2020年10月31日土曜日

Конкурсны хүүхэд 2

Том зулзага минь толгой өндийх завгүй л хичээл хийж байна. Гэж найдаж байгаа. Өрөөндөө ороод таг чиг байдаг тул. Хэ хэ. Хааяа л нэг пир пар гэж сандал энэ тэр нь түжигнэх чимээ гарна. 

Өнгөрдөг толоо хоногт шалгалттай байсан. Хагас сайнд нь бас шалгалт, дугуйлан гээд бүтэн өдөржин эзгүй байсан. 

Энэ хагас сайнд конкурс өгөх гэж байгаа их сургуулийнхаа загвар шалгалтыг өгнө. 2 удаагийн шалгалтыг 2-уланг нь өгнө. Дараагийнх нь 11 сар гараад байсан. 

За энэ шалгалт ч яахав байнга өгсөөр байгаад бид дөжирсөн. Өөрөө бол дөжрөөгүй л дээ, жаахан залхах янзтай...

Нэг том сонин нь гэвэл бид их сургуульдаа очиж шалгалт өгөх тул зочид буудлаа захиалсан. 2 долоо хоногийн өмнө л дөө. Хаа байсан ирэх жилийн 2 сард болох конкурс шүү дээ. Сүртэй юм гэж бодож байна уу? 

Сүртэй сүртэй. Эд чинь жилийн өмнөөс бүх ажлаа төлөвлөдөг улс шүү дээ. Зочид буудал аягүй л бол сул өрөөгүй болчихно. Шалгалт гээд сэтгэл санаа нь айдастай байгаа зулзагатаа өөр асуудлаар нэмэр дараа болчихгүй санаатай. 

Ингэж эртнээс бэлдэж эхэлж байна. Зулзагатайгаа нэг өрөө биш, тус тусдаа өрөө захиалсан. Зоослог байна уу? Хэ хэ. Таньдаг ганц нэг хүнтэйгээ уулзах санаатай, ээж. Орж гарах гээд л төвлөрч суухад нь садаа болчихгүй санаатай. 

Аан тийм, конкурсныхаа өмнөх өдөр нь биш запас нэг өдрийн өмнө очиж буудаллана. Учир нь гэвэл өмнөх өдрийнх нь өглөө нь яг л конкурс өгөх гэж байгаа юм шиг хувцаслаж, үзэг бал энэ тэрээ бэлдээд гарна. Галт тэрэгээр, метрогоор гээд явж очдог тул цагийн багцаа энэ тэрээ мэдэж авэх гэж сургуулилалт хийнэ. 

Мундаг байна уу? Зарим хүмүүс тэгж сургуулилалт хийдэг гэсэн ээж ээ гэхийг хань ижил сонсоод, ер нь та 2 ч бас тэг, запас нэг өдрийн өмнө яваад оч гэсэн. 

Нээрээ л бодоод байсан, цаг нараа төлөвлөж, урьдчилан судлахгүй бол хоцорч барьвал хэцүүеэ, тийм ээ? Эд нараас суралцах зүйл их байх юм даа. Өнгөц харахад сүртэй юм шиг хэрнээ уужуухан бодоод үзэхэд аливаад хариуцлагатай л байх хэрэгтэй юм. 

Хоцорлоо гэхэд хүний өмнөөс конкурсдах гэж байгаа биш гээд хүлээж авах нь лөөлөө биз дээ?

Мөнгөө бодвол үгүй ээ л гэмээр. Хүн ч тэгээд үр зулзагынхаа төлөө мөнгийг цацдаг ч, хэмнэдэг ч байдаг юм байна. 

Хүний амьдралын дурсгалт өдөр, ганц л тохиох конкурсны хүүхэд хочыг нь хүндэтгээд, яг энэ удаад хэмнэнэ гэдэг үгийн сангаасаа авч хаясан. Тэртэй тэргүй наана нь ч, цаашид ч хэмнэх гэдэг үгийг амны уншлага болгох тул...

За тэгээд томоо маамаатай ээж аавуудад амжилт хүсье ээ.

2020年10月30日金曜日

Орчин 2

Нэг сургууль орсныгоо юу гэж бодоов? гэдэг шиг л. Тосгоны нэгэн ахлах сургуулийн орчинг биширч ирчихээд л, зураг дарсныгаа эндээ оруулж үлдээх санаатай...

Сургуулийн харъяа талбайн төв хаалга. Цаашаа бас нэлээд алхахаар засмал зам бий. Жаахан бүрхэг өдөр таарсан. 

Эхний зурган дээрх засмал замын хоёр хажуугаар ийм "ой мод"-той. Бага зулзагын минь хайртай Тоторо амьдарч буй юм шиг мэдрэмж төрүүлнэ.
 

Эд нар модыг их хайрлана аа. Олон зуун жилийн настай бол бүр ч их. Бүр хэдэн зуун жилийн өмнөөс ургаад, диаметр нь тэд гэж мэгээд, бүр жуулчдыг татдаг нэг зүйл болгочхдог хүмүүс шүү дээ.

Өөрийн эрхгүй эх орон минь ч ой модны орон болоосой гэж бодно оо. Өөрөө гадаадад гарчихаад юу гээд байгаа юм? гэж бодож байна уу? 

Чинагийн Галсан гуайг мэддэг, дуулсан биз дээ? Ирээдүйн Галсан ч болох юм билүү? Ерөөл бат оршиг. 

Эх орондоо буй та нар минь хичээгээрэй. Бүгдэд нь амжилт...

2020年10月29日木曜日

Хушга

Хушга хагалж иддэг л байсан биз дээ? Алхаар хага цохиж ирээд л тийм ээ?

Хань ижил түрүүчийн сар ганцаараа уу яваад ирсэн юм. Олон болзолтой явна аа,  замдаа зогсож элдэв үйлчилгээний газраар орохгүй байх, очоод ч бас хөдөөнийхөө ээж аавынхаас өөр айл хунараар орохгүй байх гээд л. Хэ хэ. 

Тэгсэн нэг орой нь хоол идээд сууж байсан тог тог гээд л дуугараад байж. Асуусан чинь хушганууд нь унаад байгаа юм аа л гэж. Маргааш нь хэрэг болгож сонирхоод, гарч түүсэн гэсэн.

Гадуураа ийм хальстай байдаг юм байна. Ийм хальстай? гэдгийг анх удаагаа л мэдлээ гэсээр хань ижил тор дүүрэн хушгатай ирсэн. Хайр хүрмээр. Намайг дуртай, хааяа авч иддэг, нэлээд үнэтэй тул байнга бас түрийвч зөшөөрдөггүй гэж уулынхантайгай ярьсаар л түүсэн гэсэн.

Томоос нь авахуулаад эгнүүлж тавиад л зураг дарсан гэж байгаа. Үнэн завтай тийм ээ? Та нарт ойлгомжтой байлгах гэж тэр шүү дээ. Хүний хөдөлмөр үнэлнэ шүү, нөхөд.

Эхний хоёр нь хальстайгаа. Дараагийн гурав нь ястайгаа? Хамгийн сүүлийнх нь хушга гуай гэгээн дүрээрээ.

Хамгийн сонирхолтой нь бид арван хэдэн жил уулынхандаа очиж байж ерөөсөө мэдээгүй. Бодвол яг унадаг цаг үетэй нь таараагүй байх. Тэд нар өөрсдөө нэг их тоохгүй юм, тоодог байсан бол түүчихээд таваглах байсан байх даа. Зочломтгой улс шүү дээ...

Бас нэг сонин нь алхаар хагалж иддэггүй юм билээ. Тусгай бахиар базаж хагалдаг юм билээ. Хань ижил тэр бахийг нь зээлээд аваад ирсэн байвал яах уу? Хи хи. Дараа очихдоо аваачиж өгнө. 

Бахьных нь зургийг аваагүй байна. Би ажлаа муу хийсэн байна аа тийм үү? 

Дараа дараагийн ажлаа сайн хийнэ ээ. Хи хи. 

Ирэх жил очиж өөрөө түүж ирнэ ээ. Шуналтай хүн гэж...

Бүгдэд нь амжилт хүсье өө.

2020年10月28日水曜日

Илжгэн чих

Жил бүр л зураг хөрөг оруулдаг шүү. Та хэд минь СБА шүү тэгээд. 

Энэ жил ногоо цагаа, жимс жимсгэнэ нэлээд үнэтэй талдаа. Тийм болохоор наана нь худалдаж авахгүйг хичээгээд л. Хэ хэ. Таньдаг хүн, эмээ өвөө нарыгаа өгөхийг асар тэвчээртэй хүлээж энэ тэр. 

Энэ зурган дээрхийг ажлын газрын минь байнгын үйлчлүүлэгч бэлэглэсэн. Тор дүүрнийг авчраад, бид хувааж авсан. Тэгсэн орой нь хөрш эмээ минь идэх үү гэж мессеж бичиж байна. Иднэ ээ гээд л гүйж очоод  тор түүрнийг авсан. 

Тор дүүрнийхээ зургийг дарна даа гэж байсан чинь жимс маань дуусчихсан. Нэг л мэдэхэд. Голцуу би идсэн байна лээ. Ховдог чинь. Ингээд чи хөвсгөрөөсөө салахгүй байгаа юм мэдэв үү?

Одоо цаана нь хоёр ч хүн байх ёстой. Ижлгэн чих тариалдаг. Жил бүр хатаасныг нь надад өгч явуулдаг нэг залуу бий. Зун хальт таарахдаа энэ жил ч гэсэн өгөөрэй гэж хэлээд амжсан.

Гадилыг ч яахав, худалдаж авч иднэ ээ. Том зулзага, бага зулзага бид гурав сайн иднэ. Хань ижил, дунд зулзага хоёр л идэхгүй. Сонин. Хань ижил гэхдээ сайн дур нь хүрвэл иддэг. 

Би монголд анх гадил жимс зарж эхлээд л, гудамжиндаа жимсний орон шиг л жимс зардаг улиралд ээжтэйгээ хамт булагнаад авч идээд. Маш өндөр хүлээлттэй нэг хазаад л байхгүй. Гаргаж хаяж байснаа санадаг юм. Амт нь биш анх удаа тийм нялцгай зүйл идээд тэр байх гэж бодоод байдаг юм.

Ээж минь болохоор маш амтархан идсэн. Миний хувийг ч бас. Хэ хэ. Элдэм амттан, жимс ховор, тарчигхан ч гэсэн бага нас минь их эрүүл, амьд харилцаатай, хөдөлгөөнтэй, хөгжилтэй байж дээ гэж боддог шүү...

Самар, хушгыг том зулзага, хань ижил, бид гурав сайн иднэ. Хоёр бага минь идэхгүй. Самарны том паянтай шүү дээ бид чинь. Өмнөх блогт өнгөтөөр бичсэн байдаг шүү. Сонирхож байвал орж уншина биз дээ. 

Тэрнээс хойш самрыг бага насны хүүхдэд ойртуулж ер болохгүй. Нэг хэсэг худалдаж авдаггүй байснаа, ойрд харин авчихаж. Самар бичдэгээ өөрөө нэг унших хэрэгтэй юм байна. 

Тавагтай самраа дээш нь тавих юм байна шүү...

Уншигч олондоо амжилт хүсье өө.

2020年10月27日火曜日

Ойр зуур

Өдөр бүр бичдэг хэрнээ ойр зуур гэчихжээ. Хэ хэ. 

Долоо хоногт 2 удаа үгийн сүлжээ таана аа гэж бичиж байсан санагдана. Япон хэл дээр тул мэдлэг хүрэхгүй ээ. Интернэт энэ тэрээс хайж, амьтан хүнээс асуух гээд бөөн сүр болж байж тааж дуусгана. 

