2026年6月29日月曜日
Жилийн дараах Монгол
2026年6月15日月曜日
Сэрүүхэн сайхан
Энэ их сонирхолтой санагдсан. Хэ хэ. Бүгд л өхөөрдөж зураг дарав. Амт нь тун догь. Амны цангааг бол тайлахаар л юм билээ. Намайгаа болсон болоогүй зураг дарж явдгийг мэддэг дарга маань, их дэмжиж "хөөе, зураг дарахаа мартав аа?" гэж сануулсан.
2025年9月11日木曜日
Зураг
Их цэвэр цэмцгэр ээ. Хөдөө орон нутгийнх болохоор хүн багатай. Дээрээс нь ажлын өдөр бүр ч хүн багатай. Тэтгэвэртээ гарсан настай голцуу жуулчид л харагдсан.
2025年7月24日木曜日
Далайн өдөр
Сая Даваа гарагт энд бүх нийтийн амралтын өдөр таарав. Бидний нэрлэж заншсанаар "улаан өдөр". Гэхдээ 7 сарын энэ амралтын өдрийг нэг юм мэдээд байгаа юм. Учир нь ганц л улаан өдөртэй. Тэгээд зун.
Зун цаг гэхээр японд далай, тарвас, салют төсөөлөгдөнө. Тэгээд л шууд далайн өдөр гэж мэдээд, цээжилчихсэн. Бусад улаан өдрүүдийг яг юуных нь өдөр билээ? Шууд хэлж мэдэх нь цөөн.
8 сарын нэг улаан өдрийг бас хэлж мэдэх юм байна. "Уулын өдөр".
Энд нэг юм анзаарсан уу? Баяр биш, өдөр гэж нэрлэдэг.
Зээ, дээрээс нь зуны амралт эхэлсэн тул, амарч байгаа, ганц нэг томчуудын төлөвлөгөөгүй өдрөө эрх жаахан зулзагадаа зориулж, цаг гаргах санаатай далай явцгаав.
Бидний очдог эрэг их аятайхан газар байдаг юм. Яг эрэгтээ очтолоо жаахан бартаат зам туулдагийг эс тооцвол. За тэгээд гараад л шууд гэрийнх нь гадаа далайн эрэг байна гэж юу байхав дээ, тийм ээ?
Хүн гэж амьтан ийм л давруу шүү. Бүх юм аа гэрийнхаа гадаа, гарынхаа дор байлгах санаатай шүү.
Гэснээ бартаат зам туулаад тэгсэн үү? Миний шилбэ хүндүүр болжээ. Охин сонсчихоод, өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийдэггүй чинь л харагдаж байна даа, гэсэн.
Гэхдээ байна аа, би шинэ ажилд ороод өдөр бүр л алхаад байгаа юмсан. Аминдаа өөрийгөө хөдлөөд байна гэж бодоод байсан чинь үгүй байжээ. Хэ хэ.
2025年7月23日水曜日
Идсэн нь
6 сард томилолтоор монгол яваад ирсэн дээ. Ахлах ангийн сурагчидтай явсан юм. Саяхан нэг сургуулийх нь сурагчид монгол явсан тухайгаа бусаддаа тайлагнана, боломжтой бол ирээрэй гэж урьсан байсан.
Томилолтоор явах дуртай юм болохоороо би ч баярлаад, уухайн тас зөвшөөрөөд, сэтгэл хөөрөөд очиж үзсэн. Ажлынхаа нэг ажилтантай хамт. Ажилтантай ч гэж дээ, яг миний дээд талын дарга. Хэ хэ.
![]() |
| Захиалгаа өгчихөөд хүлээх зуур ирдэг зууш. |
Зүгээр явахгүй ээ. Томилолт бичүүлээд, нийтийн унаагаар, унааныхаа мөнгийг байгууллагаасаа гаргуулаад л явсан. Ингэхдээ сурагчдад бас нэмэр болоосой гэсэндээ монголынхоо ганц нэг зүйлсээс авч явав.
Морин хуурь жижиг гэр, шагай, монгол хэлээр орчуулагдсан ном, дээл, хантааз гээд л. Далбаагаа ч авч явсан.
Гэснээс унааны мөнгө маань сүүлд дансанд минь орж ирнэ ээ. Бараг сарын дараа л орж ирвэл их юм. Хэ хэ.
