Монгол дахь таньдаг "сайн" ахаас "сайн" дүүдээ илгээсэн ном. Цаг төрийн үймээн романыг нь номын клубынхан минь хэдэн жилийн өмнө уншсан. Ихээ урт зохиол байж билээ. Харин энэ удаагийн тууж нь хөөрхөн, богинохон. Агуулга нь харин "зэвүүн". Хи хи.
Тухайн цаг үедээ хэвлэхийг хориглож байсан гэнэ. Уншаад, яг юуг нь эсэргүүцээд, яагаад хорьсон болохыг нь нэг л ойлгосонгүй. Зүгээр л нэг чонын тухай өгүүлсэн байх шиг.
Донровын Намдаг "Хөгшин чоно ульсан нь". Гэхдээ байна аа? Зүгээр ч нэг чонын тухай биш шиг байгаа юм. Цаад санаа нь хүний амьдралын бэрхшээл зовлон, тэсвэр тэвчээр, хатуужил, гоо сайхны үнэ цэн, хүчтэй хүчгүйн харилцаа, өтлөхийн жам ёсыг монгол чоноор төлөөлүүлэн өгүүлсэн шиг... Бодоод тунгаагаад суух нь ээ.
Нэг их сайхан бүсгүй байлаа. Олон эрчүүдийн харааг булаана. Сэтгэлийг гижигдэнэ. Араасаа гүйлгэнэ. хамгийн хүчтэй нь сонгогдоно.Харчуулаас нь тэсвэр хатуужил, ухаан шаардана.
Тэгээд бодсон ч хэвлэхийг хорьсон нь гайхалтай. Ойлгоогүй. Хо хо.
1926 онд Германд суралцахаар явсан 35 хүүхдийн нэг гэнэ. Эвий минь, эвий минь. Хоёр ч удаа хэлмэгдсэн байх юм.
Жүжгийн голцуу зохиол бичдэг байжээ. Тэр ч утгаараа "театрын" хэмээн дуудагддаг байсан гэнэ. Хүн байгалийн шүтэлцээг олон олон зохиолдоо шигтгэж өгсөн байдаг гэнэ.
Уг номд багтсан бусад богино өгүүллэггүүдийг нь уншихад ч тодорхой харагдана. "Эхт хүн" өгүүллэг нь эхэндээ энэ ч яавч засрахгүй нь гэж уншиж явснаа төгсгөл хэсэгт уярам байлаа.
"Нян хорхой" өгүүллэг нь бас л мэдүүштэй агуулгатай байлаа. Настай хүмүүсийн биеийн байдлыг ажиж байх ёстой юм байна. Эмч хүний ажигч, соргог зан их чухал гэдгийг ойлголоо.
Тээврийн жолоочийн тэргэнд дайгдаж суугаад, замдаа төрчихдөг. Ээ дээ, манайхны энэ хэнэггүй занг уу? Төмөрхүү энх тунх бойжсонд нь санаа амрав.
Гэх мэтээр би зохиолдоо орж уншина аа. Ижий минь охиноо номнуудаа уугаад л байж байна гэсэн чинь "номын цагаа солио тусчихав аа" гэсэн. Уран зохиолын ном уншаад нэг их номын цагаа солио тусчихгүй байх өө, харин ч бясалгал болдог гэсэн ижий минь л гэлээ.
Харин мэргэжлийн ном, зэрэг дэв хамгаалах гээд өдөр шөнөгүй ном уншаад, бүр "донтоод уувал" тусчихаж магад л юм. Зэрэг дэв хамгаалах гээд хичээж буй эрдэмтэд минь хааяа тархиа амрааж байгаарай.
Гоё ном бэлэглэсэн сайн ахдаа дахин баярлалаа.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