Заримдаа бүр сачий хүрэхгүй, орхичихно оо. Зүйр үг, хэлц үг гээд зөндөө зүйл мэдэж авдаг тул угтаа бол дуустал нь л үзэж тарна. Шалгасан бүх үг хэллэгээ тэр бүр цээжлэхгүй ээ. Хоолтойгоо холиод идсэн байх тохиолдол олонтаа. 

Дээр нэг багшийн хэлснээр, мартчихдаг юм чинь гээд тоохгүй, сурахгүй явах дэмий. Аль болох эрмэлз, оролд, эхэндээ мартаад л байна, нэлээд сүүлд харин толгойд чинь орчихсон байна гэснийг санан санан бөглөнө өө гэж...

Багадаа гэрийнхэнтэйгээ нийлж үгийн сүлжээ их бөглөдөг байж билээ. Хүүхэд насны минь гэгээхэн нэгэн дурсамж. Ааваасаа их асууна аа. Ээж минь чимээгүйхэн ажиж сууснаа яг эгзэгтэй үед хэлж өгдөг байж билээ. 

Өө бас нэг үгийн сүлжээг гэртээ авч хариад дунд зулзагаараа таалгадаг. Зулзага минь мэдээж ээжээсээ, ааваасаа, эгчээсээ асууна. Таагаад дууссаныгаа гэрийн даалгаварын нэг хэсэг болох бие даалтандаа хайчлаад наачихдаг гэж байгаа. Хи хи. 

Үгийн сүлжээтэй сонин гардаг өдрийг тэсэн ядан хүлээдэг. Гэснээс 9 сард тэр хүүхдэ зориулсан сонинд Чингис хааны тухай цуврал гарсан. Түүнийг бас бие даалтандаа ашигласан.

Тухайн улиралдаа тохируулаад, улирлын онцлогтой зүйлс их таалгана. Таагаад буцаагаад шуудандвал уг нь шагналтай байдаг юм билээ. Би залхуураад л... Нэг нартай сайхан өдөр шуудандаж үздэг юм билүү?

Монголд гоё үгийн сүлжээтэй сонин гардаг хэвээрээ биз дээ? Дараа нээрээ тийм сонин захиж авчруулна аа. Сонин байх байх тийм ээ? 

...Эндээ л бухимдахгүй, гэгээлэг зүйл бичих юм дөө гэж. Нүүр ном шагайхаар бөөн бөөн хар мэдээ. Цирк, хотын дарга, хүүхдийн хүчирхийлэл, цар тахал, хилээ нээхгүй гэх мэт. Заримдаа ч эрүүл хүн ажилладаг болов уу гэж бодоход хүрэх. Гандан буурахгүй, түгээчихнэ ээ өнөөх чинь... Хэ хэ.

Уншигч олон бас үгийн сүлжээ их тааж байгаарай. Бүгдэд нь амжилт хүсье...

2020年10月26日月曜日

Зургийн хичээл

Шинэ долоо хоногийн мэнд ээ. Удахгүй сар дуусах нь. 

Бага зулзагатайгаа зургаа зурсаар л байгаа шүү. Сүүлийн үед зурагтаар Тоторогоо үзэх гэж нэхэж уйлаад байдаг болсон. Аминдаа зурагт үзүүлэхгүй санаатай, ингэж цаас дэлгээд л суудаг гэж байгаа.

За үүнийг том эгч нь дүүдээ зурж өгсөн. Сайхан ааш нь хөдлөхөөрөө дүүгээ ингэж саатуулж өгнө. Конкурсны хүүхэд гээд залаад ирсэн бурхан шиг байгаа гэсэн дээ. Үе үе бас сайхан ааш нь хөдлөх юм аа, бурхны минь. Хи хи.

Ээжийн зурсан нэг иймэрхүү. Гэхдээ ээж бас бага зэрэг сайжраад л байх шиг байна шүү. Хо хо. Авъяасгүй хүн гэж авъяасгүй л байдаг шиг ээ. Яаж ч хичээгээд нэг иймэрхүү. Хүнд үзүүлэхээс ч ичмээр дамшиг гэдэг шиг л болсон байгаа биз дээ?

Бага зулзагын уран бүтээл. Хамгийн хөөрхөн нь, хамгийн мундаг нь. Балаа маш эвлэгхэн барина. Дугуй дүрсийг маш чадварлаг зурна. Ээж хамгийн том шүтэн бишрэгч нь. Хоёр томыгоо ч бас тэгж л балейшигладаг байсан. Хүчинд нь намайгаа бодвол зурчихна аа.

Өчигдөр дунд зулзага тосон харандаануудаа гаргаад ирчихсэн, цугтаа зурж харагдана лээ. Дараа зургийг нь оруулна аа. Тосон харандаанууд ч хөөрхөн, элэгдсэн байсан. 

Нэг иймэрхүү амралтын өдрийн хүүхэд харах ажил өндөрлөлөө дөө. 

Бүгдэд нь шинэ долоо хоногтоо ажлаа, хичээлээ гээд л бүгдийг уламлзуулаад өгөөрэй гэж хүсье өө.

2020年10月25日日曜日

Шударга худалдаа

Монголоор ингэж орчуулдаг эсэхийг сайн мэдэхгүй ч, нетээс хайж үзсэн чинь нэг иймэрхүү л ойлголт гарч ирж байна.

Англиар Fair trade. Үүнийг нь японоор тэр чигээр нь хэрэглэдэг. Нэлээд дээхэн ийм шударга худалдаагаар зарагддаг боргол, шоколадны тухай уншиж байсан санагдана.  

Өнөөдөр энэ номыг уншиж дуусгав. Safia Minney гэдэг хүүхний бичсэн ном. дэлгэрэнгүй сонирхож байвал интернетээс хайгаад, уншина биз дээ? 

Номын гарчиг нь "Ганган эко дэлхийг аварна" гэх юм болов уу? Яруу сайхан орчуулга хийнэ гэдэг ч хүссэн бүхний ажил биш шиг байгаа юм. Ямартай ч уншаад л явах минь гэж боддог болоод өө, сүүлийн үед. 

За тэгээд анх яаж энэхүү шударга худалдааг мэдэж авсан? Олон хүнд танилцуулах, мэдүүлэхийн тулд хэрхэн ямар замыг туулсан, гэх мэт дурдатгал ном. Харьцангуй хүнд ханз ховор, уншихад урамтай байлаа. 

Шударга худалдаа гэдэг нь үйлдвэрлэгчдээс шууд бүтээгдэхүүнээ авах. Дундуур нь ченж энэ тэрээ орохгүй. Тэгвэл үйлдвэрлэгчид нь орлого нь сайжирна, элдэв химийн гаралтай нэмэлт зүйл хэрэглэхгүйгээр, аль болох ориг бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр очно. 

За тэгээд зээл авах, зээлээ хугацаанд нь төлөх, бараагаа борлуулах зэрэгт тулгардаг бэрхшээл зэргийг цухас дурджээ. 

Нөхөр нь ажлынх нь ч амьдралынх нь ч хамтрагч байж чадаж буй гэнэ. Бизнесээ хүүхдүүдтэйгээ хамт өсгөөд яваа гэнэ. Ээжийнхээ ажлын онцлогийг дагаад хоёр хүүхэд нь ч Fair trade-н талаар ойлголт сайтай, эргэн тойрондоо энэ талаар бас сайн сурталчилдаг гэнэ. 

Хүмүүс алив зүйлсийг худалдаж авахдаа цаана нь ямар хүмүүс хэрхэн зовж шаналж байж уг зүйлийг нь бүтээдэг болох? Байгаль орчин хэрхэн бохирдож байдаг талаар мэддэг байх хэрэгтэй. Хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байдаг бизнес ч байдаг. 

Нэлээд дээхэн очир эрдэнийн тухай ном уншаад, ер нь дэмий зүйл гэж мэдэж авсан юм даг. Урдныхаа блогт бичсэн байгаа шүү. 

Мөн энэхүү Fair trade-р худалдаа хийхээр дэлхийн хамгийн ядуу гэсэн орнуудын үйлдвэрлэгчид, иргэдэд орлого оруулж буй гэж бодохоор аз жаргал мэдэрдэг гэнэ. 

Би бас хойшид иймэрхүү бүтээгдэхүүнийг судлана аа. 

Мөн англид  "You are what you eat" гэдэг үг байдаг гэнэ. Хүнсний зүйлдээ ч их анхаардаг, гоо сайхны бүтээгдэхүүн нь ч Fair trade-нх байдаг гэнэ. 

За нэг иймэрхүү. Аль 10 жилийн өмнөх ном байна. Их л хоцорч байна даа би ч.

Бүгдэд нь амжилт хүсье. Сонголт бидний гарт...

2020年10月24日土曜日

Хулуу

10 сард сүнсний баяр болдог тийм ээ?

Энд хулууг янз бүрээр ургуулж, чимж тавьж байх шиг байна. Бас зүгээр байхгүй зураг бол дараастай.

За энэ эртээд ордог ахлах сургуулийн үүдэнд байсан хулуу. Нүд ам хамар зурчихаар бас хөөрхөн юм өө.

Ахлах сургуулиас гараад харих замдаа. Хүнсний ногооны дэлгүүрийн гадаах хулуу. Өөр зөндөө том том хулуу байсан.

Нэг иймэрхүү. Ингэж олныг ийм том ургуулна гэдэг бас л хөдөлмөр шаардана биз?

Гэснээс би гэртээ энэ баярыг тэмдэглэхээ болиод удаж байна өө. Хэ хэ. Нэг их сүртэй тэмдэглэдэг байсан ч юм шиг үү. Ганц нэг ийм улбар шар чимэглэлтэй байсныгаа хүнд өгчихсөн. 

Ер нь шал дэмий санагдаад. Тэгээд ч жил бүр л энэ баяраас болж хохирогчид их гардаг. Тийм мэдээ сонсох бүртээ баярлах гэсэн биш баларсан байна гэж харамсдаг.

Тоохоо больчихоор хэмнэлттэй ч юм билээ. Элдэв амттан худалдаж авахгүй, элдэв чимэглэл худалдаж авахгүй гэх мэт. Харин хаа нэгтээ хүмүүс өгвөл харин бэлгэнд дургүй хүн гэж юу байхав, хоёр гараа тосоод л авчихдаг. Ккк.

Монголд байгаа залуус минь ч гэсэн харь орны хачин баярыг нэг их тэмдэглэх гэсний хэрэггүй шүү. Тэрэнд орох нь ээ англи үгээ л цээжлээрэй. Хи хи.

За бүгдэд нь амжилт хүсье ээ...

2020年10月23日金曜日

Сургуулийн орчин, тоноглол

Нэг ахлах сургууль явж ирсэн дээ. Тэр тухай үргэлжлэл бичих санаатай. Мөлжүүр сайтай сургууль байна уу? Хэ хэ.

Сурагчдад зориулсан гал тогооны өрөөний зураг авсан байна, тухайн үед. Бодвол блогтоо оруулах гэж тэр биз? Зориулж авсан зурагаа оруулсан нь дээр байх тийм үү?

Байхгүй зүйл гэж байхгүй л сургалтын танхим. Гуанз ажиллалуулчихмаар. Хэсэг хэсгээрээ ширээнд хувиарлагдаад хоолны сургалт явуулах бүрэн боломжтой.

За энэ багшийн ширээ. Үнэн тасархай байна уу? 

Ийм сургалтын иж бүрэн тоноглолтой газар чинь сураад байхаас яахав тийм ээ? Даанч жаргаж байгаагаа мэддэггүй нь хүмүүний зан юм даа...

