ラベル Хөршийн холбоо の投稿を表示しています。 すべての投稿を表示
ラベル Хөршийн холбоо の投稿を表示しています。 すべての投稿を表示

2024年12月6日金曜日

Инжир ба алим

Инжир жимс өгч явуулдаг нэг залуу бий. Хань ижилд өгөөд л явуулна. Хаая өгч явуулаагүй бол горьдоно би чинь. Ха ха. 

Ганц инжир жимс биш л дээ, лийр, кимчиний байцаа, сонгино гээд л өөрийн тариалдаг бүхий л зүйлээсээ өгнө. 

Би хариу бэлэг болгож хааяа жамц давс бэлэглэнэ. Мөн кофе өгөх ч тохиолдол бий. Аан тийм хааяа буузаар дайлна. Дараа нэг хуушуур хайрч өгнө гэж бодож байгаа.

Өөрөө тарьдаг юм. Туршилтаар л тариад байх шиг байгаа юм. Хэлбэр нь дэлгүүрт зардгаас бага зэрэг өөр, бага зэрэг жижиг. Амт бол мэдээж тун чиг амттай. Гэрийнхэн идэхгүй юм. Нэг их дуртай биш шиг санагдсан.

Дотроо ийм. Би ч дуртай гэж юүхэв. Ер нь надад дургүй жимс ч гэж алга. Хэ хэ. Хутга энэ тэр хэрэглэхгүй, гараараа ингэж дэлгээд л идчихээд байгаа. Тэгээд л хальсыг нь хаячихна.

Зээ, энэ хойд нутгийн алим. Маш амттай. Сүүлийн хэдэн жил алим их үнэд ороод, би тэр бүр худалдаж авч идэж чадахгүй байгаа. Алимны мод тарьчихмаар, өөрийн гэсэн газартай бол ч...

Би гардаж тарихгүй л дээ, худлаа л эндээ томроод, бүлт бүлт бичээд байгаа болохоос. Яг гардаж хийхийг нь бол хань ижил л хийх байх, ойлгомжтой. Ха ха.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年10月29日日曜日

Хөршийн холбоо

Хөршийн холбоо минь амьд шүү. Хэ хэ. Ойрдоо цөөн л байна. Завгүй гүйгээд байгаа байх...

Үе үе яг энэ амттанг байсхийгээд л оруулж ирнэ. Охид бүр хүлээдэг болчихсон байсан, нэг хэсэг. Яагаад ойрдоо хонх дарахгүй байна аа ч гэх шиг. Ха ха. 

Би энэ савыг нь хаяхаас хайран санагдаад байдаг юм. Нэг удаагийн хэрэглээнийх ч гэсэн. Нэлээд биетэй, хатуу. Хэсэгтээ самар, ааруул хийж ашиглана. Муудаад ирэхээр нь хаяна. 
Дунд зулзага л бүгдийг нь шахуу идсэн. Зочид минь нэгийг амссан. Ногоорч харагдаад байгаа нь дотроо ногоон усан үзэмтэй. 

Гэснээс зочид минь буцсан чинь хэсэгтээ эзгүй оргиод, ганцаараа кофе уусан чинь амтгүй санагдсан. Урамтай сайхан кофе уудаг, хамт уугаад суухад хөгжилтэй. Бараг халаад байгаа юм биш үү? Хо хо. 

Кофендоо халаад болсон явдлыг бол хамж шимж ирээд л ярьцгаасан. Хи хи. 

Хөршийн минь холбоо мандтугай. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年7月4日月曜日

Аварга чавга

Хань ижил уул яваад ирсэн. Бид явсангүй, ажил албаа зохицуулах боломж байгаагүй. Гэнэт шийдээд, яваад өгсөн. 

Явмаар л байсан. Ууланд сайхан сэрүүхэн байна гэсэн, түүнээс энд асар их халж байна.

Өвөө эмээ нарын минь тарьсан жимс. 70 гарчихсан 2 хөгшин маш ажилсаг юм аа. Элдэв ногоо тарина. Сонгино өгч явуулсан байсан. Азны коля. Сонгино үнэд ороод байгааг ч хэлэх үү?

Энэ ёстой аварга үмэ буюу чавга байлаа. Миний нэрийг цохож ирээд л өгч явуулсан гэсэн, энэ 2 жимсийг. 

Дарс. Энэ жил дарснаасаа том шилтэйг өгч явуулах гээд байсан гэсэн. Хань ижил санаа нь зовоод, хэрэггүй ээ, бид өөрсдөө ирэхээрээ ууна гэж хэлээд оронд нь үүнийг авсан гэсэн. Хэ хэ. 

Хөдөөний нэг тийм сайхан айл байдаг даа. Зочин гийчинд байгаагаа барьж гүйгээд л, сүйд болдог хүмүүс. Манай 2 яг л тийм буурай бий. 

Корона гайгүй намжиж, ажил төрөл гайгүй болбол нэг очмоор л байна шүү. 

Нэрсээ жимсээ гэрлийн хурдаар идээд дууссан. Ганцаараа. Гэрийн бусад гишүүд идэж өгөхгүй байсан. Элсэн чихэр хийж, чанамал хийвэл идэж магад. Гэхдээ аль болох оригоор нь л идвэл сайн биз дээ? 

