Дэвтрээ нэг сөхөөд авсан чинь хааж чадахаа байчихлаа. Ха ха. Хаагдахгүй байна гэх нь тохиромжтой ч юм уу? Эсвэл сүмбэн хуруунууд минь эвлээд, бичихийг үзүүлж байдаг шүү гэж бичмээр ч юм уу?
Угтаа олон жил уншаад, олон жил бичээд л байх юм. Үгсийн сан минь арвижаад, зохиолч болчихоор л цаг хугацаа өнгөрлөө тийм ээ. Тэгтэл хэдхэн үгэндээ л эргэлдээд дуусах хорвоо бололтой дог шүү.
Нэгдүгээр сар хэдийн дундаа орсон ч амжуулсан зүйл ихтэй юм шиг. Огт юу ч амжуулаагүй ч юм шиг л байх чинь вэ.
Шугамтай цагаан хэсэгтээ бэлэг аваад талархснаа бичив. Мөн саяхан уншсан "Хандлагын хүч" номноос нэгэн залбиралыг хуулж бичив.
Явцын дунд сэтгэл сэргээсэн тансаг үгстэй тааралдвал бичнэ ээ.
Энэ сонирхол хэсэгт нь ямартай ч энэ сард 5 ном уншина гээд бичихлээ. Дараа нь санангуутаа аяга угаагч мөн адил тавыг нэхнэ гээд биччихлээ. Өөр юу бичлээ байз?
Дээд далынх нь санхүү гэсэн хэсэгт "хэмнэх" гэж бичив. Нэмэлт орлого олох боолмжгүй хүн чинь ингэж л бичнэ биз дээ? Ямар хулгай хийж мөнгө олно гэж бичилтэй биш тийм ээ?
Нээрээ саяхан "Хэн хамгийн их нарийлах вэ" гэдэг зурагт ном уншаад, бага зулзага бид хоёр. Түүнийгээ гэрийнхээ бусад гишүүдэд ч сонсгоод. Тэгээд бид ч бас гэртээ хэн нь хамгийн их "нарийлж чадах вэ" гэж ярилцав.
Ярилцав ч гэж дээ, бага зулзага бидэн хоёр хөхрөлдөж ирээд л гэрлээ унтраа, хаалгаа хаа гэж ирээд л бусдыг дүрэмдэв. Энэ дүрэм ч нэг их удаан үргэлжлэхгүй л дээ,
Угаасаа энэ "нарийлах" гэдгийг "хэмнэх" гэдэг үгээр л солиход болох юм.
Сар бүрийнхээ эхний хуудсанд ийм цаас наачихлаа. Тэдэн сар гээд шууд сөхөж харж болохоор боллоо.
0 件のコメント:
コメントを投稿