Сургалтаа дуусгаад, гялс сайхан угааж арчаад байр байранд хураачихна. Дараагийн анги орж ирлээ, бүх юм эмх цэгцтэй.

Тэгсэн манайх? Ингээд л шүүмжлэх гээд байдаг, харьцуулах гээд байдаг тийм ээ? 

Нэг хэлэх гэсэн санаагаа хэлчих үү? Мундаг хүмүүс олж унших ч лөөлөө байх л даа. Гэхдээ яахав...

Төгсөлтийн тэдэн жилийн ой гээд л цуглаад, сургуульдаа ийм ч юм авч өгнө, тийм ч өрөөг тохижуулна гээд мөнгө цуглуулдаг тийм ээ? Тэр мөнгөөрөө иймэрхүү гал тогооны өрөөг тоноглох, номын сандаа онлайн сургалт энэ тэр явуулахад хэрэгтэй дэлгэц гэх мэт зүйлс авч өгдөг болбол тийм ээ? 

Зарим нэг зураг харж байхад таазыг нь дүүжин болгоод, шалыг нь будаад л дуусдаг шиг харагддаг.  

Хавтгайрсан архидалт хийдэг хүмүүс байдаг л юм билээ. Тэгж байхынхаа оронд ирээдүй хойчдөө хөрөнгө оруулад, техник технологоор хангаж өгдөг бол ч ирээдүй гэрэлтээд л явчих байх даа?

Нэг иймэрхүү зүйл бодож зураг дарснаа сийрүүллээ. Бариад идчихэв. Нэг сайхан нь нүүр ном энэ тэр шиг үгээр барьж иддэггүй, гоё шүү блог...

Бүгдэд нь амжилт хүсье. Амралтаа сайхан өнгөрөөгөөрэй.

2020年10月22日木曜日

Өөрийгөө шагнаад

Амттан идэх минь хэвээрээ, гэхдээ тооны хувьд цөөлж л байна. Хэ хэ. Бичих болгондоо л ингэж бичдэг тийм ээ. Яахав ээ яахав. Нэг л амьдрана шүү дээ. Ккк.

Бага сургууль орж хичээлээ заачихаад, харих замдаа. Нэг том ажлын ард гарсан хүн чинь өөрийгөө шагнамаар санагдаад. Бас борголоо ууж амжаагүй байсан тул.

Энэ doughnut-ыг сүүлийн хэдэн жил ч идээгүй байсан юм. Мөн бага зулзагын нэг номонд гардаг юм. Бага зулзагтаа нэг авч өгнө гэж бодоод л яваа. 

Алимтай боов. Алиманд нь дурлаад. Үйрч унаад идэхэд жаахан төвөгтэй. Дунд зулзагатайгаа нэг амралтын өдөр идсэн. Хэлбэр дүрс нь хулууг дуурайлгасан байгаа биз? 

Энд сүнсний баярыг угтуулж хулууны хэлбэр дүрстэй зүйл их л байх шиг байна. Би ч тоотой хэдхэн дэлгүүрийн хүнсээр шурхийж ороод шурхийж гараад яваа тул дэлгүүр хоршооны сонин сайхнаас хоцорч яваа байх.

Угаасаа ч нэг их дуртай биш болохоор, ёолк болох нь дээ гэж бодсон шиг ээ...

За та нар минь ч гэсэн хааяадаа өөрийгөө шагнаад, жижигхээн амттан идэж байгаарай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

2020年10月21日水曜日

Сэтгэл үнэртэх

Нэлээд дээхэн нэг найзаасаа "сэтгэл үнэртэх" гэдэг хэллэг сурч билээ. Хэ хэ. Хадмуудаас нь сэтгэл үнэртдэггүй, ганц нэг хүмүүсээс сэтгэл үнэртдэггүй гэж ярьж байсан юм. 

Тэрнээс хойш гэрт минь бас энэ хэллэг хэсэгтээ моодонд ороод. Бодоод байсан бас их тохирсон хэллэг ч юм шиг санагдах үе байна. 

Жишээ нь наашаа таньдаг хүн энэ тэр ирэх болоход та номоо захихгүй юм уу? гэж асуудаг нэг биш нэлээд дүү найзууд байна. Түүнээс яг өөрөө ирэхгүй юм чинь явах гэж буй хүндээ ачаа энэ тэр болж төвөг удмааргүй. Сэтгэл үнэртэж байгаа биз дээ? 

Би бас эргээд боломж гарсан үед сэтгэл үнэртүүлэх гэж хичээдэг.

Энэ гэхдээ заавал хол байгаа хүмүүс хоорондоо сэтгэл үнэртүүлэх биш шүү. Ойр байгаа хүмүүст ч хамааралтай. 

За яг юу хэлэх гээд л оршил бичээд байна вэ? Ингэсэн юм аа.

Энэ жилийн анхны бага сургуульдаа очоод хичээл заасан даа. Тэгсэн багш нь өнөөдөр өдрийн хоолонд монгол хоол гарна. "Будаатай хуурга, нийслэл салат, шарсан банш". 

Хоолнуудын нэрийг бүр монголоор хэлсэн. Тэгээд хичээлийн дараагаар бид хальт ангиар нь орж хоолыг нь хараад. Идээгүй л дээ, идмээр л байсан. Хэ хэ.

Энэ үеэр тогооч багш нь ирээд, интернетээс хайж байгаад, хийх аргыг нь бичиж авч байгаад л хийсэн. Банш жаахан түлсэн тал бий гэсэн. Маш их сэтгэл үнэртэж байгаа биз дээ? 

Монгол хүн ирж хичээл заана гэж сурагчдаасаа сонсоод л ийм сэтгэл гаргасан байсан. Гэхдээ нэг давуу тал нь яг энэ сургуульд тухайн сумын хэд хэдэн бага сургуулийн хоолыг хамтатгаж хийдэг гал тогоо нь байдаг юм билээ. 

Түүнээс өдрийн хоолоо сургуулийн өдрийн хоол хариуцаж хийдэг төвөөс авдаг бол бас л боломж нь ховор л доо.

Будаатай хуурга амттай харагдаад, гэдэс шууд л өлссөн. Хэ хэ. Бид хааяа л хийж иддэг. Өдөр бүр будаа иддэг ч, яг будаатай хуурга бол хийдэггүй. Будаагаа тусад нь нэг аяганд, ногоо цагаа, мах зэргээ тусад нь таваглаж иддэг.

Шарсан банш яахав, эдний чимхэлтээрээ байсан ч амттай харагдаж байгаа биз дээ? Ойрдоо банш шарж идээгүй юм байна. Амралтын өдрийн хоол шарсан банш, шийдлээ ерөөсөө. Үгүй ээ мөн том шийдэл ээ. Хи хи.

Нийслэл салат бас л өөрсдийнхөө аргаар хийсэн байх шиг байсан. Төмс нь нялцгай, нухсан. Бид төмс нь зажлууртайд дуртай...

За нэг иймэрхүү, япон хүмүүс үе үе сэтгэл үнэртүүлж хайрыг минь хүргэнэ ээ. Бид ч дутах юу байхав, бие биендээ сэтгэл үнэртүүлцгээе...

2020年10月20日火曜日

Бүлээрсэн нь

Зулзагууд бүлээрээд ээ. Хүний газар байгаа бид чинь бас өвдөнө өө, өвдөнө. Нэг хэсэг ч гадаад гарсан нэгнийгээ өвдөггүй, уудаггүй, иддэггүй, тэгээд дандаа жаргаад, мөнгийг хүүлдэг гэдэг ойлголт түгээмэл байж билээ, тийм ээ? 

Пүрэв гарагт бага зулзага нус нь гоожоод эхэлсэн. Цэцэрлэгийн маамаа нар нус нь гоожоод эхэлж дээ гэж бодсон. Уг нь 3 сараас хойш нус энэ тэр гэж эмнэлэг домнолог ороогүй байсан юм. 

Гэхдээ одоо бодоод байхад 2 дахь өдөр үзлэгт хамрагдаж яваад, энд тэндхийн жаахан маамаа нартай уулзаад, ханиад хүрчихсэн байх гэж. Түүнээс ангийнх нь маамаа нар бол өдөр бүр уулздаг, бас ч гэж бие биенийхээ бактерийг таньчихсан байгаа.

Орой нь бага зэрэг бүлээрсэн. Өглөө нь гайгүй болохоор албанд нь өгсөн. Багшид нь хэлсэн. За байдлыг хараад, халуурах шинжтэй бол хэлнэ гэсэн. Тартал чимээгүй байсан.

Хагас сайнд хань ижил амарсан тул, сайн дураараа багыгаа аваад эмнэлэг орсон. Зүүн чих нь дунд чихний үрэвсэлтэй байна гээд эм авсан. Жаахан маамаа нар чинь нусаа нийж чадахгүй тул чих нь амархан өвддөг юм билээ. 

Хэрэв дор бүр нь үзүүлэхгүй бол хүндрээд сонсгол мууддаг тохиолдол ч гардаг гэсэн. Айгаад, дор бүр нь үзүүлэхийг хичээдэг...

Бүтэн сайнд дунд зулзага юм идмээргүй байна гээд өдөржин унтсан. Урд орой нь сагсны хүүхдүүд, ээж аавууд нийлж ууж идсэн юм. Тэгэхдээ л мөстэй хүйтэн ундаа их уусан шиг байгаа юм. 

-Ээжийг цуг яваагүй болохоор, аавыгаа элэг барьж жаал дураараа уугаа юу? бла бла.

Хань ижил

-Хүүхдүүд тээр цаана тусдаа суучихсан юм аа, тэгээд хүү хаа гэж чадаагүй.

Ээж үргэлжлүүлнэ.

-Өвөл болж байхад, дээрээс нь өдий тэддүгээр ангийн хүүхэд өөрөө л өөрийнхөө эрүүл мэндийг бодож идэж уухаа зохицуулна шүү дээ, бла бла. Дараа явуулахгүй ойлгосон уу? бла бла. Хэ хэ.

Гэхдээ эмнэлэг домнолог явсангүй. Сайхан унтаад босоод ирэхээр зүгээр болчихно гэж бодоод. Толгой нь өвдөөд байна гэсэн. 

Даваа гарагт хичээлээсээ чөлөө авчихсан. Гэртээ зурагт үзэж өнжсөн байх даа? Үдээс өмнө бол үзээгүй байх ёстой. Би удирдлагаа нуучихсан тул. Хи хи. Өдрийн цагаар сонирхолтой нэвтрүүлэг гарахгүй, зурагтандаа бичиж авсан киногоо үзэх гэхээр удирдлага нь байхгүй. 

Үдийн цайны цагаараа хань ижил харьж хооллосон. Би бас цайныхаа цагаар харьж байдлыг харчихаад ирсэн. Тэгэхдээ удирдлага асуухаар нь байгаа газрыг нь хэлчихсэн. Бодвол үзсэн байх. 

Зулзагуудаа өвдөхөөр хань ижил сармис сонгинотой хар шөл хийдэг. Түүнийгээ хийсэн. Бага зулзага шөлөөр цадаж, төлөөр баяжина гэдэг шиг баахан шөл уусан. Сүүлдээ хэхрээд л явсан. 

Хүүхэд өвдөхөөрөө ээжээс салах биш, би багыгаа нэг тэвэрч эрхлүүлэх, дундахыгаа тэвэрч даахгүй тул энгэртээ нааж нэг эрхлүүлэх гэж биеэ хэд хэд хуваамаар л болсон. Хувааж болохгүй нь сайхан...

За тэгээд үр зулзагууд нь эрүүл саруул өвлийг даавахын төлөө хичээнэ шүү бултаараа. Бүгдэд нь амжилт  хүсье...