Тарвас худалдаанд гараад эхэлчихэж. Идэж өгнө өө. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年6月11日土曜日

Гүзээлзгэнэ

Хөршийн холбоо минь бат бөх оршсоор байгаа шүү. Хэ хэ. Хөрш эмээ маань ийм гүзээлзгэний буттай сав барьж ирээд. Зулзагуудад чинь сонирхолтой байх гэсэн. Үнэхээр ч сонирхолтой байсан. Адаглаад л услана гэдэг чинь бага зулзагат бол зугаатай...

Ийм навчтай. Тариаланч улсууд бол хараад л мэднэ. Над шиг идэхээс өөр ид шидгүй хүнд бол зүгээр л нэг навч. Хэ хэ. Энэ идэхээс өөр ид шидгүй авъяасаа засна аа, тэтгэвэрт гарахаараа. Ккк.

Хөөрхөөн, ингээд ганц нэгээрээ улаараад л. Ажлаа тарж ирээд хоёр зулзагатайгаа ургацаа хураана. 

Энэ хавчаар хатгасан нь аминдаа шувуунаас хамгаалж байгаа царай нь. Гадаах нэрсний маань жимсийг болжмор бас бус жижиг шувууд тоншчихдог байхгүй юу. 

Тэрийгээ хөршдөө хэлсэн чинь маргааш нь нэг тор бариад ирсэн. Гадуур нь бүрхээрэй гээд. Би гэрээсээ энэ цэнхэр хавчаарнуудыг гаргаж ирсэн. Гэхдээ болжморууд нэг их тоогоогүй. Яасан юм бүү мэд.

Ганцхан тийм жижигхэн бутнаас овоо их ургаж хураах юм билээ. Хамгийн арвин ургацтай өдөр байсан байх шүү. Ямар ч химийн бордоо энэ тэр хэрэглээгүй, ориг. Амт ч салахын аргагүй байсан.

Яваандаа ширхэгийн тоо цөөрөөд ирнэ. Болсон гүзээлзгэнэ байна уу? гэж хайна. Олохоороо бөөн баяр хөөр. Оруулж ирээд зүгээр идчихгүй зураг хөрөг дарна. Хи хи.

Хамгийн сүүлийх нь. Би өөрөө илчихсэн. Зулзагууд тоохгүй байсан даг. 

Гэснээс одооны энэ хүүхдүүд жимс тоохгүй юм. Хань ижил бид хоёр өөрсдийн үетэйгээ харьцуулж ярина. 

Эд нарыг идээд өгөөч гэж гуйх юм, яалтай. 

Хөршийн холбоо мандтугай. Түр баяртай. Бүгдэд нь амжиль хүсье.

2022年3月30日水曜日

Хөршийн холбоо ба

Идсэн уусан бичлэг шүү. Хавар болоод, сакүра энэ тэр гэсэн сэдэв давамгайлж байгаа ч төгсөлтийн, элсэлтийн улирал шүү. 

Өнгөрдөг жилийн өдийд бид бас тэнцсэн хариу сонсоод л, сургуулийн бэлтгэл, үдэлт гээд л бужигнаж байж. 

Япон найзын хүүхдүүд бас төгсөөд, тэнцээд, удахгүй үүрээ орхих болчихоод. Бид цуглаж нэгэн оройг идэж ууж өнгөрөөв.

Япон хоолныхоо зургийг авахаа мартчихаж. Үүнийг хоолны дараагаар шар айрагны даруулга болгож хийсэн, гэрийн эзэгтэй. Би дараа бас үүнийг хийж зочдоо дайлмаар санагдсан.

Хуушууранд нугасгүй айл байгаа юм. Бид танилцсан цагаасаа л уулзах болгондоо хуушуур хийж өгсөөр байгаад амтанд нь оруулчихсан. Хэ хэ. Нэг бодлын их амар. Хийх зүйл нь тов тодорхой, ханцуй шамлаад л орчихно. 

Юу хийх үү? Яах уу? гэж эргэлзэхгүй. Сүүлийн үед бүхэл үрийн гурил хольж хийгээд байгаа. Зураг дарахаас өмнө дайраад, түүнээс овоолсон их байсан юм. Хи хи. 

Гэхдээ л ажиллагаа ихтэй юм аа. Өглөө босоод л ханцуй шамлан орсон. Оройд хальт мулт амжсан. 

Ядаж байхад хань ижил ажилтай. Махаа гараараа татсан. Бид уг нь махаа махны машинаар татаад бэлдчихдэг юм, мах ихтэй үедээ. Ойрдоо махаар маруухан л байна. 

Худалдаанаас тахианы мах л голцуу авдаг юм. Түүнээс бусад үед тувт ангийн мах идэж байна өө. Зөв бурууг үл мэдэх.

Гэрийн эзэгтэй бүр хүүгээсээ харамлаад, үлдээгээч ээ, би маргааш халааж идэх гэж байхад гээд байсан. ха ха.

Үүнийг ч яахав, алтан хөрш хийж өгсөн. Үе үе оруулж ирээд байгаа. Би идэж чаддаггүй, гэрийнхэн иднэ. Бага зулзага бас идэхгүй байсан. Цагаан нь дотроо гүзээлзгэнэтэй, хар нь гадил жимстэй. 

