2021年1月31日日曜日

Монгол бадарчин

Үе тэнгийн үхэр хонь жилтэнгүүд минь сүрхий юм өө. Эхний ч билүү нэг номыг нь Гуталчин блогчоос аваад уншиж байлаа. 

Энэ өнөөх ахлах сургуулийн монгол сурагч авчирч өгсөн номны нэг. Уншаад дуусгалаа. Зураг хөрөг ихтэй болохоор бас хурдан уншигдлаа. 


Их сургуульд хальт нэг ангид сурч байлаа. Энэ тухайгаа өмнөх блогтоо хальт бичсэн тул энд бичихгүй ээ. 

Бас нэг тийм өвөрмөц ертөнц тийм ээ. Нүүр номоор бичсэн ярьсан нь их явдаг болохоор одоо тэр өвөрмөц ертөнц нь байх ёстой нэг ертөнц болсон миний хувьд. 

Заримдаа ч их үнэн яриад байх шиг, заримдаа ч хэт өвөрмөцдөөд байх шиг санагддагийг нуухгүй ээ. 

Ямартай ч монгол залуус нэг уншаад, гадаад орон ийм байдаг юм байна, гадаадаар аялах ийм байдаг юм байна. Аз жаргал гэж юу вэ? Эх орон гэж юу вэ? гэх мэт олон асуултын хариултад бага ч гэсэн ойртох юм болов уу?

Нэгэн шүүмж. Энэ талаар ном унших болгондоо л бичдэг л дээ. Хүмүүс яагаад ийм гялгар шохойтой цаасанд дуртай байдаг юм бол? Уншигч миний нүдээр бол гялгар цаас гэрэл голдог, гялбаад гэрлээ тохируулах шаардлага гардаг, номон дээрээ шууд тодруулагчаар тодруулаад явахад тохиромжгүй гэх мэт сул талтай санагддаг. 

Энэ ном ч мөн урдных шигээ гялгар цаасан дээр хэвлэгдсэн байсан. Гэрэл энэ тэрээ тохируулж уншсан. 

Аан тийм олон мундаг хүнээр хянуулсан гэхэд алдаа бага байсан. Ганц нэг хэвлэлийн алдаа бол байсан байсан. Би тодруулчихсан. Мундаг юм болохоороо олж харна аа тэрийг нь бас. Хо хо. 

Маргааш болтол баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年1月30日土曜日

Шөл

Ахлах сургуулийнхан, ганц нэг хүүхдээ дагуулсан ээж нар, хэсэг эмээ нар гээд ордог газар юм билээ. 

Шөл нь аятайхан санагдсан. Зарим нэг үнэтэй газрыг бодвол амт нь ч дажгүй. Конкурсны зулзага ээжийгээ дагуулж орсон. Төлбөрийг нь мэдээж ээж л хийсэн одоохондоо. Том болохоороо ээжийгээ даана гэсэн. Хи хи. 

Номын сан, дугуйлантай нь ойрхон болохоор хааяа ордог, хямд гэсэн. Манайхны хуушуурны гуанз шиг л. Хямд болохоор хүн их үйлчлүүлдэг бололтой. 

Би ажил ойрхон бол байнга л орж гарч баймаар санагдсан. Ажлын хажууханд ийм хямд газар ховор. Байнга тансаг газраар үйлчлүүлнэ гэвэл түрийвчинд халгаатай. 

Конкурснаас гадна бид чинь одоо энэ 4 сараас зулзагаа тусад нь гаргана шүү дээ. Байр сав, төлбөр ялбар, хоол унд, хувцас хунар, эд хогшил гээд л. Мөнгө асар их шаардагдана. 

Мөнгө зээлээч ээ гэвэл битгий нэг их гайхаарай. Хэ хэ. Өр тавиад ч болтугай зулзагуудаа их сургууль төгсгөнө дөө тийм ээ? 

За энэ талаар тусад  нь бичнэ ээ. Ирээдүйд конкурсны зулзагатай болох ээж аавуудад хэрэг болж магад...

...Шинэ газар нээсэндээ баяртай байна. Дараа дараагийн зулзагуудтайгаа ороход бас хэрэгтэй. Ккк

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年1月29日金曜日

Амттан

Баасан гараг шүү дээ, манайхаан. Би хэд хоног амттан идэлгүй тэссэн юм. Гэнэт баасах ах, эгч гэж бодонгуутаа солонгос чоко идчихсэн. 

Энэ доор амттан юу вэ? гэхээр


Өөрийн төрсөн өдрөөрөө идсэн бялуу. Гэрийнхээ ойрхон бялууны газраас авсан. Нэг жижиг бөөрөнхий бялуу, тэгээд ийм жижиг бялуунууд. Охид л сонгосон. Төлбөрийг нь ээж өөрөө төлсөн. Хи хи. 

2 сард төрсөн өдөр энэ тэр байхгүй. 3 сард харин бий шүү. Ямар бялуу идэх вэ гэж ярилцаад л сууж байна. 

Тэрнээс наана цагаан сараа ёслоно доо тийм ээ? Бэрээс идмээр санагдаад л байна. Цагаан сар болтол тэснэ дээ. Гэснээс бэрээсэндээ элсэн чихэр хийхээ болиод хэдэн жилийн нүүр үзэж байна. Үзэмнийхээ чихэрлэгээр болдог юм билээ шүү. 

Журмын олон нөхөд та бүхэн бас туршиж үзээрэй. Зулзагууд бас бага сага амссан. Түүнээс нялуун баба гээд амсдаггүй байсан юм. 

Амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年1月28日木曜日

Шохой

Бага байхад шохойгоор самбарт бичих, ингэж цемент дээр бичих дуртай байж билээ. Чирта тоглохдоо ашиглана гээд л. Гүүдэг маадаг гэж тоглоом тоглоно. Бас нэг тойрог зурчихаад, бөмбөг дээш нь шидээд ямар нэг улсын нэр хэлээд зугатаад байдаг ч билүү тоглоом. 

Нэрийг нь санадаггүй ээ. Санаж буй хүн байвал бичээрэй. Сэтгэгдэл бичих хүн ч цөөрсөн л дөө. Гэхдээ юмыг яаж мэдэхэв, хи хи. 


Үүнийг дунд зулзага зурсан. Тэгээд зулзагууддаа шохой авч өгнө гээд л мартчихаад яваа юм байна. Ингээд зураг хөрөг оруулчихвал толгойд үлдээд, дэлгүүрт орохдоо санаж магад. 

Үүнийг чулуугаар зурсан гэсэн. Гэрийнхээ харъяа газар л зураарай гэж захьдаг юм шүү. Яагаав, хэдэн жилийн өмнө өөр айлын ойролцоо цемент дээр нэг охиныг мангар гэж бичээд, үхтэлээ загнуулсныг санаж байна уу? 

Мангар гэж бичиж байхаар ядаж ингээд зураг зурсан бол тийм ээ? Бага байхад орцны хананд элдэв л зүйл бичээстэй байдаг байж билээ. Арилгаад  арилгаад нэмэргүй байдаг байсан байх даа?

Шохой авч өгөөд, ямар зураг зурсныг нь эндээ дурсгал болгож орууламз.

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年1月27日水曜日

Эрдэм

Хүүе цаана чинь бага зулзага хэлд ороод сүйд. Бидний хэлж байгааг маш сайн дуурайж хэлж байна. Огцом огцом үг хэлж, бид гайхаастай. 

Гэм нь япон үг голлоно оо. Гэртээ монгол хэлээрээ ярих гэж хичээж л байна энэ ээж. Ээж зоригтой байх хэрэгтэй, тууштай байх хэрэгтэй гэх мэт үгсээс залхах янзтай. 

Дээр нэг хүн сэтгэгдэлдээ олон жилийн өмнөөс л монгол хэлийг нь заах, сургах гэж байсан, одоо болтол чадаагүй юм уу? гэж бичсэн байсан.

Чадаагүй ээ, чадаагүй. Ор тас мэдэхгүй, ойлгохгүйг бодвол хальт мулт ойлгодог, ойр зуур ярьдаг болгосон. Би муу ээжээ.

За юу бичиж байлаа? Аан тийм эрдэм.

Эрэгтэй хүүхэд орой хэлд ордог гээд ойр тойрны маамаа нар их л орой хэлд ороод байх шиг байсан. Гэтэл манайх хэвийн л орж байна. Ашгүй гэж бодоод л сууна. 

Бас нэг нээлт. Их хөдөлгөөнтэй юм байна. Оройд нэг зүйл хагалж, эвдэнэ. Асгана, цугтана. Буулгана, хураахгүй. Өчигдөр гэхэд л нэг хөөрхөн лааны гэрийг минь хагалчихсан. Загнах хэцүү, өөрсдөө хураагаагүй, гарт нь ойр тавьсан ээжийн буруу. Лол.

Авираад авираад явчих санаатай. Сууж байгаад тэврэхээр над дээр авираад байх юм. Ха ха. Ээж дийлэхгүй унагаачих гээд л, сандарч энэ тэр. 

Хааяа номнуудаа өөрөө уншиж харагддаг. Ганц нэг номоо бараг цээчилчихсэн, аавдаа уншиж өгсөн гэсэн. Хо хо. 

Буруу зүйл хийхээр нь хүүе гээд дөхөхөөр гараараа нүүрээ дардаг болсон. Тэгснээ зугтаана. 

Өндөр болсон байна лээ. Хурдан юм аа гэж ярилцаад л байж байна. 

Хуруунууд нь өрөмний өт шиг, пс-ний товчнуудыг дарж гүйгээд. Дээр интернетийг нь холбогдохгүй болгож хаяад. Хань ижил оролдож байж зассан. Би засах гэж үзээд учрыг нь олоогүй. 

Оройд ноормын цаасаа гаргаж  ирээд зураг зурдаг. Цэнхэр өнгийг нүдэлчихсэн. Цэнхэр гэж ирээд л тосон харандаагаар бөөрөнхий, дугуй дүрсийг маш сайн зурдаг болсон. Том бөөрөнхий дүрс зураад дотор нь  нүд ам хамар гээд жижиг бөөрөнхий зурдаг болсон. 

Тэгж байгаад зураг оруулна аа, нээрээ. Зулзагуудаа хөгжүүлэх гэж гүйсээр өөрөө хөгжихгүй байгаа юм шиг санагдаад байгаа шөө, журмын олон нөхөд өө. Ккк.

Ядаж байхад өөрийгөө хөгжүүлэх тухай ном, нийтлэл яасан ч их гардаг юм. Нүдээ аниад хажуугаар нь өнгөрч сурч байна. Хи хи.

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

2021年1月26日火曜日

Магтуулах ч...

Эцэг эхийн хурал?-д магтуулаад магтуулаад байх чинь бас эвгүй юм билээ шүү. Хэ хэ. 

Өнгөрдөг баасан гарагт дунд зулзагын багштай уулзах арга хэмжээ болоод. Ганцаарчилсан уулзалт болдог юм. Үдээс хойш ажлаасаа нэг мөсөн чөлөө аваад, хотын захиргаа орж ганц нэг ажил амжуулчихаад, гэртээ ирж машинаа тавьчихаад, сургуульд орохдоо өмсдөг пүүзээ аваад, алхаад л очлоо. 

