ラベル Орчуулга の投稿を表示しています。 すべての投稿を表示
ラベル Орчуулга の投稿を表示しています。 すべての投稿を表示

2024年2月6日火曜日

1 сард орсон цас 2

Дахин ганц хоёр зураг эндээ үлдээх санаатай. Дулаарайсаа л гэж бодон сууна даа. Хүйтэнд халуун юм уугаад л, жорлон гүйх гэж бас л. Хи хи.

Ажилд явах замд байдаг айлын гэр. Гадаах мод нь ийм гоёмсог. Нэлээд мөнгөлөг айл байх өө. Үгүй ээ, маш ажилсаг айл байх өө. Хэдийд ч харсан ийм гоёмсогоороо.

Цас орсон ч улам романтик. Өөрийн эрхгүй утас луугаа гар яваад, зураг дарсан.

Зулзагын албаны гадаа. Гадаах зогсоолынхоо цасаа цэвэрлэчихсэн байгаа нь.

Өнгөрдөг зун монгол явж эмээ өвөөдээ эрхлэхдээ, нэг ийм шүхэртэй ирсэн. Хэврэг санагдсан ч нэг юм байгаад байна шүү дээ. Үүндээ их дуртай, үе үе киног нь үзээд байдаг болохоор тэр байх.

Цас маань хайлсан ч хүйтэн л байна, бууз ажиллагаа бас бодогдоод байх юм. 500 ч хүрэхгүй бууз хийх ингэж түүртэж байхад монгол дахь хүмүүс маш аз жаргалтайгаар буузаа хийсэн гэж ярихаар нь өөрийгөө яагаад ингэж түүртээд байна, үзүүлэх үү, харуулах уу? ч гэж бодох шиг. Ха ха. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年7月9日日曜日

Хөвгүүдийн тайлбар

Нэг хэсэг энд ээжийн, найз охины "ажиллуулах тайлбар бичиг" гэж яригдаад, ээжийн тухай нь бүр ном байдаг. Би уншиж байсан даа. 

Энэ тайлбар бичиг гэдэг нь элдэв цахилгаан бараа гэх мэт зүйл худалдаж авахад ажиллуулах, хадгалах, эвдэрсэн үед хэрхэн засварлах гэх мэт тайлбар заавар бичгүүд ирдэг дээ. 

Түүн шиг ээжтэй харьцахад, найз охинтой харьцахад тус бүрийнх нь онцлогт тохируулсан арга хэрэгтэй дээ. Хэ хэ. 

Тэгэхээр хөвгүүдэд бас байна аа. Ажлын газрын хүүхэн уншиж байгаа гэж үзүүлээд. Би ч унших тал дээр "хүний дор орох дургүй хүн" яахав, хэсэг хугацааны дараа зээлсэн. Ха ха. 

Манга хэлбэрээр бичигдсэн тул зураг хөрөгтэй, хөөрхөн санагдсан. Түүнээс би манга зохиолыг нэг их таалдаггүй. 

За тэгээд олон зүйл нуршилгүй бичээд бичээд явчих уу даа.

Зохиолч өөрөө хиймэл оюун ухаан судалдаг хүн юм байна. Нэр нь Күрокава Ихоко. 

Бас их олон ном бичсэн хүн байна шүү. Ажлынхаа судалгааны онцлогийг ашигла хүний тархины үйл ажиллагааны тухай, "Охины тайлбар, нөхрийн тайлбар" гэх мэт ном, ер нь эр эм хүмүүсийн тархины бүтцийн онцлог, түүнээс хамаарч гаргах ааш зангийн онцлогийн талаар их бичсэн бололтой юм байна. 

Эхнээс нь уншдаг хэрэг ээ. Мөн эндээ бичихийг хичээнэ ээ. Ойрдоо их халаад, идэвхи сул байна. 

Өөрийнх нь хүүхэд хүмүүжлийн гол зорилго нь "ээж нь ч хүүдээ дурламаар сайхан эр" болгон өсгөх гэж байна шүү. Би бас дуураймаар байна аа. Би бас бага зулзагаа ээж нь ч өөрөө дурламаар сайхан эр болгон өсгөмөөр байна аа. Хэ хэ. 

Та нар ч бас хүсэж байгаа биз дээ? Охид араас нь хуйларсан, ханхүү болгож өсгөмөөр байна уу? Хо хо. 