2020年10月19日月曜日

Үзүүлээд л бэлэг

Өө эдний нэг гоё тогтолцооны талаар бичсэн дээ. Өмнөх блогтоо бичиж байсан л даа. Гэхдээ яахав. Өнөөдөр авсан бэлэгнийхээ зургийг оруулах санаатай.

Бага зулзага ой 6 сар хүрсэн. Хотын эрүүл мэндийн газраас зохион байгуулдаг нийтийн үзлэгтээ хамрагдсан. Гэрийн хаягаар бичиг ирнэ. Тэдэн сарын тэдэнд, тэдэн цагаас, тэр газар болно гэж. 

Дугтуйнд тусгай дугаар бүхий бичиг байна. Овог нэр, төрсөн сар өдөр бичээстэй. Мөн 2 янзын анкет байна. Нэг нь хүүхдийн эрүүл мэндийн тухай. нөгөөх нь ээжээс асуух зүйл бичээстэй. 

Мөн заавар бичиг, энэ нь болох газрын хаяг, тухайн өдөр авч ирэх зүйлсийн жагсаалт, мөн дээр дурдсан он сар өдөр гэх мэт бичээстэй. 

Коронагаас сэргийлж бүртгэх цаг, цуглах хүмүүсийн тоо гэх мэтийг хязгаарласан байсан. 

Өглөө нь бид албандаа явцгаасан. Үдээс хойш ажлаасаа чөлөө аваад, зулзагаа өдрийн унтлагын цагаар нь очиж аваад, үзлэг болох газар луу давхисан. Цаг  нь яг сайхан таарч очсон. Унтаж байсан зулзага минь багш нь тэврээд надад өгөх зуур л сэрчихсэн. Жаахан аашилсан.

Дээрх зүйлсийг бичээгүй орхисон байсан. Оршил болгоод дэлгэрүүлж бичлээ шүү. За тэгээд СБА шүү дээ, таминь ээ.

Ийм сойз бэлэглэсэн. Үзүүлэхээр ирсэн бүх маамаа нарт. Ягаан өнгөтэйг нь охид, ийм цагаан цэнхэрийг нь хөвгүүд голцуу авдаг. Өөрсдөөр нь сонгуулсан л даа. Бид мэдээж ийм өнгөө л авлаа. 

Богино иштэй нь хүүхэд өөрөө эхэлж угаах сойз. Тэр бөөрөнхий зүйлийг сойзонд нь углаж өгнө. Хоолой руугаа гудрахаас сэргийлж буй нь тэр.

Урт нарийхан иштэйг нь болохоор ээж аав нь хүүхдээ шүдээ угаасны дараагаар дахин угааж өгөх зориулалттай. 

Одоогоор зулзага минь сайн үрж энэ тэр угааж мэдэхгүй сойзоо амандаа зуучихаад байдаг. Би өөрөө хөлөө жийж суугаад зулзагаа хөлийнхөө завсар дээш нь харуулж хэвтүүлээд, хоёр гарыг нь гуяан доороо оруулж байгаад л угаана шүү дээ. 

Дуртай биш, уйлдаг. Гэхдээ хааяа тоглоод сойзоо хазаад байдаг. Амаа ангайхгүй жимийж сахилгагүйтна. Надад бол бараг уйлж байсан нь амар. Ам нь ангайгаад, угаахад дөхөмтэй. 

Бас уйлаад, хоёр хөлөө дээш өргөж нүүрэн дээрээ авчирна гэх мэтээр шүд угаах ажил чинь оройн нэг том ажил шүү дээ. Аан тийм, угаахаасаа өмнө шүдний чигчлүүр утсаар шүд завсарыг бас цэвэрлэнэ. Эмч тэгж зөвлөсөн. Заримдаа мах энэ тэр орчихсон байдаг.

Ээж нь шөнөжин мөөмөө үлгүүлж унтуулж байгаад дээд 4 үүдэн шүдийг нь хорхойтуулсан буруутан тул, шүд угаах ажил ээжийн үүрэгт ажил. Хэ хэ. Одоо гэртээ аль болох амттан өгөхгүй, ундааг бол бүр хавьтуулахгүй. 

Ууж үзээгүй болохоор нэхэж мэддэггүй амар. Харин эгч нарынхаа уудаг якулт гээд сүүн бүтээгдэхүүнийг олоод харчихвал нэхээд байдаг. Тэр нь их нялуун, ядаж байхад. Араас нь ус айн уулгаад, унтахын өмнө шүдээ сайн угаах гэх мэтээр л арга хэмжээ авна даа.

Гэснээс би монголд, за энд ч гэсэн дээ жаахан маамаа нарт ийм сойз бэлэглэх дуртай. Зарим нэг хүмүүс бол их дуртай, баярладаг. Зарим нэг нь дуртай, дургуй нь мэдэгдэхгүй, таг л байдаг. Хо хо.

Шүд тойрсон асуудал, бичлэг нэг иймэрхүү. Ээжүүд, аавууд минь хичээгээрэй. Бүгдэд нь амжилт хүсье ээ...

2020年10月18日日曜日

Холоос зорин ирсэн амттан

9 сард хот газраас нохойтоогоо айлчилж ирсэн эмээ өвөө хоёр, хүлээж аваад дайлж цайлсанд баярлалаа гээд амттан явуулсан байсан.

Сүнсний баяр болдог сар тул элдэв амттан хүртэл хэлбэр дүрсээ сольчих бололтой. Доор байгаа богино өмдийг бага зулзагат минь өөрөө оёж өгч явуулсан. 70 гарчихсан гэхэд нээрээ, надаас л дээр юм аа.

Эмээ бас жаахан будилсаан. Яасан гэхээр? Энэ амттан ирэхээс өмнө нэг амралтын өдөр хонх дараад л шуудан ирсэн юм. Нэрийг нь харчихаад  эмээ өвөөгөөс ирж дээ гээд дор нь задлачихсан. 

Учир нь ахлах сургуулийн сүмо хүүхдүүд ирчихсэн, бид буу халаад сууж байсан. Олзыг олуулаа гээд л дор нь задлаад, таваглаад, олуулаа идсэн хэрэг.

Маргааш нь эмээ рүүгээ утасдаад баярлалаа гэж хэлсэн чинь үнэндээ би бэлгээ солиод явуулчихсан байна лээ. Гэхдээ зүгээр зүгээр. Та хэд нэг завандаа андуураад явуулчихсан тэр газраас очоод бэлгээ аваарай.

-Өө яана аа? Бид идчихсэн шүү дээ. 

-Зүгээр зүгээр санаа зоволтгүй. Харин тийшээ явуулсан нь жаахан хүүхдэд зориулсан бэлэг тул, та хэд очоод авчихна биз? Би утасдаад хэлчихсэн байгаа...

Хэд хоногийн дараа энэ зурган дээрх бэлгээ очиж авсан. Нэхэл хатуутай байна уу? Хи хи.

Хамтаа нэг жижигхэн морин тойруулгын газар очиж байсан гэж байсан даа. Тийшээ тэр бидний задлаад идчихсэн япон боовыг шуудандах гэж байсан юм билээ. 

Гэртээ хайрцаглаж бэлдчихээд шуудан орж хаягаа бичиж наахдаа андуурчихсан байх хөөрхий.

Япончуудын бас нэг соёл нь дайлуулж цайлуулчихаад дараа нь заавал ингэж баярласан талархснаа илэрхийлдэг. Заавал бэлэг сэлт явуулна гэж байхгүй л дээ. Ил захидал, мэссэж, утсаар ярих гэх мэт зүйлсийг ашигладаг. 

Суралцаад, хэвшил болгочихоор соёл санагддаг. Би ч чадвал эргэж баярласан талархснаа хэлэхийг хичээдэг болсон. Хаа нэгтээ мартсан тохиолдол байж магад. Энэ завшааныг ашиглаад уучлал хүсье...

Жигнэмэгүүд нь амттай байсан. Чихэрнүүдийг нь харин өгмөөргүй байсан ч охид бол идчихсэн. Шүдээ сайн угаагаарай л гэлээ. Өөрөө бол хэзээ ч ийм чихэр авч өгөхгүй тул нэг удаадаа идээд үзэг дээ гэж бодов. 

Бага зулзагатаа харин өгөөгүй. Амттан гэж мэдэхгүй тул нэхэж ч мэдэхгүй, гоё. Эгч нар нь хааяа хажууд нь зайрмаг идэхэд бас нэхдэггүй. Учир нь идэж үзээгүй, амтыг нь мэдэхгүй болохоороо. 

Харин нэг амтыг нь мэдчихвэл нэхээд, шаналгах байрын юм билээ. Тэгэхээр дор хаяж 3 нас хүртэл нь өгөхгүй гэж л бодож байна. Хаа нэгтээ ноён нуруу хугарчихгүй л бол. Хичээнэ дээ.

Жаахан маамаатай ээж аавууд минь чанга байх үедээ чанга байгаарай. 

Бүгдэд нь амжилт хүсье.

2020年10月17日土曜日

Хөлдүү бууз

Хөлдүү буузыг насаараа л жигнэж идэж байна сүртэй юм гэж бодож байна уу? Сүртэй сүртэй. СБА шүү тэгээд. 

Ийм уут савлагаатай ирсэн. Хуушуур, бууз хоёр лав цав цагаан гурилаар зуурсан. Бидний гэртээ чимхдэг чимхдэг чимхэлтээс арай жаахан өөр. Голын нүх том санагдсан. 

Гэхдээ нэгэн жигд чимхэлттэй, маш их ур чадвартай хүн чимхсэн нь тодорхой.

Жигнээд гаргаад ирэхэд сайхан байсөөн. Гурил ч нэг их зузаан биш, амт ч дажгүй. Япон хүмүүс ч дуртай идсэн. 

Дараа ажлын шугамаар захиалаад идэж болох юм гэж бодсон. Гэртээ болохоор зулзагуудаа чимхэж сургах зорилготой тул өөрсдөө л хийж идэх байх, хойшид.

Хөдөлмөрлөж буй улсуудыг харахаар гоё тийм ээ. Худлаа том том баадаг хүмүүсийн хажууд бол хайр хүрмээр шүү дээ. 

Ажлын амжилт хүсье ээ. Мөн уншигч олондоо ч амжилт шүү...

2020年10月16日金曜日

Конкурсны хүүхэд

Өмнөх нэг бичлэгт конкурс өгөх гэж буй ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагчдаа нийгмээрээ тахин шүтдэг гэж бичсэн дээ. Энэ тухай жаахан дэлгэрэнгүй бичихийн сацуу том зулзагынхаа сонин сайхнаас бичих гээд л.

Ер нь ахлах сургуульд орох үеэс нь л элсэн орсон ахлах сургуулийнх нь төрлөөс хамаараад энэ хүүхэд цаашид их дээд сургуульд дэвшин суралцах хүүхэд байна уу? Ажилд гарах хүүхэд байна уу? гээд ялгаад салгаад явчихдаг санагдсан.

Ахлах сургуулиа төгсөхдөө мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөдөг төрөлжсөн сургууль байдаг юм билээ. Яг оноосон үг хэлж мэдэхгүй л байна. Хуучнаар ТМС гэж байдаг байсан даа, түүн шиг ч юм шиг...

За тэгээд ахлах сургуулийнхаа 3 дугаар ангид орсон өдрөөс нь эхлээд эрэн тойрны хүмүүс хүүхэд чинь конкурсны хүүхэд биз дээ? Хэцүү байгаа биз дээ? Сэтгэл санааны хувьд тогтворгүй? байгаа биз дээ гэх мэтээр яриа өднө. Мэндийн зөрөөгүй шахам л дээрх санаа нь зовсон ч юм шиг, тавласан ч юм шиг маягтай яриа болно. Хэ хэ. 

