг юм билээ? Тийм ээ? Сүүлийн үед зөв зохистой хооллох тухай уншихаар, идэх зүйл олдохоо байчих гээд л байдаг болсон.

Яахав бага багаар л өөрчлөх байх даа. Түүнээс нэг дор бүр мөсөн өөрчлөх боломжгүй? санагдаад...
Ээжийн хийсэн гарын хоол. Бас л хааяа хийнэ. Мах төмсийг бас нэг дор иддэггүй гэж сонссон. Хэдэн сардаа ганц удаа юм даа л гэж бодон хийсэн.
 Сүүлийн үед элдэв уух паарти зэргийг гэр гэрээсээ цахимаар хийх нь нэмэгдэж байна гэсэн энд. Би бас дуурайгаад олон хүмүүстэй хундага тулгаад авсан. Хүмүү их дуртай хүлээж авсан. Хэ хэ.

Хоёрхон хоногийн амралтыг ингэж давж байгаа миний хажууд хагас жил шахам карантийнд байгаа монголчууд та нар минь мундаг шүү. Маш их хичээж байгаа шүү. Мэхийн хүндэтгэж байна шүү.

Амжилттай даван туулцгаана аа, тэнгэрлэг юм болохоороо. Хэ хэ. Амжилт шүү...

2020年4月25日土曜日

Дурлаад

Ойрд нэг хүнд дурлаад, ярилцлага, посткад, комедиг нь түүж сонсоод, инээгээд л, инээмсэглээд л яваад байна.

Хэн гэдгийг нь бараг таачихсан уу? Тийм ээ. Зөв таалаа. Идэр-Од.

Бүх подкастыг нь сонссон. Одоо бүр хүлээдэг болсон. ЮБ комедиг нь эхнээс нь сонсоод л. Хөдөөний ах үнэн хөөрхөн...

2-р суваг, хараал энэ тэр хэлэлгүйгээр хүнийг инээлгэж чаддаг мундаг гээд хүмүүсийн ам ч их сайн юм билээ. Би ч хүлээн зөвшөөрч байна. Хаа нэгтээ ганц нэг 2-р суваг гарна, гэхдээ тийм айхтар хүнд бол биш. Мөн ганц нэг хараалын үг орох нь ч бий, тийм ээ.

Онин нүдийг тренд болтол нь сурталчилж чадаж байна, бас. Хэ хэ. Би ч өөрөө нэг их нүд хөмсөг сайтай биш болохоор их дуртай байгаа. Зовлон нэгт л нэгнийхээ зовлонг ойлгох юм даа гэж... Хи хи.

Нийгэмд, залуучуудад өгөх гээд байгаа санаа, оноо нь их зөв. Сур сур бас дахин сур гэсэн санаа агуулагдаад байгаа тийм ээ?

Хань ижил бид хоёрын яриа.
-Идэрээ их буянтай залуу байна аа?
-Яасан?
-Хошин шог сонирхдоггүй гэргийг маань инээлгээд, хошин шог үздэг болгоод байна.

Ингэхдээ Идэрээгээс бусдыг нь үзээгүй л дээ. Үзье гэсэн сэтгэгдэл төрөхгүй л байна. Яагаад ч юм, сонирхолгүй юм шиг санагдад. Хэ хэ.

Англи үг их хэрэглэдэг нь надад бас их зүгээр санагдаад. Хүний хэлснийг тогтоож авах нь арай хурдан юм шиг, би. Аан нээрээ тэр тэгж хэлж байсан гэж ирээд л санаж энэ тэр. Хэ хэ.

Гэхдээ хүмүүс шүүмжлээд, сүүлийн подкаст нь англи үг бараг хэрэглээгүй байсан. Хүнээс үг сонсох чадвартай юм шиг байна лээ.

За ёстой магтах үгээ олж ядлаа. Ямартай ч ёстой мундаг залуу. Сурах юмсан, сургачих юмсан, хэлчих юмсан, ойлгуулчих юмсан гэсэн нэг тийм чин эрмэзлэл харагдаад байдаг юм.

Би ч бас мундаг болох гээд суралцаад явчихна аа, яадаг юм...

Бүгдэд нь амжилт шүү. Амралтын өдрийг бужигнаж өнгөрөөж байна дөө...

2020年4月24日金曜日

Номын жагсаалт

Уншихыг хүсч буй номныхоо жагсаалтнаас оруулах уу? Амар, ижий аав, найз нөхөд минь захих номоо хэл гэхлээр нь шууд блог унш гээд хэлчихнэ. Хэ хэ.

1. Бүсгүй минь, нүүрээ угаа
2. Бүсгүй минь, уучлал гуйхаа боль
3. Хөөрөх мөч-Япон хэлээр уншчихсан тул, монголоор уншихгүй ээ. Дарчихлаа.
4. Амьдралд бэлэн үү? Охин үр минь
5. Ухаалаг ходоод
6. Зүрхний хилэн
7. Элэг цэвэрлэх гайхамшигт арга
8. Бид ингэхэд хэн юм бэ?
9. Оршихгүйгээр оршихуй
10. Тэргэл саран
11. Бичиг үсэггүй хүн
12. Хайрлагдах нууц
13. Дуугай
14. Бясалгалд дадахуй
15. Цусаа худалдсан тэмдэглэл
16. Амьдрахуй
17. Үл үзэгдэх хотууд
18. Тэнгэрийн цаг болоогүй
19. Цахилж яваа гөрөөс
20. Амьд гариг

Одоогоор эхний хорийг л бичлээ. Ингэж бичихдээ зохиолч, орчуулагчийг, үнэтэй нь тэмдэглэнэ. Энэ бас уншмаар байгаа дараалал биш шүү. Зөвхөн бичсэн дараалал.

Захихдаа, худалдан авахдаа шилж, сонгож захьдаг л даа. Эхний хэсгийг нь өглөөний гайхамшиг подкастийг сонсоод, дунд хэсгийг нет шагайж явахдаа, сүүл хэсгийг Гурван дэвтрийг бичсэн Д.Болортуяагийн номын танилцуулгыг сонсоод тэмдэглэсэн байх юм.

Зүрхний хилэнг багадаа нэг уншиж байсан санадаг. Дахин ушмаар санагдаад, аавынхаа захиснаар. Угтаа бол манайд байдаг л юм. Гол нь би энд ингэж хадагдахаа мэдээгүй, хоёрдугаарт тухайн үед манайх нүүдэл суудал хийгээд аавынхаа хамаг номыг хайрцаглаад баглачихаад  ирсэн. Хэ хэ.

Тэгээд л тэр чигтээ. Аав минь охиноосоо айгаад хайрцагнуудыг минь онгойлгохгүй. Агуу их хайр биз? Тэр хайрцагны нэгэнд минь энэ ном байх л ёстой доо гэсэн хөөрхий аав минь. Нэг нартай өдөр очиж номнуудыг нь гаргаж өгнө өө.

Яагаад гэрийнхээ номыг багласан гэхээр, би та хоёроосоо номнуудыг тань л өвлөж авна, тусдаа гарахдаа. Тийм болохоор би мэдээд баглалаа шүү гэж хошуугаа цорвойлгож байгаад л баглаад авсан юм.

Аав минь охиндоо амь болохоор татгалзаж чадаагүй...

Гэснээс нэг харихаараа хайрцагнуудаа уудалж зарим нэг зүйлсээ хэрэгтэй гэсэн хүмүүст тараана аа. Манайхан уутаа бэлдэж байгаарай. Хи хи. Заримыг нь боломжийн үнээр зарна шүү. Мөнгөөрөө бэлдээрэй бас. Ккк.

Ингээд бичсэн чинь нээг гоё хариад ирмээр, аавдаа үнэрлүүлмээр санагдчихлаа.

Мөн яагаад өдөр бүр шахуу бичиж байгаа вэ? гэхээр өглөөний гайхамшиг дээр бичиж бай гэж их гардаг юм. Ганц ӨГ дээр ч биш, бас бус номонд бас тэгж байсан. ӨГ дээр бол scribing гэж гардаг.

Одоогоор хамгийн сайн хэрэгжүүлж байгаа зүйл бол энэ бичих л байх шив дээ. Бусдыг нь мөөмнөөс нь гаргаж байгаад, будаа болгоод үзүүлээд өгнө өө. Хо хо.

За дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү...

2020年4月23日木曜日

Мангар зузаан

Эхлүүлээд удаагүй байгаа ном. Мангар урт, зузаан юм билээ. Хэхэ.

800 хэдэн хуудастай гээд л бод. Одоогоор дөнгөж 250-д хуудсан дээр явж байна.

Нэрнүүдээс нь эхлээд дасаж өгөхгүй зүйл байгаа хэдий ч уншаад суухаар бас сонирхолтой.

Сэлэмийн эрдэмд бүжиглэх мэт гээд л гарахаар нь дээр үед үзэж байсан Хуанжу гэг л санаанд ороод байгаа юм даа. Хэ хэ.

Сэлэм эргүүлэв, үүлэн дүүлэн нисэв гэж ирээд л гарах юм. Бас нэг их гардаг нь архи хөнтрөх, мах идэхэд гаргуун л байсан байна, энэ урд хөршийнхөн чинь.

Бодоод байсан, урд зүгийн ном нэг их уншаад байдаггүй юм билээ. Бага байхдаа Тансан лам баруун этгээдэд зорчсоныг л үзэж байсан болохоос. Аан тийм Хуанжу гэгийг бас үзсэн.

Саналаа, багадаа Журамт бүсгүй Лү Би Лянь. Агуулгыг нь мартжээ. Нэрнээс нь харахад л нэг тийм шударга бүсгүйн тухай байх нь тийм үү?