Миний өмнө гурван ч ээж ирсэн дарааллаа хүлээж байсан. Ерөнхийдөө цагтаа дуусдаггүй, хойшоо сунаад сунаад явчихдаг юм. Хэрэв их сунжирвал багыгаа авах цаг болчих янзтай шүү. Ямартай ч тэвчээртэй хүлээлээ. 

Ганц нэг таньдаг ээж аавууд хоорондоо ярьж харагддаг. Масктай болохоор зарим нэг нь танигдахааргүй юм билээ. Тэгэхээр дор бүрнээ утсаа маажсан шиг л суусан. 

Би чинь энд тэнд хүлээх чадварт суралцсан хүн тул номоо гаргаж ирээд уншсан. Хо хо. Эх хэлээрээ уншиж байгаа болохоор, амар. Бас аялалын тухай тэмдэглэл ном байсан учир, зураг хөрөг нь сонирхолтой. Цаг ч хурдан өнгөрсөн. 

За тэгээд багш угтаж ангид оруулаад, өөд өөдөөсөө хараад суулаа. Бидний царайг халхалсан хуванцар бөгөөд өнгөгүй хаалт байсан. Бүгд амны хаалттай, дээрээс нь давхар ийм хаалттай тул санаа зоволтгүй өөд өөдөөсөө харж суугаад л ярилцсан.

Явцын шалгалтын дүнг харьцуулаад гаргаад ирчихсэн, тайлбарлаж өгсөн. Ерөнхийдөө А, В голлоод явжээ. Ханз дүрс бичихдээ маш санамсаргүй, алдахааргүй зүйл дээр алдсан байх нь их бололтой. 

Ганц нэг цэгийг буруу газар бичих, таталгаж бичихийг таталгалгүй бичих гэх мэт. Үе үе харж байхад зурлагаа дараалал буруу бичиж харагддаг. Үглэнэ ээ. Дарааллын дагуу бичвэл гоё бла бла.

Нийгэм түүхийн хичээлд сайн гэж байна шүү. Арга ч үгүй юм даа, судлаад л явчихдаг болохоор. 

Тооны хичээлд эзлэхүүн энэ тэртэй бодлогод В авсан байна шүү. Хойшид энэ тал дээр анхаарч явбал зүгээр байх гэж байна. 

Үдийн хоолоо маш сайн иддэг, нэмдэг гэсэн. Хэ хэ. 

Олны өмнө гараад ярихдаа сайн, ангийнхаа хүүхдүүдтэй дажгүй нөхөрлөөд явдаг. Хичээлийн сүүлд нэг хүүхдийн сайн талыг олж хараад бусдадаа мэдээллэдэг. 

Харин өөрийнх тухай тэгж сайн талыг нь олж хэлэх хүүхэд ховор. Бусад сурагчид самбарын өмнө гараад ярихдаа тийм ч сайн биш, гараа өргөдөггүй. Тэрэнд жаахан эмзэглэдэг байж магад гэж байна шүү. 

Гадаад хэлний авъяас байж магад, англиар хэлж, асуух гэх мэтээр гадаад хэлний хичээлд идэвхитэй оролцдог.

Гэх мэтчилэн магтуулж магтуулж ирлээ. Хэ хэ. Анги ахих тусам магтуулах тоо багасаад, дутагдалтай, тааруу хичээл ихсээд явдаг юм билээ. Тэгэхээр одоохондоо баярлах эрт байна өө. Хи хи. 

Мэдээж зулзагатаа итгэнэ, урамшуулна, магтана. 10 магтаж нэг загнана гэдэг зарчим баримтлах санаатай.

Зулзагатай ээж аавуудад амжилт хүсье. Түр баяртай.

2021年1月25日月曜日

Ёрүшика- Hitchcock

За том зулзага аль дээрээс л та энэ дууг орчуул гэж хэлсэн. Би орчуулчихаад хав дарсан. Хэд хэдэн удаа хэвлэж гаргаад үгээ сонгосон. Хараад л суудаг гэж байгаа.

Онгод энэ тэр нь бууж ирэхгүй, үнэд орчих юм өө. Хэдий болтол харж суухав гээд олон нийтэд зарлачихлаа. Хэ хэ. Дүүрсэн хэрэг. Тэгсэн өчигдөр бас нэг дуу сонсгосноо орчуул гэж даалгавар өгсөн. 

Чаддаг л байгаа даа. 

歌:ヨルシカ  作詞:n-buna  作曲:n-buna Hitchcock

「雨の匂いに懐かしくなるのは何でなんでしょうか。
夏が近づくと胸が騒めくのは何でなんでしょうか。
人に笑われたら涙が出るのは何でなんでしょうか。
それでもいつか報われるからと思えばいいんでしょうか。
さよならって言葉でこんなに胸を裂いて
今もたった数瞬の夕焼けに足が止まっていた
「先生、人生相談です。
この先どうなら楽ですか。
そんなの誰もわかりはしないよなんて言われますか。
ほら、苦しさなんて欲しいわけない。
何もしないで生きていたい。
青空だけが見たいのは我儘ですか。」
「胸が痛んでも嘘がつけるのは何でなんでしょうか。
悪い人ばかりが得をしてるのは何でなんでしょうか。
幸せの文字が¥を含むのは何でなんでしょうか。
一つ線を抜けば辛さになるのはわざとなんでしょうか。」
青春って値札が背中に貼られていて
ヒッチコックみたいなサスペンスをどこか期待していた
「先生、どうでもいいんですよ。
生きてるだけで痛いんですよ。
ニーチェもフロイトもこの穴の埋め方は書かないんだ。
ただ夏の匂いに目を瞑って、
雲の高さを指で描こう。
想い出だけが見たいのは我儘ですか。」
「ドラマチックに人が死ぬストーリーって売れるじゃないですか。
花の散り際にすら値が付くのも嫌になりました。
先生の夢は何だったんですか。
大人になると忘れちゃうものなんですか。」
「先生、人生相談です。
この先どうなら楽ですか。
涙が人を強くするなんて全部詭弁でした。
あぁ、この先どうでもいいわけなくて、現実だけがちらついて、
夏が遠くて。
これでも本当にいいんですか。
このまま生きてもいいんですか。
そんなの君にしかわからないよなんて言われますか。
ただ夏の匂いに目を瞑りたい。
いつまでも風に吹かれたい。
青空だけが見たいのは我儘ですか。」
あなただけを知りたいのは我儘ですか

Үг, ая-n-buna
Дуучин-Ёрүшика

Hitchcock
Борооны үнэр дотно санагдах нь юуных вэ?
Зун дөхөхөөр цээж оволзох нь юуных вэ?
Хүнд шоолуулаад нулимс гарах нь юуных вэ?
Гэсэн ч хэзээ нэгэн цагт шан харамж нь ирнэ гэж бодох нь зөв үү?
Баяртай гэх үгэнд цээж ингэж их урагдан
Үзэгдээд л өнгөрөх үдшийн гялбаанд хөл минь тушигдчихсан
Багш аа, Хүмүүний амьдралын талаар зөвлөгөө өгөөч.
Цаашид яавал тайвшралыг олох вэ?
Түүнийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ гэж та хэлэх үү?
Тээр, зовлонг хэн ч хүсэхгүй шүү дээ
Зүгээр л амьд явмаар байна
Хөх тэнгэрийг хармаар байна , эрх дураараа нь дэндсэн байна уу?
Цээж хөндүүрлэсэн ч худал хэлчихдэг нь юуных вэ
Муу хүмүүс л хүмүүс олз омогтой байдаг нь юуных вэ?
Аз жаргал гэдэг ханзанд мөнгө гэдэг дүрс ордог нь юуных вэ?
Нэг л зураас аваад хаячихаар бэрхшээл болдог нь санамсаргүй хэрэг үү?
Залуу нас гээч сэтэр нуруунд минь хадаастай
Hitchcock шиг түгшүүртэй түүхийг хаа нэгтэйгээс хүлээгээд л
Багшаа, яасан ч яахав ээ.
Амьд явна гэдэг чинь өөрөө өвтгөөд байна
Ницще ч Фройд ч энэ ангалын бөглөх аргыг бичээгүй шүү дээ
Зөвхөн зуны үнэрт нүдээ анин
Үүлний өндрийг хуруугаараа заан
Дурсамжаа л харахыг хүсэх нь эрх дураараа нь дэндсэн байна уу?
Романтикаар хүн үхдэг түүх үнэд хүрдэг биз дээ?
Цэцэг хагдрахдаа хүртэл үнэд ордогт ч дургүй минь хүрч байна
Багшаа таны мөрөөдөл юу байсан бэ?
Насанд хүрэхээрээ мартчихдаг юм уу?
Багшаа, Хүмүүний амьдралын зөвлөгөө өгөөч
Хойшид яавал тайвширлыг олох вэ?
Нулимс хүнийг хүчтэй болгодог гэдэг бүгд худлаа
Ай багш минь
Яасан ч яахав биш юм аа, бодит байдал тодорч бүдгэрээд
Зун ч хол байна даа.
Гэсэн ч үнэхээр
Энэ байгаагаараа амьдарч болох уу?
Түүнийг зөвхөн чи л мэднэ гэж та хэлэх үү?
Зуны л үнэрт нүдээ анимаар
Үүрд, салхинд илбүүлэн
Хөх тэнгэрийг л хармаар байгаа минь эрх дураараа нь дэндсэн байна уу?
Зөвхөн чиний тухай л мэдмээр байгаа нь эрх дураараа нь дэндсэн байна уу?

За нэг иймэрхүү. Хэл ус мэддэг хүмүүс байвал санаа оноогоо хэлээрэй.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье өө.

2021年1月24日日曜日

Амралт хэдий ч...

Амралт хэдий ч завгүй бүтэн сайн байлаа. 

Эхнээс нь бичих үү? 

Өглөөдөө бол аажуу уужуу боссон. Өдөр хоол цайгаа уусны дараагаар ажил ундарна. 

Дунд зулага сагсны нөхөрсөг тэмцээнтэй тул хүргэж өгсөн. 

Том зулзагын багштай уулзах тул сургууль орсон. Ингэхдээ машинаа ойрхон мужийн номын сангийн зогсоолд машинаа тавьсан. Том зулзага өглөө нь номын сан орно гээд явсан байсан тул, тэнд уулзаад хамт сургууль хүртэл алхсан. 

Анги даасан багштай нь уулзсан. Нэг их удаагүй. Сая болсон шалгалтын оноо хэр байсан, сонгосон сургуульдаа материалаа өгч болно гэсэн. Хоёр бөглөх хуудас өгсөн. Том зулзага өөрөө бөглөчих байх.

Том зулзага өдрийн хоолоо идээгүй байсан тул нэг жижигхээн газар орж хооллосон. Ээж хөнгөн хоол гэж шөл авч уусан. 

Хооллож дуусаад ажлын газраас зохион байгуулж байгаа арга хэмжээгээр дайрсан. Учир нь замд байсан тул, ороод гарсан. Этиоп? улсын хэлээр нэрээ бичиж үзсэн. Ёстой сонин юм билээ. Хэ хэ. 