![]() |
| Одэн буюу тусгай амталсан шөлөнд чанасан ногоонууд, өндөг гэх мэт |
Орой нь хамт явсан багш нартай томчууд нэгэн уушийн газар цуглаж идэж уув. Мөн монгол явсан тухайгаа дурсан ярьцгаав. Хөгжилтэй байлаа. Дахин явцгаах юмсан гэж ярилцав.
Жаал инээлээ, жаал уулаа, жаал идлээ. Монголд байхдаа ингэж томчуудаараа ууж идэж чадаагүй байна аа л гэцгээсэн улс байв. Монгол Чингис шар айраг уулгамаар л байсан гэлээ.
Сэтгэгдэл маш өндөр байлаа. Би ч эх орныхоо нэр төрийг эрхэмлэн, аятайхан авч гарах гэж хэрэндээ хичээнэ ээ.
![]() |
| Юу ч билээ нэртэй төмсний салат. Хэлбэр нь өвөрмөц санагдсан. |
Аяга угаагчаасаа бэлэглэв. Мөн нэг нэг чацарганы охь, нэг нэг хушхан самар хамт хийж уутлаад, бэлэглэсэн. Бүгд их баярласан. Явах өдөр шийдэгдэнгүүт л нэхэж бэлдэнэ. Бас бус өгөх зүйлс юу байна? гэж бэлдэнэ. Хийж бэлэглэх уутаа худалдаж авна гээд л хэрэндээ хөөрхөн догдлон бэлдээд, хүлээнэ.
Хүн тэгээд өөрийн гэсэн нэг брендтэй байх зүгээр юм тийм ээ? Чаддаг зүйлтэй байх нь ч мөн адил. Юу байна түүгээрээ дайлна гэдэг шиг юу чаддаг байна түүгээрээ эх орноо болон өөрийгөө олны газар аятайхан аваад л гарчихдаг байхад нэн тустай...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年2月6日木曜日
Шартав
Миний нэг тэмдэглэлт явдыг тэмдэглээд бид. Цанын бааз хамт явсан найзууд хамтдаа манайд ирж хоноод, ууж идээд. Ярьж хөөрөөд.
Мэдээж би олон хоног уугаагүй байсан тул дарс халааж уув. Заавал уух албатай юм шиг, тийм үү? Хэ хэ. Дуртай юм өө, одоо яалтай.
Ихэвчлэн улаан дарс халааж уудаг юм. Шинэ жилээр цагааныг халааж уусан чинь дажгүй санагдаад. Энэ удаад хоёуланг нь халааж уув. Сүүлдээ өөр өөр зүйл хольж уугаад тэгээд "тасрав".
Маргааш нь "шартав".
Энэ зураг 10 жилийн өмнө би Кобэ гэдэг хотод явахдаа хоёр жаахан охиныг дагуулаад баар хэссэн үеийн зураг. Би чинь тухай үед бол хоёр зулзага төрүүлчихсэн хашир хүн явж байгаа юм.
Гэхдээ иймэрхүү баар цэнгээний газраас хол хүн чинь японы бааранд орж үзэх үү гэж өнөө хоёрыгоо уруу татаад л яваад орчихсон хэрэг.
Амттай гэж юүхэв, стаканууд нь хөөрхөн ч гэж юүхэв. Бид гурав их далжиганасөөн. Хи хи.
Баарнаас гарах болсон чинь төлбөрөө сонсоод бид гурвын нүд орой дээрээ гарч билээ. Ёстой л одооны хэллэгээр халбага коктейл уучихаад ийм их мөнгө төлөх юм уу гээд гол харлаад, ха ха.
Аргагүй шүү дээ, өнөө хоёр маань оюутан. Би чинь ямар сайндаа л гэрээсээ хол зулзагаа жаахан байхад нь өөр хот орж ганц хоёр хоногийн ажил хийж мөнгө олох гэж яваа юм чинь. Ха ха.
Түүнээс хойш, баар саар гэж бодохоо больсон. Гэртээ л сайхан тааваараа уух минь. Хи хи.
Мөнгөлөг улсуудтай хамт бол орчихно шүү, даалгаад. Ха ха.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年2月5日水曜日
Цанын бааз
Аль 1 сараас л цанын бааз явцгаах юмсан, энэ зулзагуудыг цас мөстэй нөхөрлүүлэх юмсан гэж ярьсан, хань ижил. Дунд нь халуураад, бүлээрээд, ээж аавынх нь цаг нар таарахгүй л яваад байв.
