2020年1月31日金曜日

Дахиад л дэлхийг тойрсон нь

Энэ удаад 2 жаахан жаалхүүтэй, түүний ээж аавтай хамт дэлхийг тойрчихлоо.

Бүр 2006 онд аялсан байна л даа. Хэвлэгдэж гарсан нь 2008 онд.

Ах нь бага ангийн 5 дугаар анги, дүү нь бага ангийн 3 дугаар байсан байна, тухайн үед.

Ээж нь аялах дуртай нэгэн гэнэ. Тийм болохоор хөвгүүдээ бүр жаахан байхаас нь дагуулаад л аялаад байдаг байж.

Өөрийг нь 4 настайд нь, дүүг нь 1 нас 11 сартайд нь гадаад руу аялж байсан гэнэ.  2001 онд Вьетнам, Солонгос. 2002 онд Тайланд руу хоёр удаа. 2003 онд Тайланд, Солонгос. 2004 онд Энэтхэг, Монгол. 2005 онд Лаос.

Тэгээд энэ удаагийнх нь 2006 онд. Гараагаа Америкаас эхэлсэн. Дисней Лэнд явж тоглосон. Учир нь хөгжилтэйгөөр аялалаа эхлүүлэх гэж. Хойшид зөндөө бэрхшээлтэй тулгарна, түүнийг даван туулахын тулд сэтгэл зүйгээ бэлдэх гэж тэр...

Америк, Мексик, Гватемал, Хонжюрас, Никарагуа, Коста-Рика, Эквадор, Перу, Боливи, Аргентины хойд хэсэг, Парагвай, Бразил, Уругвай, Аргентин, Өмнөд Африк, Намиби, Зимбабве, Кени, Египт, Йемен, Арабын Нэгдсэн Эмирт, Тайланд, Камбож, Непал, Тайланд хоёр дахиа, Малайз гэсэн маршрутаар явсан байна. 2006.4.10-наас 2007.3.29-ний хооронд нэг жилийн хугацаанд аялжээ.

Номондоо очсон улсынхаа ерөнхий мэдээллийг оруулжээ. Жишээ нь хүн ам, газар нутгийн хэмжээ, мөнгөн дэвсгэрт, хэл, шашин гээд л...

Өөрсдийн хөөрхөн хөөрхөн зураг хөрөг их оруулсан, тухайн орны, хүмүүсийн сонирхолтой зан үйл, байгалийн үзэгдэл, байгалийн үзэсгэлэнгийн зургийг ч мөн оруулсан байлаа.

Жишээ нь мексикийн уугуул үндэстэн хүмүүс зураг авхуулах дургүй гэнэ. Учир нь сүнс нь зугтаад явчихдаг гэж итгэдэг гэнэ.

Мөн аялалд авч явахад хэрэгтэй зүйлсийг бичжээ.

Өөрсдөө хайгаад хямдхан дэн буудал хайж олно. Очсон газар бүртээ найзуудтай болно. Аав нь каратэ сонирхдог тул хүүхдүүдэд каратэ зааж өгнө, хэл усыг нь сурна.

Их сүрхий жаал санагдлаа. Одоо мундаг том залуу болсон байгаа даа гэж бодов. Хаана, юу хийж яваа бол гэж бодон бодон уншив.

Амжвал өөр хөөрхөн санагдсан зүйлсээс нь бичихийг бодно оо...

Бүгдэд нь амжилт хүсье ээ...

2020年1月28日火曜日

Төрсөн нутгаа гэж хэлж болох уу?

За энэ долоо хоногт уншсан.

 Нэлээд эртнээс уншина гэж товлосон байсан.

6 настайдаа Иранаас ээж аав, хоёр эрэгтэй дүүтэйгаа Японд ирсэн.

90-д оны сүүлээр манайхан ажил хийхээр их харлаж үлддэг байсан даа. Яг л тийм зорилготой ирсэн.

Ирак Ираны дайн дуусаад удаагүй, эх орных нь эдийн засаг дорой, аав ээж нь тэндээ өр ширтэй.

Өмнө нь хар ажил хийж байгаад ирсэн хүнээс хальт мулт сонссон мэдээллээрээ, японд ирж ажиллаад мөнгөжинө, өрөө дарна гэдэг зорилготой ирсэн.

Манайхан ч нэг хэсэг их явсан даа тийм ээ? Хамаатан садан дунд ч байсан. Одоо ч энэ асуудал байна тштйм ээ? Улс эх орон ядуу байна гэдэг ард түмэнд их халгаатай юм даа гэж...

Нади охины хувьд аав нь ганцаараа биш гэрээрээ ирсэн нь алсдаа их ухаантай үйлдэл байжээ гэж бодсон.

Ээж нь цуг явна гээд зүтгэсэн гэсэн. Маш зөв. Бас л хүчтэй эмэгтэй байж.

Японд туулж ирсэн, давж гарсан хөгжилтэй болон гунигтай дурсамжаа бичсэн ном. Уншаад суухад нээрээ л тийм байдаг даа, бид ч бас тэгдэг байж билээ гэсэн зүйл зөндөө байсан.

Бичлэг нь ч их хөөрхөн бага зэргийн ёгт хэлбэр оруулаад бичсэн нь хурдан уншиж дуусахад нөлөөлсөн.

Гуравхан жил болоод буцна гэж байсан гэр бүл 30-д жил болчихсон гэж байгаа. Бид бас миний ажлын гурван жилийн гэрээтэй ирж байлаа. Гэрээгээ нэг жил сунгалаа. Тэгж байтал хань ижил ажилтай боллоо. Тэгээд л явсаар 10 хэдэн жилийг суугуул нутагтаа үджээ...