Том зулзага үргэлжлүүлж номын сандаа сууна гээд үлдсэн. Би хүнсээ цуглуулах дэлгүүрийн зүг гэдэн годон. 

Энэ хооронд бага зулзага аавтайгаа гэр сахиастай. Ээжийг үгүйд хүн шиг л байдаг гэсэн. Ээж ирээ л бол тэгээд хүнээ байгаад, эрхлээд, уйлж унжаад эхэлдэг гэсэн. Ккк. 

Зэргэлдээ орших 2 дэлгүүрээс хүнсээ цуглуулаад харьсан. Аяга боргол хийж уусан. Хоол бэлдэх санаатай байсан чинь бага зулзага сэрсэн. Дутуу сэрсэн бололтой уйлж унжаад, хэсэгтээ тэврүүлээд буудаггүй. Сүүлдээ цухалдаад эхэлсэн би ч. 

Дунд зулзага тарж байна гээд очиж авах гэснээ болиод, хань ижлээ хурга ишигнүүдээ цуглуулж ир гээд явуулсан. Хэ хэ. Том ч номын сан хааж байна гээд, очиж авсан.

Хоолоо хийж идээд, их сургуулийн ойролцоо оюутны байр, хямд байр энэ тэр хайж жаал нет шагайсан. Солонгост хичээж буй найзтайгаа чаталсан. 

Бага зулзагаа унтуулах ажилд бэлдсэн. Арай хийж хань ижил, бага дунд зулзага гурвуул унтахаар яваад, чимээ шуугиан намдав. 

Тэгээд л үүнийг бичиж сууна. Одоо нэг хувцас эргүүлээд, эргэж байх хооронд нь нь нэг зүйл хийчихээд, хувцсаа гаргаж тээчихээд унтана даа. 

Ээж хүний, эхнэр хүний, эмэгтэй хүний нэг өдрийн ажил үнэндээ л дуусахгүй юм. Өөртөө зарсан цаг огт алга. Шүдээ л угаах юм даа гэж. Нүүр мүүрний гоо сайханг авч хэлэлцэхээ байжээ. 

Одоо жаахан тэвччихвэл, бага зулзага үг ойлгодог болох нь гэж бодсон чинь 2 насны синдром энэ тэр гэж уншаад бас айгаад л сууж байна шөө, хүмүүсээ. 

Бага насны зулзагатай ээжүүд мандтугай. 

Маргааш болтол баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年1月23日土曜日

Залууст хандаж

Ерөөсөө Ким гуайн хэлсэн үгсийг гялс оруулчих санаатай. Тэгээд номоо хураалаа. Тэгэхгүй бол ширээн дээрх ном цаас минь дийлдэхээ байлаа. Хэ хэ. Бас нэг ном гаргаж ирээд эхэлчихлээ. 

-Залуу насны үнэ цэнэ хүсэл тэмүүлэлдээ байдаг.

-Залуу хүн боломж бололцооны эх ундарга мөн.

-Залуу нас тэр аяараа өөрөө боломж бололцоо.

-Сайн зөвлөгчийг тийм ч холоос эрэх хэрэггүй. Амьдралынхаа явцад бүх сурсан мэдсэн бүхнээ та нартай сэтгэл харамгүй хуваалцаж, хайр ивээлээрээ та нарыг ачлан тэтгэдэг эцэг эх, багш, ах эгч, анд нөхөд, ахмадууд чинь бүгдээрээ та нарын зөвлөгч болж чадна. Тэдэнтэйгээ сэтгэл зүрхээ нээж санаа бодлоо хуваалцвал болох нь тэр.  

-Гүн ухаан, хууль эрх зүй, ёс суртахууны өргөн ойлголттой бай.

-Жинхэнэ амьдрал ямар хүнтэй уулзаж учирснаас эхэлдэг. Мартин Пубе. Нэг ёсондаа хүнээ олж нөхөрлө. 

-Залуу насаа яаж өнгөрөөснөөс цаашдын амьдралын утга учир, тэр хүн хэр зэрэг явах нь шийдвэрлэгдэнэ.

-Залуудаа өдөрт дор хаяж нэг цаг илүү хэмнээд байх юм бол миний насан дээр ирэхэд цагийн хадгаламжийн хүү чинь талийж өгнө.

-Хүнд хэцүү үе бол боломж завшаан.

-Таны өрсөлдөгчид чинь нэг ангийн чинь найз нөхөд биш ээ. Нүдээ улам сайн нээцгээ. Одоо далайн тэртээх Япон, Америк, Хятадад та нарын үе тэнгийхэн дэлхийн тайзанд гоцлон тоглогч болохоор хомхойтон үүр цайтал ном уншиж, компьютер тоншиж суугааг ойлгох хэрэгтэй.

-Юуны өмнө гадаад хэлийг зэгсэн сайн сураад авах нь дээр. Наанадаж англиар чөлөөтэй ярьж, цаанадаж хэрэглэгч ихтэй Хятад, Франц, Орос, Япон, Герман, Испани гэх мэт хэлний аль нэгийг бүрэн эзэмшсэн байвал зохино.

-Мөнгөөр үл хэмжигдэх эрхэм нандин үнэ цэнэ ажил хөдөлмөрт бий.

-Сурагч хүн шимтэн суралцах ёстой. Номын цагаа солио тусчихаж гэмээр мэрийх хэрэгтэй.

-Улс орон минь учиргүй хөгжчихсөн юм шиг хэт тансаг хангалуун байх гэж, хэр хэмжээнээсээ хэтэрсэн юм хэрэглэх гэж давран шунахайрдаг хүмүүс хэзээнээс ч юм бэ бий болжээ.

-Өнөөдрийн амжилт өчигдөрхөн боломжгүй байсан.

-Бусад орны залуучуудаас хавьгүй илүү идэвхитэй сурч, хөдөлмөрлөх хэрэгтэй.

-Мөнгө ямагт завсрын үнэ цэнийг агуулдаг. Мөнгө өөрөө сайн ч юм биш, муу ч юм биш.

-Мөнгийг урсгачихдаг хүнийг өглөгч, зайлшгүй хэрэгцээтэй юмандаа мөнгө зарах гэсэн хүнийг харамч гэдэг бодлоосоо салах хэрэгтэй.

-Олохынхоо хэрээр ол. Боломжийн хэрээр хуримтлуул. Тэгээд бусдын тусын тулд боломжийн хэрээр зар. Иохан.

-Зайлшгүй хэрэгтэй юманд их мөнгийг ч бүү хайрла. Хэрэгцээгүй юманд сохор зоосыг ч хайрла.

-Өөрөө амжилтад хүрье гэвэл өрсөлдөгчөө үгүй хийх биш өөрийгөө ч өрсөлдөгчөө ч амжилтад хүргэхүйцээр, харилцан нөлөөлж дэм үзүүлэх нь өрсөлдөөний үндсэн зарчим. Ийнхүү өрсөлдөөн бүтээлч хүчний эх сурвалж болж өгдөг.

-Удирдагч хүн хүндлэл хүлээсэн байх ёстой. Дарангуйлагч, удирдах хүн хоёр үүгээрээ ялгаатай. Хүмүүс дарангуйллаас айсандаа эрх мэдэлд нь ордог боловч түүнийг хүндэлдэггүй. Харин удирдах хүнээс айхгүй хэрнээ түүнийг хүндэлж дагадаг.

-Залуус та нар "би" гэдэг явцуу сэтгэлгээнээс хальж "бид" гэсэн уужим сэтгэлгээгээр сэтгэж сурах хэрэгтэй. Уужуу далайцтай амьдаръя. Өгөн уудам хорвоо өөд хараагаа чиглүүлбэл "би, чи" арилж "бид" гэсэн ойлголт бий болно. 

-1. Цаг л гарвал явж юм үзэж бай. Явж юм үзнэ гэдэг бол шинэ ертөнцтэй танилцаж буй хэрэг. Хаа ч очсон тэр газар чинь бусдас юугаараа ялгаатай байгааг нягтлан ажигла.

-2. Олон янзын найз нөхөдтэй бол гэж зөвлөх байна. Сайн найз нөхөдтэй болох нь амьдралыг таньж мэдэхэд аяллаас дутахгүй чухал үүрэгтэй. Сэтгэлийн үгээ ярьчихдаг, өөрөөс чинь өөрцгүй тийм дотнын нэг ч найз байхгүй бол зуун танилтай байгаад ч хэрэггүй. Тиймээс олон танилтай байхын зэрэгцээ дотны найзтай болохыг хичээх хэрэгтэй.

-3. Аливаа юманд сэтгэл гаргаж, санаачлагатай хандаж бай. Санаа байвал автобус, метронд ном уншиж, англи хэлний бичлэг сонсох зэргээр цагийг бүтээлчээр өнгөрүүлэх болно. 

-4. Номтой байнга нөхөрлө. Ном уншина гэдэг бол дам байдлаар туршлагажина гэсэн үг. Ном уншина гэдэг бол хүнтэй нөхөрлөхтэй адил.

-Амьдралд хүмүүсийн харьцаанаас илүү үнэтэй зүйл ховор. Харилцан туслалцаж сайхан амьдрах хууль үйлчлэх ёстой. Бусдын төлөө буян үйлдэх нь эцсийн дүнд өөрийнхөө төлөө үйлдэж буй хэрэг гэдэг. 

-Хүн ганцаараа амьдарч чадахгүй. Ямагт ханьсаж, нийгмийн дунд амьдардаг. 

-Хөдлөх л хэрэгтэй. Юу ч бай хийх л хэрэгтэй. Хийгээд ирэхээр ажил аяндаа ундраад ирнэ.

-Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна. Хэн ч очиж үзээгүй тийм газар очихыг хичээх хэрэгтэй. Хэний ч хийгээгүй ажлыг хийх хэрэгтэй.

За энэ хүрээд дуусгалаа. Өөр зөндөө л зүйл тэмдэглэж. Урт ч болчихлоо. Солонгос залуус бас ахмад үеийнхэндээ одооны залуус ч дээ гэж харагддаг бололтой тийм ээ? 

Энэ гэхдээ их л олон жилийн өмнө гарсан ном гэж бодохоор. Солонгос гэдэг үгийг нь Монгол залуус минь, бид Монголын иргэд гээд уншаад явчихбал болох юм. 

Залуус нэг уншчихсан байхад бас илүүдэхгүй л юм шиг санагдсан. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年1月22日金曜日

Хорвоо дэлхий уужим...

Хорвоо дэлхий уужим 

Хийх ажил их. 

За энэ алдартай үг чинь хэдийнээс эхлээд сонсоглоо доо. Их дээрээс тийм ээ? Бас энэ ном их л дээрээс танил болсон тийм ээ?

Яг ямар замаар энэ ном надад уншигдах гээд ороод ирэв гэдгээ мартахгүйн үүднээс бичлээ шүү. Сонирхолгүй бол алгасаарай. 

Удахгүй ахлах сургуулиа төгсөөд явах нэгэн монгол хүүгээс унших гэж авсан. Оронд нь би өнөөх эдийн засгийнхаа зузаан номыг өгөөд явуулчихсан. 