За тэгээд Усан хөвөөний шастир маань гурван боть ном. Хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ та хэд. Бүр 2017 онд захиж бэлгэнд авч байсан байна лээ. 2, 3 дахь нь байсан билүү? Номын тавиураа ухаж төнхөж харахгүй бол мэдэхгүй байна.

Сайн хав дарж уу? Нет шагайж яваад л шинэ номтой таарахаараа тэмдэглэж аваад захиад байдаг. Дарааллаар нь уншиж байгаад л зарим нэгийг нь ингээд мартчихсан байх тохиолдол гарна аа.

Ойрд наашаа цаашаа хүн ирэхгүй, захимаар байгаа номнуудаа, тэнд захиад авахуулчихсан номоо дайж авч чадахгүй байгаа болохоор ингэж хав дарсан номноосоо эхлэн "идэж" байна. Аая нэг мундаг хүний үгийг зээлдчихлээ. Номыг иддэг гэж хэлсэн, Баабар гуай...

Тэмдэглэлийн дэвтэрт минь тэмдэглэсэн 40 ном байна. Худалдаж авч эсвэл найз нөхөд, ижий аавдаа захиж авах юмсан гэсэн ном. Худалдаад авчихсан 2 ном бий. Гэхдээ надад ирж амжаагүй.

Яагаад ингэж огцом нэмэгдсэн бэ гэхээр. Ойрд хүмүүсийн подкастыг сонсоод. Тэндээс хүмүүсийн санал болгосон ном, эсвэл оролцогчын зохиосон, орчуулсан зэрэг номыг тэмдэглэж аваад байна л даа. Хэ хэ.

Далий юм бичээд явдаг тэ, танилцуулах гэж зургийг нь оруулсан номноосоо. Яахав ээ яахав, тэгж л байг. Их зузаан тул, дараагийн бичлэгт өвөрмөц хэлц, үг энэ тэрээс нь танилцуулна аа.

Муухай вирусыг бушуухан шиг дарж аваасай. Амны хаалтаа зүүгээд, ариун цэврээ сахиад хичээнэ шүү бултаараа. Бүгдэд нь амжилт...

2020年4月22日水曜日

Цэцэгс

Сэтгэл санаагаа сэргээж гоёмсог цэцэгсийн зураг оруулна аа. Нэлээд дээхний зураг шүү.
Цэцэгнээсээ илүү сав нь анхаарал татам гоёмсог байгаа биз? Гэснээс ийм нил ягаан өнгөнд дуртай шүү.
Энэ бас өвөрмөц байгаа биз? Цэцгийн урлалаар дагнадаг хүмүүс өнгөний хослолд их мэдрэмжтэй байх юм тэ?
Гэрийн ойролцоох нэгэн айлын гадаах сарнай цэцэг. Хажуугаар нь өнгөрөхдөө аймшиггүй зориг гаргаж зураг авна. Гэрийнхээ гаднах тал дээр их анхаарна эд чинь. Гэр доторх нь харин нэг их анхаарал татахааргүй, яг хэрэгтэй гэсэн зүйл нь л байх нь их.
Хаа нэгтээ аялсан газрын үүдний зүлэгжүүлэлт. Ингээд тусгаарлаад хоёр өөр янзын цэцэг тарьсан нь цэцгэнд дуртай хүмүүст санаа болов уу гэж бодон зураг дардаг шүү. Үзүүлэх хүмүүс нь л тоотой юм даа. Хэ хэ.
Бас л өвөрмөц шийдэл. Ханын чимэг болгож хийвэл гоёмсог байгаа биз?

Нэмж хэлэхэд эмээ нар голцуу, ахимаг насны эмэгтэй хүмүүс их хичээллэдэг, сонирхдог юм билээ. Тэтгэвэртээ гарсан голцуу. Заримдаа атаархана. Миний ижий бас ийм сайхан зүйл сонирхоод явбал гэж.

Мэдээж ижий минь өөрийн хэмжээнд хашаагаа цэцгээр чимнэ л дээ. Гол нь орчин, нөхцөл зэрэг нь хааяадаа бүрдэхгүй юм. Дээрээс нь олон баярын дарамт. Тэдгээрийг дагаад мөнгө, цаг зав нь их үрэгдэх юм гэж л хардаг даа.

За ингээд үглэх гээд байдаг шүү.

Энэ хүрээд бичлэгээ жаргаая аа. Хичээх юм шүү...

2020年4月21日火曜日

Амны хаалт 2

Амралтын өдөрт хэд хэдэн амны хаалт оёж байна, хань ижил. Нийтдээ хоёр л удаа л даа.

Ямартай ч охид, би ээлжийн амны хаалттай боллоо. Хань ижлийн ажлын газар өтөр нэг амны хаалт тараадаг гэсэн. Гэхдээ гадуур гарахдаа зүүж байхаар гэж өөртөө бас оёсон л доо.


Сайхан дулаараад, энд тэнд цэцэг ногоо дэлгэрээд, амны хаалт минь ч бас цэцэглэсэн шүү. Хэхэ.

Ёстой олон жил хадгалсан даавуунууд ингэж аминд орох гэж байдаг аа. Шинээр худалдаж авах шаардлага байхгүй. Ийм даавуу байхгүй байсан ч өмсдөггүй хувцас байж л байгаа тийм ээ. Амны хаалт хийчихээр материалтай хувцас, манайд бол зөндөө байгаа байх, хайж үзнэ ээ тэгж байгаад...

Хэмнэлт шүү дээ. Хөөрлөөр гүйж очоод худалдаа хийхгүй байх гэдэг уриа лоозон дэвшүүлээд байгаа. Гэрээр дүүрэн хувцас хөглөрч буй тул заавал нэг тохирох материал байж л таараа.

Энд тэндхийн шаал хөндлөн төрлийн үйлдвэрүүд амны хаалт хийж эхэлсэн. Тэгсэн ч үнэ нь цаг бишдэхээс өмнөхөөс даруй гурав дөрөв дахин их үнэтэй. Яахав энд тэнд түүхий эд нь үнэд ороод байгааг нь ойлгож буй ч. Арай л үнэтэй санагдаад болдоггүй.

Дунд зулзага их дуртай, иймэрхүү хээ хуартайд. Ангийхандаа гайхуулж байгаа гэсэн. Ээж нь биш аав нь оёсон гэж. Хэхэ. Үнэн юм чинь тийм ээ? Гайхуулахаас яахав.

Том зулзага болохоор хэт эрээн мяраан гэсэн. Цагаан, эсвэл цайвар өнгөтэйг гэж захиалгаа өгөөд байгаа. Цагаан өнгөтэйг зүүж яваад, бас  ангийнхандаа аав нь хийсэн гэж гайхуулсан гэсэн.

Ээжийн нэр огтоосоо ч дурдагдаагүй. Хэхэ. Ээж даавууг нь хаячихалгүй хадгалсан шүү дээ. Ха ха.

Ийш тийш зугаалж барихгүй, гэр зуурхан байгаа улсууд чинь жаахаан гэсэн зүйлд баясаж, өөдрөгөөр, эерэгээр хандаж цаг хугацааг өнгөрөөхгүй бол тийм ээ?

Хошин шогийн бага зэрэг мэдрэмжтэй бичих гэж хичээж байна дөө.

Бүгдэд нь амжилт шүү. Коро чян хэзээ намжих бол? Хичээх юм шүү бултаараа...

2020年4月20日月曜日

3 болов

Хагас сайнд Анх-Отгон гуай чинь гурав болоод нэмэгдчихлээ. Харамсалтай. Мөн айдас хүйдэстэй. Орж гарч болохгүй, хэн нэг нь гарч хүнсээ цуглуулж байна.

Хань ижил дэлгүүр явахаараа тувт утастаастай. Хэ хэ.
-Юу ваха билээ? Хайр аа.

Жаахан байж байснаа дахиад л утас дин дин.
-Хайр аа, тийм юм байгаа билүү манайд? Авчих уу?

Хэсэг азнаснаа
-Тэрийг хэдийг авах билээ? Хайраа.

Гэх жишээний. Ха ха. Уг нь дунд зулзагаараа цаасан дээр бичүүлээд авч явдаг юм. Хааяа түүнийгээ үүдэндээ мартаад гарчихсан байна, өнөөх хөлдүү төмс чинь. Хэ хэ.

Нээрээ нэх хэсэг хөлдүү төмс гэдэг үг тренд болоод байсан уу? Хи хи.

Манай гэрт бол нэг их хол явахгүй, тренд. Учир нь маск энэ тэр оёод л байгаа хүнийг тэгж хэлэх алдас болно. Тийм үү?

Анх-Отгон 60-д настай байсан чинь хоёр дахь нь 20-д насны. Гурав дахь нь манай хотоос 100-д км зайтай өөр нэг хотод гарсан 50 гаран насны хүн. Бүгд эрэгтэй.

Энэ эрэгтэй хүмүүс бас их өртөмтгий байх юм тэ, зарим нэг зүйлд.

Нэг авууштай нь долоо хоногийн хугацаанд ганц нэгээр нэмэгдээд. Түүнээс төв газрынх шиг нэг өдөрт л зуун хэдээрээ нэмэгдээгүй гэж сэтгэлээ хуурах юм даа.

Охидын сургууль 27-с 5 сарын 6-г дуустал амарна гэсэн шийдэлд хүрээд гар утсанд захидал ирсэн. Хэд хоног гэртээ хөгрөгчнийхөө хаалгыг байн байн сөхөөд л сууж дээ, хөөрхий.

Гэхдээ бүхэл бүтэн 4 сар таг гэртээ карантийлсан монголынхоо хэдийг бодвол бас ч гэж гайгүй хугацаа. Хэ хэ.

Хань ижил дахин хэд хэдэн маск очсон. Дааргийн бичлэгт зураг орууламз...