Танайх конкурсны хүүхэдтэй юм чинь танайд очихгүй байгаа, урьж залахгүй байгаа, уулзахаа хойшлуулаад байгаа шүү гэж ирээд л зарим нэг нь утасдана. Хо хо. 

Заримдаа бодно, том зулзагаа орхиод бид орж гарч болно шүү дээ, сүртэй юм бэ? гэж. Хи хи. 

Нэг танил япон ээж "Танайх энэ жил охиноо балейшиглэж, өрөөнийх нь гаднаас чимээгүйхэн шиг "хичээгээрэй, хичээгээрэй" гэж хэлээд л хоол цайг нь зөөгөөд, элдэв шоу цэнгээнээс хол байх хэрэгтэй" гэсэн. Хо хо. 

Гэх мэт сэнпай ээж аав нарын зөвлөгөөг дагаад бид аль болох даруухан байх гэж хичээж байна. Гэхдээ бага зулзагыгаа нэг зүйл чадахад нь л орилоод, алга таших зэрэг үйлдлийг санамсаргүй үйлдчихээд, гэнэт том зулзагаа санаад чшшшш гэж дуугаа намсгана. Ха ха.

Том зулзага хагас бүтэн сайнд эрт гараад номын сан ордог болсон. Азаар номын сан нь хагас бүтэн сайнд ажилладаг тулдаа бид толгойгоо хяргуулчихалгүйхэн шиг л явж байна. Хэ хэ. 

Гэхдээ бас хааяа уурлана. Би чиний наад конкурсны насыг чинь дайраад ирсэн. 2-хон өрөө байранд олуулаа амьдраад, ээж аав нь найзуудаа дуудаж, ууж идээд, чимээтэй шуугиантайд хичээлээ хийгээд болоод л байдаг байсан. Монголдоо л хамгийн гэгддэг их сургуульд орж чадсан юм даг бла бла гэж үглэнэ. 

Энэ үглэлт гэхдээ маш цөөн шүү тооны хувьд. Уртаа гэгчээр амьсгалаа авч гаргаад, ээж их хичээж байгаа шүү. Ккк.

Бас дуугай байж чадахгүй нэг танил япондоо "Та нар энэ конкурсны хүүхдээ залаад ирсэн бурхан шиг үзэх юм даа. Манайд залаад ирсэн бурхан шиг, зочид буудалд амьдарч байгаа юм шиг нэг хүүхэд байна" гэсэн чинь. 

-Харин тийм ээ, ер нь л бурханд үйлчилж буй юм шиг л хандана даа.

Том зулзага бид хоёроор нэг иймэрхүү сонинтой. Дараа дараагийн бичлэгээр конкурсандаа яг ямар зүйлийг бэлдэж байгааг бичнэ ээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2020年10月15日木曜日

Хөлдүү хуушуур

Эртээд нэг ахлах сургуульд очиж онлайн уулзалтанд оролцсон гэсэн дээ. Монгол сурагчидтай онлайнаар уулзалт хийчихээд, дараагаар нь япон сурагчидтай хамт монгол хоол хийж идсэн. 

Ингэхдээ бэлэн хоол хайраад, жигнээд л болсон. Сүүтэй цай чанасан. 

Сүүлийн үед японд хөлдүү бууз, хуушуур зардаг газрууд мэр сэр гарах болсон. Гэртээ бол өөрсдөө чимхэж хийдсэн идсэн нь дээр учраас одоохондоо худалдаж авч үзээгүй л байна. 

Харин сая санаандгүй, ажлын шугамаар захиалж үзлээ. Үзлээ ч гэждээ, хариуцсан улс маань захиалсан л даа. Би болсон хойно нь идэх ажилдаа л сайн байсан. Хи хи.

Ийм ууттай. Харахад их цэвэрхэн. Чимхэлт бас өвөрмөц санагдсан. Гараараа чимхээгүй, тусгай багаж байх гэж бодогдсон. Жигд бөгөөд цэвэрхэн байгаа биз? Хаяг шошго ч гэсэн. 

Ингэж таваглаж байгаад пэйжинд гэсгээсэн. Байгалиар нь гэсгээсэн бол дажгүй болох байсан байх. Бид цаг нартай учраас тэгж амжаагүй. Автоматаар гэсгээхэд бас их учир жанцан хэрэгтэй байж магад. 

Гэсэхээрээ тавагтайгаа наалдаад, наалдаасыг нь салгах гэхээр чимхсэн хэсгээрээ салж, цоороод жаахан сандарсан. 

Мөн доторх мах нь сайн гэсэлгүй, хайрахад жаахан цаг зарсан. Анх удаагаа хөлдүү хуушуур хайрч буй тул алдаа оноо их байсан. Заавал нэг ноухау байх л ёстой тийм ээ. 

Дараа дахин ийм тохиолдолд, наана нь сайн судална аа, хүмүүсийн хайрдаг арга барилаас. Асууж сураглаж байгаад. 

Интернетэд байгаа сэтгэгдлүүдийг уншихад сайхан боллоо, гоё боллоо, амжилттай хайрлаа гэсэн сэтгэгдлүүд л байсан болохоор болдог юм байна гээд бат итгэчихсэн.

Амт харин дажгүй, мах ихтэй байсан. Хайрахдаа жаахан түлсэн, гурил нь хатуудуу сажигнасан болсон. Хэ хэ. 

Дараагийн бичлэгт хөлдүү хуушуур жигнэсэн тухай бичнэ ээ. СБА шүү. 

Бүгдэд нь амжилт. Гэснээс өнөөдөр орон нутгийн сонгуультай өдөр. "Хүн"-ээс нэр дэвшигчдийг сонгосон биз дээ? Хайртай шүү...

2020年10月14日水曜日

Үзлэг

Хотын эрүүл мэндийн газраас хийдэг 1 ой 6 сартай маамаа нарын үзлэгтээ хамрагдаад. 

Энэ үзлэгээр биеийн ерөнхий хөгжлөөс гадна шүдийг анхаарч үздэг. Бага зулзага бид хоёр яахав дээд 4 үүдэн шүд хорхойтой. Шүдний эмчид үзүүлж хяналтад байгаа гэж үнэнээ л хэллээ. 

Үдээс өмнө албандаа явцгаагаад, үдээс хойш нь би амарч, зулзагаа албанаас нь авсан. Очиход унтаж байсан. Сэрээгээд тэврээд гарлаа. 

Үзлэг болж буй газраа очиж бүртгүүлнэ. Дугаар өгнө. Дугаарын дарааллаар үзүүлнэ.

Эх хүүхдийн дэвтэр, ванны алчуур, хэд хэдэн бөглөх хуудас, сойз зэргээ авч очно. Мэдээж солих живх, баасан байвал онжиго энэ тэрээ арчих нойтон цаас, юмыг яаж мэдэхэв гээд нэг ээлжийн солих хувцас гээд л ачаатай тэмээ шиг л явна. 

Жингээ, өндрөө, цээжний тойрог, толгойн тойрог зэргийг хэмжсэн. Цаана тусгай өрөөнд хүүхдийн эмчид бас үзүүлсэн. Цээжийг нь чагнаад, хоолойг нь үзсэн. Хэвтүүлж байгаад хөлийг нь алцайлгаж үзсэн. 

Бага зулзагаа төрөөд шинээр мэдэж авсан нэг зүйл гэвэл. Эмч нар эрэгтэй хүүхдийн төмсгийг нь бас үздэг юм билээ. Базаж үзээд байсан. Базаад юуг нь мэддэг юм бүү мэд. Мэргэжлийн хүн л мэддэг байх даа тиймээ? Би бол айгаад чадахгүй, аавд хэлсэн чинь бяцлаад хаячих гэж байна шүү дээ гээд бараг уурлаж байсан. Ха ха. Эд чинь түүндээ их эмзэг ханддаг юм байна шүү дээ. Шинэ нээлт. Ккк

Зүгээр хэвийн гэсэн. Гол зүйлээ хэлэхээ мартах гэж байна.

Мөн гэдсэн дээр нь дарж үзсэн. Бодвол одоод гэдэс л байх тийм үү?

За тэгээд дараагаар нь шүдний эмчид үзүүлсэн. Өнөөх нь чарлаад сүйд. Хүүхдийн эмчдээ үзүүлэхдээ ч уйлсан л даа. Нээрээ тэр эмч нь байнга үзүүлдэг эмч маань байсан. 

Хэд хэдэн эмч урьж оролцуулдаг. Заавал үзүүлдэг эмч нь ирсэн бана гэж байхгүй, тухайн өдөр боломжтой гэсэн эмч нар л ирдэг шиг байна лээ. 

Шүдээ сайн угаагаарай л гэсэн. Эрүүл мэндийн ажилтан шүдийг нь угааж, фтор түрхэж өгсөн. Шүдний сойз бэлэглэсэн. 

Мөн эрүүл мэндийн ажилтан ээжтэй нь ярилцдаг. Хүүхэд өсгөх тал дээр бэрхшээл байна уу? Хүүхэд өсгөхөд ямар байна? Хөгжилтэй байна уу? Энэ тэр гээд. Наана нь бэлдсэн асуулт хариултыг харангаа. Дахин лавлахаар зүйлийг лавшруулж асууна.  

Бүх үзлэг, асуулт хариулт дуусаад харихад гурван ширхэг памперс живх өгсөн. Надад гэхдээ нэг их таалагддаггүй болохоор худалдаж авдаггүй.

Ерөнхийдөө дажгүй, шүдээ л сайн угаагаарай, цэцэрлэгтээ ногоо идчихдэг бол гэртээ нэг их хүчлээд хэрэггүй дээ. Тааваараа идэж болно. Харин иддэггүй юм чинь гээд огт ногоогүй хоол хийж болохгүй, идэхгүй байсан ч ногоо хийж байгаарай гэж зөвлөсөн.

Үүнийг сонсоод бага зэрэг тайвширсан. Түүнээс ногоо идэж өгөхгүй байна гээд заримдаа бухимдах гээд байдаг талтай тийм ээ? 

За ёстой урт бичлэг болчихлоо. Зураг оруулах гэсэн залхуу хүрчихлээ. Чадвал дараагийн бичлэгт сойзны зураг оруулна аа. 

Бүгдэд нь амжилт хүсье...

2020年10月13日火曜日

Орчин

Япон орныг жижиг газар нутагтай, хүн ам ихтэйг нь гайхдаг тийм ээ бид. Тийм байж сургууль, цэцэрлэг, орон сууцны гадаах цэцэрлэгт хүрээлэн гээд орчин нь их том талбайтай гэж гайхдаг байж билээ.

Одоо бол дасаад, ер нь бол сургууль цэцэрлэгийн гадаа заавал талбай байх ёстой. Байх байхдаа том байх ёстой гэж боддог болсон. Түүний нэг баталгаа болгож ганц нэг зураг оруулах санаатай.

Өнгөрдөг бүтэн сайнд суугуул мужийнхаа нэг жижиг хотын хөдөө аж ахуйн чиглэлээр сургалтын хөтөлбөрөө боловсруулж, ирээдүйд хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр явах сонирхолтой сурагчдыг элсүүлж сургадаг ахлах сургууль орох боломж гараад. Явчихаад ирсэн. 

Буугаад л орчныг нь гайхаж, биширч байгаад л ирлээ. 