Эдийн засгаар суралцах гэж байгаа юм. Унш гээд саналаарөө өгөөд явуулчихсан. Хи хи. Өөрөө уншиж дуусгаагүй. Эхний хэдхэн хуудсан дээр л явж байсан. 

За яахав, чухал хэрэгтэй хүн нь эхлээд уншиж л байг. Тийм ээ? Оронд нь надад дөрвөн ч ном авчирч өгсний нэг нь энэ. Нимгэнээс нь эхлээд уншиж байгаа санаатай. 

За тэгээд энэ хүний тухай мэдэхгүй хүн ховор биз ээ? Ямартай ч нэрийг нь бичлээ. Өөрсдөө хайж уншаарай, мэдэв үү? Хэ хэ. 

Солонгос улсынхаа залуу хойч үеийн байр байдал, боловсрол хүмүүжилд ихээхэн санаа зовдог хүн байжээ. 

Тэгээд л өөрийнх нь бичсэнчлэн нуршсан, үглэсэн энэ номоо бичсэн бололтой. 

Гоё гоё үгс зөндөө байсан. Тэмдэглэж авсан. Сонирхвол эндээ бас бичнэ ээ. Өөрт ч хэрэгтэй. Яг таг, 100 хувь хэрэгжүүлнэ гэдэг хэцүү байх л даа. Яахав үе үе харж бага ч атугай эрч хүч, хүсэл тэмүүлэл авч байх үүднээс бичиж тэмдэглэсэн нь ч дээр байх. 

Тэгээд бичихээр ой тоонд үлдэх нь арай илүү юм шиг санагдсан. Хүмүүс ч тэгж хэлж яриад байна билээ. 

Номны хажууд байгаа нь солонгос амттан. Энд дадлагаар ирсэн байсан солонгос хүний эхнэр нь манай ажлынханд гэж явуулсан. Би л их идэж байна дөө. Манай ажлынхан нэг их идэхгүй. 

Би бүр ганц нэг өдөр өөрийнхөө хувийг охиддоо авчирч өгсөн шүү дээ. Хи хи. Амттанаа багасгачих гэхээр л цаанаасаа нэг блохгүй, яаж ийгээд л нүдэнд өртөөд байна. Худалдаж бол авахгүй байгаа уг нь. 

Үнэгүй зүйлд нугасгүй гэдэг хандлага л нөлөөлөөд байна тийм үү? Хажууд нь бас хань ижил амттай юм байна уу гэж асуугаад уур хүргээд. Заримдаа ч уурлаад байхгүй ээ гээд ширүүхэн л үзэж байна. 

Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Дараагийнх гэдэг нь энэ номноос түүсэн уран цэцэн үгс, сургаалийн тухай бичихээ хэлж байгаа юм шүү. Маргаашийн бичлэг ордгоороо орно. 

Харин юу бичих билээ? Нууц. Хо хо. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年1月21日木曜日

Ваар

Ваарны зураг оруулах гээд л. Энд чинь заавал болор молор вааранд цэцэг хийнэ гэж байхгүй ээ. Өмнөх блогтоо гоё гоё, өвөрмөц хэлбэртэй цэцгийн ваарны зураг нэлээд оруулж байсан санагдана. 

Дунд зулзагын төгөлдөр хуурын багшийн гэрийн үүдэнд. Хаалгаар ороод л шууд нүдэнд туссан. Гар ухаалаг утас руугаа явсан.
Ойртуулж дарсан байдал. Шавар ваар. Хэлбэр нь өвөрмөц байгаа биз? Тэсэлгүй та нартаа ч бас үзүүлэх санаатай бичиж сууна аа. 

Ойрд зурагтай бичлэг оруулаагүй, төсөөрөх гэж байна шүү. Та бүхэн бас зургаа санасан биз дээ? 

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

Гэснээс засгийн газар огцорчих шиг боллоо тийм үү? Гэнэт өрөвдөөд чих шиг. Ккк...

2021年1月20日水曜日

Баахан цаас

Конкурсны зулзага нэг дэх давааныхаа дараагаар баахан цаас гаргаж ирээд тавьчихсан. Хэрэггүй болсон гэсэн. 

Шалгатанд бэлдсэн бодлого, асуулт, хариулт гээд баахан бичгийн цаас. Дээрээс нь хэдэн хэдэн шалгалтын бодлого, асуулт бүхий номнууд. Товхимлууд. 

Одоогоор номнуудыг нь коридортоо өрөөд тавьчихсан л байна. Цааснуудыг нь нэг тал нь л бичигтэй, ар өвөргүй бичигтэй гэдгээр нь ялгаад л сууж байна. Түр завсарлангаа блогоо бичиж байна. 

Ар өвөргүй бичсэн цаасыг нь цаасны хогонд өгөхөөр баглаж тавина. Нэг тал нь хоосон цаасыг ноорог болгож ашиглана. Юунд ашиглах вэ гэхээр эргээд конкурсны зулзага тоо бодохдоо ашиглана. 

Бага зулзага зураг зурна. Энд тэнд дагуулаад явахдаа авч яван, зураг зуруулдаг байсан чинь ко гуайгаас болоод гадагш гарахгүй л байна. Дунд зулзагаа хааяа ийш тийш дагуулж явахдаа энэ тактикийг ашигладаг байлаа. Хэсэгтээ л томоотой сууна шүү дээ. 

Одоо дунд зулзага бас тоо бодохдоо, зохион бичлэг бичихдээ ашиглаж байна. Ингэж ашигладаг гээд зааж өгсөн. Үе үе ноорог цаасан дээр "сараачиж" харагддаг. Хэ хэ. Элдэв зүйл тэмдэглэж харагддаг. 

Ээж бол япон үг, хэллэг тэмдэглэдэг, энд тэнд явахдаа, зурагт үзэж байхдаа. Тогтоох нь ховор ч. Гэхдээ яахав нэг бичээд, шалгаад авсны дараагаар хаа нэгтээ дахин тааралдахад аан гээд санадаг шүү. Хэ хэ. 

Ингээд хэрэглээд байгаа мөртлөө л барагдахгүй юм энэ цаас. Ар араасаа ундраад. Эдний энэ цаасны хэрэглээ аяа бас айхтар юм. Ийм их зүйлийг уншаад, толгой руугаа хийчихсэн конкурсны зулзагаараа нэг бахархаад, ээж бас үүнийг бүгдийг нь уншаад толгой руугаа хийчихвэл ч одоо л ёстой алаад өгөхөөр байна гэдэг болох байх даа гэж бодож энэ тэр.

Уул овоо шиг цаасаа эмхтгээд унтая дөө. Бүгдэд нь амжилт хүсье. Маргааш болтол баяртай.

Гэснээс талбайд болсон жагсаал их гоё тайван, зөв?, хогоо цуглуулсан ухамсартай жагсаал болсныг нүүр номоос уншаад баярласан гэж жигтэйхэн. Мундаг шүү цугласан олон минь, баярлалаа.

2021年1月19日火曜日

Замбараагүй

Өө тэнд эх орон минь юу л болоод байна даа. Түрүүхэн уншаад, бичих хүсэл төрдөггүй. Улс төрийнхөн, засгийн газарт яачихсан улс ажилладаг байна аа. 

Үгүй одоо тэгээд ард иргэд бидний л сонголт юм даа. 

Томыгоо монголд, хоёр багыгаа энд төрүүлсэн. Орчны хувьд асар ялгаатай л даа. Монголд төрж байхад би өөрөө хүүхдээрээ шахуу, гадаад дотоод явж галуу шувууны мах идээгүй, юм үзэж нүд тайлаагүй байсан болохоор ийм л байдаг юм байх гэж бодсон. 

Анх мазокийн шинжилгээ өгөх гээд шатаар өгсөж гардаг төмөр сандал дээр сууж алцайж байснаа санадаг юм. Аймар хүйтэн төмөр биед хүрэхэд учиргүй айж байснаа бас л санадаг.

Төрнө гэдэг, эмчийн хяналтанд байна гэдэг гээд л асар олон гайхсан, айснаасаа болж, мөн энд ажилдаа сатаараад дахин төрнө гэхээр айсаар яваад, холоо зайтай төрж байлаа. 

Дунд зулзагаа төрүүлэхдээ харин ч нэг жаргасан. Орчных нь тохилогт шүү. Түүнээс эмч нарын чадвар нь манайх илүү ч байж мэднэ. Ааш, харьцаагаа л жаахан засчихвал...

Энд эмч, эх баригч, сувилагч нар тоног төхөөрөмжөндөө найдаад, ур чадварын хувьд манайхтай л адил санагдсан. Ааш араншин, харьцааны хувьд бол хайлсан тугалга л даа. Үйлчлүүлэгч бид хаан...

Ко чинь нэлээд хүнд тусдаг, хурдан халддаг нэг ёсны ханиад маягийн зүйл гээд дэлхий нийтээрээ яриад бичээд, судлаад, иргэддээ танилцуулаад байхад л манайх гэж иргэдийнхээ тархийг баахан үхсэн хүний тоо, халдвар авсан хүний тоо дурдсан мэдээллээр бүхэл бүтэн 1 жилийн хугацаанд угаасан. 

Түүнийх нь гайгаар тахал тусчихсан мэт л хүний тооноос хасаад, зайл энэ тэрээ, шатаа энэ тэрээ гээд мэдээлэл, эрүүл мэндийн боловсролоор хомс хэдэн хүмүүс тургиад л. 

За за хамаа намаагүй зүйл бичихээсээ өмнө зогсооё дөө. Үнэндээ л аймар санагдаж байна, эх орон минь хаашаа яваад байна? Хэн удирдаад байна гэж бодохоор. 

Ямартай ч эх үр хоёр эсэн мэнд, гэрийнхэнтэйгээ уулзаарай, шаардлага тавиарай, бид тийм эрхтэй шүү гэж хэлмээр байна. Хүний эрхээ эдэлцгээе...

Уншигч олондоо амжилт хүсье. Түр баяртай. 

2021年1月18日月曜日

Эхний даваа

Зээ том зулзага минь эхний даваагаа ямартай ч давчихлаа. 

Японд их дээд сургуулийн конкурс хэд хэдэн шат дараалалтай явагддаг юм байна аа. Би өөрөө энд их дээд сургуульд сурч байгаагүй болохоор сайн мэдэхгүй л явсан. Цаг зав гаргаж судлаагүй. Нэг тийм сургаар л явдаг байлаа. 

Өөрийн толгойтой холбогдоод ирэхээр бас чих тавьдаг болдог юм байна. Урд нь нэг их тоодоггүй л байлаа. Гадаад оюутнуудыг хэрхэн хүлээж авдаг, элсэлтийн шалгалт нь хэдийд байдаг гэх мэт их л наад захын л зүйлсийг маруухан гадарладаг хэмжээнд. 

Яг дотооддоо, эх орныхоо ирээдүй болсон залуусыг хэрхэн хичээлээр шахаж, шамдуулж, дарамталж? зоригжуулж, конкурсанд бэлддэг болохыг сүүлийн 3 жил мэдэрлээ. Ялангуяа ахлах сургуулийн 3-р анги буюу манайхаар 12 дугаар ангид ордог жил нь. 