Лалын шашны сонин сонин үйлдлээсээ болоод бас их асуудалтай учирна аа. Аав нь мөргөл хийгээд буцаж явахдаа хоёр ч удаа цагдаад баригдана.

Ээж нь 20 хэдэн жил амьдарчихаад хэлийг нь сураагүйдээ харамсаад, гэхдээ оройтоогүй гээд хэл сурч эхэлж байгаа гэнэ. Бага сага бол ярьдаг л гэнэ л дээ...

Эх нутгаасаа хол өссөн том зулзага, энд төрж өсч буй дунд, бага зулзагууд минь бас л ийм эргэзлээтэй асуудалтай тулгарна. Тэдний минь цээжин дэх хөндүүр хэр гүн байх бол? Ээж нь тухайн үед нь ойлгож хүндэтгэтэй хандах юм шүү. 

Гэх мэт их л гүнзгий сэдэвтэй ном байлаа гэж...

Жич: Тавган дээрх боорцгонд их дуртай. Күмамото мужийн бор сахартай боорцог. Охидын зургийн дугуйлангийн багш бэлэглээд.

2020年1月27日月曜日

Harumi Klossowski de Rola

За энэ номыг нэгэн үйлчлүүлэгч минь зээлж аваад буцааж өгөхөд нь Парис гэдэг гарчиганд нь дурлаад зээлж уншив.

Уран зураг сонирхоод байдаггүй болохоор, үзээд явах цаг зав гардаггүй болохоор зураач энэ тэрийг сайн мэдэхгүй л дээ.

Юугаа нуухав?

Францын уран зураач Бальтюс-ын охины бичсэн ном. Гарчигны нэр минь охиных нь нэрээр л өгчихлөө.

Аавынхаа тухай дурсамж, ээжийнхээ тухай дурсамж, бага насныхаа тухай гээд л бичиж. Ээж нь япон хүн юм байна. Аавынх нь урдах салсан эхнэрийн хоёр эрэгтэй хүүхэд болох ах нартай юм байна.

Өөрийнхөө тухай бас ганц нэг зүйл бичиж ээ.

Номын сүүлийн хэдэн хуудас жижиг жижиг музей, урлангийн газрыг тухай мэдээллийн зураг хөрөг оруулжээ. Их ч олон музей байдаг юм байна шд энэ Парист.

Тэгэхэд манайх яасан, музей, театр энэ тэрээ нураах гэнэ гээд л шуугих. Юу ч гэхэв дээ цнцрн минь...

За тэгээд интернээс зураачийн тухай мэдээлэл хайсан олдсонгүй. Харин орос хэл дээр гарч ирж байна. Англи хэл дээр мэдээж олдох байх. Олж уншина биз дээ? Сонирхвол...

Сонирхолтой санагдсан тул нэг их цаг зарцуулсангүй. Яг одоо өөр ном уншиж байгаа. Бас л сонирхолтой...

Ном шимтэн уншигчдадаа амжилт хүсье өө...

2020年1月24日金曜日

Ботгон ботгон нулимс

Саяхан нэг орой бага зулзага унтаж өгдөггүй ээ.

Бүүвэйлээд л, тон тон гэж зөөлөн цохиж өгөөд ч унтдаггүй.

Тэгэхээр нь ютүбээс Чимэдцээеэгийн бүүвэйн дуу хайж явснаа ботгоны дуу хараад тавьчихлаа. Нэг жаахан хүү дуулж байна аа.

Тэгсэн бага зулзага сонсож байснаа уруул нь өмөлзөж ирээд л, нүдэнд нь нулимс цийлэгнэж ирээд л уйлав. Бүр ботгон ботгон нулимс гаргаж байна шүү.

Гайхаад, хэсэг азнаснаа дахин сонсгов. Дахиад л өмөлзөж байна. Уйлж байна.

Бид өхөөрдөөд л "урд насандаа тэмээчин хүний сүнс байсан юм уу?", "ботгочин хүү байсан юм уу?" гэцгээв.

Монгол руу өвөөд нь хэлсэн чинь ""уяатай ботго байсан юм уу?" гэж өхөөрдөв.

Том зулзага дууных нь үгийг өг дөө, гэж аваад өрөөндөө сонсоод сууж байсан. Цаанаа л нэг тайвширч байна гэсэн. Өөрөө 3 настай байхдаа дуулдаг байсан юм. Тэгээд танил сонсогдсон байх.

Би уг нь зулзагуудаа нярай байхад нь дуулдаг л байсан даа. Гол нь тэр хүүхэд дуулж буй өнгө нь тэгж уйлуулаад байгаа байх гэдэг онош тавив.

Өчигдөр орой санаад дахиад сонсогосон чинь бас л уйлсан.

Тэр бүр сөхөж хараад байдаггүй монгол дууны үгтэй номоо сөхөж харав бид. Том зулзага үсэглээд л үгийг нь уншиж байсан. Ганц нэг үгийг нь асуугаастай.
-Тэшнэ гэж юу гэсэн үг вэ? Буйлна гэж яг юу гэж байгаа юм бэ? гээд л.

Дунд зулзага дүүдээ дуулж өгч байсан дараагаар нь. Сонссон чинь нээх хөөрхөн. Аялга энэ тэр нь. Хэ хэ.

Хэсэгтээ л бид ботгоны дуугаар амьсгалах юм шиг байна. Яг яагаад өмөлзөж уйлаад байгааг бурхан л мэдэх байх даа, тийм ээ?

Жич: тон тон гэж зөөлөн цохих гэж байна аа даа. Энд хүүхдүүдээ унтуулахдаа нурууг нь эсвэл онжгоог нь зөөлөн зөөлөн цохиж? унтуулдаг юм. Түүнээс зодох биш шүү. Хи хи.