Гадилтайг нь хань ижил, гүзээлзгэнэтэйг нь дунд зулзага.

Амралтын нэг өдөр иймэрхүү. Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2022年3月15日火曜日

Хөршийн холбоо

Хөршийн холбооныхоо ачаар бид ч өдөр бүр баяр тэмдэглээд байх шиг. Хэ хэ. Хажууд нь улаан дарсаа шижмичхнэ. Тэгэхээр чинь одоо өдөр бүр маартын 8 биз дээ? Ккк.

Тарагтай бялуу. Зулзагуудын төрсөн өдрийг урьдчилан тэмдэглэн, оруулж өгсөн. Жаахан эрт ч гэсэн яахав, тарагтай шүү гээд л. Мэссэж ирээд, зулзага гэр лүү нь гүйсэн. Хи хи.

Хажуунаас нь харахад ийм. Бага зулзага идээгүй, ээж нэмчихсэн. Ккк. Хань ижил асуугаад л байсан. Санаа нь бас нэмчих санаа байсан айх. Яах гэж оройтсон юм гээд хэлчих. Хо хо.

Үүнийг Шармаанийн баярын өмнөхөн хийж өгсөн. Үүнийг харин бага зулзага идсэн. Нэмэх боломж олдоогүй. Хэ хэ. 

Ойрд баяр маяр юу билээ? гээд байхгүй юу? Даварчихсан тийм ээ? Өөрөө хийгээд идэхгүй. Өөрөө хийх гэхээр бөөн ажиллагаа, дээрээс нь их хийгээд, юм үзээгүй юм шиг ихийг нэг дор идчих гээд байдаг сул талтай хүн би. Яалтай. 

Гэснээс "Идэх эмгэг" гэдэг ном уншаад эхэлсан. Гайгүй байгаа. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年3月13日日曜日

Нүүх ёс

Гэрийн өөдөөс хараад хэд хэдэн хөрш айл бий. Тэдний нэг нь нүүх болоод. Нүүх боллоо гээд жижигхэн хөөрхөн амттан барьж ирээд. 

За би энэ нүүх суух тухай бичиж байсан санагдана. Сонирхож байвал олж уншаарай. Хальт дурдахад нүүгээд явахдаа, нүүж ирэхдээ ойр хавийн хөрш айлууддаа бяцхан зүйл барьж очоод нүүж ирснээ, нүүгээд явах гэж байгаагаа хэлнэ. 

Хэрэв дээрх зүйлийг хийлгүй ёс алдсан бол танд юу ч тохиолдож магад. Ккк.

Гаднах хайрцаг нь нэг ийм. Мэдээж гадуур нь жижигхэн цаасан торонд хийсэн байсан. Хээ хуарнаас нь харахад орос ч юм шиг харагдаад. Санаа дагаад тэр юм болов уу? 

Хэвлэл мэдээлэл тэр аясаараа оросын тухай гараад байгаа болохоор...

Дотроо ийм жигнэмэг байсан. Бага зулзага идээгүй. Ээж давуу эрхээ эдлээд идчихсэн. 2 сар гарснаас хойш юун дэглэм энэ тэр болсон. 

3 сарын төрсөн өдрүүдийг тэмдэглэж дуусгаад дахин зөв гольдролдоо орно. Хичээнэ би. Ха ха. 

Өө тийм, энэ залуухан гэр бүлийн нөхөр нь монгол явж байсан. Одооны ажил нь монголтой нэлээд олон жилийн өмнөөс хамтарч судалгаа энээ тэрээ хийдэг газар. 

Уг нь харилцан бие биенээ уриад, монгол хоол хийж идээд, буу халцгаана гэж ярьсаар байгаад хэрэгжүүлж чадсангүй нүүчихлээ. 

Би оронд нь жамц давсаа өглөө. Давс өгөөд гээд гайхаж магад. Манай жамц давсанд япончууд дуртай байдаг юм. 

Дахин уулзалдахын ерөөл талбиад салцгаалаа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年3月4日金曜日

Бас л идсэн уусан

За бас л идсэн уусан бичвэр шүү. Ядаргаатай юм гэж бодсон нь алгасаарай. Хэ хэ. 

Сая бүтэн сайнд намайгаа крашладаг хоёр ч өвөө залгаад.  

-Чи минь гэртээн байна уу? 

-Байна байна, яасан ийсэн?

-Краш чинийхээ царайг нэг харчихмаар санагдаад.

Ха ха. За за энэ сүүлийн өгүүлбэр тоглосон юм шүү. Гэхдээ л уулзмаар байна аа гэдэг чинь намайгаа санасан л гэсэн үг биз дээ? Энэ чинь одоо.

За үүнийг гэр нь ойрхон өвөө өгсөн. Яагаад өгсөн гэхээр? Би энэ оны сүмогийн хуанли аваачиж өгсөн юм. Нэг "банзүкэ"-тэй хамт. Одоо ч монголчууд сүмо үг хэллэг надаас илүү мэддэг болсох байх тийм ээ?

Банзүкэ гэдэг нь тухайн сард барилддаг сүмочдын оноолт, дараалал бүхий япон улалмжлалт цаасан дээр хэвлэсэн зүйл байдаг.