Сургуулийн үүдээр гараад харахад нэг иймэрхүү. Цаг байсан тул боргол олж уух санаатай. Тэгсэн энэ замаар доошоо уруудаад, доор төгсгөлд нь автомат ундаа зарагч байгаа гэхээр нь алхаж буй байдал. 

Өглөө нь борголоо ууж амжаагүй юм. дунд зулзага сагсны тэмцээнтэй. Бэлтгэл ажилд нь ам, гар бие оролцох гэж. Бас бага зулзага сэрчихээд хормойдож, тэврүүлээд. Юун боргол? Оройд нь өөрийнхөө авч явах зүйлээ бэлдсэн байсан тулдаа л хам хум түүнийгээ аваад л гарсан.

Юу бичиж байлаа? Аан тийм, орчин, талбай...

Сургуулийн хоолны сургалт явуулдаг анги танхимын цонхоор дарсан зураг. Тэр цаана харагдаж байгаа нь ч сургуулийн барилгууд. 

Оюутан байхад МУИС-ын 2 дугаар байрны ар талд иймэрхүү жижиг талбай байдаг, бид хааяа тэнд салхилдаг байж билээ. Одоо бодоход бүхэл бүтэн их сургууль байж орчин муутай байж дээ гэж...

Сургуулийн барилга хоорондын дундах ногоон байгууламж. Улаанбаатар хот, ер нь суурин газруудад дутагддаг зүйлийн нэг тийм ээ?

Бүтэн сайны өдөр байсан ч сурагчид сургууль дээрээ дугуйлан секцэндээ хамрагдаад завгүй... 

Тухайн өдөр миний уулзсан сурагчдаас 3 хөвгүүн өнгөрдөг жил монгол явж танилцах дадлага хийсэн гэсэн. Таалагдсан шиг байна лээ, эх орон минь. Их хөөрхөн хөвгүүд байсан. Дурлахаа алдав. Ккккк.

Гурвуулаа кэндогоор хичээллэдэг. Өмсгөл энэ тэрээ авч очиж, монгол сурагчдад танилцуулсан байсан. Сүрхий байна уу? 4-үүлээ яваад, нэг нь төгсөөд явчихсан юм билээ.

Дотор нь нь явж байхдаа ганц нэг зураг дарсныгаа дараагийн бичлэгт. Түр баяртай. Бүх уншигчдадаа амжилт хүсье.

2020年10月12日月曜日

Цайлсан нь

Шинэхэн долоо хоногийн мэнд ээ. Гарчигаа юу гэж өгөхөө мэдэхгүй хэсэг тээнэглэзэв. Хэ хэ.

Баасан гарагт бага сургууль орж эх орноо танилцуулах хичээлд явчихаад ирсэн дээ. Өглөө бага зулзагаа өчихөөд л гараад давхисан. Энд тэнд хурдны зам тавигдаад, бас ч гэж хурдан хүрчихдэг болоод байгаа. Зорьсон газартаа.

Хурдан гэдэг нь 30 минут хурдассан. Цаг нартай уралддаг энэ арлын оронд 30 минут хэмнэнэ гэдэг чинь асар том зүйл л дээ. 

Хамгийн түрүүнд очсон. Япончуудаас түрүүлж. Цаг барьдаггүй бла бла гэж хэлүүлдэг монгол хүн би тэд нараас түрүүлж ирсэндээ догь байсөөн. Хи хи.

Эхлээд захирлын өрөөнд орж, өнөөдрийн зорилго энэ тэрээ хэлж мэнд мэддэг бичигдээгүй хууль бий. Заримдаа захирал нь гадуур ажилтай гээд эзгүй тохиолдол ч гарна.

Цагаан гаатай цайгаар дайлуулсан. Надаас гадна хоёр япон, нэг монгол, нийт 4 хүнд ийм суурьтай аяганд цай хийж өгсөн. Бас хүн бүрийн урд ийм навч тавиастай. Гоёмсог санагдаад, гар өөрийн эрхгүй ухаалаг утас руугаа...

Гэрт нээрээ ийм шилэн, дөрвөлжин зүйл яваад байсан. Ингэж ашиглаж болох юм байна гэж бодсон. Бараг л хаячих гээд байсныг минь яана? Худалдаж аваагүй, хэн нэгэн л охидод минь? өгсөн байж магад. Ямартай ч гэрт байсан.

Цагаан гаатай цай уусан хүн чинь, ажлаа 200 хувь амжилттй даван биелүүлсээн. 

Та бүхэнд ч шинэ долоо хоногт нь амжилт хүсье ээ.

2020年10月11日日曜日

Салатны өдөр

10 сарын 10-нд төмсний салатны өдөр гэнэ шүү. Нийслэл салат юм даа манайхаар. 9-ний баасан гарагт бага сургууль орчихоод, сургуулийн яг хажууд байдаг хүнсний дэлгүүрээс өдрийн хоолоо авч идэх санаатай явж байгаад энэ зургийг олж харсан.

Гэрт төмс байгаа, нээрээ маргааш хийж идье байз гэж бодонгоо салат худалдаж авч идсэн. Эдний салат төмсөө зөөлөн, нялцгай хийдэг. Манайхан болохоор төмсөө томхон хэрчээд зажлууртай идэх дуртай.

Эхлээд өндөгтэй салатыг сагсандаа хийчихээд явж байхдаа олж харсан тул нэмээд л аваад, идчихсэн. Идсэнийхээ дараа л их идчихлээ гэж бодож энэ тэр. Хэ хэ.

За үүнийг би яг хагас сайнд 10-нд хийж идсэн. Гэрт ногоон өнгийн ногоо байдаггүй. Хөргөгчин дэх ногоонуудаа ашиглав. 

Энэ хагас бүтэн сайнд гал тогоо, хоол унд бага эргүүлж байгаа ч, бүтэн сайны ажлаараа гал тогоо эргүүлээд амжсаан. Яаж зүгээр байхав. Тэр тухайгаа дараагийн бичлэгээр тайлагнамз. Хи хи. 

За тэгээд ирэх шинэ долоо хоногтоо амжилттайгаар гялалзацгаарай...

2020年10月10日土曜日

Цэцэг

10 сарынхаа цэцэгний зургийг оруулчихуу? СБА шүү дээ таминь.

Цэцгийн сургалт явагдаад л байгаа бололтой. Үе үе ингэж үзэсгэлэнгээ гаргаад л байна. Эмээ голцуу хүмүүс сургалтанд хамрагддаг. 

Ээжийгээ авчирч суулгах юмсан гэж бодно оо заримдаа. Хөөрхий бурхны орондоо заларчихсан эмээгээрээ, энх тунх буй ээжээрээ төлөөлүүлж, монгол эмээ нарыг бодохоор бас л...

Эмээ минь даалуу, хөзөрт дуртай. Би бол даалууны мастер болтлоо л тоглосон байдаг юм. Тухайн үед амралт, сувилалд явуулж байгаагүй шиг санаад.

Ач зээгээ харна, хааяа гадаах хөрш эмээ нартайгаа буу хална, хаа нэгтээ дэлгүүр хоршоо явна. Өөр нэг их сүртэй сэтгэл санааг нь сэргээх, урам зориг авах зүйл ховор шиг санагдаад байдаг юм.

Боломжтой нэг нь амралт, рашаан сувилалд явна. Рашаан сувилал чинь бас хөөрхөн үнэтэй юм билээ тийм ээ?

Гэхдээ хөдөө гадаа гараад, байгаль дэлхийгээсээ эрч хүч авчихдаг дөө, бодоод байсан чинь. Хотоос гарч чаддаггүй хүмүүст л хэцүү байх.

Бага зулзагатайгаа зугаалж яваад, цементнээс ургасан цэцэгтэй таараад. Багад бид чинь "Цементнээс цэцэг ургаж, Цэрмаа хүүхэн цэрэгт явж" энэ тэр гээд л хэрэлддэг байлаа. Энэ үгийг урдны нэг бичлэгт бас бичсэн санагдчихлаа.

Заримдаа ч бичсэнээ мартах гээд байдаг шүү...

Цэцэгний хажуу дахь нүх рүү гараа хийж бариад, зулзагатайгаа алхах чинь бас л зугаатай шүү. Борооны ус зайлуулах шугам руу урсдаг хоолой гэж хэлэхээр арай л эрт үү хэхэ? 

Хааяа энэ лүү нь жижиг амьтад орчихдог юм билээ. Дээр нэг сонин амьтан орчихсон гарч чадахгүй л байх шиг байсан. Яг хаагуур яваад орчихсныг бүү мэд...

Хааяа сармагчин, зэрлэг гахай, буга гэх мэт амьтад хотод орж ирээд, хүүхэд хөгшид айлгаад гэж мэдээгээр гардаг. Энэ үед сургуулиас зурвас ирнэ. Сурагчдыг болгоожтой бай гэж анхааруулсан, онцын шаардлалагүй бол орж гарахгүй байхыг сануулдаг.

Ер нь хэт их хөгжил байгаль хүн хоёрыг их холдуулдаг шиг...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2020年10月9日金曜日

Явчихаад ирлээ

Үдээс өмнө бага сургуульд очиж эх орныхоо тухай танилцуулах хичээлээ заачихаад ирлээ. 

Суугуул хотоос минь 1 цаг 30 минут гаран явна. Өглөө эрт гарсан. Бага зулзагаа эрт албанд нь өгсөн. Нэмэлт цагийн төлбөр төлнө. Ганц нэг удаадаа яахав тийм ээ? 

Заавал шагай няслаж үзмээр байна гэсэн сургууль талын хүсэлтийг хүндэтгэн, өмнө нь шагайгаа нэг бүрчлэн ариутгаж арчсан. Овоо цаг зарсан шүү. 350 ширхэг гаран шагай.

Нэг сонирхолтой харилцан яриа болсон. Шинээр ирээд удаагүй нэг дарга маань асууж байна аа.

-Бүгдийг нь өөрөө хийгээ юу?

-Үгүй ээ, харин бүгдийг нь идсэн.

Над руу нэг том харснаа инээгээд л цаашаа алхсан. Айсан байх даа. Хэ хэ. Гэхдээ ийм яриа болохоос өмнө аминдаа зөндөө л тайлбарлаж хэлсэн юм. Ямаа хонины гэж ирээд л.

Ямартай ч хөгжилтэйгөөр гараараа эхэллээ. 12 сар хүртэл хэд хэдэн бага сургуульд заана. Энэ жил корона гээд цөөн сургууль хүсэлтээ өгчээ, манайд. Ирэх жил дахин дуудмаар болтол нь хичээх юм шүү дээ. 

Жил бүр дууддаг сургуулиуд минь энэ жил ч дуудсан. Баярын нулимс унагаах шахам л боллоо. Хи хи. 

Байнга нэг өрөөнд суух бус, хааяа нэг ингэж орчин солигдох гоё тийм ээ. Хагас бүтэн сайнд бас орж гарах ажилтай байгаа. Сонин сайхнаасаа хуваалцана аа. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт...

2020年10月8日木曜日

Ахлах сургуулиар сонин сайхан?

Том зулзага өнөө өглөө, нийт 3 дугаар ангиараа зугаалгатай гээд гарсан. Азгүй нь яг энд бороотой, би өглөө хүргэж өгсөн. 

Ийм бороотой өдрүүдэд нэг ажил нэмэгддэг нь томыгоо хүргэж өгөх болдог. Бага минь сэрчихсэн үед ч яахав, тэврээд л аваад гарна. Харин унтаж байх үед нь яадаг юм билээ гэж тээнэглэзнэ.

Эцсийн дүндээ унтаагаар нь тэврээд л гарна. Тэврэхээр угаасаа сэрчихдэг. Сайхан нойрноос нь сэрээчихлээ гэж ээж өөрийгөө зэмлэнэ. Эгч нь уучлаарай, хөөрхнөө минь гэж ирээд л нялуурна.