2020年1月23日木曜日

Хэсэгтээ татгалзах ба эс татгалзах

Нэг хэсэгтээ, үгүй ээ нэлээд хэсэгтээ татгалзах ёстой зүйлийнхээ зургийг ингээд л идээд явж байсан байх нь гэж сануулга өгөх зорилготой.

Багаасаа идэж өссөн болохоор гурилан бүтээгдэхүүнээс нэг л татгалзаж чадахгүй байна. Огт идэхгүй байх бус долоо хоногтоо хоёр гурван өдөр л татгалзахад болох юм гэж уншсан.
Охидтойгоо өдрийн хоол идсэн нь гэдэг зураг. Бага зулзага бор хоолонд ороогүй байсан үе. Сүүлийн үед суугуул нутагт жаахан моодонд орсон газар. Талх нь амттай л юм билээ.
Өнгөрдөг жилийн Крисмасаар ажлын газрын дарга хэдэн хүүхнүүдээ дайлсан байдаг юм. Чоконд нугасгүйг мэддэг манайхан ийм гого-г авсан байсан.
Энэ өнгөрдөг 11 сард нэгэн тансаг газар оройн зоог барьсан нь гэдэг зураг. Наана байгаа нь тахианы мах. Харин цаана стакантай нь амттан гэж бодсон, эхэндээ.

Үгүй шүү дээ, загас, сам хорхой гэм мэт далайн гаралтай бүтээгдэхүүн байсан. Амт бол дажгүй байсөөн.
Би барагтаа бол зайрмаг иддэггүй. Манайхан идэж л байдаг, би хараад л сууж байдаг. Өмнө нь бол иддэг байсаан. Жин нэмээд, бас биед нэг их сайн биш гэж мэдээд идэхээ байсан. Харин хаа нэгтээ жаахныг бол амсана аа.

Энэ японы маччя буюу ногоон цайтай, амттай байсан.
Таргийг бол сайн ууна аа. Угтаа огт сахаргүй, элдэв хольцгүйг л уух санаатай ч, яаж ийгээд л есөн жорын хольцтойг уучихаад байна. Үүнийгээ засаж, ямар ч хольцгүй тарагтаа эргэж орох зорилттой, энэ жил...

Гэх мэтчилэн дээрх таван зурагны эхний дөрвөөс нь татгалзах. Эм бөгөөс багасгах хэтийн зорилготой болсон.

Та бүхний хэтийн зорилго юу вэ? Мөн амжилт хүсье өө...

Цэцэг ба алим

Ойрд орж гарахгүй байгаа болохоор цэцэгтэй таарахгүй л байна л даа. Ухаалаг утасныхаа зургийг цөөлөх санаатай ганц нэг зураг оруулчих уу? СБА шүү тэгээд...
Үүнийг зун ээж аав хоёртойгоо зугаалахдаа авсан юм. Шиманэ муж. Hydrangea macrophylla гэдэг цэцэг.Монголоор Hydrangea-г Гарьхан цэцэг гэсэн байна.

Ээж минь худалч хүнд бол бараг бүх цэцэгнийх нь зургийг авсан. Сүүлд утасных нь хэмжээ дүүрээд хэцүүдсэнийг эс тооцвол. Ккк...
11 сард ажлаар явахдаа түүж идсэн алим. Дадлагаар ирсэн хүнд тусалж явсан ухаантай юм. Тэгээд ажлых нь нэг хэсэгт орсон байсан. Азтай. Бид хоёрт нэг нэг ийм том алим өгөөд.
Бас цэцгийн ангид дадлага хийсэн юм. Ийм цэцэг бэлгэнд авсан. Би бас яаж зүгээр байхав, хэл усаа ашиглаад ийм модлог цээнэ цэцэгтэй харьсан гэж байгаа...

Paeonia suffruticosa латин нэр нь шүү. Англи нэр нь Tree peony. Үүнийг нь би модлог цээнэ гээд орчуулчихлаа. Хэ хэ.

Хааяадаа ганц нэг иймэрхүү зураг оруулдгаараа оруулж байх зүгээр байдаг юм. Сүүлд уншиж байхад нээрээ тэгээд явж байсан шүү дээ, тийм ийм хүнтэй уулзаж байсан шүү дээ гэж санаад...

Бүгдэд нь амжилт шүү...

2020年1月22日水曜日

Ажиллах хүч

Сүүлийн 1,2 жил эдний сонин болгон дээр өдөр бүр шахуу гардаг нийтлэлийн агуулга нь гадаадаас авах ажиллах хүч.

Энэ тухай унших тусам уур хүрнэ, өрөвдөнө, зэвүү хүрнэ...

Энэ удаагийн ном мөн л энэ сэдвээр бичигдсэн. Гадаад хүмүүсийн зөвлөгөө хүссэн дуу хоолойг хүргэх зорилготой. Нүүр ном дээр зөвлөгөөний бүлэг үүсгэсэн байдаг юм байна.

Япончууд чинь дандаа сайн хүн биш шүү, муу хүн бас байна гэж хэлмээр байна аа.
  • Умгар өрөөнд гадаадын 10-д хүн байлгаад нэгнээс нь 40 000 иен авдаг ч гэх шиг...
  • Ирэхээс нь өмнө гэрээ хийсэн байгууллага, ажлын агуулга нь шал өөр байсан...
  • Илүү цагийн мөнгө боддоггүй, бодсон ч 400-хан иенээр тооцдог...
  • Хүн гэж тоож харьцдаггүй, элдвээр хэлж хараадаг, орж гарах, зугаалах гэх мэт наад захын хүний эрхийг нь зөрчдөг...
Гээд л хятад, вьетнам, филиппин гэх мэт орнуудын дадлагажигч нэртэй ажиллах хүчнийхэнд тулгамдаж буй асуудлаар хэлэлцдэг, дэмжлэг авдаг, авсан тухай бичжээ.