Яваад орсон чинь өнөөдөр ууна биз дээ? 

-Хамт сүши идэнгээ ганц лааз шар айраг уух уу? 

гэдэг юм даа. Хо хо. Гэгээн цагаан өдрөөр шүү, 5 цаг л болох гэж байсан байх. Би ихэвчлэн бага зулзагатайгаа очиж хааяа даа буу халдаг юм. Энэ удаад ганцаараа очсон болохоор хань татсан байх.

Хань ижил нь асрамжийн газар байдаг, хоёр хүү нь хол. Нэг нь бүр гадаадад байдаг, бараг харьж ирэхгүй биз дээ гэж ярьдаг.

Тэгээд л бодлоо. Миний муу ижий аав бас ингээд л ярьж суугаад, орсон гарсныг хань татаж суудаг байх даа гэж.

Данхтай цайгаа хувааж уух хань ижил насны бөгсөнд их хэрэгтэй гэдэг дээ. Энд тэгсэн ганц нэг шар айраг хувааж уух хань хэрэгтэй байдаг шиг. 

Тэгээд хамтдаа гарч дэлгүүр ороод, сүши авсан. Тэгснээ гэрийхэндээ бас ав. Чамайг уучихаад очихоор хэн хоол хийхэв? Бас хань ижил чинь уурлахгүй гэсэн. Ха ха. Инээдтэй байна уу? 

Маргааш орой нь залгаснаа, хань ижил чинь уурласан уу? Гайгүй юу гэж санаа тавьсан. Хи хи.

Өнөөх нэг өвөө нь үүнийг авчирч өгсөн. Тэгснээ нээх хөөрхөн, бууз идмээр байгаа шүү. Дараа хийж өгөөрэй гэсэн. Самган нь болон бэр нь дуртай. 

Тэгж байгаад бууз хийж хөлдөөгөөд аваачиж өгөхөөр ярилцаад л байна.

Өө энэ хамтдаа шар айраг уусан өвөөгийнд идсэн. Хөлдүү халаагаад л идчихдэг. Дээд гурил нь жаахан түүхий ч юм шиг. Өвөө дутуу халаасан байх. Ккк. 

Ганцаараа байдаг болохоор хоол хийхгүй. Иймэрхүү бэлэн юмаар л болгодог бололтой. Дараа нэг гэртээ урьж халуун шөл уулгая гэж бодоод байгаа.


Үнэтэй гэсэн шар айргаараа дайлсан. Наана нь арай жаахан хямд нь байсан л даа. Крашдаа бас чанартай юмаар үйлчлээд байна аа, хөөрхий минь. Хо хо. 

Би ганц биш 4, 5-ыг уучихсан байх шүү. Час улаан хацарлаад л гэртээ яваад орсон. Манайхан нүд нь орой дээрээ гараастай. Ккк.


Харихад бас үүнийг боож өгөөд байна аа. Хариад гэрийнхэнтэйгээ идээрэй гээд. 4 хуваагаад зүсэхээр яг л таарсан хоолны дараах амттан болчихож байгаа юм. 

Бага зулзага идээгүй юм байна. Би нэмчихсэн байх шүү. Халчихсан байсан болохоор санадаггүй гэхгүй юу? 

Энэ амттаны зургийг нүүрномдоо оруулсан чинь бас нэг өвөө дараа уухдаа хэлээрэй, наадахыг аваад очно оо гэсэн. Бас нэг крашлагч минь. Ха ха. 

За ингээд нэг бүтэн сайныг бид далайн хишгээс хүртэж, гэдэс гарах шив дээ. Дээрх хавч чанасан байсан болохоор, амар байсан. 

Япон эмээ өвөө нарынхаа ачаар үе үе сонин содон зүйл их л идэх юм дөө. 

Та нар минь ч бас гадаад хүн таарвал, гадаад хүнтэй найзалбал эх орныхоо сонин содон зүйлээс өгчихөж байгаарай. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年2月5日土曜日

Хөршийн холбоо

Төгөлдөр хуурын багш өгсөн юм. Тэгсэн түрүү жил бас өгч байж шүү бидэнд. 

Бодохдоо, багшид бас хаа нэгтээгээс шуудангаар ч юм уу, эсвэл хэн нэгнээс ирдэг байх. Тэгээд олон ширхэгтэй бол идэж барахгүй муутгаж байснаас, олзыг олуулаа гээд тараадаг байх.

"Англиар pomelo. Японоор бүнтан. Монголоор мэдэхгүй. Хэ хэ. Латин нэр гэх үү? шинжлэх ухааны нэршил нь citrus maxima" гэж түрүү жилийнхээ бичлэгт бичиж байж. 

Энэ жил монголоор нь олоод мэдчих санааатай жаал нет ухсан, яг таг оноосон нэр олоогүй ээ. Оросоор ч помело гэдэг шиг байна лээ.

Зүсэхэд доторх нь нэг иймэрхүү. Хальс нь зузаан, жимс нь багавтар. Гэхдээ с витаминаар ихээхэн баялаг гэсэн. Исгэлэн амттай.

