Цэцэрлэгээсээ ном захиалж худалдаж авдаг. Сар бүр нэг ном ирдэг. Эгч нарынхаа захиалсан номтой давхцаж ирэх тохиолд бол байж магад гэж бодсон ч тэссэнгүй захиалчихсан.
Эгч нарынх нь ихэнх номыг монгол ачуулчихсан. Нэг нартай өдөр монгол явахаараа хамаатныхаа жаахан маамаа нарт нэг нэгээр нь тарааж өгнө гэж бодож байгаа. Юмыг яаж мэдэхэв ирээдүйд япон хэл сурах ч юм билүү? тэд минь.
4,5,6 сарын ном. Нэг номын үнэ 420 иен. 0-2 настанд зориулсан, үсэг багатай, өрнөл багатай. Би ийм номонд учиргүй дуртай. Хамаатныхаа залуухан ээжүүдэд бас зөвлөдөг. Учиргүй номонд дуртай, уншдаг хүүхэд болгох гэж наснаас нь хэтэрсэн ном авч өгөөд хэрэггүй ээ. Өрнөл маш бага, үсэг өгүүлбэрийн тоо бага, эрээн мяраан зураг багатай ном сонгоорой гэж номонд дуртай охид өсгөсөн туршлагаасаа хэлж зөвлөдөг.
Дуунд дуртай болов оо би гэдэг шиг л гэрт минь
Бага зулзага минь "Хажуугийн Тоторо"-д хачин дуртай. Оройд энэ олон дуут номон дээрх дууг нь байнга дарж сонсдог. Өдрийн хэд ч сонсдог юм бүү мэд. Заримдаа залхах шинжтэй ч. Хүмүүжүүлэх арга барилдаа аль болох бага дээр нь дуртай зүйлсийг нь дураар нь хийлгэх санаа байдаг тул, асар тэвчээртэй хүлээж авна шүү дээ.
Ганц монгол дуут номыгоо хажууд нь байнга байлгаж, үе үе сэмээрхэн дарчихдаг. Хэ хэ. Энэ их хөөрхөн дуу багтсан байдаг. Бага зулзагат минь найзууд бэлэглэсэн. Амь бөхтэй оршсоор л байна.
Ээжийг завилж суулгаад, өөрөө бөгсөө өгч ирээд л ээжийнхээ урд сууна. тухалж аваад номоо хэд дахин уншуулдаг, багахан минь. Өхөөрдөм, хайр хүрэм. Ингээд бичээд суусан чинь барьж аваад, базаад базаад үнсчихмээр санагдаад болдоггүй ээ. Хи хи.
За нэг иймэрхүү, номон дунд амьдарч байна. Хоёр эгч нь бас тус тусдаа час хийсэн номын тавиуртай, тодорхой хэмжээний номтой. Одоо бага зулзагатаа номын тавиур бэлдэх шаардлага гарлаа...
За маргааш болтол баяртай. Ном уншиж, эх орны минь ирээдүй номтой, гэгээтэй байгаасай. Бүгдэд нь амжилт шүү.
0 件のコメント:
コメントを投稿