Монгол эх орноос минь ирэх гэж буй, ирчихсэн хүмүүс минь сайтар судалж байж ирээрэй л гэж хэлэх байна. Гоё гоё амлалт, зураг энэ тэрд хууртагдав даа.

Жич: Энэ жилийн эхний амттан. Яг энэ тавган дээрхийг дуусгачихаад л амттан идэхгүй, хэсэг завсарлана гэсэн байхгүй ээ.

1 сарын 1-нд уншиж эхэлсэн ном тул анхны амттан гэж бичсэн болно. Түүнээс хойш зөндөө идсээн. Хи хи...

Төрсөн өдөр энэ тэр болоод, гурав л хонох шив, уриа лоозон минь.

Эх орноос минь ирсэн Итгэл

Шавь маань өвлийн амралтаараа монгол яваад ирсэн. 3 жил болж байж нэг харьж ирэв.

Маш их догдолсон, хичээл дээр анхаарал нь төвлөрөхгүй, байсгээд л харьчихсан юу хийж байх бол? Хэнтэй уулзах вэ? гээд л яриад унана.

10-хан хоног хурдан байх даа гэсээр л ниссэн. Хэ хэ.

Багшдаа нутгийхаа ааруулнаас авчраарай гэж л захьсан. 10 жилийн хүүхдэд өөр юу захих вэ дээ тийм ээ?

Түүнээс бүр цагаан сарынхаа иж бүрэн бэлтгэлийг захьдаг улс байна, цаана чинь. Ха ха. 

Багш нэртэй, түүгээрээ түрий бариад том еэвэн, хэвийн боов, айраг өөр юу юу ч билээ зөндөө л зүйл захиж энэ тэр, сонсоод гайхсан. Тэгээд түүнийгээ нүүр ном энэ тэрдээ гайхуулж тавиад л. Хо хо. 

Хамгийн гол нь түүнийг нь цаад хүмүүс, хүүхдүүд яаж хил гаалиар авч ирэх, илүү гарсан ачаагаа зохицуулах энэ тэр гээд асар их төвөг уддагаа мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй нь харамсалтай...

За тэгээд чадаад байгаа юманд юугаа ч хэлэх вэ дээ тийм ээ? 

Хүн муулаад эхэлж байна. Хэ хэ. 

Гол зүйлдээ оръё...

Тэгсэн нээх хөөрхөн, энэ номыг авчирч өгсөн шд.
-Багш аа та номонд дуртай шд тэ? Номын дэлгүүр хэсэх зав олдоогүй л дээ. Гэсэн ч номтой ирсэн шүү.
-Хөөх, маш их баярлалаа.
-Ааруулаа ч авчирсан шүү.

Нэгэн хүмүүний бичсэн бодрол, өгүүллэгийн цуглуулга байсан. Барьж тавин уншаад дуусгасан.

Нүүр ном дээр бас Итгэл гээд хуудас байдаг юм шиг байна лээ. Би мэдэхгүй л дээ.

Хөөрхөн санагдсан, санаж байгууштай зүйлээ шууд номон дээрээ тэмдэглээд явчихсан. Тусгай дэвтэрт бичнэ гэдэг хэцүү болсон. Зав гаргаж чадахгүй байна л даа.

Ямартай ч хөөрхөн ном бэлэглэсэн шавьдаа баярлалаа.

2019 онд япон монгол дээр нийлээд 20 ном уншсан байна. Энэ жил бас энэ тооны ном унших зорилготой...

2020年1月21日火曜日

Эрдэм

Бага зулзагынхаа талаар олигтой бичээгүй байна. Дунд зулзагаа төрөхөд зөндөө л бурсан байдаг юм. Хэ хэ.

Бага зулзага 10 сар хүрчихлээ. Хурдан юм аа. Зөндөө л эрдэм сурсан байна. Тэгэхэд энэ хугацаанд би юу хийж гийгүүлэв? Ямар эрдэм сурав гэж өөрөөсөө хааяа асууж энэ тэр. Хэ хэ.

Нэг хэсэг байлдагч цэрэг шиг элгээрээ мөлхөөд л байлаа. Мааш хөөрхөн. Дүрс бичлэгт үлдээхээ мартах шахаад бичдэг баатар болсон чинь мөлхдөггүй дээ. Ээж хөх дэлэнгээ гаргаж байж нэг юм хар хурдаар нь элгээр нь мөлхүүллээ шд. Шүлэгт гардаг шиг "хөхөөрөөн би даллая" гээч л болов.

Одоо бол юм түшээд алхаж байна. Шүүгээ энэ тэр гэсэн ухаж төнхөж болох юу л байна бүгдийг ухаж, гаргаж байна.

Элдэв авиа, дуу хоолойны өнгө гаргаж биднийг загнаж байна. Ход ход инээж байна. Араас дагаж уйлж байна. Эгч нар нь тоглоод ээжийг нь, мээмийг нь минийх гээд тэврэхээр харамлаад уурладаг болов.

Ааа аааа гэдэг үг хэлж байна. Хань ижил "аав аа" гэж дуудаж байна гээд хөөрөөстэй.

Гэснээс хүйс нь өөр болохоор бүхий л зүйлс нь өөр болчихсон. Өнгөнөөс эхлээд. Эгч нарых нь ягаан гэсэн зүйлүүдийг бүгдийг нь шахуу монгол өгч явуулахаар цааш нь хураадаг болсон.

Яг одоохондоо өөрөө эмэгтэйлэг зүйл өмслөө гэж мэдэхгүй байгаа тул зүрх болсон өмд, шүлсэвч гэх мэтийг хэрэглэж байгаа.