Эх оронд минь бас нэмэгдээд байх юм тийм ээ. Бүр 30 гараад явчихсан. Үрэл мүрэл юу сайн гэснийгээ бүгдийг нь хэрэглээрэй манайхаан.

Бага зулзагын цэцэрлэг амрах талаар одоохондоо яриа алга. Хэрэв амарчихвал би гэртээ...

Гэснээс энд захиргааныхан ажилчдынхаа ажлын цагийг сөөлжиж, ээлжээр ажиллуулж эхэлж байна. Зарим нэг гэрээсээ ажиллаж болохоорыг нь гэрээс нь ажиллуулж эхэлж байна.

Хамгийн завгүй дунд зулзагын минь дугуйлангууд бас хоёр долоо хоног карантийлсан.

Иймэрхүү сонинтой л сууж байна дөө. Бүтэн сайнд гэрээ л тойрч хэсэг эргэлдсэн, манайхан. Гадаа тоглож. Аав гол нь гадаа машиндаа бага сага юм хийж байна гээд гадаа өнжөөд. Гурван зулзагаа бас хальт л гадаа өнжүүлэв. Хи хи.

Бүгд сонор сэрэмжээ алдалгүй, хичээнэ шүү... Бүгдэд нь амжилт...

2020年4月19日日曜日

ӨГ оюутан

Гуравдугаар сард уншиж дууссан монгол ном. Цувралыг бүгдийг нь захиалсан.

Уншиж байхдаа л бодож суулаа. Миний оюутан ахуй цагт иймэрхүү ном гарсан бол ч? Одооны хэллэгээр алаад өгөхгүй юу тэ?

Өмнө уншсантай агуулга нь нэлээд давхцах тул эдгээр цувралаас аль нэгийг нь уншсан байхад хангалттай байх. Мэдээж бүгдийг нь уншмаар байвал, таны сонголт шүү.

Ямартай ч оюутан байхдаа өглөөний гайхамшгийг хэрхэн хэрэгжүүлэх, хичээл номтойгоо хэрхэн зохицуулаад явах тухай гарна.

Англи хэлэнд ус цас, уншаад ойлгоод байдаг хүмүүст харин нэг авууштай нь дэлхийн өнцөг буланд ӨГ хэрэгжүүлэгч хүмүүсийн бүлгэм гэж байдаг юм билээ. Нүүр номд.

Бас хэд хэдэн цахим хуудас, нэлээд хэдэн номны танилцуулга энэ тэр байсан. Түрүүчийн уншсан цуврулуудад ч бичсэн байсан л даа. Би хэлэхээ мартсан байх нигуртай.

Тэгэхээр нэг ном уншаад өөр өөр номны сэдэл аваад гэх мэтээр улам гүнд нь нэвтрэх боломжтой шүү.

Анзаарсан уу? Номныхоо хажууд алим тавьсныг. Хэ хэ. Чоко худалдаж авахгүй юм шүү. Харин хүн өгснийг иднэ шүү. Хэ хэ.

За тэгээд өглөөний гайхамшиг гэсэн подкаст байгаа шүү. Олж сонсоно биз дээ? Мөн хэрэгжүүлнэ биз дээ? Би одоогоор хэрэгжүүлж эхлээгүй байна. Шалтаг шалтгаан олон байна. Хи хи.

Одоо ӨГ тэмдэглэлийн дэвтэр гэсэн ном нь л үлдсэн, уншаагүй. Нэг зузаан номны дараагаар уншина аа. Аминдаа хувь хүний хөгжлийн ном, уран зохиолын номоо сөөлжиж унших санаатай.

Бүгдэд нь амжилт. Зулзагуудын хэлдгээр коро чянг яаж ийгээд даван туулах юм шүү.

2020年4月18日土曜日

Хөөрхөн эмээ

Нэг монгол ном, нэг япон ном эхлүүлчихсэн. Өдрийн цайны цаг, бага зулзагаа хөхүүлж байхдаа, шүдний эмнэлэгт ээлжээ хүлээх зуураа гээд л барин тавин уншиж байна.

Энэ удаагийн япон ном нь япондоо алдартай жүжигчний тухай дурсамж? ном. Миний мэдэхийн дандаа л эмээгийн дүрд тоглосон болооор нь би эмээ гэдэг юм. Хэ хэ.

2 жилийн өмнө даваажинд заларсан, хөөрхий минь.

Яагаад ч юм эмээгийн дүрүүд нь таалагддаг. Мэдээж залуудаа эмээгээс өөр дүр бүтээлгүй яахав.

Нэрийг нь Кики Кирин. Дэлгэрэнгүй сонирхвол хайж үзээрэй. Би энд илүү ихийг ярихгүй. Ер нь сэдэл өгөөд л явах нь зүгээр, тийм ээ. Үнэхээр сонирхож байвал өөрсдөө хайна биз гээд л орхих...

Үзэл бодол, сэтгэхүй, харах өнцөг, хандлага гээд нэлээд өвөрмөц талдаа хүн байсан. Тэгээд таалал төгсөнгүүт нь түүний хэлсэн үгс, сургааль? зэргийг нь цуглуулаад ном болгоод нийтэлсэн. Бүр хэд хэдэн төрлийн ном харагдсан.

Би хавтасных нь усанд хөвж буй зурагт нь дурласан тул үүнийг авсан. Хэ хэ. Аль гурван сард багынхаа төрсөн өдрөөр номын дэлгүүр орохдоо өөртөө зориулж авсан. Өөрийгөө эрхлүүлж байгаа царай нь. Хэ хэ.

Мөн охид минь ч уншиг гэж бодсон. Одоогоор хэн нь ч уншаагүй л байна. Карантийлж бариад уйдахаараа унших байгаа...

Дуусаад, таалагдсан үг, өгүүлбэр, мэргэн санаа онооноос нь бичнэ ээ. 

Та нар эмээгийн тоглосон Цүнагү гэдэг киног үзээрэй. Би хэд хэд үзсэн.

Нэг зүйл анзаарав уу? Номныхоо хажууд дандаа л чоко байлгадаг даа. Энэ удаад үзэм. Өөрөө чоко худалдаж авалгүй 3 долоо хоног. Харин хүний өгсөн чоког бол идчихээд байгаа.Энэ алдаагаа удахгүй засна аа. Хи хи.

Коро чянг ингэж л дуртай зүйлээ хийж даван туулцгаая. Бүгдэд нь амжилт.

Жич: Коро чян гэдэг нь коронаг өхөөрдөж дуудаж байгаа нь Дунд зулзагын ангид дэлгэрч байгаа хэллэг гэсэн шүү.

2020年4月17日金曜日

Онц байдал

Өчигдөр Абэ сайд нийт улсын эмжээнд онц байдал зарлалаа.

Мөн иргэддээ 100,000 иен өгөхөөр боллоо. Тэр иргэдэд нь гадаад хүн орох юм уу гээд нүүр номоор хүмүүс баахан жиргэсэн байна лээ. Бид авчихвал ч башийна шүү дээ. 5 хүний ээд үржүүлээд үз дээ, та хэд. Ккк.

За тэр ч яахав. Мөнгөнд дртай золигнууд шүү. Хэ хэ.

Таньдаг хүмүүсээс ихэнх нь гэрээсээ ажлаа хийж эхлэж байх шиг байна. Суугуул мужийн захиргаа ирэх долоо хоногоос захиргаанд цуглах хүнээ цөөлж, гэрээс нь ажлыг нь хийлгэх гэж байгаа гэнэ.

Манай ажил одоогоор гойд юм хэлэхгүй л байна. Ямартай ч нэг сарын хугацаатай зээлдэг япон хэлний сурах бичгийг гурван сар болгож хугацааг нь сунгаж байна. Карантийг ашиглаад, алаад өгье гэсэн хүмүүст боломж тийм ээ.

Би ч зээлсэн номоо л уншиж хэвтэх минь. Нэг ном зээлчихсэн байгаа, гэхдээ уншиж эхлээгүй. Наана нь өөр гого ном эхэлчихсэн. Удахгүй зураг оруулна аа.

5 сарын алтан долоо хоног гээд амралтыг ч хаашаа ч явалгүй гэр гэртээ өнжих нь. Гал тогоо эргүүлсээр байгаад хэдэн кг жин нэмэхээ таашгүй. Хи хи.

Нээрээ манайх Анх-Отгонтойгоо л байгаа. Эргэн тойрны хил залгаа мужууд нэмэгдээд л байна. Яалтай ч билээ?

Өнөөдөр мужийн захирагч, боловсролын газрын дарга нар ямар шийдэлд хүрэх нь үү? Ямартай ч 5 сарын 6-г дуустал амарч магад.

Энэ онц байдлын гол зорилго нь алтан долоо хоногийн амралтын хүний урсгал хөдөлгөөнийг багасгах зорилготой. Тэгэхгүй бол хүмүүс сурсан зангараа аялаад, орж гараад байвал улам л нэмэгдэнэ.

Хэрэв олноороо нэмэгдвэл эмнэлэг, орны тоо хүрэлцэхгүй европын орнууд шиг юм болно.

Цаг хожих л хэрэгтэй байна. Тийм үү? Эм, вакцин энэ тэр гартал...

Монголчууд бүгдээрээ бас хичээж, цаг хожих хэрэгтэй шүү. Гараа сайн угааж, маскаа сайн зүүж, хувийн ухамсараа дээшлүүлж, дарлаагаа дэмжиж...

Бүгдэд нь амжилт шүү...

2020年4月16日木曜日

Баяртай орэнж

За энэ их учиртай ном оо.Нэр нь "Баяртай орэнж"

Яг ямар учиртай вэ гэхээр?

Мужийн хэмжээнд зохиогдсон, уншсан номынхоо тухай сэтгэгдэл бичих уралдаанд том зулзага оролцож түрүүлсэн дээ.