Жил бүр уламжлал болгон "хөрш"-үүдээсээ амттан авдаг юм байна шүү. Мартчихдаг л болохоос. Блогтоо ингээд оруулчихаар сүүлд санаж байхад зүгээр л юм. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年1月21日金曜日

Хөршийн холбоо

Хөршийн холбоо мандтугай. Хажуугийн хажуугийн хажуугийн айлын хөрш минь шүү дээ. Байнга л гого амттан, хааяадаа хоол зөөдөг эмээ. Би л эндээ эмээ гээд байгаа шүү. Түүнээс хөнгөн шингэн ануухан. 

Ээжээс минь нэг их дүү бол биш гэж бодож байгаа. 

Энэ удаагийн амттан. Амтат төмсөөр хийсэн. Бид байхгүй байсан чинь хаалганы бариулаас өлгөчихсөн, дараа нь мэссэж бичиж хэлсэн. 

Бага зулзага бид хоёр л идээгүй. Бусад нь буюу хань ижил, дунд зулзага хоёр хэн нь хэдийг идэх үү? гээд л хэлэлцээд байсан. 

Би яагаад идээгүй вэ гэхээр амттанаа багасгаад, дэглэм барьж буй бөлгөө. 

Хөвсгөр гэж хэрээс хэтрээд байсан тул, зориглоод эхэлсэн. Дасгал хөдөлгөөн хийх гэхээр нэг л боломж бүрдэж өгөхгүй байна. Тийм болохоор ядаж байнга хэвж байдгаа болиод, зөв хооллолтоос эхлэхээр шийдсэн бөлгөө. 

Гэрийнхэн нээрээ ямар их хэвдэг юм бэ? Ямар их амттан авдаг байсан юм бэ? гэж өнөөдрийн өндөрлөгөөс харж сууна даа. Хэ хэ. 

Хамгаас дуртай хар шоколадаа хүртэн танаж байна. Цагийн сайханд амралтын өдөр сайхан хар боргол хийж аваад хажууд нь зоолттой нэг хар чоко иддэг байлаа шүү дээ. 

За за энэ дэглэмийн тухай тусад бичихийг хичээнэ ээ, бодно оо. Өнөөдрийн бичлэг хөршийн холбоо шүү дээ. Сэдвээ дагая. 

Хөршүүд минь ээ хөвсгөрөөсөө салмаар байгаа тул түр завсарлаачээ гэж хэлмээр байвч гэрийн бусад гишүүд миний өмнөөс хэлмэгдчих гээд байгаа юм шиг санагдаад хэлээ хазаад л өнгөрлөө. Хи хи. 

Дараагийн хөршийн холбоогоор ямар зураг оруулах нь таашгүй. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年1月10日月曜日

Хөршийн холбоо

Хөршийн холбоо минь бат бөх, өгч авалцсан хэвээрээ л байна. Нэг бодлын сайхан, нэг бодлын санаа зовмоор ч юм шиг. Гэхдээ яахав, амьдрал бэлгийн замаар өрнөөд ирэхээрээ сайхан гэж нэг мундаг хүн хэлдэг, бичдэг юм. 

Хатаасан илжгэн чих. Дуртай гэж юүхэв. Энэ гэхдээ ойрын хөрш биш, хань ижлийн найз өгч явуулсан байсан. Би л ганцаараа идсэн. Бусад минь нэг их идэхгүй л байсан. Азны коля билүү? Бүгдийг шахуу идсэн. 

Улирал нь дууссан ч хатаасан нь дэлгүүрт мэр сэр харагддаг. Үнэтэй гэж юүхэв. Худалдаж авч идэхгүй ээ, хэмнэх гээд. Сүүлийн үед чёко гэх мэт дуртай зүйлсийнхээ хажуугаар нүдээ аниад гардаг болсон. 

За энэ сонин бөгөөд хачин ногоог бас л хань ижлийн найз өгч явуулсан байсан. Нэрийг нь мартчихсан, юу гэлээ дээ? Нэг тийм романчик нэртэй гэсээр л орж ирсэн юм. 

Нэлээд дээхний явдал. Нүүр номдоо зураг хөргийг нь оруулсан чинь дорхноо л мундагууд нэр усыг нь хэлж өгсөн. Франц гаралтай ногоо гэсэн. Нэр ус нь broccolo romanesco гэдэг гэсэн. 

Өмнө нь хальт хамт ажиллаж байсан франц хүүхэн бас сэтгэгдэл бичиж үлдээсэн байсан. Романэско байцаа гэдэг гэж хэлж өгсөн. 

Мартахаасаа өмнө эндээ бас орууллаа. Та нарт бас хэрэг болж юуны магад. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2021年12月16日木曜日

Хөршийн холбоо

Ойрд хөршийн холбоогоо бичээгүй байх юм. Түүнээс өгч авалцаад л яваа бид.

За үүнийг нэг их холын биш хөрш маань хань ижилд минь өгөөд явуулжээ. Би нэг л удаа уулзаж байсан. Одоо царайг нь сайн санахгүй байна өө. Хэ хэ. Хань ижил л сайн танина. 

Дэлгүүрээс нэг ууттай худалдаж аваад л хоёр өдөр дуусдаг байхгүй юу. Ашгүй гадаанаа мандарины модтой хөрштэй боллоо. Зузаан найзлах юм шүү. Хи хи. 