Гэснээс саяхан шинэ краштай болсон. Уран нугараач залуу. Ха ха. Нэг нурууны дасгал нь, хээр тал хадан дээр нугарч байгаа бичлэг нь цацагдаад явна лээ. Харж хэсэг баяссан. Сайхан л "дамшиг" байна лээ. Итгэлт баян шиг л хэллээ шүү. Хи хи. (Ингэж хи хи инээхдээ дээлнийхээ ханцуйгаар амаа тарж аальгүйтсэн болно. сурв)

Солонгос крашаа хаясан. Халхын сайхан эрчүүд байхад тийм ээ? Ха ха. Бага зулзагаа бас уран нугараач ч болгочихмоор санагдаад явчихсан шүү. Ккк. 

За тэгээд зохиолч маань санасандаа хүрсэн гэж байна шүү. Хүү нь 180 см өндөртөй, гоонж их сайхан зохидог, ханхар цээжтэй, эрийн цээнд хэзээний хүрээд, хөөрхөн бэртэй болсон гэж байна шүү. 

Ном 5 бүлэгтэй. 

1. "Эрэгтэй хүний тархи"-ны үйл ажиллагааны онцлогийг мэдэх.

2. "Амьдрах чадвар"-т суулгах, тэр чадварыг нь хөгжүүлэх.

3. "Хайр"-ыг хөгжүүлэх, өсгөх.

4. "Хийх хүсэл, эрмэлзлэл"-ийг нь хөгжүүлэх. 

5.  "Escort чадвар"-ыг суулгах. (Энэ үгийг гоёор буулгаж чадахгүй байна. Доторх агуулгыг нь уншиж байж мэдэх байх.)

Одоо би дөнгөж эхний бүлгийг уншиж байна. Явцын дунд нэг бичвэр оруулна аа, энэ номны тухай. 

Түүнээс одоо их зузаан монгол ном уншиж байна, хамтад нь. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2021年10月12日火曜日

Бичиж сурна аа

Шууданд минь энэ бас байсан. Дэвтэр захих гэснээ больсон юм. Нетээс элементийн дэвтэрийн хуудас хэвлэж аваад болгочихоё гэж бодоод. Аль болох л арга чарга хайна шүү дээ, хол бид чинь. 

Яг таг суух цаг нь ирэхгүй л байна, бичээд суух. Аливаа юмны цаг тохироо бүрдэнэ гэж байдаг даа. Тэр цаг нь ирээгүй л байна.

Тэгсэн найз үүнийг санаачлагаараа бэлэг болгон хийжээ. Их баяртай байна. 

Хүүхдэдээ монгол хэлийг заагаач ээ, монголоор ярьдаггүй юм уу? гэж загнах нь холгүй байдаг хамаатан садангууд минь ээ. Та нар чихэр жимс гэж байхынхаа оронд иймэрхүү зүйл өгчихөөд дараа нь загнаарай. Хо хо. 

Дунд зулзага авсан өдрөө их идэвхитэй бүгдийг нь хуулж бичсэн. Цаанаасаа ийм арилгадаг пламастертай. Арилгаад л дахин бичээд байна. Зүгээр байгаа биз дээ? 

Гадаадад буй ээжүүд үүнийг уншиж буй бөгөөд ийм зүйл байдаг гэж мэддэггүй бол захиарай. Би ч мэддэггүй байлаа. 

Үе үе энд тэнд явахдаа аваад явж байна аа. Ээлжээ хүлээнгээ гэх мэт цагийг ашиглаад бичүүлж болохоор санагдлаа. 

Бүх ээж аавуудад амжилт хүсье. Түр баяртай.

2021年1月25日月曜日

Ёрүшика- Hitchcock

За том зулзага аль дээрээс л та энэ дууг орчуул гэж хэлсэн. Би орчуулчихаад хав дарсан. Хэд хэдэн удаа хэвлэж гаргаад үгээ сонгосон. Хараад л суудаг гэж байгаа.

Онгод энэ тэр нь бууж ирэхгүй, үнэд орчих юм өө. Хэдий болтол харж суухав гээд олон нийтэд зарлачихлаа. Хэ хэ. Дүүрсэн хэрэг. Тэгсэн өчигдөр бас нэг дуу сонсгосноо орчуул гэж даалгавар өгсөн. 

Чаддаг л байгаа даа. 