Уншиж тэмдэглэлээ бичсэн ном нь. Чөлөөт номын, цаанаас нэр зааж өгсөн номын тухай гэж хоёр янз байдаг юм билээ.

Том зулзага болохоор чөлөөт төрлөөр нь оролцсон.

Гэрийн ойрхон номын дэлгүүр хаагаад, жаахан зайтай номын дэлгүүр орох гээд завгүй гүйгээд байлаа.

Том зулзага найзтайгаа номын дэлгүүр явахдаа захиалж өгсөн. Ирчихлээ гэж утасдахаар нь очиж худалдаж авсан.

Номын хувьд нэлээд дээхнийх. 2013 оны 8 сард худалдаанд гарсан ном байна лээ. Номын сангаас зээлээд уншиж болно л доо.

Гэхдээ ээж гэрийнхнээ номын санг чимэхээр шийдсэн тул худалдаж авахаар сэтгэл шулуудсан. Дурсгалтай шүү дээ. Мужийн нийт ахлах сургуулийн сурагчдын дунд зохиогдсон уралдаан шүү дээ. Цаашаа улс руу явсан ч байранд шалгараагүй ч...

Мэдээж бүх сурагчид оролцоогүй. Номонд дурладаг хүүхдүүд оролцсон нь ойлгомжтой. Бид л даруу зан гаргаад байгаа хэдий ч...

Гэж үе үе зулзагуудаараа бахархах сэтгэл төрөх юм тэ. Та нар ч бас адил байх тийм үү?

Номын агуулга нь эх орноосоо алс хол хүний нутагт өөр өөрсдийн шалтгаанаар ажиллаж амьдарч буй тухай гарна. Өөр өөрсдийн аливааг харах өнцөг, хандлага, нөхцөл байдал, үнэ цэнийн тухай гарна.

Нэлээд гүнзгий утга санаатай. Сонирхож байвал өөрсдөө хайж олоод уншаарай. Том зулзага минь юу бодож уншиж байсан бол гэж л бодогдоод байсан. Шалгарсан сэтгэгдэл нь ч бас л одооны хэлдгээр ёнк гээд л явчихсан, толгой руу минь...

Үг хэллэг нь?, ханз жаахан хэцүү байсан. Мэддэг үг хэдий ч ханзаар биччихээр мэдэхээр уншиж чадахаа байчихаж байгаа юм. Хэ хэ. Нэг өгүүлбэр нь их урт. Зүйрлэл энэ тэр ч нэлээд чанга санагдсан.

Яагаад хүний газар албатай юм шиг ирчихээд, муулан муулан, эх нутгаа санан санан амьдраад байдаг вэ? Зарим нэг нь зөвхөн амьд явахын тулд, зарим нь сурахын тулд, зарим нь нэг мөсөн суурьшихын тулд гээд л.

Ямартай ч нэлээд хугацаа зарцуулж уншлаа. Өөрийгөө болоогүй л байна даа гэж голон голон уншсан ном байлаа. Хичээнэ ээ, ээж нь.

Хэдэн сар ингэж карантийлахыг хэлж мэдэхгүй ч, хичээцгээнэ шүү бултаараа...

2020年4月15日水曜日

Айдастай юм өө

Айдас хүйдэстэй нэг шөнийг угтлаа тийм ээ. Ээж аав руугаа утасдаж орж гарахгүй байхыг дахин дахин санууллаа. Насан өндөр болж яваа, бас үе үе энд өвдлөө, тэнд өвдлөө гэж хэлдэг болосн хоёртоо санаа зовоод байх юм аа.

Ашгүй сөрөг гараад сэтгэл амарсан, сайхан өглөө байлаа.

Монгол цагаар 11 цагийн ЭМЯ-ны мэдээг сонсдог юм. Аав минь бас сонсоод нааш нь мэдээ өгнө. Хүний газар буй бидэндээ санаа нь зовоод л байх шиг...

Жаахан назгайраад, гадуур амны хаалтгүй яваад байгаа хүмүүс минь ээ? Хайртай хүмүүсээ, өөрийгөө хайрлаач дээ гэж гуйж байна.

Гуравхан сая хүм амтай улс дорхноо л сөхрөнө шүү дээ. Хамтдаа хичээе л дээ.

Суугуул нутгаар минь Анх-Отгонтойгоо л байна. Нэмж илрээгүйд бас сэтгэл санаа уужрах шиг...

Одоогоор зулзагуудын алба карантийлаагүй байна. Дугуйлан секцүүд хэсэг хугацаанд карантийлсан. Том зулзага ахлах ангийн төгсөх ангид дэвшсэн тул төгөлдөр хуурын хичээлээ албан ёсоор дуусгав.

Одоогоор тооны дугуйлан, зургийн дугуйландаа явж байна. Удахгүй зургийн дугуйлангаа бас албан ёсоор дуусгах байх.

Дунд зулзагын сагсны дугуйлан амарчихсан байна. Төгөлдөр хуур нь яямартай ч долоо хоног байдлыг харж карантийлахаар болсон. Гэхдээ энэ төгөлдөр хуур нь багштайгаа хосулхнаа л хичээллэдэг тул бас ч гэж эрсдэл багатай. Нэг дор олон хүн цуглахгүй.

Ажлынхан маань бас хуралдаад, зохион байгуулах гэж байсан арга хэмжээнүүд зогсох нь зогсоод, хойшлуулахыг нь хойшлуулж байна. Хэрэв хэн нэг нь 37.5-с дээш халуурвал ажилдаа ирэлгүй утасдах, сэжигтэй гэж санагдвал 14 хоног амрана. Цалинтай амралт олгоно.

Амны хаалт байнга зүүх, гараа сайн угааж ариутгаж байх, ханиаж найтаахдаа ам хамраа сайн таглах, ингэхдээ гараараа биш, алчуур энэ тэрээр халхалж, дарж найтаах.

Өглөө бүр халуунаа хэмжиж байх. Гэснээс бага сургууль бас халуун хэмжиж багаа. Хуудас тарааж өгсөн. Түүндээ өглөө бүр халуунаа хэмжиж тэмдэглэж байгаа.

Мэтчилэн байдал хурцдах тийшээ хандаад байгаа ч юм шиг. Айдас төрж л байна. Гэхдээ аль болох сэтгэл санаагаа өөр тийш хандуулж, стрессдэхгүй байх санаатай.

Нэг ном дуусгах гээд л. Бишээ хоёр ч ном юм байна. Нэг нь япон хэл дээр, нэг нь монгол хэл дээр. Зураг оруулна аа.

Та нар минь бас маш сайн хичээдэг юм шүү. Удахгүй бүх зүйл хэвийн болно оо.

2020年4月14日火曜日

Амны хаалт

Зүгээр суухаар хань ижлийнхээ хийсэн амны хаалтны зургийг оруулах уу?

Мэргэжлийн хүн шиг оёсон. Гэрийн бүсгүйчүүд уулга алдаад л, ааваараа бахархаж, магтаж, хайрласан.
Гэрт хөглөрөөд л байсан даавуунууд аминд орж байна. Ганц нэг резин байсан минь бас. Нэмж авах гэсэн чинь лангуу хоосон байсан.

Нэг хэсэг амны цаасны хайрцагны гадуур даавуун уут хийдэг баатар болоод хэсэг даавууны өөдөс цуглуулсан даа. Тэгээд л гэрт минь жаахан даавуу яваад байсан юм.

Хань ижил бид хоёр ярьлаа. Юм юмнаас жаахныг гэртээ аваад хадгалчихсан байхад илүүдэхгүй юм байна, жишээ нь энэ мэт даавуу, маарль, хөвөн, товч, резин гэх мэт.

Заавал шинэ даавуу хэрэггүй гэсэн. Өмсөхгүй байгаа подволк, даавуун цамц гэсэн зүйлээ ашиглаж болно гэсэн шүү. Бас л боддог л санаа. Бага зулзагынхаа ганц нэг өлгийний даавууг ашиглаж болох юм гэж бодсон.

Хань ижил гарт нь ороод ирэхээр захиалга авдаг юм билүү? гэж байсан. Хэ хэ. Тэгвэл ч би бас ханцуй шамлан орж тусална аа. Мөнгө мөнгө, өрхийн санхүүд нэмэртэй шүү дээ. Тийм ээ. Хи хи.

Түүнээс ганц ч хуруугаа хөдөлгөөгүй хүн шүү дээ би чинь. Тэгснээ зардаг ч юм билүү гэнгүүт шууд л хөдлөж эхлэх...

Хүний шуналаа гэж...

За тэр ч яахав. Анх-Отгон одоогоор ганцаараа л байна. Дахин битгий нэмэгдээсэй гээд залбираад д сууж байна. Ажлынхан бүгд амны хаалттай.

Хамтдаа хичээцгээе ээ. Бүгдэд нь амжилт шүү...

2020年4月13日月曜日

Анх-Отгон

Өнгөрдөг тав дахид манай суугуул нутагт Анх-Отгон гарсаан.

Бажигадаж эхэлж байх шиг байна дээр дооргүй. Мужийн харъяа байгууллагууд хэсэг хугацаанд амарна. Бага дунд ахлах сургуулиуд карантийлаагүй. Нэмэгдвэл л гэсэн хандлагатай байна. 

Өнөөдөр даваа гараг. Нэмэгдсэн гэсэн мэдээ гараагүй, зулзагууд албандаа явцгаасан. Гэснээс бага зулзага шинэ цэцэрлэгтээ дасаж байна. Өнөө өглөө уйлаагүй, баяртай гээд багшдаа тэврүүлээд үлдсэн. Бүр хайр хүрээд. Орой авахдаа чанга тэврэн үнсэнэ дээ.