Энэ жилийн хувьд нэг том онцлогтой. Улсын хэмжээнд нэг өдөр болж явагддаг шалгалт нь агуулгын хувьд өөрчлөгдсөн. Нэр нь бага зэрэг өөрчлөгдсөн. Англи хэлний шалгалтын тогтолцоог бас өөрчлөх гэж байснаа олон хүчин зүйлээс болоод түр хойшлуулж байх шиг байна. 

Энэ өнгөрдөг хагас бүтэн сайнд их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий? шалгалт болж өнгөрлөө. Яг нэрнийх нь хувьд юу гэж орчуулж хэлэхээ сайн мэдэхгүй байна. Мэддэг мундаг хүмүүс зөндөө бий байх өө. 

Улсын хэмжээнд нэг өдөр зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт нь нийт 2 өдөр үргэлжилнэ. Эхний өдөр түүх, нийгэм, эх хэл, англи хэл голлосон суурь шалгалт. 2 дахь өдөр хими физик голлосон суурь шалгалт. 

Ингэхдээ мэдээж хими физикээр явах хүүхэд ч гэсэн англи хэл, эх хэл, нийгмийн шалгалтыг өгнө. Арай хөнгөн гэх юм уу? Хоёрдогч гэдэг утгаараа. Дараагийн өдөр нь хими физикээр явах хүүхдүүд сурсан мэдсэнээ шалгуулна. Энэ өдөр мөн эхний өдөр суурь шалгалтаа өгсөн хүүхдүүд ч адил шалгалтанд орно. 

Жаахан ойлгомжгүй биччих шиг боллоо. Асуумаар байвал сэтгэгдэл үлдээгээрэй...

Конкурсны зулзага минь хими физикээр суурь шалгалтаа өгсөн. Математик бас чухал. Энд математикаа бас 1, 2, А, Б гэж хуваадаг юм билээ. Би учрыг нь сайн ойлгоогүй. 

Аан тийм бас түүхийн хичээлээ сонгоход бас учир жанцантай гэсэн шүү. Том зулзага японы түүх сонгосон байсан. Дэлхийн түүх сонгоогүйг нь асуусан чинь хими физикээр явах гэж байгаа бол дэлхийн түүх нэг их хэрэггүй, мөн орох гэж байгаа их сургууль нь аль ч түүх болно гэсэн байвал дан ганц улсын түүх байвал уншиж судлах, цээжлэх нь дэлхийн түүхээ бодвол харьцангуй бага. Дэлхийн түүхэд зарцуулах цагаа математик, биологи, хими, физиктээ зарсан нь дээр гэсэн. 

Одоо 2 сарын сүүлээр орохыг хүсч буй их сургуульдаа очиж шалгалт өгнө. 2 дахь шат нь. Эхний шатны ерөнхий шалгалтын дүнг харгалзаж үзээд өмнө сонгосон хэд хэдэн их сургуулиа байрыг нь хооронд нь хольж сольдог шиг байна лээ. 

Жишээ нь тааруухан оноо авсан бол сонгосон их сургуулиа нэг түвшин доош нь буулгах, нэг бол өндөр оноо авсан бол сонгосон их сургуулийнхаа хамгийн гайгүй гэсэндээ материалаа өгнө ч гэдэг юм уу. 

Энэ эхний шатны ерөнхий шалтгалтын онооноос хамаараад их сургуулиа сонгох тал дээр ахлах сургуулийн анги даасан багштай нь 3 талт уулзалт хийнэ. Багш сурагч эцэг эхийн хэн нэг. 

Бид энэ сарын 24-нд уулзана, өдөр. Амралтын өдөр таарсан ашгүй.

За нэлээд урт бичлэг болчихлоо. Онцын шаардлагагүй, сонирхолгүй сэдэв чинь бол алгасаарай. Гэхдээ энэ хүртэл уншина гэхээр бараг дуустал нь уншчихаж. Баярлалаа. 

Бүгдэд нь амжилт хүсье.

2021年1月17日日曜日

Номын жагсаалт 4

Энэ онд хөл хорио, баба вирус энэ тэр алга болж, хэвийн ахуй хэвшил эргэж ирээсэй. Түүний ачаар би олон ном захиж унших болтугай гэж ерөөе. Ямартай ч сүүлийн үед олж мэдсэн номоо жагсааж бичлээ. 

Номын жагсаалт 1, 2 бичлэгт нийт 40 ном. Номын жагсаалт 3, 4-т мөн адил 40 ном гэхээр нийт 80 ном. Үүнээс хэдхэнийг л уншсан гэж бодохоор, бушуухан шиг л бүгдийг нь гартаа оруулаад уншаад явчихмаар санагдаад адгах үе бий бий...

21. Би энгийн амьдралыг сонгосон-Сасаки Фүмиэ

22. Сэтгэлийн өчил-Жэк Уэлч

23. Ухаалгаар сэтгэх урлаг-шар өнгөтэй

24. Аз жаргалтай амьдралд хүрэх 52 зөвлөгөө

25. Давалгаа бас дахин Давалгаа-Дармын Батбаяр 

26. Тэжээмэл-Кэнзабүро

27. Морин уруул-Ц.Буянзаяа

28. Хар үхэр, алаг сүүдэр-Ц.Буянзаяа

29. Хувийн асуудал-Оэ Кэнзабүро

30. Шатрын тууж-Стефан Цвейг

31. Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй-Милан Кундера

32. Ад үзэглэх зориг-Кишими Ичиро ба бусад

33. Хүн болж төрсөн минь буруутай-Дазай Осамү

34. Sapiens Хүн төрөлхтний товч түүх-Юваль Ной Харари

35. Хараацай зогсолт 1-Л.Өлзийтөгс

36. Хараацай зогсолт 2-Л.Өлзийтөгс

37. Хадгаламж өлсөхөөс эхлэнэ-Ганбатын Мөнгөн

38. Чамд хэн итгэх юм бэ? Вангийн нулимс-Тодко Самсон

39. Чамд хэн итгэх юм бэ? Харь хэлээр яригсад-Тодко Самсон

40. Чамд хэн итгэх юм бэ? Дээд айл-Тодко Самсон

Жилд дөч, зуугаар нь уншдаг хүмүүсийн хажууд жулдах хэдий ч огт уншдаггүй хүмүүсийн дэргэд бол уншаад л явна тийм үү? 

Япон хэл дээр ч зөндөө ном уншихыг хичээнэ ээ. Өөртөө амжилт хүсье. 

Аан тийм "Ад үзэгдэх зориг"-ийг япон хэл дээр уншсан ч болох юм билээ. Нэг номын дэлгүүр орохдоо авахыг бодно оо. Өмнөх авсан номнуудаа уншаагүй байгаа, яах уу? Хэ хэ.

Номын ертөнцөөр нэг иймэрхүү. Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年1月16日土曜日

Чамтай учирснаас хойш

2020 онд уншсан шөө. Эндээ оруулах гэсээр байтал цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчихөж. Оны эхэн сар дундаа орчихсон явж байна. 

Эхнийхээ бодвол бага зэрэг таалагдаагүй. Уг нь яах бол, Уиллын захиасыг биелүүлээд л үзүүлээд өгөх юм байх гэж догдолсон юмсан. 

Сэтгэлд хүрсэнгүй. Яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй...

Ойлгох гэж оролдсон л доо. Тийм хүнд явдалтай учирсан, бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан байх л даа. Тийм ээ. 

Би зохиол гэдэг өнцгөөс нь хараад, ихийг хүлээгээ, ихийг шаардаад, найдаад...

За байз содон сонин үг түүлүү? Номоо хураачихсан. Гаргаж ирж тодруулсан зүйл байвал хардаг юм билүү?

Уиллын охин гараад ирдэг, танхай охион тэр бас. Өсвөр насныхны сэтгэл зүй бас л хэцүү юм гэж бодож сууна. Хаашаа л бол хаашаа ч хамаагүй хэлбийж мэдэх. Мөн нөхөрлөж буй найз нөхөд их нөлөөлнө. Ар гэрийн асуудалтай, сэтгэл санааны хямралтай өсвөр насныхныг андаад, анаад, ангуучлаад явах муухай томчууд байх. 

Ингээд бодохоор зулзагуудаа хараанаасаа гаргалгүй, байнга хянаж баймаар. Үүрнээс нь нисгэмээргүй...

Уиллын ээж их л хүнд байх шиг. Арга ч үгүй дээ, бахархал болсон үр нь тэгээд цаг бусаар явчихаар... За тэр аавын шинэ эхнэр бас л. Бичих гэсэн залхуу хүрчихлээ. Хэ хэ. 

Ер нь та нар өөрсдөө нэг уншихад илүүдэхгүй байх өө. Хэлтэй устай бол англиар нь уншвал бүр л сэтгэл хөдөлгөх байх тийм үү?

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年1月15日金曜日

Хөршийн холбоо- жимс

Энэ жаахан холын хөрш шүү. Сэтгэлээрээ ойр хөрш. Яагаав, илжгэн чих өгөөд байдаг залуу. Илжгэн чихээ хатэж нэг үзээд бас ингэж ууталж нэг үзээд, янзан бүрийн туршилт хийгээд л байгаа бололтой. Сүрхий юм өө. Суралцмаар энэ сүрхий, тууштай зангаас нь

Газар дээр нь нэгийг задалж идээд, маргааш нь нэгийг идсэн. Охид амтархан идсэн. 

Хатаасан илжгэн чих жаахан үнэтэй. Арга ч үгүй биз дээ, ажиллагаа их орно. Үүнийг хийхэд бас ажиллагаа их орох байх. Дээрээс нь уут савалгаа. 

Би гэж үнэгүй зүйлд нугасгүй хүн. Мэдээж зүгээр аваад л байна гэж байхгүй л  дээ. Үе үе өөрийн хэмжээнд хариугий нь барьдаг шүү. Журмын нөхөд намайгаа авахын дон туссан гэж эндүүрэвзэй. Хи хи. 

Дунд зулзагынхаа нугалсан цэцгээр гоёсон байхыг бодоход овоо дээрийн зураг байна шүү. Аан тийм, номын сангийн дээр яваад байсан шагайгаа буулгаж ирсэн. 

Ширээн дээр байна. Үе үе санахаараа дөрвөн бэрх хаяад байгаа. Зулзагууд хүртэл сонирхоод хаяж харагддаг. Сармагчин дэрээ тавьчихсан бага зулзага булцгар хөөрхөн гараараа бас шдөвөн бэрх хаях гэж үзнэ ээ. Хэ хэ. 

За бүр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年1月14日木曜日

Зүгээр л

Зүгээр л зураг оруулах санаатай. Бичмээргүй санагдах үе байна аа. Нэг тэнэг хүнээс болоод сэтгэл санаа ууртай байгаа. Хэ хэ. Эсрэгээрээ өчүүхэн бодолтой хүмүүсийг бодохоор өрөвдөх ч шиг. Бурхан ивээг.