歌:ヨルシカ  作詞:n-buna  作曲:n-buna Hitchcock

「雨の匂いに懐かしくなるのは何でなんでしょうか。
夏が近づくと胸が騒めくのは何でなんでしょうか。
人に笑われたら涙が出るのは何でなんでしょうか。
それでもいつか報われるからと思えばいいんでしょうか。
さよならって言葉でこんなに胸を裂いて
今もたった数瞬の夕焼けに足が止まっていた
「先生、人生相談です。
この先どうなら楽ですか。
そんなの誰もわかりはしないよなんて言われますか。
ほら、苦しさなんて欲しいわけない。
何もしないで生きていたい。
青空だけが見たいのは我儘ですか。」
「胸が痛んでも嘘がつけるのは何でなんでしょうか。
悪い人ばかりが得をしてるのは何でなんでしょうか。
幸せの文字が¥を含むのは何でなんでしょうか。
一つ線を抜けば辛さになるのはわざとなんでしょうか。」
青春って値札が背中に貼られていて
ヒッチコックみたいなサスペンスをどこか期待していた
「先生、どうでもいいんですよ。
生きてるだけで痛いんですよ。
ニーチェもフロイトもこの穴の埋め方は書かないんだ。
ただ夏の匂いに目を瞑って、
雲の高さを指で描こう。
想い出だけが見たいのは我儘ですか。」
「ドラマチックに人が死ぬストーリーって売れるじゃないですか。
花の散り際にすら値が付くのも嫌になりました。
先生の夢は何だったんですか。
大人になると忘れちゃうものなんですか。」
「先生、人生相談です。
この先どうなら楽ですか。
涙が人を強くするなんて全部詭弁でした。
あぁ、この先どうでもいいわけなくて、現実だけがちらついて、
夏が遠くて。
これでも本当にいいんですか。
このまま生きてもいいんですか。
そんなの君にしかわからないよなんて言われますか。
ただ夏の匂いに目を瞑りたい。
いつまでも風に吹かれたい。
青空だけが見たいのは我儘ですか。」
あなただけを知りたいのは我儘ですか

Үг, ая-n-buna
Дуучин-Ёрүшика

Hitchcock
Борооны үнэр дотно санагдах нь юуных вэ?
Зун дөхөхөөр цээж оволзох нь юуных вэ?
Хүнд шоолуулаад нулимс гарах нь юуных вэ?
Гэсэн ч хэзээ нэгэн цагт шан харамж нь ирнэ гэж бодох нь зөв үү?
Баяртай гэх үгэнд цээж ингэж их урагдан
Үзэгдээд л өнгөрөх үдшийн гялбаанд хөл минь тушигдчихсан
Багш аа, Хүмүүний амьдралын талаар зөвлөгөө өгөөч.
Цаашид яавал тайвшралыг олох вэ?
Түүнийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ гэж та хэлэх үү?
Тээр, зовлонг хэн ч хүсэхгүй шүү дээ
Зүгээр л амьд явмаар байна
Хөх тэнгэрийг хармаар байна , эрх дураараа нь дэндсэн байна уу?
Цээж хөндүүрлэсэн ч худал хэлчихдэг нь юуных вэ
Муу хүмүүс л хүмүүс олз омогтой байдаг нь юуных вэ?
Аз жаргал гэдэг ханзанд мөнгө гэдэг дүрс ордог нь юуных вэ?
Нэг л зураас аваад хаячихаар бэрхшээл болдог нь санамсаргүй хэрэг үү?
Залуу нас гээч сэтэр нуруунд минь хадаастай
Hitchcock шиг түгшүүртэй түүхийг хаа нэгтэйгээс хүлээгээд л
Багшаа, яасан ч яахав ээ.
Амьд явна гэдэг чинь өөрөө өвтгөөд байна
Ницще ч Фройд ч энэ ангалын бөглөх аргыг бичээгүй шүү дээ
Зөвхөн зуны үнэрт нүдээ анин
Үүлний өндрийг хуруугаараа заан
Дурсамжаа л харахыг хүсэх нь эрх дураараа нь дэндсэн байна уу?
Романтикаар хүн үхдэг түүх үнэд хүрдэг биз дээ?
Цэцэг хагдрахдаа хүртэл үнэд ордогт ч дургүй минь хүрч байна
Багшаа таны мөрөөдөл юу байсан бэ?
Насанд хүрэхээрээ мартчихдаг юм уу?
Багшаа, Хүмүүний амьдралын зөвлөгөө өгөөч
Хойшид яавал тайвширлыг олох вэ?
Нулимс хүнийг хүчтэй болгодог гэдэг бүгд худлаа
Ай багш минь
Яасан ч яахав биш юм аа, бодит байдал тодорч бүдгэрээд
Зун ч хол байна даа.
Гэсэн ч үнэхээр
Энэ байгаагаараа амьдарч болох уу?
Түүнийг зөвхөн чи л мэднэ гэж та хэлэх үү?
Зуны л үнэрт нүдээ анимаар
Үүрд, салхинд илбүүлэн
Хөх тэнгэрийг л хармаар байгаа минь эрх дураараа нь дэндсэн байна уу?
Зөвхөн чиний тухай л мэдмээр байгаа нь эрх дураараа нь дэндсэн байна уу?