Үндсэн яриандаа. 60-д насны эрэгтэй хүн гэсэн. Хаагуур хаагуур явсан, ямар ямар хүнтэй хавьтсан, гэр бүлийнхнийг нь хянах энэ тэр гээд л холбогдох улсууд нь шөнө дөл болтол хуралдаад, ядарсан хүмүүс хэвлэлийн бага хурал хийж харагдсан.

Амны хаалт дуусч байсан тул хань ижил амны хаалт хийж хоёр өдөр шөнө дөл болтол суусан. Нэг юм хийхдээ хамаг зүрх сэтгэлээ өгчихдөг хүн чинь нэг бодлын их сайхан. Нэг бодлын сүржин бадруулчих юм. Хэ хэ.

Охидынхоо санал бодол, хүсэлт зэргийг нь сонсоод, даавуугаа илж таалаад нам болчих юм. Ккк.

Амны хаалт хийхтэй холбоотой, гадуур дэлгүүр хоршоо орлоо. Даавуу ч яахав гэрт байсан. Резин авах гэсэн чинь лангуу нь хоосон. Мэдсэн бол их эрт худалдаж авах байж.

Мэдээ гарсны маргааш буюу хагас сайнд том зулзагынхаа төрсөн өдөрт хэрэгтэй ганц нэг зүйл худалдаж авахаар гарсан чинь дэлгүүр хоршоо пиг хүн байсан.

Үүнээс харахад л ойлгомжтой. Хүмүүс сандралдаж эхэлж байгаа нь. Өмнө нь Токио гэх мэт хотууд их хол сонсогдоод байсан байх. Хаа байсан Токио, Осака гээд л.

Одоо японд ганц л муж халдвартай хүн илрээгүй байна. Иватэ муж. Хичээгээрэй, Иватэ мужийнхаан. Бид бас хичээнэ ээ.

Эх орны та нар минь бас сонор сэрэмжээ алдаж болохгүй шүү. Амны хаалтаа сайн зүүгээд, гар хөлөө сайна угууж байгаарай...

2020年4月12日日曜日

Тэртээх

Тэртээх олон жилийн өмнө ээж хэмээх эрхэм алдрыг хүртэж байжээ.

Одоо бодоод байх нь ээ, өөрөө хүүхэд, төрөхийн тухай ойлголт, жирэмслэх, хүүхэд тээх тухай ойлголт асар нимгэн байжээ. Эмээ, ээж, эргэн тойрны найз нөхөд, эгч нарын ярианаас л хагас хугас сонссон ойлголт, мэдээлэлтэйгээ, асар зоригтой байжээ гэж...

Өнөө цагийн жирэмсэн ээжүүд, хөхүүл ээжүүд шиг мэдээллээр хахаж цацсан байна шүү дээ. Ухаалаг утасныхаа товчлуурууд дээр сүмбэн цагаан хуруугаараа хэд товшиход л хэрэгтэй гэсэн мэдээллээ олоод уншчихаж байна. Нэгэн бодлын атаархмаар...

Аав минь маш их баярлаж билээ. Жаахан зээгээ ханиад хүрлээ, эмийг нь яаж уулгахаа мэдэхгүй уйлагнан утасдахад такси бариад л цайныхаа цагаар давхиад ирдэг байж билээ. Аавынхаа тэр их хайрыг бодохоор нулимс цийлэгнэдэг юм.

Анхны зээдээ амь шүү дээ муу ижий аав хоёр минь. Том зулзага минь ч амь тэр хоёртоо.

Гол хэлэх гэсэн зүйл маань, энэ жилийн төрсөн өдөрт манай гэр бүлийн гишүүд дээр нэмэгдээд хоёр хөөрхөн охин ирж цугтаа хуушуур хийж, бялуу идэж тэмдэглэв.

Юун хоёр охин бэ? гэхээр эндхийн ахлах сургуульд тэтгэлэгээр суралцаж буй охид. УГта тэтгэлэгээр ирсэн хэдий ч бас бус зардал гараад байдаг бололтой. Дундуур нь бас нэг хүн нэмж идээд байдаг сурагтай. Монголчуудаа гэж, идэж уухын дон туссан ганц нэг гарууд байх юм? Яалтай...

За тэр ч яахав. Нүгэл нүдээрээ, олон хавар нэгэнтээ гэж...

Нэг охиных нь төрсөн өдөр том зулзагатай минь нэг өдөр байж таараад. Манайд ирээрэй, хамтдаа тэмдэглэе гэж урьсан. Тэр хоёр минь цаг заваа хаж байгаад хүрээд ирсэн. Дээр нэг ирэхэд нь ямар хоолонд дуртай вэ гэхэд "хуушуур" гэж хэлсэн тул хамтдаа хуушуураа чимхээд, хайраад л хөгжилтэй байсан.

Миний хөөрхөн охидоос ялгаа юу байхав. Хүний газар, ээж ааваасаа хол жаахан охид. Ярьж хөөрөх хүнгүй, шантрах үе ч байдаг л байх. Үе үе ярьж хөөрөх гэж ирж байгаарай л гэдэг юм.

Гэснээс эдгээр хүүхдүүдийг манайд ирэхээр уурладаг нэг монгол хүн байна. Ха ха. Энэ тухай бичвэл бас л урт түүх болно... Тэр уурлаад байгаа хүн нь өөрөө ахлах сургуульд байхдаа манайхаар орж гардаг л байсан хүн...

За тэр ч яахав. Хүн өөрчлөгдөнө өө гэж...

Бялуугаа олуулаа хувааж идэх тул хамгийн том гэснийг нь л захиалж авсан. Ирээд удаагүй байгаа охид маш их амттай байна гэсэн.
-Эдний энэ амттангууд их гоё амттай тэ эгчээ, даанч байнга худалдаж авч идэхгүй л дээ...

Манайхаар дандаа агаа нар ирдэг байсан бол ингээд эгээ нар ирдэг болж байгаа юм. Агаа нарыг бол шарсан мах, чанасан махаар дайлдаг байсан бол эгээ нарыг амттанаар дайлах юм шиг байна. Хэ хэ. Хүйсийн ялгаа гэж...

Төгсгөлд нь ээж болсон өдрийн мэнд, том зулзагатаа аз жаргал, хамгийн сайхан бүхнийг хүсье ээ...

2020年4月11日土曜日

Цоорч байна аа

Хэн цоороод байна гээч? Хуучин блог бичигч танихгүй андууд. Блог анхлан монголчуудын дунд нэвтэрч байхад бичдэг байсан архаг блогчид.

Одоо гэхдээ тэд инстаграм, нүүр ном гээд блогоо тоохоо больсон.

Бүгд гадаад дахь сургууль соёлоо дүүргээд, том том дарга захирал болоод, хувьдаа хэд хэдэн компани нээгээд. Ямар сүрхий юм бэ? Ямар атаархмаар юм бэ? Ямар бахархмаар юм бэ?

Тэгсэн би яаж байна. Тэднээс жаахан л хоцорч блог нээж байсан. Бахь байдгаараа, байдгийнхаа баруун хаяанд. Хэ хэ. Харин гурвуулаа байсныгаа тав болгож үржсэн л амжилттай суух шив.

Ингээд хараад байсан чинь томроод, од мод болсон блогчид ихэнх нь эрчүүд байна лээ. Тэд ямар цүдийж барьж үржих биш тийм ээ? Ккк. Би ч гэсэн эрэгтэй байсан бол та нар шиг байх л байсан за юу. Хи хи.

Зарим нь бүр эхнээсээ УИХ-д нэр дэвшихээр хэвлэл мэдээллээр их гарч байна. Сонгогдоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Эх орны минь ирээдүй блогчид та нарын гарт шүү. Хэ хэ.

Би бас та нарын араас явна аа, яадаг юм. Харин яаж явах уу? Хо хо.

За за өөрийгөө голохгүй ээ. Жаахан магтаал эерэг талаас нь бичээдхэе.

Монголын ирээдүйн чанартай? гурван иргэнийг өсгөн хүмүүжүүлж байна. Ирээдүйд гурвуулаа биш юмаа гэхэд ядаж нэг нь эх орондоо тустай зүйл хийх байлгүй дээ энэ чинь одоо. Монгол хүн байна даа...

За тэгээд үлдсэн нь дэлхийн хүн болоод ямар нэгэн байдлаар эх оронтойгоо хамаатай ажил хийх болно...

Сайн хань, сайн ээжийнхээ үүргийг л маш сайн хийгээд явж байна. Монголдоо хэвлэгдсэн номнуудыг чадлынхаа хэрээр худалдан авч, бэлгэнд авч уншиж байна. Хааяа нэг ижий аав руугаа мөнгө шилжүүлж байна. Хо хо.

Гэх мэт хичээж л явна, танихгүй блог андууд минь ээ... Та нарын зорьсон үйл хэрэгт өндөр амжилт хүсье ээ...

2020年4月10日金曜日

Амьдралдаа анх удаа

За ёстой амьдралдаа анх удаа энэ кара агэ гээч зүйлийг хийж үзлээ. Кара агэ гэдэг нь тахианы махыг өндөг болон гуриланд өнхрүүлж байгаад шарахыг хэлнэ ээ.

Яагаад хийдэггүй байсан бэ гэвэл дараа нь үлдэх тос нь хайран санагдаад, бас эрүүл мэндэд нэг их сайн хоол биш, ажиллагаа ихтэй гээд л хэд хэдэн шалтгаан байна.

