19-р
зуунд амьдарч байсан Жан Анри Фабр гэх франц хүн. Түүний бичиж гаргасан
10 боть “Шавжны тэмдэглэл” ном нь одоо ч чухалд тооцогддог. Хамгийн гол
нь тэрээр байгаль дээр амьдаар нь судалж, ажигладаг байж.
Багадаа
их сониуч хүүхэд байжээ. 3 настайд нь эмээ өвөө нь харна. Байгалийн сайхнаар хүрээлүүлсэн бяцхан тосгонд бага насаа үднэ. Маш ядуу байсан ч сурлагаар тэргүүлж улсын
зардлаар сурсан.
Багшлангаа шавжны судалгаагаа хийдэг байж. Сурагчдадаа, эцэг эхийн дунд их нэртэй хүндтэй багш байсан.
Байгаль судлаач гэдэг үүднээсээ эх орон нь түүнийг тухайн үед нэг их үнэлдэггүй байж. Харин герман хэлтэй орнууд, Голланд хэлтэй орнуудад өндрөөр үнэлэгдэж нэрд гарсан. Мөн японы шавж судлалын хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.
Мөн дуу шүлэг их бичсэн гэж байна. 91 насандаа таалал төгсчээ...
Jean-Henri
Casimir Fabre гээд хайгаад үзвэл дэлгэрэнгүй уншиж мэдэх боломжтой шүү.
За тэгээд хүүхдийн ном тул аль болох сонирхолтой татахаар бичжээ. Номыг хоёр талаас нь уншиж болно. Араас нь эхэлж уншиж болно гэсэн үг. Араас нь уншихад зурагт таавар маягаар бичигдсэн байсан.
Хөдөө
гадаа явахдаа ЖИРХРЭЭ гээч шавжтай таарвал мөн чадвал зураг авахыг
бодоорой хүмүүсээ. Энд ЖИРХРЭЭ чарлаад? сонсголонтой л байна. Хэ хэ.
Саяхан энэ жирхрээ гэдэг үгийг олж мэдээд ээ. Яг өдийд гарч ирдэг сэми гэдэг шавжийг монголоор жирхрээ гэдэг юм байна. Өдий олон жил энд байхдаа анх удаа л сонирхож хайсан, ашгүй олдлоо. Хэ хэ.
Иймэрхүү хүүхдийн танин мэдэхүйн ном ихээр хэвлэгдэж гардаг бол тийм ээ? Манай монгол хүүхдүүд? хүмүүс хараад байхад хорхой шавжинд дургүй тийм ээ? Орилж чарлаад сүйд болдог тийм ээ? Хэ хэ.
Ялангуяа аалз харахаараа муухай чарлаад байдаг, охид. Бага байхад аалз албал арван тамтай гэдэг байсан билүү? Юу билээ? Ккк
Энэ хүний бичсэн "Шавжны тэмдэглэл" Souvenirs entomologiques номыг орчуулж хэвлээд, сургуулийн номын сан зэрэгт өгвөл олон хүүхэд сонирхох байх даа? Эсвэл гарсныг нь би мэдэхгүй байж ч мэднэ...
За бүгдэд нь амжилт шүү...
0 件のコメント:
コメントを投稿