Өнгөрдөг хагас сайнд явж хорхойгоо дарав. Найзууд гурван талаасаа цуглаад, гулгацгаав.
Би ч гулгаагүй ээ, зулзагатайгаа чаргаар л гулгав. Эхэндээ чаргаар хамтдаа гулгав. Тэгсэн чинь бас л айхтар хурдтай гулгаад, сүүлдээ айх ч шиг.
Тэр дээр урт гонзгой хар зам нь урсдаг зам. Их дажгүй. Дээшээ алхаж хөлс баасаа гоожуулахгүй. Гэснээс хөлс баас байхдаа ч яахав дээ, тийм ээ? Ха ха. Бичсэнийхээ дараагаар тэгж бодов.
Сүүлдээ өөрийг нь явуулж хэд хэд гулгуулсан. Хөөрхөн ганцаараа гулгаад л ирнэ билээ. Биеийг нь даалгаж буй нь тэр өлгөө. Хэ хэ.
Нэг инээдтэй юм болсон нь хань ижил бууж ирдэггүй ээ. Бааз хаагаад, хүмүүс тараад, хүнгүй. Би найзтайгаа хүлээгээд зогсоод л байлаа. Ажилтан нь хүрч ирээд, яасан хэдэн хүн бууж ирээгүй вэ? гэж байна.
Ганц хүнээ л гэлээ. Бууж ирдэггүй ээ. Сүүлд ажилтнууд санаа зовсон бололтой, энэ зурган дээрх чаргаа унаад л дээшээ өгслөө шүү. Учир нь лифт зогссон байсан юм.
Утсаа авч байна аа, яасан бэ? гэсэн чинь учиргүй хөхрөөд урдаас. Ямартай ч үхчихээгүй л юм байна гэж бодов, тэрхэн агшинд. Ха ха.
Төөрөөд буруу зам руу уруудаад, одоо алхаж дээшээ өгсөн байна гэж авдаг байгаа. Манай том залуу угийн жаахан онгироодуу, найз нөхдөө харвал хөөрчихдөг хүн. Ха ха.
Үдийн хоол. Бэлэн гоймон, зэрлэг гахайн шарсан мах сонгинотой хуураад авч явав. Усаа очоод газаар ажилладаг плитка дээр буцалгав.
Энэ хоолныхоо савыг ороосон байгаа даавууг "фүрошики" гэнэ. Монголоор баадан даавуу. Энэхүү баадагнах нь энд бүхэл бүтэн нэгэн соёл бий. Би дуртай. Гэхдээ зөвхөн хаа нэгтээ ингэж орж гарахдаа авч явдаг хоолоо л баадагнадаг.
Угтаа их олон зүйлийг баадагнаж харагддаг. Суралцаад ганц нэг зүйлээ баадагнаж сурна гэж бодоод л явдаг юм. Амждаггүй ээ. Хи хи.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2024年10月25日金曜日
Богино аялал ба гол
Аялалын агуулгад минь хамгийн их таалагдсан зүйл бол мэдээж байгаль. Голтой юу голтой. Уултай юу уултай. Модтой юу модтой.
Буудлын яг хажуугаар урсдаг голын нэр "Нагара" гол. Гифү мужийн Сэки хотоор урсдаг гол. Ганц Сэки хот ч биш Гифү хот гэх мэт хэд хэдэн хотоо хамарч урсдаг юм билээ. Нэлээд урт.
Тунгалагаараа буюу цэнгэгээрээ 3 том голынх нь нэг. 166 км. Уртаараа 20 дугаар байрт жагсдаг юм байна. "Даиничигатакэ" гэдэг уулаас эх авдаг гэнэ. Мужийнхаа хойд хэсэгт байрладаг, далайн түвшнээс 1708 метрийн өндөр уул юм гэнэ.
Өглөө ажил эхлэхээс өмнө бидэн гурав голын эргээр зугаалж овоотой таарав. Хөөрхөн жижигхэн чулуун овоо. Чулууг хөдөлгөж төвдөөгүй тул монгол ёсоор гурав тойрсон.