Хуушуурыг ч манайхан байнга идээд байдаггүй л дээ. Хааяа бүгд амарч буй өдрөөрөө сайхан монгол хоол хийж иднэ ээ гэж ирээд л хуушуур хийх нь бий.
За энэ миний анхны бүтээл. Хүмүүсийн хийсэн шиг бөв бөөрөнхий болоогүй ч амттай байна гэж манай амтлагч нар хэлсэн. Хэ хэ. Доргиод маргааш нь дахин хийсэн. Дахиж хэзээ хийхийг бүү мэд. Онгод бууж ирэхээр л хийнэ дээ.
Үүнийг найзын ээж хийж, найзаар минь хүргүүлсэн. Найз минь ганц охинтой, дахиж төрөхгүй бурхан минь, өсгөж хүмүүжүүлнэ гэдэг том ажил, би чадахгүй гэдэг хүн байдаг юм.

-Танай том зулзагыг хараад хүүхэд бүр ийм мундаг байдаг байх гэж бодсон чинь ёстой нөү юм байна лээ шд. Одоо энэ ганцыгаа яаж хүмүүжүүлэх вэ гэж толгойгоо гашилгаж байна шүү дээ...
гэж ирээд л яриа гэж юүхэв хүн. Ккк

Ажил нь их, ийш тийш томилолт ихтэй үед ээж нь ирж хардаг юм. Жилдээ хоёр удаа ирээд байх шиг.

Намайг гурвын гурван хүүхэдтэй, ижий ааваасаа хол яаж болгоод байдаг байна аа? Мундаг юм аа энэ тэр гэж хэлдэг юм. Хэ хэ. Тэгээд ирэхээрээ биднийг ингэж хоолоор дайлна. Гэртээ урьж, нэг бол ингээд хийсэн хоолноосоо илүүчлээд өгөөд явуулчихна. Уярмаар...

Солонгос үндэстэн болохоор хоол ундны асуудал дээр Жангүм л гэсэн үг. Том зулзага дуртай, ээж нь хэзээ ирэх вэ гээд л асуудаг гэж байгаа.

Найз маань бас чи ээжийгээ авчраач ээ, ээж чинь ирье гэж хэлэхгүй байна уу? гэж их асууна аа. Намайг их завгүй байхыг хараад өмнөөс минь ядраад байдаг шиг байгаа юм. Би ядраагүй байхад. Хэ хэ.

Өөр юу амьдралдаа анх удаа туршиж үзэх бол? Туршиж үзэхээрээ зураг хөрөг орууламз...

Гурав болон түүнээс дээш маамуутай хүмүүст томоос том амжилт шүү...

2020年4月9日木曜日

Шинэ багш шинэ анги хамт олон

Суугуул нутагт минь хичээлийн шинэ жил эхэллээ.

Хойшлуулах уу? Яах уу? гэж мэдээж их л эргэлзсэн байж таараа. Одоогоор япон улс даяар гуравхан мужид к.вирусын халдвар илрээгүй байна . Тэрний нэг нь манайх.

Тэгээд л хичээл номоо эхлүүлэхээр шийдсэн байх.

Дунд зулзага өглөө маш их догдолж хөөрсөн хүн гараад явсан. Хэн гэдэг ямар багшийн ангид орох бол? Хэн хэнтэй нэг анги болох бол? гэж төсөөлөөд нойр нь хүрэхгүй  байх шиг байсан.

Том зулзага химийнхээ сонгонд үлдэж чадах нь уу гэж санаанв зовж байсан. Учир нь дүнгээр маруухан бол сонгоноосоо хасаад хаячихдаг гэсэн. Бас энгийн ангиас сайжирсан хүүхэд байвал сонгонд ороод ирдэг гэсэн.

Ямар азаар энэ жил төгсөх анги биш юм гэж ярилцаад л сууна. Тэгсэн бол  ч их дээд сургуулиудын хичээл хойшлоод, цахимаар заах энэ тэр гээд одоо л яригдаж байна энд...

Токио, Канагава, Сайтама, Чиба, Осака, Хёого, Фүкүока гэсэн хот мужуудад онц байдал зарлалаа. Хүмүүс нь бас жаахан сандралын байдалтай байх шиг... Дэлгүүр хоршооноос худалдаа хийхдээ бөөнөөр нь худалдаж авахгүй байх, дугаарлаад зогсохдоо хоёр метрийн зайтай зогсох, олон хөлийн газар явахгүй байх гээд л ард иргэдээ уриалж байна.

...Орой тарж ирцгээв. Бага сургууль эрт тарсан л даа. Багш нь эмэгтэй. Тэр тэртэй нэг анги болсон гэж баяртайгаар ээждээ хэлсэн.

Том зулзага гар утсаараа хиймийнхээ сонгонд үлдсэн байна гэж мэссэж ирүүлсэн. Багш нь хуучин багш нь. Ээж багшид нь амттай кофе авч өгнө  гэж амласнаа гүйцэтгэх л үлдлээ.

Хичээл эхлээд л нөгөөдрөөс нь шалгалттай гэсэн. Толгой өндийхгүй л сууна. Бид нэг саад болохгүй ч багатайгаа шуугилдаад чимээтэй хэцүү байдаг байхдаа гэж бодно оо бас...

Хичээл эхлэхийн өмнөх өдөр охиддоо идэхийг хүсч байгаа амттанг нь авч өгсөн. Хичээгээд байж дээ  гэж урам өгөх зорилготой, ээжийн нэг ёсны хатан ухаан. Хэ хэ.

Шинээр бага, дунд, ахлах ангид элсэж буй сурагчид амны хаалттай нээлтээ хийв гээд сонин хэвлэлүүдээр гарсан.

Суугуул нутаг минь торойгоод л үлдээсэй, бүх зүйл хэвийн байдалдаа хурдан эргэж ороосой гэж хүснэм...

Монголчууддаа бас амжилт шүү...

2020年4月8日水曜日

Загас ба шувуу

Эртээд сакүрадах үедээ дарсан зураг.
Усан оргилуургүй ч нэг ийм хиймэл цөөрөмтэй, түүнийгээ асар цэвэрхэн байлгаад, түүндээ ийм мөрөг загас, шувуу гээд тэжээгээд байна.
Улаанбаатар минь сүр дуулиан бүхий, их мөнгөөр бүтсэн усан оргилуургүй болох л байх тийм ээ уг нь.

Мэдэхгүй юм даа. Хардах сэтгэл нь давамгайлаад байх юм. Хэн нь хэдэн төгрөг тонших гэж байгаа бол гээд. Түүнээс тиймхэн юм мэддэггүй харалган хүмүүс дээр суугаад байдаг юм болов уу?

Намтар хөргийг нь харахад их л мундаг сургууль соёл төгссөн маниас л илүү цол гуншинтай байх юм билээ, энэ дарга нар чинь...

Үглэлгүй нэг бичлэг хийчихгүй тэ. Хэ хэ.

Энд ирсэн хүүхдүүд загасыг хооллож харагддаг. Талхны булан өгөх нь их юм билээ. Дунд зулзага тагтаа хооллоно гээд будуу авч гарсныгаа машинд орхиод алхаад ирсэн. Унжийгаад л байсан. Дараа дахиж ирж хооллоно гэж амлалт өглөө. Амлалт өгч дуусаагүй байхад шалаад эхэлж байна лээ.

Миний дунд зулзага жаахан шаналгаа талдуу хүн. Нэг юм дуулгачихвал шалаад, нойтон хамуу шиг л нэхээд, шалаад, сануулаад л байдаг хүн. Хи хи.

Энэ жижиг цагаан зүйл чинь өнөөх гайхал сакүра цэцгийн дэлбээ шүү дээ. Цасан ширхэг шиг санагдаад дуртай байдаг юм.

Сакүра тойроод л хөөрхөн хөөрхөн нүд баясгах зүйл их байна дөө. Усан оргилуургүй ч гэсэн. Манайд бас нэг иймэрхүү, нэг мод, нэг цэцэг тойроод л иргэдийнхээ цаашлаад галны хүмүүсийн нүдийг баясгаад, түрийвчийг нь сэгсрээд байна шүү дээ.

Манай хотын дарга цэрэг нараа, бодооч ээ, сэтгээчээ гэж хэлмээр байна өө.

За бүгдэд нь амжилт шүү...

2020年4月7日火曜日

Цэцэг

Эртээдийн сакүрадалтынхаа хажуугаар бид бас цэцэг харж баяссан. Алхаж явсан учраас ойр хавийн элдэв шалдав зүйл харж баясаад, айлуудын үүдний гоёо болох цэцэгсийн узараг дарсан шигээ л явсан.
Өнгө алаглаад л. Хамгийн сонирхолтой нь том зулзага сургуульдаа ирж очихдоо явдаг зам нь байж таараад. Энэ айлын хашааны цэцэг гоё. 5 дугаар сарын эхээр энэ айлын сарнай цэцэг маш гоёмсог өнгөтэй цэцэглэдэг гэж зааж өгсөн. Нэлээд дулаарахаар дахин зугаална аа.
Гоёмсог. Нэг зүйл нэмж хэлэхэд япон айлууд гэрийнхээ гадаахыг маш гоё тохижуулдаг. Цэцэрлэгжүүлдэг. Харин гэр доторх нь нэг их гоё байш биш байх нь олонтаа. Манайхаас эсрэгээрээ. Манайхан бол гэр нь нээх чамин, ганган... Харин хашааны гадна, орцон доторх нь үнэр танар, хог шорр гээд л тээ. Нэг япон хүн бас гайхаад л байсан. Монголд ажлаар овоо хэдэн жилийн нүүр үзсэн учраас сайн мууг нь надаас илүү мэддэг хүн...
Цементээс цэцэг ургана гэж энэ шүү дээ. Хэ хэ. Бага байхад Цэрмаа хүүхэн цэрэгт явц цементнээс цэцэг ургана гээд л хэлэлцэх хэрэлдэхийн аль нь мэдэгдэхгүй цэцэрхдэг байсан даа. Хо хо.