Суугуул муж, хажуугийн муж хоёрыг хиллэсэн газарт байдаг паарк орж зугаална. Төв газруудын том том пааркуудыг бодвол жижиг Хирүзэн гэдэг паарк. Эндхийн хүмүүс хүүхдээ бага байхад их явдаг гэсэн. 

Бид нэг удаа хорооныхонтойгоо пааркын гадаах мах шарж иддэг ресторанд орж байсан юм байна. Цаг агаар сайхан үед нэг явна гэж ярьсаар өдий хүрчээ.

Ерөөсөө ойрын хугацаанд явж ирнэ ээ. Хэ хэ. 

Том зулзага хүргүүлэх замдаа дэлгүүр орж өдрийн хоолоо худалдаж авсан. Бэнто хийж авч явах уу? гэсэн чинь үгүй гэсэн. Учир нь бэнтогоо идсэний дараагаар хоосон сав энэ тэр нь ачаа болно, хөнгөхөн юм иднэ. Бас автобусандаа амттан энэ тэр идэх учиртай юм гэнэ. 

Замдаа автобусандаа хөгжөөнт асуулт хариулт энэ тэртэй. Хүндэтгэж явдаг хүнийнхээ нэрийг бич гэсэн гэнэ. Орж ирэхгүй болохоор нь өвөөгөө гээд биччихсэн гэсэн. 

Угаасаа ч өвөө том зулзага хоёр амь л даа. Багад нь харж, харуулж өссөн хоёр болохоор. 

За тэгээд дуртай багш, дуртай юу юу ч гэлээ? Өмнө нь бичүүлж аваад, дараагаар нь "энэ хэн бэ? гэж таалгах юм гэсэн. 

Ахлах сургуулийн, ахлах ангийн хамгийн сүүлчийн нийтийг хамарсан арга хэмжээ. Хөгжилтэй яваад ирнэ гэдэг эргэлзэхгүй байна өө. 

Маргаашнаас эхлээд их сургуулийн конкурсанд бэлдээд толгой өндийх завгүй л байх юм шиг байна лээ. 

Гэснээс Японд конкурсанд бэлдэж буй хүүхэд гэдэг чинь гэртээ, эргэн тойрондоо, ер нь нийгэм бүхэлдээ л залаад ирсэн бурхан шиг байдаг юм байна. Хүн болгон л конкурсны хүүхэд хичээж байна уу? Саад болж болохгүй, Завгүй байгаа биз дээ?

Гэж санаа тавиад л...

Энэ тухай дараа бичнэ ээ, марталгүй.

Бүгдэд нь амжилт шүү.

2020年10月7日水曜日

Ариутгагч 2

Эртээд номын сан ороод. Энэ удаад зээлээгүй, зээлсэн номоо буцааж өгсөн. Та нартаа зураг үзүүлнэ гэсэн болохоор бага зулзагынхаа тэвэрч явсан номыг ариутгаж үзүүллээ шүү. 

Үргэлж л уншигч та нарыгаа бодож явдагийн илрэл. Тэгэхэд та нарын байж байгаа царай. Ха ха. Айсан уу? Бага байхад ээж хааяа ингэж үглэдэг байсан санаанд орчихлоо.

60 секундад л ариутгачихаж байна шүү дээ. Хөгжөөд байна, тэр хөгжил нь иргэд рүүгээ, хойч үе рүүгээ чиглэсэн, хандсан байна.  

Гэтэл манайх яасан билээ? За за баахан л үглэх хэрэг гарна. Ярьшиг. Тэгээд ч урдны бичлэгт хальт дурдсан шиг санаж байна. 

Бага зулзага хайртай номыг нь аваад нэг хайрцаг дотор хийчихсэн чинь гайхаад, хариугүй л уйлчих гээд л харж зогссон. Дуусаад номыг нь гаргаад ирсэн чинь нүд нь гэрэлтээд л хөөрхөн. 

Энэ номыг ёстой нэг биенээсээ салгахгүй байгаа. Нэг бодлын төвөгтэй. Тэвэрч барихад хажууд нь бас нэг том ном. Хэ хэ. 

Яг ямар ном бэ? гэвэл "Хөрш Тоторо" гэдэг ном. Худалч хүнд өдөрт нэг хүүхэлдэйг киног нь үзчих санаатай, өнөөх минь. Бид нүд болон биеийг нь хайрлан зурагт үзүүлэхгүй байх санаатай.

Анхаарлыг нь сарниулах гэж бас л ухаан, авъяас шаардана шүү. 

Та нар жаахан маамаагийнхаа тэгж аашлах үед нь хэрхэн аргалдаг вэ? Туршлагаасаа хуваалцаарай...

Бүгдэд нь амжилт...

2020年10月6日火曜日

Ижимэ? 2

 Сагсны дугуйлан дээрх асуудал ямар шаттай явагдаж байгааг бичих гээд л.

Дасгалжуулагч нь утсаар биднээс асуусан. 

-Ангийх нь багштай уулзаж ярилцах санаатай, та хэдээс зөвшөөрөл авах гээд.

-Өө тэг тэг, харин зулзагын минь нэрийг тэр тэгж хэлсэн гэж уг хүүхдэд хэлэхгүй байхыг хүсье.

-За. Хэд хэдэн хүүхэд байгаа тул, тэгж нэр усыг нь онцолж хэлэхгүй, санаа зоволтгүй.

Яагаад ингэж санаа зовж байна вэ гэвэл, ээж аавдаа, багшид ховлосон гээд ижимэ нь эсрэгээрээ гаардаг гэж сонсож байсан тул. Тийм болохоор л хүүхдүүд зөвлөлдөж чадахгүй явсаар эцсийн шатандаа амиа хорлох тохиолдол гардаг байх.

Дугуйлантай өдөр нь жаахан эрт очсон чинь дасгалжуулагч нь явцаа, хойшид авах арга хэмжээгээ тайлбарласан. 

Багштай нь ярьсан. Ангидаа бас тийм дээрэнгүй зантай. Үг хэл нь нэлээд бүдүүлэг. Уг сурагчид анхааруулга өгсөн. Одоогоор ээж аавд нь хэлээгүй байгаа гэж багш нь хэлсэн гэнэ. 

Дасгалжуулагч болохоор ээжтэй нь утсаар ярьж ерөнхий байдлыг хэлэхэд, ээж нь: гэртээ ч бас нэлээд ааш муутай, бүдүүлэг үг хэллэг их хэрэглэдэг, нэлээд хэцүү зантай хүүхэд гэсэн гэнэ. 

Тэгээд та хэд ч бас хэлээд загнаад явж болно оо гэж зөвшөөрөл өгсөн гэнэ. Одооноос тухайн хүүхдийг засаж залруулах, хүмүүжүүлэх ажилд нийт багаараа л үзэж тарах бололтой.

"Чиний хэлдэг бүдүүлэг үг хэллэг, биеэ авч явж буй байр байдалд чинь гомддог эмзэглэдэг хүмүүс байдаг юм, алдаагаа засахыг хичээж, үнэхээр сагсанд дуртай бол баг хамт олноороо хичээе" гэж хэлэх юм гэсэн.

За тэгээд бүр засрахгүй бол хэсэг хугацаанд амрааж нэг үзнэ. Эцсийн арга хэмжээ нь хөөх гэсэн. 

Гэхдээ хөөх дээрээ тултал мэдээж цаг шаардана, бас нэг хүүхдийн ирээдүй учраас шууд хаячихаж болдоггүй бололтой. Бас л сүрхий улс юм. 

Одоогоор уг охин сүүлийн хоёр өдөр дугуйландаа ирээгүй. Хувийн ажил гарсан тул гэж бичсэн байсан. Өнөөдөр бэлтгэлтэй, ирэх эсэхийг мэдэхгүй л байна. Гэхдээ өнөөдөр зулзага минь өөрөө амарна. Учир нь шүдээ үзүүлж эм түрхүүлнэ. Өдөр судар нь таарахгүй, давхцаад.

Жаахан хувийн мэдээллийг нь цацахад, олуулаа амьдардаг гэнэ. Ах эгчтэйгээ хэрэлдээд, тэднийхээ хэлж буй үг ярианаас суралцчихдаг байх даа? Мөн ээж нь хүүхэд бүртээ цаг гаргаж чаддаггүй байх гэж хэрэгт дуртай ээж нарыг ярианаас олж сонссон. 

Ар гэрийнх нь байдлыг сонсоод өнөөх охиныг учиргүй өрөвдөж энэ тэр. Хэ хэ. Нээрээ л хүүхэд эмзэг юм болохоор хаа нэг газар өөрийгөө илэрхийлмээр болдог. Түүнийгээ гэртээ биш дугуйландаа гаргаад байдаг юм боловуу ч гэж бодогдох...

Хэсэг хугацааны дараа үргэлжлэлийг бичнэ ээ. Түр баяртай. Амжилт...

2020年10月5日月曜日

Элс бас бяцхан гар

Элстэй найз болсон. Нэлээд хэдэн жилийн өмнө бас их дотно найзалдаг байлаа. Хэсэгтээ би тэр найзыгаа мартсан байлаа. Муу хүн шүү би ч. Хэ хэ.

Булцгар хөөрхөн гарыг нь хараад байгаарай. Саначихлаа. Хэ хэ. Зарим нэг хүүхдийг бодвол тийм ч "пулцгар" биш ээ. Өөртөө таарсан хөөрхөн л махтай шөлтэй. Нэг их хөвсгөрөөр ч яахав гэж боддог. Ээж шигээ сүүлд түүнийгээ хасах гэж бөөн л юм болно шүү дээ, тийм ээ.

Хийж өгсөн бөмбөлөг, хэв зэргийг минь шууд л базаад хаячихаж байгаа юм чинь. Тэгээд ээж нь  өө л дөө гэхээр өөдөөс маасайж инээнэ. 

Хань ижил хүүгийн минь майжигамаа нь засрах байгаа л гээд байгаа. Хэ хэ. Өө яахав, монгол хүн байна даа майга зүгээр шүү дээ, гэхгүй юу. Хи хи. Эмээ өвөө нь морь унаад майга болчихсон хүүхэд шиг гээд өхөөрдөөд л.

Саяхан аав нь нэг өглөө албанд нь аваачиж өгөв өө. Хүүгийнхээ нэртэй гуталны тавиурыг олдоггүй ээ гээд утасдаж энэ тэр. Хүү нь аавынхаа хөлнөөс зуурчихаад ангидаа ордоггүй, багш нь тэврээд цаашаа явсан чинь чарлаад уйлсан гээд л сүрийг бадруулж ирээд л ярив.

Аан тийм бас ангийг нь өнгөрөөд л явж байна гэсэн шүү. Ха ха. Бас л сүржин улс шүү энэ аавууд. 

Аав минь бас одоо ч ярьдаг юм. Би жаахандаа мөн л чарлаа байсан гэсэн шүү. Аавын захнаас зуурчихаад чарлаад. Ажлаа хийж байхад нь чихэнд нь хадаастай өнждөг байсан гэж. Ээж бол тоохгүй, ажлаа хийдэг, цаашаа яваад орчихдог байсан гэсэн шүү. Хо хо.

Үүнээс л харагдаж байна. Ээжүүд бол чанга үедээ чанга, хатуу үедээ хатуу. Зөөлөн үедээ дэндүү зөөлөн гэдэг нь, тийм ээ? 

За ямартай ч намрын налгар өдрүүдэд зун нь борлоогүйгээрээ борлох янзтай. Малгайгаа л салгахгүй юм шүү...