Томроод үгүй үгүй гээд л эхлэх биз?

Мөн эрэгтэй хүүхдийн хувцасны өнгө, сонголт жаахан муу юу? үгүй юу? Худалч хүнд хоёрхон өнгөнд эргэлдээд байх шиг. Хэ хэ.

Хөвгүүдтэй ээж аав нарт амжилт... Би бас хичээнэ ээ, хэрхэн хүмүүжүүлэх вэ гэдэг асар их ухаан шаардах байх тийм үү?

Жүжиг

Жүжиг, концерт энэ тэрээ үзсээр л байгаа.

Эмээ өвөөг нь байхад дунд зулзагаа хамт явуулчихдаг гэж байгаа. Хоёр буурай нь хэл усыг нь мэдэхгүй ч орж суугаад, үзэж байгаад гараад ирнэ. Хэ хэ. Эмээ нь ч яахав цэцэрлэгийн багш байсан хүн сонирхолтой байсан байх.

Өвөөд л жаахан уйтгартай... Гэхдээ олон жил уулзаагүй зээгээ бодоод л үгүй гэж хэлж чадахгүй. Хөөрхөн.
Энэ сүүлд үзсэн. Эмээ өвөө буцсаны дараа.

Бага зулзага үзсэн. Хөгжмийн ризмтэй болж мэдэхээр... Дагаж баясаад байсан. Бүжиглээрэй бүжиглээрэй гэхээр таазаа хөдөлгөөд малийдаг гэж байгаа. Хэ хэ.

Нээрээ бага зулзагын сурч буй эрдэм зэргийн талаар бичих юм байна шүү...

Урлаг уран сайхан, спорт зэрэгт ойр байгаарай. Зулзагануудтайгаа тулж ажиллаарай, амжилт хүсье өө...

2020年1月20日月曜日

Цэцэг идсэн нь

Хааяадаа их сонин сонин зүйлтэй таараад идчихдэг гэж байгаа.
Энэ зураг дээрх их гоё цэцэг байгаа биз? Өнгөлөг гэж юүхэв. Яагаад ингээд таваглачихав гэж бодоод л байж байсан чинь...
Тэгсэн ийм хоол болоод гараад ирсэн. Хэ хэ. Өргөст хэмх энэ тэртэй холиод чаначих шиг болсон. Буцалж буй халуун усанд хийж ганц дор хийлгэсэн байхаа?

Дараа дахиж идэхээр бол асууна аа. Цэцгийн нэр нь окра. Окра гээд ногоо байдаг даа. Тэрний цэцэг нь. Би окранд дуртай, даан ч гэрийхэн нээх дуртай биш. Барагтаа л худалдаж авдаггүй.

Хоол хийх дуртай бүх эзэгтэй, бас төмсхөн нарт амжилт шүү. Хи хи...

Ханиад

Шинэ долоо хоногийн мэнд ээ. Эрч хүчтэй эхэлж байгаа биз дээ?

Бид өнгөрдөг долоо хоногт гэдэсний ханиад туссаан. Эхлээд бага зулзага бөөлжсөн. Маргааш өглөөнөөс нь гүйлгэж эхэлсэн.

Орой нь дунд зулзага бөөлжсөн. Хэд хэд бөөлжөөд авсан. Гүйлгэх нь харин гайгүй байсан.

Ээж амарч хоёр өдөр гэртээ зулзагуудаа харж өнжив. Тэгсэн гурав дахь өдрийн нь орой би өөрөө бөөлжив.

Хань ижил дотор нь жаахан сонин болоод байна л гэж байсан. Янз бүрийн зүйл болсонгүй.

Халуураагүй тул харьцангуй гайгүй өнгөрлөө. Эмнэлэг явж эм авч уугаад л, хоёр өдөр гэртээ амраад гурав дахь өдрөөсөө бүгд албандаа.

Гадуур элдэв ханиад томуу гараад байгаа тул аль болох гадуур гарахгүй л байх санаатай ч цэцэрлэг сургууль гэсэн албанаасаа л халдвар авчихаад байна. Бас тарааж ч байгаа байх. Хэ хэ.

Гэснээс хоёр хүүхэд зэрэг өвдөх дэмий зүйл байна шүү. Бага маань ээжээсээ салахгүй, дундах нь бас ээжээ л гээд байна. Хоёр талдаа хэвтүүлчихээд л нэг нь жаахан дуг хийхээр нөгөөхийг нь илж таалж эрхлүүлдэг гэж байгаа.


Одоо эдгэсэн ч хоолондоо жаахан муу байна. Бор хоолоо муу идээд, мээмээ л үлгээд байна. Ээж хийх гэж төлөвлөсөн зүйлээ хийж амжилгүй жаахан стрессдэх хандлагатай.

Ажил дээрээ ирж жаахан тайван суух жишээний. Хэ хэ.

Жаахан маамаатай ээж аавуудад амжилт хүсье ээ. Өвлийг өнөтэй давцгаана шүү...

2020年1月14日火曜日

Чоконы сезон

Японы цагаан ногоон сар дуусаад 2 сар буюу хайрын сар, үгүй ээ чоко сайн зарагддаг сар эхлэх гэж байна.

Энд тэнд гоё гоё хайрцагтай элдэв чоко зарагдаад эхэлчихсэн байна лээ.

Хань ижлийн ажлын газрынхан өнгөрдөг жилээс өгч авалцахгүй гэсэн. Амар санагдаад байгаа. Аваад ирдэг, тэрнийх нь хариуг 3 сард барих гэж бас л толгой гашилна шүү дээ. Ямар нь гоё бол, өрхийн санхүүгээс минь давчих гээд байдаг гээд л элдэв асуудал гарна.

Том зулзага ч яахав өгч авалцахгүй байх.