Хэдий болтол гэрийн хорионд, орж гарч болохгүй, айдас хүйдэстэй удахыг хэлж мэдэхгүй ч хичээх юм шүү. Бүгдэд нь амжилт...

2020年4月6日月曜日

Сакүра

Хань ижлийг ганц амардаг өдөр нь бид гэрээрээ гарч сакүра үзэв ээ.
Хот доторх жижиг голоо дагаад сакүрагийн мод тарьчихсан. Сакүра модны түнээл доогуур алхаад л гоё шүү.

Тэгэхэд манайх нийслэл яаж байна? Хамаг моднуудаа тайрч хаяад, Сэлбэ голоо ширгээгээд хаячихсан. Тэгсэн одоо хаана ч гэнэ үү усан оргиулуур барина гээд элийрээд байх. Маш их хөрөнгөөр. далимдуулж халааслах гээд л...

Тэр усан оргилуур чинь удахгүй хогийн сав болно шүү дээ. Багаасаа хогоо авч хариад хогийн савандаа хийж хэвшээгүй улс чинь усан оргилуур руу шидэж хаяна даа. Дээхэн хүүхдийн паркийн усан оргилуур бас нил зайрмагны цаас, уут, тамхины иш гээд л хогийн сав л байдаг байсан...

За ингээд нэг юм бичих гээд л үглээд эхэлдэг юм тэ. Хэ хэ.
Жаахан сэрүүхэн байсан. Бас бороо ороод салхитай байсан тул цэцэг маань ухаад эхэлчихсэн байсан. Том зулзага бид хоёр яг ингээд дэлбээ нь унаад хийсээд, газраар нэг тараад хивс шиг болоход нь дуртай.
Коронагаас болоод сакүрадах буюу сакүрагийн модныхоо доор сууж идэж уудаг арга хэмжээг аль болох хийхгүй байхыг уриалж байгаа тул бид ч үүргээ ухамсарлаад цомхон хийсэн. Гэр бүлийнхээ гишүүдийнхээ тоогоор будааны бөмбөлөг хийж аваад гарлаа.

Онцгой өдөр юм даа гээд охиддоо зайрмаг авч өгсөн. Бөөн баяр байсан. Ээж зайрмаг идээгүй. Нэг их дуртай биш. Бас нэг сайхан мэдээ гэвэл би чоко идэлгүй 14 хонож байна. Мундаг уу?

Одоо харин жигнэмэгээ хасах хэрэгтэй байна. Жин бол хасагдаагүй байна. Хөдлгөөн дутаад, хоол тал дээр бас учир дутагдалтай зүйл байгаа учраас...

Бага зулзага сүүл хэсэгтээ унтаад өгсөн. Хамар нь улайчихсан байсан, хөөрхий минь.

Сэрүүхэн өдөр ч таарсныг хэлэх үү? Онцын шаардлагагүй бол гэртээ байхыг зөвлөсөн болохоор ч тэр үү? Хүн цөөтэй байсан. Ганц нэг эмээ өвөө нар, хүүхдүүдээ дагуулаад алхаж буй ээж аав л харагдсан.

Хамгийн олуулаа явж байсан нь бид тав байсан байх шүү. Хи хи.

Эргээд дурсахад, амны хаалттай сакүрадалт боллоо. Хэдэн жилийн дараа зураг сөхөж харахад өө нээрээ тэр жил тийм муухай вируснаас болоод амны хаалттай байж ээ гэж ирээд л ярих нь байна шүү дээ.

За суугуул нутаг, эх орон хоёр минь вирустай хүн гаралгүй торойгоод л хоцормоор байан аа... Хичээцгээнэ шүү бүгдээрээ.

2020年4月5日日曜日

Шинэ жил

Цэцэрлэг сургууль, албан газруудын ажлын шинэ жил эхлээд гурав хонож байна. Ажлын өдрөөр тооцоод шүү. Хагас бүтэн сайныг оруулсангүй.

Цэцэрлэг, сургуулиуд нээлтээ хийх гэсэн баба вируснээс болоод Токио лав 5 дугаар сарын 11 хүртэл хойшлогдлоо.

Суугуул мужийн сургууль товлосон өдрөө нээлтээ хийх байх. Бага зулзагын цэцэрлэг өнөөдөр хийж байгаа. Бид очихгүй гэдгээ албан ёсоор хэлчихсэн. Учир нь олон хөлийн газраас дайжиж байгаа нь тэр. Тэгээд ч уйлж муйлаад нээлтэд оролцсон гэхэд хаашай юм л гэдэг болно.

Шинэ дарга ирсэн. Олон жилийн өмнө бас л хамт ажиллаж байсан хүн байна лээ. Нэг хэлтэст байсан хэдий ч хариуцаж байсан зүйлс нь өөр байсан тул санаанд бууж буй зүйл ховор л байна.

Хань ижил ид завгүй улирал эхэлчихсэн гээд их оройтож ирээд, би хааяа уурлах гээд л. Гэхдээ их тэвчиж байгаа. Ажил нь юм хойно гээд. Түүнээс энд тэнд мэр сэр сонсогддог, архидалт, шоудалт, араар тавилт биш тул. Хэ хэ.

Түүнээс сонин сонин зүйл их сонсогдоно шүү дээ. Нөхөр нь нуа-тай байж таараад, нөхрөө уртасгагч залгуураар ороолгоод энд тэндгүй хөх эрээн болсон байсан гээд л. Гэхдээ л тэд одоо ч хамтдаа амьдарч байгаа төдийгүй ...дахь хүүхэд нь төрөх гэж байгаа гэсэн шүү. Монголын үрс болон болтугай...

Амьдрал баян гэж үүнийг л хэлэх байх.

Юу ярьж байлаа? Аан тийм шинэ жил.
Хуучин цэцэрлэгийн үүдэнд чимэглэж тавьсан цэцэг. Сэтгэл сэргэм байгаа биз?

Хуучин цэцэрлэг л ярьсан хүн. Хэ хэ. Удахгүй шинэ цэцэрлэгийн тухай бичнэ ээ. Хүлээгээрэй... Шинэ цэцэрлэгт бас гоёмсог цэцэг олон харагдсан. Учир нь шинэ барилгаа хүлээж авсан тул. Хүмүүс, холбогдох албан газрууд цэцэг бэлэглэсэн байсан.

Энэ жилийн төгсөлт, нээлт хөл хөдөлгөөн багатай, уйтгартай болж байна даа. Бас масктай. Жаахан өөдрөгөөр харвал даруухан л болж байна.

Гэснээс гадуур сакүра цэцэглээд, бид үзэж амжаагүй л байна. Том зулзага найзтайгаа сакүрадчихаад ирсэн. Бид аавыгаа, хань ижлээ цуг явах юм болов уу гэж хараад л байж байна дөө. Сакүрадах гэсээр байтал хагдраад уначих нь байна дөө...

Хурдан муухай вирусыг дарж авах ямар нэгэн зүйл гараасай. Галзуурчихгүйхэн шиг л байх юмсан. Хэ хэ.

Бүгдэд нь амжилт шүү...

2020年4月4日土曜日

Тансаг зоог?

Явж явж гэртээ гэр бүлийнхэнтэйгээ халуун дулаан уур амьсгалтайгаар хооллох нь хамгийн тансаг зоог байдаг юм гэдэгт маргах хүн байхгүй биз ээ?

Мэдээжийн зүйл хэлсэн үү. Хэ хэ.
Нэг оройн зоог. Гэдэс дотрыг нь цэвэрлээд, яснаас нь салгаад, хэрчиж байгаад л шарчихсан. Хамгийн амархнаар нь. Squid- зөөлөн биет гэж орчуулаад байгаа. Зөв эсэхийг бүү мэд.

Амталгаа нь давс. Шараад таваглахынхаа өмнөхөн ногоон сонгино хийж бага зэрэг хуураад л болоо. Гэрийнхэн амттай байна л гэсэн. Үүнийг бас гуриланд өнхрүүлж шарж идэж болдог. Гэхдээ илчлэг ихтэй тул анхаарна биз дээ?
Тахианы мах. Хааяа л хийдэг юм. Би өөрөө нэг их дуртай биш болохоор тэр бүр хийхгүй. Харин охид дуртай.

Гэрийн маань хоол монголоор бол ихэвчлэн лавшаа маркийн хоол байдаг юм. Яг ч лавшаа биш л дээ. Ерөнхийдөө лавшаа шиг элдэв хурц амтгүй, хольц багатай гэсэн үг. Хэ хэ.

Хэсэг ногоог махтайгаа хуураад л болоо. Хэ хэ. Хааяа л бага зулзага ээжээсаа бага зүүгдсэн үед гараа гаргаж гоё хоол хийнэ. Ер нь жаахан залхуу талдаа ээж шүү дээ.

Ойрдоо хуушуур идмээр санагдаад байгаа. Бүтэн сайнд сайхан зан хөдөлбөл бишээ онгод бууж ирвэл хийнэ ээ.

За бүгдэд нь амжилт...

Нээрээ корона тарга гэдэг хэлц бий болсон байсан уу? Тэрнээс сэргийлж хүмүүс нүүр номдоо суниах, мөргөх, иога хийх гээд л элдэв чаллэнж явуулаад байх шиг байсан. Хөдөлгөөн ч чухал шүү...

2020年4月3日金曜日

2 ширхэг маск

Абэ ерөнхий сайд нэг айл өрхөд хоёр ширхэг маск өгнө гээд хэлчихсэн юм байна. Би ч нэг их зурагт үздэггүй болохоор, өглөө нүүрномоос л мэдэж авлаа.

Ёстой л нөгөө хүний газрын ерөнхий сайдыг одоо юу ч гэж муулалтай. Ха ха.