За энэ он гараад удаагүй авсан зураг. Гэснээс гэрийн минь лаа дууссан байсан. Авна гээд мартчихаад яваа. Өнөөдөр дэлгүүр орсон хэрнээ бас л мартаж. Би жижиг зүгээр лаа л авчихдаг. 

Гого лаа авах гэсэн үнэтэй санагдаад авдаггүй. Хааяа л нэг сайхан зан хөдөлсөн үедээ ганцыг л авна. Хэ хэ. Ямартай ч лаа асаах сайн гэж сонссон болохоор үе үе асаана. Бас гэртээ гал тавьчихгүй байхгүй бол японд их гал гарна аа. Ялангуяа өвлийн цагт, керосиноо халаадаг учир элдэв л шалтгаанаар гал алдчихдаг шиг...

Энэ их зугаатай. Үнэр гэж тансаг аа. Үе үе ингэж бутлана аа. Охид заримдаа бутлаж өгнө өө. Бага зулзага бас яаж дутахав. Гэхдээ хоосон шахуу бариулчихдаг. Юм болгон сонин харагддаг байх даа?

Амралтаараа бид хуурамч банштай шөл хийж идээд. Бага зулзага бас гурил чимхэж өгнө л гэнэ шүү. Би би гэдэг нь эхэлж байна ерөнхийдөө. Оролцохгүй юмгүй л боллоо. 

Үгүй гээд хэлчихвэл орилж энэ тэр. Хэ хэ. Дээрх гурилыг базаад базаад л явчихсан. Гэхдээ хуруу нь тэрүүхэндээ хөөрхөн чимхээд л байх шиг өөрийнхөө хэмжээнд. Эгдүү эгдүү, хайр хайр, ууунаааанаааа. 

Ухаалаг утасныхаа зурагнуудаас ингээд оруулаад, тайлбарлаад бичээд яваад байвал цөөрөх болов уу? Хэ хэ. Бага зулзагын л зураг их байна дөө. Аан тийм бас амттаны зураг. 

3 сар гартал төрсөн өдөр энэ тэр гэж байхгүй, өө цагаан сар байгаа юм байна. Битүүнд энд амралтын өдөр таарна. Битүүлж байна гээд бас л идэж өгөх байх даа. 

Ойрд бэрээс хийж имдээр санагдаад, цагаан сар хүртэл тэвчих санаатай. 

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年1月13日水曜日

Хөршийн холбоо-бялуу2

Он гараад, хэд хонож байхад оруулж ирсэн. Дуртай амттан минь учир малийгаад л хоёр гараа маш сурмаг гэгч нь тосож авсан. Хэ хэ. 


Хүний тоогоор. Бага зулзага нэг их идэхгүй байсан. Амсаж бол үзсэн. Тэгэхээр нь ээж нь хүлээж байгаад л аваад хоб гээд үмхчихсэн. 

Гэснээс энэ хөршийн маань өвгөн надтай хамт нэг өдөр төрсөн. Мэдээж он нь өөр л дөө. Ха ха. Мэдээжийн зүйл бичсэн үү? Төөрсөөр төрөлдөө гэдэг шиг цаанаасаа нэг учрах гэсэн хөршүүд байна уу?

Хань ижил чи минь хийгээд сурчихаач. Тэгвэл бид өдөр бүр иднэ шүү дээ гэсэн. Би одоо бүр бялуу хийгээд л сууж байх уу тэ? Оройн хоолоо чүүтэй чайтай амжуулж байхад. Хэ хэ. Ээ дээ энэ эрчүүд үү?

За нэг ийм алт шиг хөрштэй бид олон сайхан хүмүүсийн буянд хүний газар эх орныхоо, ээж аавынхаа, ах дүү нарынхаа нэрийг өндөрт өргөж явна даа гэж. Маш ухаантай хүн шиг бичсэн шөө. 

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年1月12日火曜日

Шинэ оролдлого

Шинэ онд эхэлсэн шинэ оролдлогынхоо тухай бичих үү? 

Номын дэлгүүрт тэмдэглэлийн дэвтэр төрөл төрлөөрөө, ёоз ёозоороо зарна аа. Нимгэн зузаан, хээтэй хээгүй, гялгар барзга гэх мэт. Бас нэг онцлог нь хуучин оныхоо 12 сараас эхэлдэг, хуучин оныхоо 10 сараас эхэлдэг, шинэ гарч буй оныхоо 1 сараас эхэлдэг гэж байна. 

Мөн сараар нь нэгтгээд төлөвлөөд явахаар, долоо хоногоор нь бичээд явах гэх мэт. 

Бас миний энэ удаад худалдаж авчсан шиг 3 жилээр, 5 жилээр гэж байна. 

Өнгө нь их хөөрхөн ягаан өнгө. Тод биш, цаанаасаа нэг тийм эмэгтэйлэг ягаан. Дэлгэхээр нэг нүүрэнд 3 жилийн нэг өдрүүдийн хүснэгт курайна. Жишээ нь 2021 оны 1 сарын 1, 2022 оны 1 сарын 1, 2023 оны 1 сарын 1 гэсэн өдрүүдийн хүснэгт байна. 

Тайлбарлах гэсэн өнгөтөөр ярьж хэлж чадахгүй байна тийм үү? Нээрээ дараа нэг сайн дураа хүрвэл, нэг нүүрний зураг оруулж болох юм байна шүү дээ. Энэ толгой нээрээ заримдаа их хойрго оо.

Ямартай ч 3 жил нэг ийм ягаан дэвтэртэй найзлана. Уйдаж магадгүй тийм ээ. Өнгөнөөс нь. Тэр үед нь дээр нь хөөрхөн хөөрхөн наалт наагаад явчихаж бас болох. Сэтгэж байна уу? Энэ толгой хааяа яахав сийрэг ажиллана аа. Өөрийгөө үнэлнэ шүү. 

Дэвтэр дээр байгаа үзэгний савыг санаж байна уу? Хэдэн жилийн өмнө нэг мундаг сэнпай-ааасаа бэлгэнд авсан. Одоо хүртэл хэрэглэдэг шөө, таныг дурсан санан, мундаг шөө гэж. Хи хи. 

Саяхан бас дэвтэр дэх тэмдэглэлээ гоёмсог?, арай өөр уур амьсгал оруулах гэж усан цэнхэр өнгийн бал авсан. Авсан ч гэж дээ, дунд зулзагатаа шугам авах гэж явахдаа, ээждээ төрсөн өдрийн бэлэг авч өгөхгүй юм уу? гэж шалсаар байж авахуулсан. 

Хоёр биедээ л бэлэг худалдаж аваад, би зулзагатаа шугам, зулзага ээждээ бал. Дүндээ дүн. Наддаа хэмнэлт болж чадаагүй. Хэ хэ. Дунд зулзага баякаа байгаа. Тэгээд л аминдаа хүний мөнгөөр хөөрхөн бал авахуулах гэж шуналтсан чинь. Ккк. 

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年1月11日月曜日

Амралтын өдрийн тайлан

Зээ би, амалтын өдрөөрөө ажлын өдрөөс илүү ажилтай болчих юм аа. 

Эхнээс нь бичих үү? Сонирхолгүй бол алгасана биз дээ. Яахав, надаар дамжуулаад, энэ япон ээжүүд хүүхдийнхээ төлөө хэр зав гаргадаг, хэрхэн хамтдаа явдгийг хавьт мулт мэдэж авч магадгүй л юм. 

Өдөр нэг цагаас орой таван цаг болтол, хорооны байранд хэсэг ээжүүд цугласан. Дунд зулзагын сагсны дугуйлангийн зургаа дугаар ангийн хүүхдүүд, бага сургуулиа төгсөөд, энэ  дөрвөн сараас дунд сургуульд элсэж орох юм. 

Тийм болохоор албан ёсоор сагсны дугуйлангаа бас төгсөнө. Сүүлчийн тэмцээнд ороод, одоо бол  ирэхгүй бэлтгэлдээ. Яахав ганц нэг хүүхэд ирдэг сурагтай л байсан. 

Тэгээд төгсөж буй хүүхдүүддээ альбом хийж өгдөг уламжлалтай юм байна. Би хоёр дахь жилдээ хийлцэж байна. Ганц өдөр ч биш хэд хэдэн өдөр ингэж цуглана. Нийтийн төсвөөс хэрэгтэй гэсэн зүйлсээ ерөнхийд нь худалдаад авчихна. 

Сайн дураараа өөрт байгаа өнгийн цаас, өнгийн гялгар болох саатай гардаг балнууд, мөн хайч цавуутайгаа очно. 

Хэвлээд гаргаад ирсэн зурагнуудыг тухайн хүүхдийн сагсны дугуйланд орсон цагаас нь эхлэн ялгаж ангилаад, элдэв дүрстэй хайчилж наана. Хажуугаар  нь бас чимнэ. 

Тэр зураг хайчлах жаахан толгой гашилгадаг юм билээ. Он оноор нь ялгаад, аль болох сонирхолтой хэлбэрээр хайчилж барих чинь цаг их ордог юм билээ. Мөн үлдэж буй багийн гишүүд тус бүр мэссэж бичнэ. Түүнийгээ наана, чимнэ.

Одоо 23-нд дахин нэг цуглана. Наана нь дахин цуглах эсэхийг, байдлыг харж байгаад шийднэ гэсэн. Мөн үлдэж буй хүүхдүүд хөөрхөн хөгжөөнт тоглоом энэ тэр тоглож, бүжиглэж барьдаг. Түүнийгээ бас бэлдэнэ. 

Дунд зулзага өнөөдөр к попын нэг бүжиг бэлдэнэ гэсэн, нэг охинтой хамт. 

За дунд зулзагын ажил нэг иймэрхүү. Хань ижил амарсан тул бага зулзагаа харсан. Хоолоо идчихээд өдрийн унтлага гээд овоо удаан дараад, хамтдаа унтсан байсан. Хэ хэ. 

За одоо том зулзагын ажил. Гэртээ байхаар орилоо чарлаа бид чинь амар тайван хичээлийг нь хийлгэхгүй тул манай ажил дээр очиж хичээлээ хийсэн. Манай ажилд гадаад оюутнууд хичээлийн бус цагаараа ирж хичээллэдэг тул хагас бүтэн сайнд онгорхой байдаг. Буянтай газар, би ч буяныг нь иймэрхүү хувийн амьдралдаа ч ихээр эдэлж байгаа хүн. Үргэлж талархдаг шүү. 

Цас ихтэй тул хань ижил хүргэж өгсөн, өглөө. Өглөө нь би бага зулзагатайгаа мөөмөө энээ тэрээ гэж нялуурсан. Мөөмнөөс гарсан ч дуртай дуртай, базаж мазаад. Хи хи. 

Орой зургаан цагийн үед очиж авсан би. Тэгэхдээ эхний шатны конкурс болох газраа очиж үзсэн. Яг ч их сургууль руу орж үзээгүй л дээ. Тэр өдөр замын хөдөлгөөн ихтэй байх тул, нэлээд дөхүүлж буулгаад, тэндээсээ өөрөө алхаж хүрэх юм. 