Голын эрэгтээ том том гөлгөр, бөөрөнхий чулуу ихтэй юм билээ. Мөн хүмүүс майхан барьж хоноцгоодог, загасчилдаг юм билээ. Дараа бараг майхантайгаа ирээд л хоночихмоор. Тэгвэл буудлын мөнгө хэмнэнэ. Хи хи
Улаан гүүрний цаад тал. Жаахан яваад дахиад л гүүр. Улаан гүүрний хоёр талд гүүр бий. Би эсрэг талынх нь нэг гүүр хүртэл гурав дахь өдрийнхөө өглөө нь ганцаараа алхсан. Уул, их модон дундах засмал замаар ганцаараа нэлээд хол алхсан.
Дараа ирэхэд газар ус, орчноо бага зэрэг мэдсэн байх зорилготойгоор алхсан. Мөн эрүүл мэндэд тустай юм даа тийм ээ?
Сүүлдээ ч янз бүрийн араатан амьтан гараад ирэх вий гэж айв. Тэгсэн чинь, алхах зуур хоёр ч хүнтэй таараад, бага зэрэг санаа амарсан. Гүйж буй нэг хүн, алхаж буй нэг хүн байлаа. Эртэч хүмүүс шүү...
Зээ энэ бидний нэрлэснээр улаан гүүр. Хэ хэ. Нэр устай л байсан байх. Түүнийх нь зургийг дарсан билүү? Гүүгл гуйгаас асуучихлаа. "Аюносэ гүүр" гэнэ шүү. Цээжилнэ ээ. Дараа нутгийн иргэдтэй мэддэг юм шиг л хууч хөөрнө шүү дээ. Хэ хэ.
Бас их чухал үүрэгтэй гүүр шиг байсан. Аялал жуулчлаын салбарт чухал үүрэг гүйцэтгэж буй зүйлтэй нь нягт холбоотой. Тэр тухай бичимз.
Машин мэдээж давхина. Явган хүнд зорилусан бас хөөрхөн өргөн замтай юм билээ. Би тэр замаар нь алхаж гол гаталсан, бүр хоёр ч удаа.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2024年9月7日土曜日
Өвөөтэйгөө золгосон нь 2
Анх удаагаа үзэв. Үзэж амжаагүй байсан ижий аав, дүүгийнхээ гэр бүлтэй хамт үзсэн. Хөөрхөн адал явдалтай бас. Гэхдээ нууц үлдээнэ, энд бичихгүй. Хэ хэ.
Өвөөгийн асар том хөрөг. Анх гарахад нь их л шинэлэг хөрөг байна даа гэж харсан. Одоо ч тэгээд хүн болгоны нүүрномд энэ зураг байх тул дассан. Бид ч дүрмийн дагуу зургаа татуулсан.Барилгын хувьд их дажгүй, цэмцгэр барилга болсон санагдсан. Настан буурлуудад хөнгөлттэй. Хүүхэд хэдэн нас хүртлээ үнэгүй гэчихэв ээ. Санадаггүй.
Хүн ихтэй байсан. Мэдээж гадаад хүн. Хөөрхийс, манайхыг зорин ирчихээд, нэг тийм ялгаварласан байдалтай мөнгө төгрөг илүү нэхэхэд нь гонсойдог байх даа. Тийм үү? Дахиад л үнэ, төлбөр, мөнгө биччихлээ. Эрүүл ухаанаар, уужраад нэг бодоод үзээрэй.
Хэрэв чи хаа нэгтээ гадаад улсад явж байсан чинь, нутгийн хүмүүс болон гадаад жуулчдад эсрэг тэсрэг үнэ, төлбөр бичээстэй байвал яаж хүлээж авах вэ?
Нэг давхрын бэлэг дурсгалын дэлгүүрээр орсон. Үндсэн үзмэрийнх нь тайлбар номыг худалдаж авсан. Санхүүгийн боломжтой бол худалдаж авч ороод, хамтдаа уншаад, хараад явчихбал зүгээр санагдсан.
Тувт идэж ууж яваагүй, бас ч гэж үзсэн харсан зүйл бий шүү. Ккк.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
2024年9月5日木曜日
Өвөөтэйгөө золгосон
Дандаа л идээгүй л дээ, нэг айлд бүгчихээд. Ха ха.