Бүгдэд нь амжилт хүсье өө.

2020年10月4日日曜日

Ариутгагч

Ариутгал, ариутгагч гэдэг зүйлтэй нөхөрлөж байна тийм үү? Хүмүүн төрөлхтөн.

Гар хөл, ам хамар, орон гэр зэргээс авахуулаад л.

Хэдэн сарын өмнөөс мужийн төв номын сангаас ном зээлэхдээ ашиглаж буй зүйл бол зураг дээрх ариутгагч.

Ийм төхөөрөмж. Үйлчлүүлэгчид зээлсэн номоо энэ төхөөрөмж дотор хийж ариутгана. Нэг удаадаа 6 ном хийнэ. Дотор нь төмөр өлгүүр шиг зүйл дээр номоо тохож тавина.

Хаалгыг нь хаагаад л товчыг нь дараад л болно. Тэгэхээр салхи үлээж номны хог тоосыг үлээж арилгана. Хэт ягаан туяагаар номны нянг устгана.

Техник, технологи хөгжинө өө гэж. 

Тэгээд л бодно оо. Эд нар хөрөнгө төсвөө иргэдийнхээ хэрэгтэй зүйлд зарж чадаад байх юм. Иргэд нь уншдаг, мэддэг, мэдээлэлтэй байдаг, боловсролтой байвал ямар ч бэрхшээлийг даваад гарна гэж үздэг байх нь. 

Тэгсэн манайхан дотроо алдаагүй байж, сургууль цэцэрлэгээ нам хааж, хойч үеээ мэдлэг мэдээллээр цангааж, аль болох л харанхуй бүдүүлэг рүү уруу татаж, хонь шиг номхон дуулгавартай байлгах гэж улайран, махран зүтгээд байгаа нь нүднээ ил харагдаад...

Түүнийг нь яг дотроо байгаа хүмүүс анзаардаггүй, мэддэггүй, учир нь тархиа угаалгачихсан. Өнөө маргаашаа яая гэж байгаа олонх энэ бүгдийг анзаарах манатай. Настай улсууд нь төрөө тахин шүтчихсэн, төрийн минь сүлдээ өршөө энэ тэр гээд ямар ч нийгмийн идэвхи байхгүй...

Нүүр ном, инстраграм нь хэдхээн  хүмүүсийн хүрээлэлд мэдээллээ цацдаг. Түүнийг нь хараад болоод байна гэж боддог...

За за халиад нисчихлээ. Ямартай ч цар тахал гарсан ч уншаад байгаарай, мэдээлэлтэй байгаарай хүмүүс минь...

Дараа нээрээ чадвал энэ төхөөрөмжийн дотор талын зургийг дарна аа...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү.

2020年10月3日土曜日

Намар

Намар цаг сайхан тийм ээ? Жимс жимсгэнэ боловсроно. Гол нь муухай бүгчим халуун дуусаж, орж гармаар болно. Мөн идээд уугаад явчихмаар санагдана. хэ хэ. 

Бага зулзага бид хоёрын гадаа өнжих цаг бага багаар нэмэгээд. Би заримдаа ажил амжихгүй шууд л хүчээр гэртээ орчихоод байгааг эс тооцвол.

Энэ  навчыг бидэн хоёр, эгчийгээ төгөлдөр хуураа заалгаж байх хооронд номын сан орж зээлсэн номоо буцааж өгчихөөд, гадаа нь түр саатан, унасан навч цуглуулсан байдал.

Үүнийг монголоор навч гэнэ ээ, японоор хаппа гэнэ ээ, англиар. За за тоглосон юм. Англиар хэлж мэдэхгүй. Хи хи. Харвал санаж магад. Байнга зууралдахгүй болохоор ой тоонд үлдэхгүй юм...

Гадаа тоглоход сэрүүхэн сайхан байна. Манай хүн орохгүй гэж зүтгэдэг болсон. Элсэн дээр л хамаг цагаа авна. Үе үе энэ тэрүүгээр зугаална.

Өөр гоё намрын өнгө авах гэсэн чинь энд жаахан оройтож намар болно оо. Моднууд нэг тийм сэтгэл гижигдэм гоёхноор алаглаж эхлээгүй байна. Гэснээс тийм модны өнгө алагласан байгалийн үзэсгэлэнг магтан сайшаахын тулд хотоос жаахан зайдуу гарах хэрэгтэй л дээ. 

Тийм цаг зав нь гарах нь уу? Гэхдээ хичээж ойрноос нэг гармаар л санагдаад...

За бүгдэд нь амжилт хүсье.

2020年10月2日金曜日

Намрын уншлага

Японд намар цагийг "Уншлагын улирал" гэж хэлдэг. 

Халууны улирал дуусаад, сэрүү ороод ном уншихад таатай байдаг болохоор тэгж нэрийдсэн юм болов уу? 

Юугаараа дутахав. 2 сар гарангийн өмнө худалдаж авсан номоо эхлүүллээ. Өмнөх "Хаан цадиг" номоо эзэнд нь буцааж шуудандах санаатай дуншаад л байна. 

Дээр хэлж байсан даа, номын дэлгүүрүүдийн худалдагч нарын санал болгодог номын жагсаалтыг тэргүүлсэн ном. 2019 оны шалгаруулалтаар. 

Өмнөх шалгарсан номыг санал болгосон "коохай"-ын санал болгосон ном. Цаана нь дахиад нэг санал болгосон ном бий. Үүнийг дуусахаараа уншина гээд ойрхон тавьчихсан байгаа.

Яагаад түүний санал болгосон номнуудыг худалдаад авчихснаа гайхаад л сууна. Хэ хэ. Бодвол телевид ажилладаг, мундаг, сүрхий гэж хүндэлдэг болохоороо тэр юм болов уу? 

Мөн Ээнээгийн оруулдаг номнуудаас авч уншмаар байдаг ч айгаад. Хэ хэ. Хэрэгжүүлж чадах болов уу? Чадахгүй, амжихгүй хий дэмий л санаа зовж стрессдэх юм болов уу гэж бодоод. 

Санал болгосон уран зохиолын номнуудыг харин авчихаад байна гэж өөрийгөө таагаад... 

Ерөнхий агуулга нь арван жилийн нэгэн охины амьдрал гарна. Асран хамгалагч нь хэд хэд солигдоод. Тэр тоолонд хэрхэн яаж амьдарч байсан тухайгаа нэг эргэн санасан, нэг одооныхоо амьдралын тухай, сургууль дээрх найз нөхдийнхөө харилцааны тухай зэрэг гарч байна. 

Одоогоор 140 хуудас уншсан. Хурдандаа орно. Эхлээд 5 хонож буй гэхэд. 372 хуудастай ном байна. Уншиж дуусгаад дахин бичихийг бодно оо. Нэг бол бушуухан дараагийн санал болгосон номыг нь унших гээд бичихгүй ч байж магад. Тухайн өдрийн тэнгэр мэдэх хэрэг.

Та бүхэн бас "Уншлагын намар"-г маш сайн ашиглаарай. Түр баяртай.

2020年10月1日木曜日

Ижимэ?

Ижимэ гэдэг үгийг энд амьдардаг улс бол маш их сонсдог. Ялангуяа хүүхэдтэй ээж аавууд.

Монголоор дээрэлхэх, тохуурхах гэх мэт угтгатай. Гэхдээ нэлээд хүнд хэлбэрийнх. 

Бага ангид байхад ангийн атаман, сургуулийн атаман гээд л хэсэг бүлэг байсан. Гэхдээ тухайн дээрэлхүүлж буй хүүхэд амиа хорлотол нь хорлож, дээрэлхэж байсан нь ховор байсан юм шиг тийм ээ? 

Японд харин маш хорлонтойгоор явагддаг. Тийм болохоор л сурагчдын дунд амиа хорлолтын тоо их. Үүнээс гадна сургуулиас завсарддаг. Арга нь маш нарийн. Нэг хэлтэй амтай хүүхэд өөрийн гэсэн фракцтай. Толгойлогч нь нэг хүүхдэд дургүй бол дагалдан баясагч нь дуурайж, хамтдаа дээрэлхэж эхлэх хувилбар нь хамгийн түгээмэл. 

За оршил нэг иймэрхүү. 

Дунд зулзага сагсныхаа дугуйланд дургүй болоод. Зарим нэг орой бүр уйлж ирээд л ээждээ, аавдаа хэлдэг юм. Би энэ сагснаас гарлаа, тэр энэ тэгж хэлсэн, ингэж хэлсэн гээд л. 

Саяхан нэлээд ширүүхэн уйлж өгөөд. Яасан гэхээр, дээд ангийнх нь нэг охин зулзагат минь бүдүүлэг үг хэлээд байдаг юм байна.

Ямар үг хэлсэн бэ гэхээр? Үх, ядаргаатай юм, дуугай бай, би чамд дургүй, яасан ч чалчаа юм гэх мэт гэж байна шүү. 

Зэвүүн байна уу? Сувд эрдэнээс ч илүү хайрлан өсгөж буй зулзагыг минь хэлэх хэлэхгүй үгээр хэлж байдаг. 

Тэсэхгүй өчигдөр эцэг эхийн төлөөллийнх нь тэргүүлэгчтэй ярилцсан. Яагаад шууд багш дасгалжуулагчтай нь яриагүй вэ гэхээр? Бага сургуулийн энэ дугуйлангийн тогтолцоо нь дунд, ахлах сургуулиас жаахан өөр. 

Гол үүргийг эцэг эхийн төлөөллийн тухайн жилийн тэргүүлэгч гүйцэтгэдэг шиг санагдсан. Тэргүүлэгч нь цааш нь дасгалжуулагчтай зөвлөнө. Жич: Энэ эцэг эхийн төлөөллийн тэргүүн нь жил бүр солигдоно. Ихэвчлэн төгсөх ангийн хүүхдийн ээж аав сонгогдоно.

Тэгсэн ганц зулзагат минь хэлдэггүй, бусад хүүхдэд бас үе үе хэлдэг гэнэ. Сургууль дээрээ буюу хичээл дээрээ бас ангийнхаа ганц нэг хүүхдийг бас дээрэлхдэг гэнэ. 

Дасгалжуулагчтайгаа ярилцаад, тухайн дээрэлхэгч хүүхэд, түүний ээж аавтай нь ярилцаад, бүр болохгүй бол тэр охиныг дугуйлангаас хөөх хүртэл арга хэмжээ авч магад гэсэн.

Байдлыг харж байгаад, бүр болохгүй бол сагсыг нь болиулчихна даа. Ямар амь биш заяа биш. Гэхдээ нэгэнт орчихсон юм чинь төгстлөө явчихвал гэж бодоод уг нь...

Спортын дугуйлан секцүүдэд ийм ижимэ их байдаг гэж сонссон. Бараг л байх л үзэгдэл мэт ойлголт яваад байдаг.

Ахлах сургуульд сурдаг монгол сурагчид минь бас элдвээрээ хэлүүлдэг гэсэн, хөөрхийс. Дээр бичсэн үх гэдэг үгийг бол өдөр бүр сонсдог гэсэн. Дээрээс нь нутаг руугаа зайлаач гэж өдөр бүр шахуу сонсдог гэсэн. 

Манайхан нэг их тоохгүй даваад гарчихдаг. Эхэндээ хэл усаа мэдэхгүй, сүүлдээ хэл ус сайжраад ирэхээр нэг их тоолгүй, эсвэл эсрэгээрээ өөдөөс нь хэрэлдээд л даваад гарчихдаг. Хэ хэ. 

Төрсөн зулзага дээр минь тулаад ирэхээр бас л эмзэг сэдэв шүү...

Бүгдэд нь амжилт.