Тэр тухайгаа бид хоёр симуляци хийсэн нь тэр. Ерөнхийдөө машинаар хэдэн км явдгийг нь гадарлаад байгаа. Ажлын хуучин байр минь ойрхон байсан юм. Дөхүүлж буулгаад, алхаад хэдэн минут явж хүрэх нь үү? Төөрөлгүйхэн шиг яваад очихын тулд сүрийг бадруулж симуляци хийсэн нь тэр ээ. Хэ хэ. 

Яг конкурсны үеэр Япон Солонгост цас их ордог юм билээ. Солонгост конкурсны "баатар"ууд бол даам гарчихсан байдаг шиг байгаа юм. Японд хөөрхийс, нийтийн унаагаар явж байгаад хоцорвол хоцорсон гэсэн тамга бүхий бичиг гаргуулж аваад очиход хүлээж авдаг. Хувийн унаагаар явсан үед за тэгээд гонжийжоо өнгөрөх нь тэр л гэсэн. 

За тэгээд харьж ирчихээд оройн хоолны гурилаа зуурчихаад буцаад л дунд зулзагаа авахаар гарсан. Дунд зулзага сагсандаа явсан учир. Энэ хооронд бас дэлгүүр ороод ганц нэг хүнсээ цуглуулчихаж байгаа юм. 

Хань ижил хүүхдээсээ хэтрэхгүй, гэхдээ яахав цуйван хийх гээд гурилнаас бусдыг нь бэлдээд л зогсож байсан л даа. Ха ха. Гэхдээ би харих замдаа утасдаж тушаад өгч байгаа юм шүү дээ. 

-Хөргөгчинд, эртээд хэрчээд тос түрхээд хөлдөөсөн жаахан гурил бий, түүнийгээ ашиглаад цуйван хийх үү? Бэлдээд байж байгаарай, гурил байна уу? Хүрэх нь үү? Байхгүй байвал аваад очъё.

Дунд зулзагаа авч ирээд, нэг юм жаахан санаа амсхийгээд, зуурсан гурил амарч байх хооронд багыгаа бас мөөмөө зөөмөө гэж эрхлүүлээд, тэврээд, үнсээд үлгээд амжуулна. 

Ёх, дэс дарааллаар нь бичсэн чинь ядарчихлаа. Хэ хэ. 

Цуйванг хань ижил хийсэн. Болохоор нь сэвэнгээ аавтайгаа утсаар ярьж байсан юм. Тэгснээ монгол хоолоо хийж иддэг баатар болоод цуйвангаа хутгахдаа харуулаад байсан юм. 

Тэгсэн чинь хадам аав

-Хэн гурилыг нь элдэж хэрчсэн юм? Яасан муу зуурч элдэж тасалсан юм бэ, салахгүй байгаа юм биш үү? гэж сонсогдсон. 

Энэ жаахан онцгүй зүйл болсон шүү. Ха ха. Хүүд нь 20 жил цуйван хийж өгсөн хөн шөө гэж дараа агсам тавина аа. Хо хо.

За нэг иймэрхүү паянтай бүтэн сайн өдөр өнгөрсөн. Нэг дэх өдөр амарна. Ура.

Бүгдэд нь амжилт хүсье.

2021年1月10日日曜日

Хөршийн холбоо-бялуу

Энэ зул сарын баярын өмнөх өдөр өгсөн. Хонх дараад л тортой зүйл барьчихсан зогсож байдаг. Би "Хэн бэ?" гэж гүйж очоод л хоёр гардан тосож авна. 


Нэг тийм хөвсгөр зөөлөн, амт гэж нялуун биш, зөөлөн амттай гэх юм уу. Хурц биш. Нялуун биш. 

Нөгөө тал нь ийм. Дотор нь харагдаж байгаа зүйл болохоор чанамал хийгээд байсан арслан лимон. Бид дээр өгсөн юм. Тэрийг бага зэрэг хольсон гэсэн. Их гоё амттай болдог юм билээ. 

Тэр бяцхан амыг харж байна уу? Зүсэх санаатай хутга авахаар явах зуур, гэрийн том жижиг хоёр залуугийн хийж байгаа ажил. 

Ийм болгож хазсан байдаг юм. Том залуу нь бараг дуртай, өхөөрдөөд байгаа юм биш үү? Хэ хэ. Хамаагүй эрхлүүлж байж толгой дээрээ гаргав даа гэж бие биендээ үглэнэ ээ хань ижил бид хоёр. 

Чойном агсны нэг шүлгэнд гардаг даа. Яг түүн шиг л. Донжыг нь тааруулах ёстой юм шиг байгаа юм. Хичээдэг л байх даа.

Ойрд хөршийн холбоо минь их сайхан байгаа. Оны дараахан бас нэг бялуу өгсөн. Дараагийн бичлэгээр зураг оруулна аа.

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье...

2021年1月9日土曜日

Мэддэггүйд эрээн цоохор

Шинэ он гарахын өмнө нэг ийм ном эхлүүлээд. Хүүхдүүд ирнэ гээд жаахан оройтоод. Хүлээж ядаад хийцгүйрэхдээ номын сангаасаа нэг ийм ном олоод. Эрчиндээ эхлүүлчихсэн.

Хайр дурлал энэ тэр гардаг юм байх гэж бодсон чинь... Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор л гээч болж байх шиг байна. 


Эдийн засгаар сурсан, эдийн засаг сонирхдог хүмүүст бол мэргэн цоохор нь байх тийм үү?  Ийм төрлийн зүйл огт уншдаггүй надад эрээн цоохор...

1976 онд Нобелийн шагнал хүртсэн гэнэ. Сүрхий хүн байх нь. Энэ номноос гадна их олон хэл дээр орчуулагдсан 2 ном байдаг гэнэ. 

Ямартай ч үүнийг уншаадхая. Овоо зузаан ном байна лээ шүү. Тухайн үеийн Америкт төдийгүй их л олон улсад энэ онолыг? нь сонирхож, хэрэгжүүлж ирсэн байдаг бололтой. 

Үг хэллэгээс нь авахуулаад наддаа л шинэ соргог, сонин зүйл их байна. Хэдхээн хуудас  уншсан тул одоохондоо дэлгэрэнгүй бичиж амжихгүй нь. Дэлгэрэнгүй тэмдэглэл бичдэг хүн шиг авлаа даа харин ч. Хэ  хэ. 

Ахиж өгдөггүй ээ, юу билээ? гэсэн үг, онол? их байна. Хо хо.

Хааяа ингэж төрөл жанраа өөрчилж байх бас зүгээр байх тийм ээ? Өөртөө амжилт хүсье. 

Аан тийм, гацуур модоо хураахдаа, энэ номны доор байгаа бүтээлгийг цугт нь хураачихсан чинь манай үүгээр цас их орж байна. Яг монгол шиг хөвөн зөөлөн цас. 

Зам харгуй чинь бага насаа өнгөрөөсөн Улаанбаатар хот шиг минь цагаан, алхахаар чийхарч дуугараад. Хальтраад уначих вий гэж пингвин шиг алхаж байна.  

Үе үе гялгартаад мөстчихсөн зам дээр хоёр зээрдээрээ гулгаж энэ тэр. Яг л хүүхэд шиг сэтгэл санаа хүртэл цэлмэг байна. Хэ хэ.

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年1月8日金曜日

Баярын бялуунууд

Дараалласан олон баяраар идэж уусан зураг шүү. Хань ижлийн төрсөн өдрийн бялууны зургийг өөрсөддөө үлдээхээр шийдлээ. Шинэ газраас авсан. Түүнээс гэрийнхээ ойрхон бялууны газраас авчихдаг юм. Бүх амтыг нь мэднэ. Хэ хэ. Дуртай, амттай л даа. 

Зул сарын баярын бялуу. Суугуул нутгийн баруун бүсэд байдаг сүүний фермийнхэн хийсэн бялуу. Нэлээд олноор хийж зарсан, малл-д зарагдсан. Захиалж бариагүй тул бэлэн худалдаад авчихсан. 

Түүнээс бялууны жижиг жижиг газруудаар захиалах нь их байдаг юм. 12 сарын 24-нд хөл хөдөлгөөн ихсэнэ гэж... Бүр үүдэнд нь машины зогсоол зохицуулагч энэ тэр гарч ажиллана. 

12 сарын 29-нөөс эхэлж амарсан хүн дундуур нь нэг иймэрхүү, дарс шимсэн шиг л байлаа. Хэ хэ. Ганц нэгхэн өдөр уугаагүй. Тэвчсэн. Хо хо. Гэснээс мандарины улирал тул дуусахаар нь л худалдаж авч идэж байгаа. 

Хайрцгийг аваад тавьчихсан. Амар юм, нэг гэм нь хэтрүүлж идээд байна. Дахиж хайрцгаар нь авахгүй ээ. Хи хи. 

12 сард бялууг ойр ойрхон иддэг сар тул албаар ийм жижигхээнийг аваад идсэн. Энэ их жижигхэн шүү. Хэдэн см-ын диаметр гэсэн бэ? Ямартай ч маш жижиг. Ккк. 

Амттан нэг иймэрхүү. Мантуун бууз хийж идсэн. Монгол хүүхдүүд мантуун бууз идээгүй 2 жил болсон байна гээд амтархан идсэн. Шөнийн нэрийн дэлгүүрт зардаг ч авч иддэггүй гэсэн. 

Манай хэд ер нь япон хоолонд нэг их дуртай биш шиг санагдсан. Аргагүй дээ, чихэрлэг амттай санагддаг, эхэндээ. Удаан хугацааны турш идэж, дасаж байж л дурлах байх. 

Хань ижил ангийн олз омогтой болохоороо ястай мах чанаж өгнө өө л гэсэн. Олз омог ихтэй байгаасай гэж залбирна аа. Хи хи. 

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье...

2021年1月7日木曜日

Ном дор мөргөмү

Бага зулзагын минь бэлэгний зураг шүү. Сонирхолгүй бол алгасаарай. 

Санта өвөөгөө сайн мэдэхгүй л байгаа. Ямартай ч бэлэг аваад, тэрүүхэндээ хөөрхөн мишээж харагдсан. 

Энэ захиа, жигнэмэгийг дунд зулзага бэлдэж тавьсан. Цайг нь би сүүлд буцалгаж, хандалж хийсэн. Хэ хэ. Зураг буруу хараад орчихлоо. Засах гэсэн залхуурав. Уучлаарай. Ажил хийвэл дуустал гэдэг ч...

Үүнийг цэцэрлэгт нь ирсэн Санта өвөө өгсөн. Цаасаар хийсэн бэлэгний уут их хөөрхөн санагдаад, хадгалчихсан. Нэр бичээстэй байсан. Гялгар уутыг нь бас хадгалсан. Ирэх жил аяга угаагчаа хүмүүст бэлэглэхдээ хийж өгөх гэж. Хэмнэлт хэмнэлт хэмнэлт...

Харин энэ хөгжим жаахан сонин дуугардаг. Хэ хэ. Гэхдээ яахав нот сонсгож, тогтооход хэрэгтэй хөөрхөн санагдсан. 