1 жилийн өмнө очихдоо "өвөө"-гийнхөө хөшөөн дээр очиж амжаагүй юм. Томчууд нь бүгд оччихсон байсан тул, тэгээд ч зулзагууд багад нь оччихвол санахгүй гэж бодоод нэг их хүчлээгүй.
Энэ жил найзуудтайгаа хамт явсан. Буу халангаа, тааваараа явсан. Мэдээж эрт гарцгаасан.Гадны жуулчид ихтэй байсан. Олон жилийн хойно очиж буй тул бас л сонихон байсан.
Нүдээ амрааж буй нь. Нүдний хараа илт муудсан, ялангуяа холын хараа. Аминдаа л энд холыг, алсыг харах гэж хичээдэг ч, хаашаа л харна байшин барилга тул тэр бүр чадахгүй ээ. Тэмээ 5 хошуу малын минь нэг. Монгол харихаараа тэмээ унаж үзнэ дээ гэж боддог ч, цагаа тулахаар айгаад чадахгүй ээ. Ха ха.
2024年9月4日水曜日
Шөлөндөө
Эрдэнэт яваад, гостоод гэж хэллүү. Ха ха.
Маргааш нь дүүтэйгээ уулзах ёстой байсан юм. Орой нь гэрт нь айлчлаад, шартсан хүн чинь яахав шөл хийлгэж уугаад. Шартахад уудаг, халуун ногоотой солонгос шөл. Хөлс гараад, шар ч тайлагдаад.
Дараагаар нь улаан дарс шимсэн шиг. Бүтэхгүй гар гэж бодож байна уу та нар. Хи хи.
Одоо ингээд зурагнуудаа харж байхад зугаатай, хөгжилтэй яваад иржээ. Зураг болгон дурсгалтай.Явахын урд өдөр ёс болгож аавындаа хоноход ижий минь борцтой шөл хийж өгсөн. Аав минь гүзээний салаад хийх гээд гүзээ чаначихаад хүлээсэн.
2024年9月1日日曜日
Монгол дахь Япон
Эх орон минь үйлдвэрлэгч орон биш, импортлогч орон тул хаа сайгүй л гадаад бүтээгдэхүүн. Яг сайхан эх орондоо "үйлдвэрлэсэн" зүйлийг авах гэхээр тун ховор оо.
За тэгээд гадаад бүтээгдэхүүнүүдээс чанартайг нь хайна гэдэг бас л...
Түүн дотроос япон бараа олоод харчихвал цаанаа л нэг тийм сэтгэлд өег байх юм билээ. Гол нь яг япооноосоо орж ирж байна уу? гэдэг нь бас эргэлзээтэй гэж сонссод, урам хугарсан шүү...
Хажуугийн мужид амьдардаг, жилдээ нэг хоёр уулзалддаг япон өвөөтэйгөө монголд уулзав. Байрлаж буй газар яваад очив. "Тооёко ин" гэдэг зочид буудал. Энэ буудал япондоо бол хаа сайгүй бий.
Ихэвчлэн галт тэрэгний буудлын ойрхон байдаг. Нэлээд ам сайтай байдаг хүмүүс. Өглөөний хоол нь тийм ч тансаг биш, халуун цай, кофе, жижигхэн талхаар л үйлдчилдэг.
Гэсэн хэдий ч хүмүүс ам сайтай, ийш тийш томилолтоор явахдаа их ашигладаг. Үйлчилгээ, үнэ зэрэгтээ нууц нь оршдог байх.
Яг орохдоо бас зүгээр байхгүй зураг дарсан. Гадны жуулчид их харагдсан. Солонгос, хятад хүмүүс харьцангүй их ирж дээ гэж харсан, энд тэнд явахдаа. Үүдний хүлээлгийн өрөөнд өвөөгөө хүлээнгээ жаал ажигласан.
Бүр дотогшоо өрөөнд нь орж үзээгүй. Угтаа нэг шагайчихсан бол тийм ээ? Дараа хүн асуувал зүгээр шдээ, онцгүй дээ гэж санал болгоход хэрэгтэй байдаг юм.
Зээ, би үүнийг жилийн өмнө байх аа, монгол явуулж байсан. Тэгсэн ингээд хөөрхөн үүрдэг юм байна. Уулынхны маань 2 зээ ихээ том болцгоосон тул энэ хоёр цүнх тоосонд дарагдаж харагдахаар нь надад өгчих гээд авчихсан.