Дунд зулзага харин энэ жил хоёр хөвгүүнд өгнө гэсэн.
-Ээж ээ, энэ жил нэг хүүхэд цөөрсөн. Өгөхгүй.

Их чухал царай гаргаж ирээд л хэлсэн. Бодвол охины минь шалгуурт тэнцээгүй байх. Ха ха.

Бага зулзага бол одоогоор юугаа ч мэдэхгүй шүү дээ. Гэхдээ л цаг хугацаа хурдан болохоор нэг л мэдэхэд хөөрхөн охин энэ тэр гээд гүйх байх даа тийм ээ?
Энэ оны өмнө идсэн чоко. Том зулзагат минь манай ажлын газрын гурав дахь босс өгсөн юм.


Учир нь том зулзага ажлын газрынханд минь Тайвань бэлэг гээд амттан авчирч ирсэн байхгүй юу. Хичээлгүй өдрөө, зуны, өвлийн амралтаараа ажил дээр минь ирж хичээлээ хийн суудаг юм. Бүр нэгдүгээр ангид орсон жилээсээ л тийм байсан.

Ажлын хүмүүсийн нүдэн дээр өсөж том болж байгаа тул, бүгд л танина, мэднэ.

Шаал өөр сэдэв рүү хальж байна. Хэ хэ.

Тэгээд сэтгэл нь хөдлөөд Санта өвөөгөөс шүү гээд л өгөхөөр нь ээж бас амаа олохгүй л идсэн. Хи хи. Бас ч үгүй их үнэтэй гайхал учраас...

Ямартай ч амттангаа багасгах хэтийн зорилготой ч хэрэгжүүлж чадахгүй л явна даа гэж...

Жиндээ, эрүүл мэнддээ санаа зовьнож буй хүмүүс байвал амжилт шүү, бид чадна аа. Хо хо...

2020 хамтдаа

Уламжлалт бичлэг. 2020 оныг хамтдаа туулах дэвтрүүд минь.
Ажлын газрын шинэ жилээр авсан бэлэгнүүд. Дэвтэр голдуу байсан. Ганц нэгийг нь охиддоо булаалгасан. Хэ хэ.

Нэхмэлийн ном байсан. Ойрд нэхээгүй. Биш ээ, нэхсэн юм байна. Нэхээд яваа юм байна. Аяга угаагч. Гэрт ирсэн зочиддоо бэлэглэх, өөрөө айлд уригдахаараа бэлэглэх гэж. Дугуй хэлбэртэй аяга угаагч минь хэлбэрээ өөрчлөөд гонзгой болсныг байнгын уншигчид минь мэдэж байгаа тийм ээ?

Хамгийн дээр нь байгаа тэмдэглэлийн дэвтрийг том зулзагатаа өгчихсөн. Учир нь жаахан жижиг, жаахан зузаандуу дэвтэртэй болохыг хүсэж байсан тул. Түүнийгээ хямдрахаар нь авах гэж яваад, он гарсны дараагаар очиж авсан. Яг авна даа гэж байсан минь дууссан байсан.
Тэгээд доторх агуулга ерөнхийдөө адил ийм дэвтэртэй болсон. Бага зэрэг л хямдарсан байсан.

За тэгээд бичээд л, хөтлөөд л нэг жил үнэнч найзлана шүү дээ.

Нүүр номын тэмдэглэлийн дэвтэр хөтөлдөг бүлэгт элссэн юм. Одооны залуучууд бас л мундаг болжээ. Өөрсдөө зурж мураад дэвтэр хийчдэг болж.

Тэгсэн том зулзага
-Ээж ээ, охин нь бас тэгж хийдэг шдээ.

Тэгээд л бодлоо. Зурдаг хүмүүс бас их атаархмаар юм аа. Хоосон цагаан цаасыг өөрийн дур хүсэл, сонирхлоор янзын өнгө аяс оруулчих юм.

Зурах авъяасны хэлтэрхий ч байхгүй би ингээд л гоё дэвтэрний хямдрахыг хүлээгээд л...

Бүгдэд нь амжилт хүсье өө. Үнэнч найзаа олсон л биз дээ?

Жич: Хажууд байгаа бөөрөнхий гермөн чоко. Нэгэн үйлчлүүлэгч бэлэглэсэн юм. Амттай байсөөн...

Аами Таами

Бага зулзагат минь Таами гэдэг тоглоомыг найзын минь ээж ирэхдээ бэлэглэсэн юм.

Энэ тоглоом манайд ирэхээс өмнө бид мэддэггүй байлаа. Монголоор яриад, дуулаад хөөрхөн байхаар нь сонирхож үзэв. Аами гээд найз охин нь байдаг гэдгийг мэдээд, монголоос захив. Хүний шуналаа гэж тэ?
Хамгийн гол нь монголоор дуулаад, яриад байгаад нь олзуурхаад байна л даа. Зулзагууд минь ээж ааваас гадна монгол хэлээ сонсоод байвал тийм ээ?

 Хоёр  найзыг арлын оронд ижилсүүлсэндээ сэтгэл хангалуун байгаа шд. Ккк

Нэг сул тал байна аа. Яаж зүгээр байхав бас жаахан шүүмжилчих үү?

Толгой нь том, хөл нь жаахан болохоор тогтохдоо муу юм билээ. Толгойгоо даахгүй уначих юм. Их л зүтгэл гаргаж байж тогтооно шүү дээ, хөл дээр нь.

Үлэг гурвэл гэсэн. Тавхайг нь жаахан томхон, далбагар? хийвэл тогтох чавдар сайтай байх байхдаа тийм ээ?

За удахгүй бага зулзага монголоор хэлд ороод дуулаад эхлэх байх аа? Дунд зулзага харин их сайн дагаж дуулаад, хэл ус нь сайжраад байгаа...

