Жил бүр л зураг хөрөг оруулдаг шүү. Та хэд минь СБА шүү тэгээд.
Энэ жил ногоо цагаа, жимс жимсгэнэ нэлээд үнэтэй талдаа. Тийм болохоор наана нь худалдаж авахгүйг хичээгээд л. Хэ хэ. Таньдаг хүн, эмээ өвөө нарыгаа өгөхийг асар тэвчээртэй хүлээж энэ тэр.
Энэ зурган дээрхийг ажлын газрын минь байнгын үйлчлүүлэгч бэлэглэсэн. Тор дүүрнийг авчраад, бид хувааж авсан. Тэгсэн орой нь хөрш эмээ минь идэх үү гэж мессеж бичиж байна. Иднэ ээ гээд л гүйж очоод тор түүрнийг авсан.
Тор дүүрнийхээ зургийг дарна даа гэж байсан чинь жимс маань дуусчихсан. Нэг л мэдэхэд. Голцуу би идсэн байна лээ. Ховдог чинь. Ингээд чи хөвсгөрөөсөө салахгүй байгаа юм мэдэв үү?
Одоо цаана нь хоёр ч хүн байх ёстой. Ижлгэн чих тариалдаг. Жил бүр хатаасныг нь надад өгч явуулдаг нэг залуу бий. Зун хальт таарахдаа энэ жил ч гэсэн өгөөрэй гэж хэлээд амжсан.
Гадилыг ч яахав, худалдаж авч иднэ ээ. Том зулзага, бага зулзага бид гурав сайн иднэ. Хань ижил, дунд зулзага хоёр л идэхгүй. Сонин. Хань ижил гэхдээ сайн дур нь хүрвэл иддэг.
Би монголд анх гадил жимс зарж эхлээд л, гудамжиндаа жимсний орон шиг л жимс зардаг улиралд ээжтэйгээ хамт булагнаад авч идээд. Маш өндөр хүлээлттэй нэг хазаад л байхгүй. Гаргаж хаяж байснаа санадаг юм. Амт нь биш анх удаа тийм нялцгай зүйл идээд тэр байх гэж бодоод байдаг юм.
Ээж минь болохоор маш амтархан идсэн. Миний хувийг ч бас. Хэ хэ. Элдэм амттан, жимс ховор, тарчигхан ч гэсэн бага нас минь их эрүүл, амьд харилцаатай, хөдөлгөөнтэй, хөгжилтэй байж дээ гэж боддог шүү...
Самар, хушгыг том зулзага, хань ижил, бид гурав сайн иднэ. Хоёр бага минь идэхгүй. Самарны том паянтай шүү дээ бид чинь. Өмнөх блогт өнгөтөөр бичсэн байдаг шүү. Сонирхож байвал орж уншина биз дээ.
Тэрнээс хойш самрыг бага насны хүүхдэд ойртуулж ер болохгүй. Нэг хэсэг худалдаж авдаггүй байснаа, ойрд харин авчихаж. Самар бичдэгээ өөрөө нэг унших хэрэгтэй юм байна.
Тавагтай самраа дээш нь тавих юм байна шүү...
Уншигч олондоо амжилт хүсье өө.
0 件のコメント:
コメントを投稿