Тэд ч их дуртай байсан. Учир нь хаячихаж төвдөхгүй байсан байх.
Дахин ийм цүнх байвал авна даа. Мэдээж их аятайхан хэрэглэсэн, дахин хэдэн жил үүрээд явчихаж болохоорыг нь л сонгож авна.
Гэснээс бага зулзагадаа бас худалдаж авах ажилтай. Өнгө энэ тэрээ сонгоно доо, тэгж байгаад...
Зээ, үүнийг нэг спа-д орохдоо олж хараад, худалдаж авч өгсөн дүү. Эндээ бол нэг их худалдаж авч уудаггүй л дээ. Энд тэнд ажлаар явахад харилцагч талууд бэлдсэн байхад нь уудаг.
Амт эндэхтэй адил байсан байх аа. Санадаггүй ээ. Ухаан санаа спад явж байсан тул. Хи хи.
Энэ "Калпис" гэдэг ундаа бас их зарагддаг болсон байна лээ. Би авч уудаггүй. Зулзагууддаа ч авч өгдөггүй. Учир нь сахарын орц маш өндөрт тооцогддог. Эндхийн эрүүл мэндийн газрын үүдэнд хүртэл Кола болон энэ ундааны сахарын хэмжээг харуулсан байдаг.
Бага зулзагыг дайлаад. Мань хүн таньдаг ундаа нь харагдаад авсан. Түүнээс бас зулзагад ууж идэх юм ховор байсан. Амт нь нэг л таалагдаж өгөхгүй байсан байх. Амсаж үзээд л идэхгүй, уухгүй гээд л явчихна шүү дээ. Хэ хэ.
Гэх мэтчилэн япон зүйлсээ олж харахаар таатай мэдрэмж төрж байсан шүү.
Одоо бултаараа монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ энд тэнд харахаараа баярладаг, итгэл найдварын оч гялалздаг болтол нь хийдэг болчихвол тийм ээ?
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2024年8月31日土曜日
Гадаад хоол 2
Солонгос хоолны газар орсон. Бас л гадуур явж байгаад. Угтаа би хоол идэхгүй байж болох байсан л даа. Ерөнхийдөө мах бол хүнд талдаа орчихож байгаа юм.
Тэгсэн дүү загнаад өө, наад жин энэ тэрээ хасах ажиллагаагаа харьж байгаад л хий, битгий маяглаад бай гэж. Би чинь дүүгийнхээ үгэнд ордог сайн "өрөм" эгч. Ха ха.
Гэснээс та нар энэ өрөм гэдэг үгний учрыг ойлгож байна уу?
Нүүрномоор нэг залуу ярьж байна шүү.
"Гадаадад манай монголчуудын дан өрөмнүүд нь байдаг юм билээ. Шилдгүүд нь, сайнууд нь гэсэн үг л дээ" гэж ирээд л. Тэгсэн тэр залуу нь Камертон хамтлагийн Мээдээ гэсэн. Би таниагүй л дээ. Угаасаа ч нэг их сонсдоггүй. Ха ха.
Солонгос хоолны гоё нь энэ тийм ээ? Олон жижиг жижиг хачир ирдэг. Бараг хачраа идэхэд л цадчихаар. Хэ хэ.
Энэ олон хачрыг нь гэртээ өөрөө хийгээд сурчихвал ч гэж бодно оо, идэж байхдаа. Гэртээ харьж ирээд ном минь нүдэнд харагдвал өнөөх хүсэл, мөрөөдөл нь шууд алга болоод, номоо тэврээд суучихна. Хи хи.
Олон төрлийн жижиг амттай ногоонуудад дуртай гэж юүхэв.
Энэ уурыг нь сордог "яндан?" нь содхон санагдаад зураг дарсан бололтой. Заримдаа ч дарсан зурагнуудаа сүүлд хараад, юу нь сонин санагдав? юу хэлэх гэж зураг дарав? гэж боддог болчихсон байна лээ шүү. Ай насны намар аа гэж. Хо хо.
Яг махаа шарах үедээ доош нь татаж буулгаад хайруулын тавагтайгаа ойртуулчихаж байсан.
Эндхийн зарим нэг хоолны газартай төстэй санагдаад. Ийм газар бий болчихож төрөлх хотод минь гэж бодоод л зураг дарсан байх.