1 маск 200 иений зардалтай, за тэгээд 50 сая өрхийнх 20 тэрбум иен. Дээр нь шуудангийн зардал орохоор яасан байх нь уу? Хэлэх үг олдохгүй байгаа биз дээ. 

Монголд байсан бол хэн нэгэн даргын бизнес энэ тэр гээд л хардахсан. Хэ хэ.

Угаах арга энэ тэрийг нь зааж өгнө гэж хэлсэн гэнэ. Ха ха. Ер нь эндхийн юм болгон л заавартай л даа. Тэрийг нь өлгөж аваад л шүүмжилж байгаа байх. Хи хи.

Муу зүйл бодож стрессдэх нь дархлаанд муу гэсэн тул "чамлахаар чанга атгаад, угаах зааврыг нь сайтар уншиж судлаад, энэ муу вирусыг даван гарна аа" гэж мангар өөдрөгөөр бодож байгаа. Ккк
 
Энэ япончуудыг хараад байхад эрс шийдэлд хүрэхдээ удаан. Онц байдал зарлах уу яах уу? гээд л одоо түнтэгнээд байна. Бодвол холбогдох мэргэжлийн хүмүүстэйгээ ярилцаад, хуралдаад л байгаа байх даа. Тэгэхгүй бол ямар нэг зүйл боллоо гэхэд дараагийн хариуцлага гэж асар хүнд тусдаг болохоор хэлэлцэж хэлэлцэж нэлээд сүүлд шийдвэр гаргах нь олонтаа.

Токио гэх мэт хүн ам ихтэй хотууд өдөрт жар далаараа халдвартай хүмүүс нэмэгдэж байдаг. Яг миний суугаа нутагт одоогоор халдварт хүн илрээгүй. Цаг хугацааны асуудал байх. Түй түй...

3 сарын 29-нд Шимүра Кэн гэдэг инээдмийн, хошин шогийнх нь нэгэн нэрт хүн коронагаас болоод бурхан болсон нь нэлээд хүнд туссан байх шүү. Ер нь л хаяанд ирчихэж, хичээхгүй бол гэдэг ойлголтыг хүн бүрт өгсөн байх. Тамхиа хаях минь гэж сэтгэл шулуудсан хүн ч гарсан байх...

Өчигдөр охид минь гэртээ өнжихдөө бас баахан мэдээ сонсож л дээ. Тэгсэн хаана ч гэнэ үү нэг мужид 8 сартай жаахан маамаа корона тусаад, түүнийг нь мэдэхгүй баахан эмчилгээ хийгээд, зөндөө хүмүүс хавьтаад гэж гарсан гэнэ. Хөөрхий минь. Шууд л бага зулзага нүдэнд харагдаад, нулимс цийлэгнэв.

Монголд бас ижий аав, ах дүү, элгэн садан минь зүгээр байгаасай гэж сэтгэл шаналаастай. Аав минь өдөр бүр 11 цагийн ЭМЯ-ын мэдээг сонсчихоод надад тайлагнана. Өнөөдөр нэмж хүн илрээгүй гэж сонсохоор түр ч атугай тайвширна. 

Нэг иймэрхүү, өдөр бүр корона гэж сонсоод короно ядаргаа, корона стресс гэсэн ойлголт аль хэдийнээ гараад эхэлчихсэн, тэгж ингэж даван туулъя гэсэн агуулгатай зурагтын нэвтрүүлэг гарч эхэлж байна. 

Монголд гэртээ карантийнд байгаа хүүхдүүд хагас галзуурлын байдалтай байна гэсэн шүү. Хэ хэ. Жаахан давсалсан ч гэсэн ер нь л өдөржин гэртээ байхаар ямар л олиг байхав тийм ээ? Ид гүйж харайж байх ёстой насандаа байгаа хүүхдүүд ч ядрах нь аргагүй. Тэдгээрийг хараад гэртээ өнжиж буй эцэг эх ч ядаргаанд орох нь ч аргагүй...

За баахан бурчихлаа. Би ажлаа хийгээд өдөртөө гараад байгаа болохоор арай ч галзуурчихаагүй л байна. Хэ хэ. 

Бүгдэд нь амжилт шүү. Бүгдээрээ цойлоод үлдэнэ шүү. Гэснээс "Цойлогсод" номыг уншмаар байна аа. Яах уу?...

2020年4月2日木曜日

Санаад байна аа

Бага зулзага бид хоёр хуучин цэцэрлэгээ санаад баларч байна аа. Хэ хэ.
Өчигдөр шинэ цэцэрлэгтээ орохдоо мэдэхгүй гэнэдээд, ээждээ тэврүүлчихсэн инээгээд л, ийш тийшээ хуруугаараа заагаад л хөөрхөн байсан юм.

Яг үлдэхдээ танихгүй багшид тэврүүлээд уйлаан майлаан болсон юм.

Тэгсэн өнөөдөр яасан? Машинаас буугаад л шууд уйлсан. Захнаас зуураад уйлаад, багшдаа оччихоод ээж рүүгээ тэмүүлж уйлаад...

Ээж
-Уучлаарай, хөөрхөн минь. Хайртай шүү.
гээд л бушуухан шиг гарлаа.

Удахгүй дасах байгаа? Тэснэ дээ...
Энэ их хөөрхөн. Хуучин цэцэрлэгийнх нь бүтээл.

3 сард болдог охидын баярын үеэр хийсэн. Ноён хатан хоёр. Ноёнд нь бага зулзагын зургийг хэвлээд наачихсан. Хэ хэ. Санаа нь маш хөөрхөн. Хүүхдийн гар хөлийн хэвийг ашиглаад их бие, дэнлүү хийсэн байгаа.

Маш өхөөрдөм санагдаад шууд ирэнгүүтээ ханандаа наачихсан. Хажуугийн цэцэг бас хөөрхөн байгаа биз? Навч нь хөлний хэв байгаа биз? Томрохоор нь харьцуулж харна. Ийм жаахан байсан шүү дээ гээд л...

Гэснээс бид зулзагуудынхаа хөл, гарын хэмжээг авч амжаагүй. Завгүй гэж гүйгээд, муу ээж гэж заримдаа өөрийгөө зэмлэнэ. Азтай нь ингээд цэцэрлэг нь хэвлээд авчихсан байдаг юм. Талархууштай...

Хэсэгтээ бид хуучин цэцэрлэгээ санах бололтой. Багш нар нь бага зулзагын минь үе үеийн зурагнуудыг нь хэвлэж хайчлаад, хөөрхөн хавтаслаад, мэссэж бичээд өгсөн. Байн байн сөхөж хараад, дурсан яриад...

Хурдан дасахад багахан цаг хугацаа хэрэгтэй байна. Бага зулзагатаа амжилт...

2020年4月1日水曜日

Уйлаан майлаан

Бага зулзага шилжээд. Өглөө хүргэж өгсөн бөөн уйлаан майлаан.

Аргагүй дээ. Танихгүй багш, танихгүй баахан бацаан. Өөртэй нь үе тэнгийн. Хэ хэ. Мөн шинэ орчин.

Долоо хоноод дасах байгаа. Ээж чанга байвал болно доо гэдэг уриатай шүү манайх гэдэг айл. Ээж хааяа хэтрүүлчих гээд байдаг болохоос. Хэ хэ.

Бага зулзага минь одоо яаж байгаа бол?, уйлж байгаа болов уу?, хоолоо идсэн болов уу?, унтаж байгаа болов уу? гэж бодогдоож, нүдэнд харагдаад болдоггүй ээ.

Орой чангаас чанга тэврээд, эрхлүүлнэ ээ, хөөрхийг.

Наанаа хатуу харагддаг ч цаанаа уяхан юм байгаамшд, зайлуул. Зулзагуудаа загначихаад дараа нь өрөвдөөд байдаг юм. Хэ хэ. Ээж бүрийн гэм биш зан байх даа тийм ээ?

Шинэ цэцэрлэг нь гэртэй өмнөхөө бодвол ойрхон. Уг нь маш ойрхон нэг гэрлэн дохио өнгөрөөд л байсан чинь өөр газар шинээр баригдаад, хоёр гэрлэн дохионы цаана болчихсон. Даварчихсан байна уу?

Хоёр дахь гэрлэн дохионы замын хөдөлгөөн жаахан ярвигтай. Зүүн эргэж цэцэрлэгийн хашаанд орчихоод, гарахдаа баруун эргэж болохгүй. Эсрэг тал руу буюу зүүн эргэж л гарна. Жаахан тойруу болно гэсэн үг юм уу даа. Та нарт минь жаахан ойлгомжгүй байгаа байх тийм үү? Хэ хэ.

Энд ирж байсан эмээ өвөө, ах дүү, найз нөхдөд харин бууж магад.
Хуучин цэцэрлэгийн барилгын ажил эхлээд, үүдэнд нь ийм хаалт хийчихсэн байгаа юм. Бидэн хоёр тарахдаа заавал тогтоон харж ярилцдаг. Японы алдартай хүүхэлдэйн киноны баатрууд шүү дээ. Гол баатар нь дугуй толгойтой, улаан хацартай Анпанман. Бусдынх нь нэрийг бараг мэдэхгүй ээ би. Бүх дүр нь талх, карэ гээд идэх юмны нэртэй. Сонирхож байвал нетээс хайж үзнэ биз дээ?

Хуучин цэцэрлэг нь дурсгал болгож нэг аяга өгч байсан. Тэр гэхдээ бүх хүүхдэдээ өгч байгаа. Шинэ цэцэрлэг баригдсаны дурсгал болгож. Бид шилжиж байгаа тул түрүүлээд урьдчилаад авчихлаа гэсэн үг.

За нэг иймэрхүү. Бид хичээнэ ээ, та бүхэн бас хичээгээрэй, амжилт шүү.