Энэ ээж Санта эмээгийн бэлдсэн бэлэг. Шинэ жилийн дуунуудтай. 8 дуу байсан байхаа. Одоо байсхийгээд л үүнийгээ сонсож байна. Эгч нар нь жаахан залхаад, ирж унтраана. Хараагүй байхад нь. Харчихвал уурлаад сүйд шүү дээ. 

Гэх мэтчилэн гурван хөөхөн зулзагынхаа дунд эргэлдсэн шиг ээ л он гаргалаа. Ээж аавынхаа ажлыг нэг бодлын их сайн гүйцэтгээд, нэг бодлын дунд зэрэгхэн л байна. Муу гэж арай л хэлэхгүй ээ, өөрийгөө үнэлэнэ шүү. Хо хо. 

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2021年1月6日水曜日

Харри Поттэр

Сайхан сэтгэлт Санта өвөө? эсвэл эмээгийн зулзагуудад минь өгсөн бэлэгнүүдийг танилцуулах гээд л. Хэдэн жилийн дараа өөрсдөө уншвал сонин байх болов уу?

Дунд зулзага ютүбээс харж хийсэн. Хэдэн өдөр л хийсэн. Их хөөрхөн санагдаад зураг дарах бүртээ чимэг  болгосон. Ямар зурганд чимэг болгосон нь тэгээд тодроод явах биз дээ.

Гацуураа хураахдаа тоглоомтой нь цуг хураасан. Өнгийн цаас хэмнэж байгаа нь тэр. Ирэх жил дахиад л гаргаж ирнэ. Хэмнэлт хийх нь алсуураа байгаль орчноо хайрлаж буйн хамгийн энгийн бөгөөд бодит арга хэмжээ гэж уншсан. Үнэний ортой...

Зул сарын бэлэг нь. Сагсны шийд энэ тэр гээд томроод байсан. Хэ хэ. Тийм том зүйлийг Санта өвөө түүний буга хоёр дааж зөөхгүй нь ойлгомжтой. Номын сангаас байсгээд л Харри Поттэрийг зээлж уншдагийг нь хараад л явсан бололтой, энэ өвөө. 

Сүрхий байгаа юм шүү. Хүүхэд болгоныг сайтар анхаараад, хүссэн зүйлийг нь, тохирсон зүйлийг нь бэлэглээд явчихдаг. Хэ хэ. 

Мөн ийм ном худалдаж авах эрхийн каарт. Хань ижлийн газрын Санта өвөө бас ийм каарт өгөөд. Яагаав шинийн нэгэнд номын дэлгүүр орж мөрөө гаргасан даа. Тэгэхдээ ном худалдаад авчихсаан. 

Нээрээ мөрөө гаргахдаа номын дэлгүүр орсон юм байна. Боломжийн. Энэ жил ч номын тулам байцгаах юм шиг байна, гэрийнхэн минь. 

Номын тулам гэдгийг номонд хорхойтой, номын хэнээтэй хүмүүсийг хэлдэг тухай олж уншаад. Хөөрхөн санагдсан тул эндээ бас биччихлээ. 

Каартаараа ямар ном авсныг нь дараа дараагийн бичлэгт оруулна аа. Ээж үүнийг бас унш гэж зарлигдсан. Хичээе ээ гээд хэлчихсэн байгаа. Харри Поттэрийг нээрээ нэг уншина аа. 

Дарамттай байна уу? Хэ хэ. Бичлэг болгондоо ном гэж үглээд. Яахав ээ, амихандаа тэрүүхэн тэндээ инфлюзер байх гэж хичээж буй бөлгөө. Хи хи. 

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье...

2021年1月5日火曜日

Чамтай учрахаас...2

Энэ номноос түүсэн цөөхөн хэдэн үгсээ оруулах санаатай. 

Дандаа уунгаа уншина гэж юу байхав тийм ээ? Идэнгээ унших үе байна аа, энэ чинь одоо.

Оршлоо өндөрлөе дөө. Хэ хэ. 

Хөөндөй-Шувуу. Яг ямар шувуу юм бол гэж харах хүсэл төрөөд тодруулсан бололтой. Болжмор, тагтаа, шонхор?, хун гэх мэт цөөхөн шувууг хараад шууд мэддэг, таньдаг. 

Бусдыг нь тэр бүр сайн мэддэггүй тийм ээ? Гэхдээ бүх хүн тийм биш байх л даа.

Кваприплеги-4 мөч нь саа өвчтэй, хөдөлгөөнгүй. Англиар нь болон японоор яг ямар үг байдаг зэргийг хайж үзэх бодолтой. Яг хайж үзээгүй л байна. Цаг цав бла бла...

Саарал эс-Бие эрхтний яг ямар эс болохыг мэдсэнгүй. Хайж үзнэ ээ.

Далек-Ямар ч сэтгэлийн хөдлөлгүй мэт хоолойгоор ярьдаг зөгнөлт зохиолын баатар. Ийм тайлбар номон дээр үгнийх нь ард хаалтанд бичээд явсан байсан. Зүгээр санагдсан. 

Ихэвчлэн хуудасны доод хэсэгт, нэг бол арын хуудсанд түүж бичсэн байдаг даа. Арын хуудсанд бичигдсэн байвал төвөгтэй байдаг тийм ээ? Нэг үгтэй таараад л хойш нь хуудас эргүүлэх гэж. Үнэн залхуу юу? Гоншигонолгүй нэг ном уншихгүй тийм ээ? 

Мандарваа цэцэг-Ямар цэцэг билээ? гэж нетээс хайж харсан. Хэ хэ. Англиар dahlia гэдэг юм байна.

Айронсайд-Цуврал киноны баатар ба хэвтэрт хадагдсан мөрдөгч. Ямар кино юм болдоо гэж бодсон.

Кристи Браун-Ирландын саа өвчтэй зохиолч, яруу найрагч. 

Гистамин- Гистамин нь дархлааны систем дэх тодорхой амин хүчлүүдийн бодисын солилцоогоор үүсдэг нэгдэл юм гэнэ ээ. Хоол хүнсэнд агуулагддаг, дархлаа энэ тэрд хэрэгтэй? Энэ талаар дэлгэрүүлж уншихыг хичээнэ ээ.

Шүршдэс-Хамрын цацлага юм шиг байна лаа. Тэр бүр сонсоод байдаггүй тул тэмдэглэж авав. 

Смокинг өмсөх-Эрэгтэй хүний гэрийн хүрэм гэнэ ээ.

Панам малгай-Бөөрөнхий, коршокон хэлбэрийн малгай? юм болов уу?

Крикетийн тэмцээн-Англи улсаас гаралтай спорт гэнэ ээ. Би л мэддэггүй юм шиг байна.

Боден брэнд-Мэддэггүй ээ, хайз амжаагүй л явна.

Тусламж хүлээн авахад бэлэн хүнд л тусалж болдог юм.

Эма Вайнхаус-Архи тамхины хамааралтай болсон нэрт жааз дуучин.

Песто-Италь сүмс.

Биеэ тумтайлан хучих-Тумтайлах гэдэг үг олсонгүй. Бодохдоо, нэлэнхүйд нь гэсэн үг юм болов уу?

Банжо хөгжим-Чавхдаст хөгжмийн зэвсэг; арьсаар бүрсэн дугуй цартай гитар.

Нарцисс цэцэг-Англиар narcissus. Их хөөрхөн цэцэг. Би саяхан нэг бичлэгтээ оруулсан шиг санагдаад байна.

Иоркширийн тусгай элс-Английн хойд хэсэгт орших нутгийн нэр юм байна. Харри Поттэрт бас гардаг юм байна.

Нүд цахилах-Цахилгаан байн байн цахих.

Лепрекон-Ирландын аман зохиолд гардаг намхан пагдгар хүн

Jeager, Wistles гэдэг брэнд-

Жавж-Завж гэдэг үг юм билээ. Гэхдээ зөөлний тэмдэгтэй бичдэг байсан шиг санагдаад байдаг. Сүүлдээ ч өөртөө үнэн итгэлгүй болсон. Яаж бичиж байна гэж тольддог болсон.

Дигнитас-Үхлийн өвчин туссан хүмүүсийн зовлонг нимгэлэх үүднээс өөрийнх нь хүсэлтээр хор өгч нойрсуулдаг Швейцарийн байгууллага. Энэ бас л аймар тийм ээ? Хэрэв өөрт тохиолдвол бас л... Муу ёр, түй түй...

Кнут хаан-Шведийн л хаан бололтой юм.

Helleborus niger, eremurus stenophyllus, athyriumi ponicum-Эдгээрийг нэг завандаа харна аа. Хичээнэ ээ, би.

Молцог үс-1. Зарим ямаа, хонь, гөрөөс мэтийн адгуус амьтны хүзүүнд унжин явах бөөрөнхий, годгор хэлбэртэй ур, монцог.

Үндэсний Трестийн гишүүн-Ажил төрлөөрөө төстэй, ганц удирдлагатай хэд хэдэн нэгжийн нэгдэл. Монгол хэлний их тйлбар тольд байдаг юм байна. Энэ трест гэдэг үг.

Ярд-Уртыг хэмжих нэг нэгж. 1 ярд 0,9144 метр гэнэ ээ.

Дашмаг-1. Аянд хэрэглэх зориулалттай шингэн зүйл агуулах модон бөглөөтэй үүрэг сав, түүхий ширээр оёж, төөнөж хөөмөллөн хээлсэн сав. 2. Мах зууш боловсруулж хайрах таваг.

Нана Мускури-Грекийн дуучин эмэгтэй.

Пийпаа хөгжим-Модоор хийдэг, гуаны хэлбэртэй дээд хэсэг нь тахирдуу дөрөв буюу зургаан чавхдаст хөгжмийн зэмсэг.

Клементен-Гэж дарсны нэр?

Сквошоор хичээллэх-Сквош гэж хананд бөмбөг ойлгож тоглодог теннис гэж ойлголоо. Мөн үү?

Гүнлэгт амьдрах-Гүнлэг гэж ордон? Сайн мэдэхгүй байна. Хайгаад олсонгүй.

Крюшон-Цагаан дарс, конъяк ба жимсний шүүсний холимог.

Банжи-жампинг-Хөлөө хаймраар уяж бэхлээд өндрөөс үсрэх. Сүүлийн үед дэлхий даяар ихэд дэлгэрч буй зугаацал.

Бөөнцөг-1. Бөөмлөж бөөрөнхий болсон зүйл. Цээжинд бугшсан бөөнцөг гэж номд гарсан.

Креол маягаар бэлдсэн халуун ногоотой карри. Креол гэж газар усны нэр шиг байна лээ.

Виндсерфинг-Далбаатай хавтанг усан дээгүүр залах спорт. 

За нэг иймэрхүү. Оноос өмнө уншиж дуусгасан шүү. Киног нь үзсэн болохоор, дууг нь сонссон болохоор гоё сэтгэл гэгэлзүүлсэн ном байсан. Өмнөх бичлэгтээ бичсэнчлэн орчуулгын хувьд бол супэр гэж хэлэхгүй ч таалагдсан. Англи хэлгүй болохоор таалагдсан ч байж магад. Хи хи. 

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.