За нэг иймэрхүү. Хэл ус мэддэг хүмүүс байвал санаа оноогоо хэлээрэй.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье өө.

2020年6月29日月曜日

Гарьхан цэцэг

Шинэ долоо хоногийн мэнд ээ.

Жил бүр нэг цэцгийн хүрээлэн орж нүдээ баясгадаг юм. Энэ жилийнх жаахан оройтоод, цэцэгс нь өнгө алдаад иржээ.
Гоё байгаа биз? Нил мод. Уулын наахнуур галт тэрэг давхина аа. Хоёр ч удаа таарсан. Бага зулзага бодитоор нь хараад, нүд нь бүлтийж ирээд их сонирхож харсан.

Шар толгой наасан нь учиртай. Танихүй эмээ өвөө хоёр наашаа хараад суучихсан байсан. Хүний нүүр царайг хамаагүй олон нийтийн сүлжээнд оруулж болохгүй ээ гэж.
Энэ жилийнх, ийм усан цэнхэр өнгө голлосон байна билээ. Ягаан өнгөтэй бас харагдсан. Дунд зулзага дуртайгаараа усан цэнхэр өнгийг л зураг дарж.
Авч харьж болно гэхээр нь жаахныг авлаа. Ирээд вааранд хийгээд тавьсан, хэсэгтээ л гэрийн чимэг.

Орчуулгын хувьд, нэрийг нь олсондоо баяртай байна. "Барын чих" гэж нэрлээд зардаг гэсэн, монголд. "Гарьхан" гэдгийг өмнөх блогтоо олж бичиж байж, Гэхдээ мартчихаад байх юм. Энэ удаад мартахгүйг хичээнэ ээ.

Өмнөх бичлэгийн цөгөрцөг гэх мэтээр тэр бүр эх хэлээрээ мэддэггүй үгсийг түлхүү хэрэглэж, хүүхэд багачуудад дадал болгох хэрэгтэй тийм ээ?

Удахгүй гарах 7 сард нь амжилт хүсье. Наадам хийгээд хэрэггүй л гэж бодож байгаа. Өөр шийдэх ёстой зүйл их л байх юм тийм ээ? Яахав хуушуураа хийж идэж болно шүү дээ.

Бүгдэд нь амжилт...

2020年6月28日日曜日

Хөөрхөн шүлэг

Багадаа их шүлэг цээжилдэг байж билээ, бид тийм ээ. Одоо ч тийм биз дээ? Монгол хүүхдийн шүлэг, яруу найраг тэр бүр уншаад байхаа больжээ. Энэ их буруу шүү.

Багадаа уншдаг байсан, цээжлээд буцаагаад мартсан ганц нэг шүлгээ сэргээж цээжилнэ ээ, ерөөсөө.

Зээ, энэ шүлгийг дунд зулзага гуравдугаар ангидаа, гэрийн даалгаварт уран уншдаг байсан юм. Яагаад ч юм их хөөрхөн, санагдаад. Гол нь зулзага дүртэй итгэлтэй жүжиглэж уншаад хайр хүргээд байсан юм.
Хальт орчуулах гээд оролдчих уу?

Би бол цөгөрцөг
(Камакири Рюүжи)

Зун цаг шүү дээ, одоо
Цоглог шүү дээ, би 
Хэт ойртож болохгүй шүү, надад
Миний сэтгэл зүрх ч, хадуур ч
Хүчтэй лугшмаар гялалзаж байдаг шүү

Халуун байна шүү

Би хичээж байгаа шүү
Нарны шатаам илчийг биедээ шингээнгээ
Хадуураа далайх миний дүр төрх 
Хөөрмөөр сүржин шүү дээ.

Нэг иймэрхүү. За барахгүй эд шиг байна шүү. Монгол үгийн сонголт муу байна аа. Үг орж ирэхгүй байна аа. Эх хэлээ сайн сурах минь, тэр англи хэл энэ тэр цаашаа шүү гэчих үү? Хи хи.

Өөрийнхөө цаашдын уран бүтээлд амжилт хүснэ ээ. Иймэрхүү маягаар үе үе орчуулга хийдэг юм уу дөө.

Уншигч олондоо бас амжилт шүү...