Муухай ашигч байна уу? Хөөрхий минь наанаа л ингэж хэлээд, бичээд байгаа юм шүү дээ. Цаагуураа бол нэрэлхүү золиг шүү дээ би. Тоглоом наргиа хийгээд буйг минь ойлгож уншиж буй гэж найднам.

Сая бүтэн сайнд хоёр монгол сурагч охин манайд сууж байв аа. Хонх дараад л алтан хөрш минь оруулж өгөв. Эгчийнх нь хөршийн холбоо гэж ирээд л оруулдаг зурагны эзэн хөрш шүү дээ гэж танилцуулав. Охид л болсон хойно бяслагтай бялуунд дуртай байсан. 

Хүний тоогоор ингэж 4 ширхэгийг өгсөн ч 2 зочдоо дайлаад, үлдсэнийг нь эвтэй найртай хуваагаад идсэн. Балын бага нь амттай, олзыг олуулаа. Өөр юу юу гэдэг билээ дээ. 

Японы хойд нутгийн алим. Жижгэвтэр нэг ширхэгийг нь зургийн дугуйлангийн багш өгсөн. Үлдсэн 2 ширхэгийг нь ажлын газрын хүүхэн өгсөн. Хамаатан нь Аомори мужид байдаг, явуулсан гэнэ ээ. 

Эд нар ингээд тэр бүр уулзаж учирч амжихгүй үедээ суугаа нутгийнхаа амттан, бренд бүтээгдэхүүнээс бие бие лүүгээ явуулна аа. 

Багад хөдөөнөөс ааруул, тос гээд л ирдэг байсан санагдав. 

Нэг иймэрхүү хөршийн холбоо минь бат бөх үргэлжилж л байна. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年10月23日土曜日

Намрын өнгө

Намрын өнгө гэхээр л хулуу биш шүү дээ. Бас шарласан навч энэ тэрийн өнгө биш шүү дээ. Илжгэн чих ч бас шаргалтана, улбартана.

Гэснээс уул явж шаргалтсан намрын өнгөө харж баясмаар байдаг. Хань ижлийн цаг завыг харна, явна шүү гэж төлөвлөнө, ажил ихтэй. 

Хөрш эмээ оруулж ирсэн. Эхэндээ ийм шар өнгөтэй байна. Бас хатуудуу. Хэд хоносны дараагаар зөөлрөөд, улбар шар болж ирнэ. 
 

Яг ийм өнгөтэй болно. Нялцайгаад, хальс нь язарч хагараад ирнэ. Тэгэхээр нь барьж байгаад л шууд идчихнэ. хэ хэ. Гэрийнхэн ийм нялцгайд дургүй, хатуу байхад нь хальсалж идэх дуртай. 


Хайр хүргэсэн хөрш эмээ минь янз бүрээр л барьж оруулж өгнө. Ингэж хайрцаглаад, нэг бол уутанд хийгээд гэх мэт. 

Хөрш эмээгийнхээ буянаар энэ жимсийг худалдаж авч идэхгүй. Дэлгүүрт харагдахад нэг нүдээрээ ч харахгүй шүү дээ. Хо хо. Хажуугаар нь сэлбэлзээд л өнгөрнө шүү дээ. Ккк.

Намрын налгар өдрүүдийг налайж, сайхан намбайж өнгөрөөгөөрэй. Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2021年10月7日木曜日

Хөршийн холбоо

Хөршийн холбоо минь идэвхитэй л байна. Алтан хөрш минь байсгээд л хонх дарна шүү дээ. 

Энэ шар кексийг та бүхэн бүгд мэдэж байгаа биз дээ. Үе үе үүнийг оруулж өгдөг. Яг ингэж талыг. Өөрсдөө талыг нь иддэг. Хэ хэ. Би бол аягүй бол санаа зовоод бүтэнг л оруулж өгөх байх тийм ээ? 

Хөрш эмээ болохоор хамаагүй. Наддаа бол амар. Амттанг нэг дор суурингаар нь идэхгүй. 

Илжгэн чих. Энэ ийм гонзгойдуу хэлбэртэй нь. Бөөрөнхий сорт ч байдаг. Тэр нь жаахан хатуудуу байдаг. Гэрийнхэн тэр хатуунд нь дуртай. Би бол аль алинд нь дуртай. 

Нэгэн япон хүний клааб хаусыг сонссон чинь энэ жимсний ач тусыг ярьсан. Маш сайн жимс гэнэ шүү. Ислэг ихтэй. Мартчихлаа. 

Ямартай ч хүнд өгөхгүй гэж шийдсэн. Олзыг олуулаа гээд ганц нэг хүнд тараагаад байдаг байсан юм. Өөрөө л идэх минь. Бас л худалдаж авч иддэггүй, хөршийнхөө өгөхийг хүлээгээд л суудаг байхгүй юу? Хэ хэ. 

Нэг гэм нь их амархан нялцайгаад байдаг юм. Хадгалах арга чаргыг нь судална аа. 

За нэг иймэрхүү хөршүүд минь хайр хүргээд л, би хайраа ундраагаад л явж байна. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт.

2021年9月25日土曜日

Бартер 2

Өө энэ бичлэгийг бичээд орхичихсон байх юм. Нийтлэлгүй. Оруулна гээд мартчихаж. Мартаж санана гэдгийг үзүүлж өгч байна дөө ойрд ч...