Ойлгоно биз дээ? Би чинь нутгаас гараад 20-иод жил болчихсон. Намайг байхад иймэрхүү газар бараг байдаггүй, Сансрын түнээлийн дээхэн байдаг "Сэкитэй" гэдэг япон хоолны газар ийм ширээ сандалтай байсан шиг санаад байна.
Гэхдээ тэднийх доошоо хөлөө жийж сууж болдог ч байл уу? Сайн санадаггүй ээ.
Ажлаар ирсэн "гүзээтэй" дарга нар лав ийм ширээнд суух гэж үйлээ үздэг байсныг санаж байна. Гутлаа тайлах гэж гүзээ нь тулна, хөлөө жийх гэхээр гүзээ нь тулна. Гүзээгүй байсан ч хатуу талдаа хүмүүс, бүр завилж сууж чаддаггүй хүмүүс ч байдаг юм билээ.
Хэдэн жилдээ нэг удаа очдог би чинь ингэж гадуур хооллоод явах нь бага, дандаа л айлаар хэсээд л бууз хуушуур, хорхог боодог идэж байгаад ирдэг хүнд энэ удаагийн Улаанбаатар дахь "аялал" минь тун хөгжилтэй, сонирхолтой байлаа.
Амттай сайхан хоолоор дайлсан дүүдээ энэ завшааныг ашиглаад дахин дахин баярлалаа, гялайлаа гэж хэлье өө.
За за хоолны тухай бичиж байснаа юу ч гээд бурчихав даа. Хэ хэ.
2024年8月28日水曜日
Гадаад хоол
Гадуур ганц нэг ажил хөөцөлдөөд, түгжрээд явж байхдаа хоол иднэ ээ. Дан монгол хоол идээд явсан намайгаа арай өөр хоол ид гэж дайлсан дүүдээ баярлалаа.
Угтаа эх орныхоо жижиг дунд бизнесмэнүдээ дэмжмээр тийм ээ. Гэм нь би өөрөө төлөөгүй, тувт даалгаад явчихсан.
Дараа нэг очихоороо банкныхаа каартыг ашиглаж сурна аа. Код энэ тэрээ цээжлэж байгаад л. Хо хо.
Турк хоол. Испани гээд бичсэн байсан, гадаанаа. Байршлыг нь бичих гэсэн мэддэггүй ээ. Их л мэддэг газар байсан, эргэн тойрон нь.
Гэснээс хот минь танигдахгүй, хуучнаар нь асуусан ч мэдэхээ байсан байна лээ. Осолдохгүй монгол хэлээр ярьдаг хүмүүстэй, гэхдээ харь хотод яваа мэт сэтгэгдэл төрнө. Хэ хэ.
Их махан хоолны дунд хэсэгхэн ногоо ч амттай. Салмон буюу яргай загастай.
Арван хэдэн жил бараг хориод жилийн өмнө нэг япон өвөө монголд айлчлаад, луувангаас өөр ногоо байхгүй, би лууванд дургүйг хэлэх үү? гэж билээ. Энэ цаг үеийг бодвол бас ч гэж их төрлийн ногоо иддэг болжээ.
Одоо өнөөх өвөөтэйгөө таарвал зөндөө олон хүнсний ногоо иддэг болсон шүү, дахиад нэг монгол яваа гэж хэлэх юм шүү. Хи хи.
Үндсэн хоол. Ногоотой, оливтой тул дажгүй байсан. Ходоод минь баярласан байх.
Хүүхнүүд амар тийм ээ? Бага иднэ, хэ хэ. Хань ижилтй гадуур хооллохоор, ер нь л хамт хооллохоор цадах болов уу? гэж их хоол захиалж, их хоол хийж, түүнийгээ уралдаж идэхээр чинь би жин нэмэх нь ойлгомжтой тийм ээ? Ха ха.
Хоолны дараах амттан. Жингээ хасах зорилготой тул дундаа нэг амттан аваад, 2 талаас нь сэрээдээд идчихсэн. Хэ хэ.
За тэгээд дүүдээ эрхэлсэн эрхэлсэн. Өөр хоолонд ч даалгасан. Баярлалаа, гялайлаа.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

















































