2020年6月23日火曜日

Бага багаар

Манайх гэдэг айл бага багаар эрэгтэй хүүхэдтэй айл шиг болж л байна. Эгч нарынх нь тоглож байсан голцуу ягаан өнгөтэй зүйл хөглөрөөд байдаг байсан чинь.

Сая аавыгаа амардаг өдөр зорин зорин дэлгүүр хэсч ганц нэг тоглоом наадгай авлаа.
Том зулзагаас л өвлөгдөж ирсэн хүүхэлдэйн тэрэг түрээд, хөлд орж, алхаад байсныг нь ийм унаатай болголоо. Надад жаахан жижигхэн санагдсан. Гэхдээ гэр дотор зүгээр зүгээр.

Энэ, зураг авах гэж албаар хажуугаар нь нэг хөглөрөөстэй тоглоомыг нь зайчилсан байгаа нь шүү. Хэ хэ.
Төрөхөөс нь өмнө л аавынх нь ярьсан шийд. Тэгсэн маргааш нь эвдэрчихсэн. Хоёр тохож өгөөд л самбар нь хагарчихав. Ха ха. Хань ижил засч өгнө гэсэн. Самбарыг ч яахав орлуулаад хийчихэж болно, харин ханандаа яаж тогтоох вэ? гэдэг байна гэсэн.
За энэ дугуйг уулынхнаасаа зээлээд ирсэн. Одоогоор сайн унаж чадахгүй л байна. Дөрөөгөө жийж мэдэхгүй л байна. Тэр харагдаж байгаа уяанаас нь чирээд явсан чинь хоёр ч удаа хажуу тийшээ унаад авсан. Хэ хэ.

Хараад байсан эрэгтэй хүүхдийн гар хөл жаахан чанга байж магад. Ер нь бол салгаад тавьчихъя, ураад хаячихъя, эвдээд өгье гэсэн хандлагатай байдаг шиг...

Эрэгтэй хүүхэдтэй ээж аавуудын туршлагыг уншиж, сонсоод л явж байх шив. Бүгдэд нь амжилт шүү...

0 件のコメント:

コメントを投稿