Зээ энэ хойд нутгийн бүтээгдэхүүн. Жижиг замын урдах хөрш айлын эхнэр нь оруулж өгсөн. 

-Сайн байн уу? Эртээд лийр жимс өгсөнд баярлалаа. Их гоё амттай байсан. 

-Өө зүгээр ээ. Яах гэсэн юм бэ? Санаа зовчихлоо. (Гэж хэлсэн хэрнээ хараа бол тортой зүйл рүү яваастай. Ха ха)

-Дандаа л жимс авч байдаг, уучлаарай. Өвөл бас жимс өгсөн, би эргүүлж юу өгөхөө мэдэхгүй яваад л байсан юм. 

-Ямар жимс билээ? Санахгүй байна өө. 

-Би өөрөө хойд нутгийнх. Ашгүй нутгаас минь идээ ирж таараад.

Хоёр гардаж аваад, баярласан талархсанаа хэлээд, орж ирээд задалсан чинь олон юм гарч ирсэн. Жинхнээсээ санаа зовов. 

Хань ижил өвөл чөтгөр лимон жимс оруулж өгч байсан юм байна. Манай хүн жаахан л ахиухан юм олдвол бүгдийг нь хүнд өгчих  гээд байдаг. Би хүүе хаая гэртээ жоохныг ч гэсэн үлдээ, би ямар нэг юм хийж магад гэж лүндэгнэнэ. 

Заримдаа ч нээрээ л юу хийхээ мэдэхгүй, завдахгүй явж байгаад муутгаад байдаг талтай. Тийм болохоор сүүлийн үед хань ижлийнхээ үгэнд орсхийгээд л явж байгаа. Хэ хэ.

Энэ зурган дээрхээс бас хоёр гурван ширхэг байсныг нь тараачихсан. Миний идэж чаддаггүй зүйл ч байсан...

Уулын хэдээс минь ирээд ээ. Сорт сортоороо байсан. Амаа олохгүй л идлээ. Дунд, бага зулзагууд худалч хүнд бараг усан үзмээр анх бор хоолонд орсон гэхэд хилсдэхгүй. 

Цаг үе нь тэгж таараад шүүсийг сорж уудаг байсан юм. Тийм болоод ч тэр үү усан үзмэнд нугасгүй. 

Хамгийн хайр татмаар нь о.зулзагат минь бас явуулсан байсан. Самсаа шархираад л явчихсан. Гэснээс ойрд о.зулзага их тансаглаж байгаа байх. Гэрээс нь лийр очоод л. 

Суугуул мужийнхаа холбогдох байгууллагаас будаа бас бус зүйлийн илгээмж авчихсан гэж байгаа. Энэ талаар жич бичнэ ээ. 

Нэг иймэхүү. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年8月8日日曜日

Хөдөөний хоол

Хөдөөний айл ямар хоол хийж иддэггийг өнгөтөөр харуулах уу? Гялс хариу. Ккк

Зээ үүнийг надад зориулж хийсэн. Бяслагтай хаш ногоо. Өөр бас бус зүйл хольсон байсан л даа. Асуулгүй, амаа олохгүй идсэн.


Энэ өнөөх кабокки буюу солонгос хулуу. Чанаад цуунд дарсан байгаа нь. Хоолны хачирт тун догь юм билээ. Зөндөөг идсэн. Цагаан будаатай хамт идэхэд гоё санагдсан.

Нэг өдөр нь ийм нарийн гоймон чанаж идсэн. Зун цагт их иднэ ээ үүнийгээ. Хүүхдүүдийг зугаатай байлгах үүднээс урт хулс модныхоо голоор? урсгаж иддэг. Энэ тухай нэгдэх блогтоо бичсэн байдаг шүү.

Сонирхвол олж уншина биз ээ?

Биднийг махчих юм болохоор мах заавал байна өө. Би ч заримдаа албаар махнаас нь биш, бусад ногоо, загаснаас нь л иддэг. Тэртэй тэргүй гэрээр дүүрэн мах байхад тийм ээ?

Хясаатай мисо шөл. Энэ хясааг нь дунд зулзага дуусгаж өгдөг. Нугасгүй. Эмээ хясаатай шөл нэммээр байна аа л гэнэ. Заримдаа ч санаа звмоор. Ээ дээ энэ хүүхдүүд үү. Ккк. 

Гэснээс энэ муж нь Шинжи гэдэг нуурынхаа ийм жижиг хясаагаараа алдартай.

Мах шарахаараа махаа ороож иддэг навч. Заримдаа дун хорхой энэ тэр явж харагдана өө. Ийм хорхой шавьж ихтэй байх тусмаа эрүүл шүү. Няслаж хаячихаад л иддэг. Хи хи.

Гүзээлзгэнэтэй, инжир жимстэй ундаа. Халуунд их амттай байсан. Жаахан маамаа нарт зориулж хийсэн ч би уусаан, яаж зүгээр байхав. 

Гэх мэтээр бид хөдөөх япон ээж аав, эмээ өвөө дээрээ очиж идэж ууж, унтаж эрхэлсээр ирдэг ээ. 

