Ойрд хөршийн холбоогоо бичээгүй байна. Зураг хөрөг ч авахаа мартсан байна.
Тэмпүра гээд элдэв ногоог гуриланд дүрж байгаад шарсан. Би гадуурх гурилыг нь нэг их идэх дургүй л дээ. Нимгэвтэр байвал идчихнэ өө. Бага зэрэг давс цацаад л идэхэд амттай шүү.
Сармистай мисо. Будаатай, ногоотой идэхэд амттай. Том зулзага дуртай. Хөрш эмээ тэрийг нь сайн мэднэ. Том зулзага чинь дуртай тийм ээ? Дунд зулзага чинь дуртай гээд л өгнө. Удахгүй бага зулзага чинь дуртай гээд л өгөх байх даа...
Сонгууль гэж жаахан догдоллоо. Цаанаасаа нэг дэмжээд гараад ирээсэй гэж хүссэн хүмүүс минь яав? ийв? гэж ганц нэг мэдээлэл уншиж, нүүрномд хуваалцаж идэвхитэй байлаа... Хэ хэ.
Ирээдүй минь сайхан болно оо... Миний нүүрномыг гүйлгэж харсан бүх найзууддаа баярлалаа...
0 件のコメント:
コメントを投稿