Элдэв хориг тавигдаад, гадуур хүн ихэсчээ. Гэхдээ ихэнх нь амны хаалттай.
Олон хоног гадуур орж гарах нь хязгаартай байсан иргэд, шавиагаа ханатал дэлгүүр хэсч байх шиг.
Бид бас дутаагүй ээ. Дунд зулзагын хүсэлтээр сүши идсэн. Ангийнх нь хүүхдүүд ихэнх нь нэг хавтастай байгаад байна гэнэ. Тэгсэн тэрийг эндхийн Күразүши гэдэг сүшины газар 2000-с дээш иений сүши идсэн тохиолдолд өгсөн хавтас гэнэ.
Харамсалтай нь бид хамраараа шахуу тасдуулчихсөөн. Өнөөх хавтас нь дуусчихсан. Нэг өдрийн өмнө ирдэг байж, эсвэл өдөр ирж иддэг байж гээд л ярилцав. Уг нь өдрийн хоолонд ирэх байсан чинь сагс давхцаад, оройн зоог болгож орсон юм.
Яахав ойрд гадуур хооллоогүй улсад аятайхан л байсан. Том зулзага тусдаа юмтай гээд яваагүй. Харин бид дуртай сүшиг нь авч харьсан.
Бага зулзагатаа болсон гэсэн зүйлсээс нь авч өгсөн. Нэг авууштай нь дан ганц түүхий загас байна гэсэн зүйл байхгүй. Болсон өндөг, болсон тахианы мах, гурилтай шөл гэх мэт байдаг болохоор амар.
Бас ундаа, амттан тойроод яваад байна аа, хүүхдүүд л болсон хойно нүд нь яваад л байх шиг байдаг юм. Нэг онцлог нь зулзагууд хоолны үеэр чихэрлэг ундаа уухгүй, амар. Тэгээд сургачихсан. Анхнаас нь хатуу баримтлаад явчихаар хүүхэд аяндаа нэхээд байдаггүй юм билээ.
Залуухан ээж аавууд жишээ авна биз дээ. Хоолны үеэр чихэрлэг ундаа уугаад байхаар хоолоо бага иддэг. Хойшид ч хоол ундандаа мууддаг...
Ингэж болсон, болгосон зүйл байхаар загасанд муу хүн гэдэс хоосон гарна гэхгүй. Нээрээ япон хүмүүс дунд ч загасанд дургүй хүн байдаг. Сүүлийн үед монгол хүн дунд ч маханд дургүй хүн байдаг болсон байна лээ, тийм ээ?
Ирэх сард гэрээрээ раамен иднэ ээ гэж тохирсон. Хагас жил шахуу идээгүй...
За бүгдэд нь амжилт шүү...
0 件のコメント:
コメントを投稿