Корона гарчихаад бид тэр бүр очиж чадахгүй байна аа. Уг нь жаахан л урт хоногийн амралт таарвал гараад давхидаг байлаа. Энэ муухай ко гуай хаа нэгтээ зайлаасай...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月21日水曜日

7 сарын хөршийн холбоо

Хөршийн холбоо минь сайхан шүү. Халуунд аль аль нь жаахан лазантрий нь хөдлөөд л халж байна шүү гэчихээд л явж байна.

Алтан хөрш минь энэ сарын сүүлээр хороон дээр ийм бялууны сургалт зохион байгуулах юм гэсэн. Түүндээ бэлдэж гэртээ туршиж үзэж байгаа гэсэн. Би амт шалгагч болоод. 

Хэт нялуун биш, таалагдсан. Шошноос гаргаж авсан сүүгээр хийсэн гэсэн. Ажлын өдөр, хэдэн эмээ өвөө нар л очих байх даа. Бас гэрийн эзэгтэй нар. Би очиж амжихгүй. Хэ хэ.

Жаахан холын хөршийн өгсөн улаан лооль. Хэд хэдэн том бондгор сонгинотой хамт. Элдэв химийн хор энэ тэр хэрэглээгүй ориг гэсэн. Урд нь бас зөндөө сонгино, салатны байцаа өгч байсан. 

Салатны байцаанд нь дун хорхой явж харагдаад хоёр зулзага бараг л тэжээх гээд байсан шүү. Хи хи.

Алтан хөрш өгсөн. О.зулзага минь дуртай юм. Сармистай мисо амтлагч. Болсон будаан дээр бага шиг тавиад, түүхий өргөс хэмх зэрэгтэй хольж идвэл гоё. 

Гэрт дээр үед өгсөн нь байсан. Түүнийгээ бид өөрсдөө идээд, үүнийг о.зулзагатаа шуудандахаар яриад л сууж байна. Ойрд ачаа явуулаагүй. Шагар сонгино авмаар байна гэсэн. Түүнтэй нь хамт бас бус зүйл цуглуулж хийгээд шуудандана даа. 

Хөршийн холбоо мандтугай. Түр баяртай. Бүгдэд нь амжилт.

2021年6月4日金曜日

Хөршийн холбоо

Хөршийн холбоо минь бат бөх хэвээрээ шүү дээ. Дулаараад зарим нэг холын хөршүүд минь ичээнээсээ гараад, намайгаа санаад байгаа бололтой дог шүү. Хайр хүрмээр. 

Сая өнгөрдөг хагас сайнд нэгэн холын хөрш минь уут дүүрэн морин шош гээч зүйлийг барьж ирээд. 

Эгэл гиш гэж бас нэрлэдэг юм байна. Нүүр номдоо оруулахдаа нэр усыг нь мэдээд оруулбал гэж бодон хайсан чинь ашгүй байж байна аа. Хэрэг болгож монгол хэлээр нь тольдож байгаагүйдээ өөрийгөө зэмлэв. 

Та бүхэн бас нет-с хайж үзээрэй. 

Том уут дүүрэнг ойрын хугацаанд идэж барахгүй тул гэж бодоод ойрын алтан хөршдөө багавтар уутанд хийгээд оруулж өглөө. Олзыг олуулаа шүү дээ.

Тэгсэн орой нь ийм хоол болоод ороод ирсэн. Хэ хэ. Бас бус ногоо, сам хорхой хүртэл цуг шарсан байсан. Амаа олохгүй л идлээ. Бага зулзага л идэж өгсөнгүй. 

За яахав ээ, тэгж байгаад өгснийг минь гололгүй иддэг болгоно доо чамайг. Ккк.

Би иймэрхүү тосонд шарсан хоол хийдэггүйг мэдэж байгаа биз дээ. Үлдсэн тосоо яах билээ болоод байдаг юм, хаая нэг хуушуур хайрахад л. Тийм болохоор иймэрхүү хоолыг идмээр байвал хааяа гаднаас худалдаж аваад идчихдэг. 

Сүүлийн хэдэн жил шарах тосондоо бас анхаарлаа хандуулж байгаа. Усан үзмийн тос авч хэрэглэдэг болсон. Үе үе гэхдээ есийн тос авна аа. Хоолоо хуурахдаа аль болох усан үзмийн тос хийнэ. 

Ургамлын болон оливын тосыг халаах муу гэсэн дээ, тийм болохоор аль болох хэрэглэхгүй санаатай. Заримдаа яах ч аргагүй болоод хэрэглэнэ ээ, хэрэглэнэ. 

Учир нь усан үзмийн тос нэлээд үнэтэй, дээрээс нь авдаг газар минь гэрээс жаахан зайтай. Дууссаныг нь мартчихна. 

Масло энд их ховор зарагдана. Байсан ч дорхноо дуусдаг. Маргарин бол хог нэгээрээ байна өө. Том зулзага үүнийг идэж болохгүй гэж айлдсан. Ккк.

Гэх мэтчилэн маш бага багаар хүнсэндээ анхаарч л байна. Шууд огцомдож өөрийнөө бухимдуулж болохгүй. 

Юу ярьж явлаа? Хөршийн холбоо. Хөршүүд минь мандтугай. Би чинь 9 эрдэнийн хөрштэй билээ. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.