Хэрхэн гамбир хийхийг зааж өгнө шүү. Ха ха.
Нэгэн жижигхэн хороон дээр очиж "Үндэстний хоол" гэдэг арга хэмжээнийх нь хүрээнд гамбир хайрахыг заав. Эхэндээ хоол гэж байсан ч ажиллагаа ихтэйг нь бодоод, амархнаар нь гамбирыг л сонголоо.
Гэхдээ хажуугаар нь "бэрээс" хийхийг зааж, өгч хамтдаа идсэн. Сэтгэгдлүүдээс нь сонсвол "өнөөдөр их илчлэг ихтэй зүйлс идлээ", "яахав дажгүй" гэх. Учиргүй магтахгүй л байна лээ. Ккк.
Сүүтэй цай чанаж уув. Эндхийн сүү тослог нь бага учир сүүтэй цай амт муутай болдог. Би угаасаа нэг их цайсаг биш тул чанадаггүй, барагтаа. Энэ удаад улсныхаа нэр нүүрийг бодоод л гараа гаргаж цай чанав өө. Бага зэрэг шар тос хөвүүлэв.
Японд сүүтэй цай гэхээр л хачин их чихэртэй, амнаас унах гэсэн цай байдаг юм. Би бол тоож авч уудаггүй. Энд бас миний тоож хардаггүй зүйлс их их. Нэг их муулаад байлгүй, өө би жаахан дургүй талдаа гэж хэлээд өнгөрдөг. Воо воо "эерэг хандлага" гаргаж буй нь тэр. Хи хи.
Гамбирны орц, хийх аргыг нь бичиж өгөх гэж бага зэрэг төвөгтэй байлаа. Ямар эд нар шиг бүх юмаа граммлаад л, тоолоод суух биш. 6 дахь мэдрэхүйгээрээ л хийдэг байсан даг.
Энэ миний гэртээ хийсэн нь |
Эд нар тоо л нэхээд байдаг юм. Нэг бодлын амар, нэг бодлын залхуутай. Хоолны газар бол өөр л дөө. Тоотой байх нь чухал. Ажилтан нь мянга өөрчлөгдсөн ч амт бол өөрчлөгдөхгүй.
Манайд чинь болохоор нэг сайн тогооч нь солигдохоор л амт нь өөрчлөгдчихдөг гэдэг дээ. Одоо өөрчлөгдсөн байх л даа, цаг үеэ дагаад. Тийм үү?
Ирэх сард бууз хийж дайлна, муусайн самурай нарыг. Ха ха.
Нэг иймэрхүү заримдаа төрд хэрэгтэй зайран нь болно. Заримдаа мартагдсан дууль нь болно. Гэхдээ энэ нь наддаан болоод л явчихна өө. Байнга төрд хэрэгтэй зайран бол ч бие хаа дийлэхгүй байх өө.
Япончууд хийсэн. Гогод гээч ногоо хэрчиж хийсэн. |
Насны намар гадаа ирээд удаж байгаа гэж нэлээд дээхнээс л бичээд яваа шүү.
Нэг юмыг нь онцолж бичих гэснээ мартах гэж байна. Миний хэлдгээр хороо, бүр жижгээр нь авч үзвэл баг. Тэрхүү "баг"-ийн байранд гал тогоо гэж бий. Бүх зүйл бэлэн. Тогоо шанага, аяга таваг, хутга, халбага сэрээ савх, ганбанз, элдүүр, жигнүүр гээд ер нь бүх л юмс.
Сардаа хэд хэд ч юм уу эсвэл ганц нэг удаа иймэрхүү хоол хийх сургалт, амттан хийх сургалт гээд л зохион байгуулна. Ихэвчлэн бага сургуулийн хүүхдүүд, ахмадад чиглэсэн арга хэмжээ их.
Манайхан шиг ахмадаа хүндэлж байна гээд зүгээр л суулгаад, сүүтэй цай буузаар дайлдаг арга хэмжээ барагтаа л зохион байгуулахгүй дээ. Ихэвчлэн ахмадууд нь өөрсдөө хоол хийнэ, ямар нэгэн хийж хөдөлдөг. Хөнгөн шингэн гэж юүхэв.
Суралцаасай, санаа аваасай гэж боддог зүйлийн нэг нь. Ижий аавынхаа тэтгэвэрт гарсан жишээнээс харахад л тэгээд гэртээ л байна. Орж гарах нь ховор. Яахав нэлээд амь нэгтээ ах дүүстэй тулдаа уйдахгүй, харин ч эсрэгээрээ заримдаа олны хөлд ядрах гээд байдаг.
Түүнээс сургалтанд суух, шинэлэг зүйл сонсож нүд чихээ онгойлгох, хөнгөн спортоор хичээллэх зэрэг нь ховор шиг. Хотын төвөөр ганц нэг бүжгийн сургалт гэх мэт зүйл байдаг гэсэн л дээ.
Гал тогоо. Газаар ажилладаг плеткатай ихэвчлэн. |
Хотын захын, гэр хорооллын баг, хороодын үйл ажиллагааг сайн мэдэхгүй л байна. Мэдэхгүйдээ баахан бурсан байвал уучилна биз ээ. Монгол минь өөрчлөгдөж буй гэсэн, хүмүүс нь соёлжиж буй гэсэн. Хамтдаа хичээцгээе. Бусад нь чадаад байхад бид чадна шүү дээ.
Аугаа их түүхт хүн болох "өвөө"-гийн үр сад байна даа. Өвөөгийнхөө нэр нүүрийг ч бодсон.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