Жаахан маамаатай ээж аавуудад амжилт шүү...

2020年1月10日金曜日

Гэр таваг

Ийм хөөрхөн гэр тавагтай болсон. Монгол яваад ирсэн нэг өвөө бэлэглээд. Төмөр учраас ингээд тавгийнхаа чихрийг хийж болно.
Доторх чихэр нь цаасан гэрт хайрцагтай чихэртэйгээ адил юм билээ, амт нь.

Ээж минь өгч явуулна гэж байсан юм. Түрүүлээд бэлгэнд авчихсан тул ээждээ аваад хэрэггүй гэсэн. Тэтгэвэрийн хөгшид цайны сүүгээ ч болов аваг дээ тийм ээ.


Ийм чихэр авахуулах гэж тэтгэвэрийн зээл авахуулалтай биш. Ха ха. Сүүлд тэглээд өгчихдөг өрөвч зөөлөн төр засагтай юм болохоор зээл авахуулж байсан нь хожих ч юм шиг. Хо хо.

Энэ бас үнэн тэнэг асуудал шүү. Сайн мэдлэг, мэдээлэл хомс ч хар ухаанаар бодсон тэнэг байгаа биз дээ?

Эх орныхоо тухай мэдээ уншаад заримдаа ч үнэн хэлэх үг олдохгүй үе гарах юм даа гэж. Иргэд нь болсон бид л мэдлэг боловсрол өндөр, иргэний хүмүүжил сайтай байх ёстой юм шүү...

За за гэр таваг ярьж байснаа асар хүнд сэдэв рүү хальдаг гэнэ ээ.

Гэснээс тэр цаана байгаа тавгийг бас блогтоо бичиж байсан санагдана. Торгоор хийсэн. Хоосон үед нь товчнуудыг нь тайлж дэлгэж хавтгайлаад далд хийчихнэ, амар. Бас л бэлгэнд авч байлаа.

Бэлэг өгдөг та бүхэндээ баярладаг шүү.

Бүгдэд нь амжилт хүсье...

2020年1月9日木曜日

Амттан

Шинэ жилийн амттан. Энэ бол хөрш эмээ, найз япон хүүхний хийсэн амттангууд.
Үүнийг анх энд ирэхдээ найзалж эхэлсэн гэр бүлийн найз хүүхэн хийж явуулсан байсан. Яагаад явуулсан гэхээр бид уг нь цуглаж хөгжилдөхөөр төлөвлөөд хүүхдүүд уулзах өдрөө тэсэн дан хүлээсэн юм.

Тэгсэн том охин нь халдварт томуу тусаад яг тэр өдөр. Яг биднийг гэрээсээ гарэх гэж байхад мэссэж ирдэг гэнэ ээ. Шинж тэмдэг нь яг адил байсан тул шууд л дараа уузлалдахаар шийдвэр гаргацгаасан.

Дунд зулзага нэлээд гонсгор байсан. Бэлдсэн хуушуур, зэрлэг гахайн шарсан хавирга, авсан амттан зэргээ хань ижил хүргэж өгсөн.

Тэгсэн маргааш нь энэ бялуу ирсэн. Бас гоё хоолтой хамт.
Харин үүнийг байнга элдэв амттан зөөдөг хөрш маань 31нд оруулж ирсэн. Тарагтай бялуу. Том зулзагын хийсэн баялуутай хамт бид шинэ он гарахаа хүлээнгээ идсэн.

Гэснээс би дарс уучихсан. Амтшаад оройд нэг улаан дарс уугаад байгаа. Бага зулзага бор хоолонд ороод удсан юм чинь гэж өөрийгөө тайвшруулаад. Бодвол буруу л байх даа тэ. Гэхдээ охидоосоо нууцаа. Охид мэдвэл толгой хяргачих гээд унана. Охид ч бас л ааштай шүү, тийм ээ?
Үүнийг бас л хөрш эмээ. Үүнийг гэхдээ арай эрт оруулж ирсэн. Хөрш эмээ маань хорооны хөгшчүүл гэх мэт улсад бялуу хийхийг заагаад байгаа юм шиг байна лээ. Тэгээд гэртээ эхэлж өөрөө хийж үзээд, туршлагажих шаардлагатай байна аа гээд л хийсэн бялуунаасаа амсуулаад байгаа ухаантай гэсэн.

Би ч үнэгүй зүйлд нугасгүй юм болохоор хоёр гараа тосоод л авна шүү дээ. Амттай байна гэж ирээд л. Хэ хэ.

Гэх мэтчилэн амттан надаас салахгүй байа аа. Тэгээд л би хөвсгөр болчихоод байна. Хожим санаж байх зорилготойгоор зургийг нь оруулаад байдгийг ойлгож байгаа биз дээ?

Бүгдэд нь амжилт шүү...

2020年1月8日水曜日

Бороон саа

Бага байхдаа шинэ жилээр ангиа, заалаа чимэх гэж бас л сүрийг бадруулдаг байж билээ. Нарийн сааг таазнаас унжуулж зүүгээд л.

Багын дурсамжаа сэргээж энэ жил гэрийнхээ таазнаас нарийн саа унжуулав. Гэхдээ бүтэн биш л дээ, нэг л эгнээ. Ирэх жил гурван эгнээ унжуулна гэж бодож байгаа.

Эхэндээ яг яаж таазнаасаа зүүхээ мэддэггүй. Тэгсэн охид бөөн бөөнөөр нь хэсэг газар аваачаад тогтоочихсон байсан. Хөдөлмөрийг нь хүндэтгээд тэр чигээр нь он гаргасан.

Үлдсэн хэдийгээ л нэг эгнээ болгож зүүсэн хэрэг.
Сааг монголоос ээж аав хоёр ирэхдээ авч ирсэн. Хавар байсан болохоор олдохгүй, арван гурван мэхээ хэрэглэж байж л олж ирсэн гэсэн. Хөөрхөн.

Шинэ жил болохоор дахиж худалдаж авна аа л гэсэн, авсан эсэхийг бүү мэд. Би ч нэг их шунаж асуусангүй.

Өө тийм, жаахнаагаа ханиад томуу тусахаас нь сэргийлээд олон хүний газраар орж гарахаа цагдаад байгаа юм. Тэрнийхээ ачаар элдэв хямдарсан шинэ жилийн чимэглэл худалдаж аваагүй, бүр ганцыг ч. Маш том амжилт мөн хэмнэлт.

Үүндээ асар сэтгэл өндөр байгаа. Учир нь шинэ жилийн элдэв чимэглэл тоглоомд дуртай байхгүй юу. Тэрнээсээ болоод болсон болоогүй зүйл худалдаж авчихаад байдаг юм. Үнэтэй үед нь биш хямдарсан үед нь худалдаж авчихаад л түүнийгээ хэмнэлт гэж нэрлээд байсан юм. Хэ хэ.

Ирэх жил бүр цаашлаад олон жил? яг ингэж хэмнэлт хийх юм шүү гэж зорилгоо болгоно оо.

Хэрэггүй зүйлс худалдаж авахгүй байх, мөнгөн хадгаламж үүсгэх. Удахгүй том зулзага минь оюутан болоод үүрнээсээ ниснэ шүү дээ...

Том зулзагатай ээж аавуудад амжилт шүү...

Хөөрхөн эмээтэй хамт

За нэг хөөрхөн эмээтэй хамт аялаад ирлээ. Хэ хэ.

Их хөөрхөн, ёж хэлбэрээр бичигдсэн ном.

71 настай эмээ Шинэ Зеланд улсаар аялаад, айлд байрлаад, хэлний сургалтанд явж англи хэл үзэж.

Яагаад аялалынхаа тухай бичих болсон гэхээр, хамаатныхаа ач гуч нартаа үлдээх зорилгоор.

Өөрөө бол хүнтэй гэрлэж байгаагүй, ганц бие эмээ.

Тэгээд л бодлоо. Би бас эмээ болохоороо ингэж аялаад явмаар байна гэж.

Ер нь бол миний мөрөөдөл л дөө. Зулзагуудаа хаа нэгтээ англи хэлтэй улс руу явуулчихаад өөрөө тэнд нь очоод хачиг шиг наалдах. Хэ хэ.

Том зулзагатаа хэлэхээр
-Хачиг шиг наалдаж болохгүй, би ч өөрөө амьдралтай хүн. Зүгээр аялж ирж болно гэсэн.

Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэж энэ шүү дээ...

За тэгээд энэ эмээ маань их хөөрхөн бага зэрэг хошин өнгө аяс оруулаад биччихсэн байгаа юм аа. Хэ хэ.

Бас л бодлоо. Би бас ямартай ч блогоо эмээ болтлоо, бас хошин өнгө ая оруулж бичихийг эрмэлзэнэ ээ гэж...

Хуучин блог хаягаа үргэлжлүүлээд  бичсэн бол гэж жаахан харамсаад байгаа ч ингэж шинээр нээж болсонд бас баярлаад байгаа.

Ямартай ч нэг хөөрхөн эмээтэй хамт Шинэ Зеландаар багахан ч болов аялаад авлаа.

Гэснээс ойрд иймэрхүү аялалын тэмдэглэл ном зээлж унших нь их байх шиг...

Ном шимтэн уншдаг уншигч олондоо амжилт шүү.

2020年1月6日月曜日

Шинэ оны мээнд

За шинэ он гараад, 6 хоночихлоо. Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе ээ.

Өнөөдөр ажил эхэлж байна. Гялалзуулаад өгнө өө.

Олон хоног амрах чинь бас л лүд юм аа. Гал тогоо хавьцаа л эргэлдээд байлаа.Үр дүн нь ойлгомжтой. Жин бага зэрэг нэмсэн. Нүр амаар яр гарсан. Ккк.

Энэ бол цэвэр амттан ихэдсэнээс. Нэг ёсондоо чихэрийн хэрэглээ байх ёстой хэмжээнээсээ ихэдхээр ингэж нүүр аман дээр идээт яр гараад байдаг гэж мэдсэн.

Буруугаа ухамсарлаад элдэв нэмэлт амттан идэлгүй гурав хонож байна. Энэ жил эрүүл мэнд, хөвөн зөөлөндөө анхаарал хандуулахаар зорилго тавьж байгаа.

Нүүр номоор нэг, блогоор нэг энэ жилийнхээ зорилтыг бичээд байна, би яаж дутахав...

Энэ жил гэртээ он гаргасан. Том зулзага бялуу хийсэн. Би нийслэл салат хийсэн. Нийслэл салат хийхгүй гэж бодож байсан чинь хань ижил, газар дээрх ганц эмэгтэй дүү хоёр л

-Шинэ жил байна даа, монгол хүн байна даа нийслэл салат идмээр байна.
Гэхээр нь шуурхайлаад л хийчихсэн. Ойрд аливаа зүйлд ялангуяа гал тогооныхоо ажилд түүртэхгүй байгаа. Хо хо. Энэ одоо ариун явдал уу? Ккк.

Ханиад томуунаас сэргийлээд олон хөлийн газар аль болох явахгүйг хичээсэн. Охид харин нэг өдөр бүтэн дэлгүүр хэссэн. Би яахав бага зулзагатайгаа гэр зуур жаран чавганцынхаа ажлыг хийж өнжсөн.

За тайлан нэг иймэрхүү.

2020 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.