Шинэ оны мэнд ээ.
Хуучин оноо амжилт бүтээл дүүрэн үдэж, шинэ онтойгоо эрч дүүрэн золгосон уу?
Бид шинэ оноо сайхан угтлаа. Охид өнгөрдөг 12 сарын 25-наас өвлийн амралт эхэлж, бага зулзага ээж хоёр 12 сарын 29-нөөс амарч. Хань ижил 12 саын 30-наас нь эхэлж амрав.
30-нд нь хань ижил урхи тавьсан уулаа нэг эргэж. Бусад гишүүд хийцгүйрсэн шиг өнгөрсөн. 31-нд нь охид Санта өвөөгөөс авсан ном худалдан авах каартаа үрдэг баатар гээд гэрээрээ номын дэлгүүр орсон.
Конкурсны зулзага биологийн чиглэлийн өмнөх шалгалтуудын түүвэр ном гэж 2 ном худалдаж авсан. Дунд зулзага Харри Поттэрийн 2 ном авсан.
Ээж өөртөө тэмдэглэлийн дэвтэр авсан. Ямар дэвтэр авснаа дараа зураг хөрөгтэй нь оруулж өнгөтөөр тайлбарлана аа.
Хань ижил, бага зулзага хоёр биднийг хүлээнгээ гадаа цас харж баяссан. Гэснээс энд ко туссан хүний тоо нэмэгдээд, багыгаа аль болох авч гарахгүй санаатай. Даанч цас их малгайлж орсон тул хань ижил бидэнд санаа зовоод, өөрөө санаачлагаараа жолооч хийж өгсөн. Хэ хэ.
2020 он ямартай ч номтой нөхөрлөсөн жил байлаа, өмнөх жилүүдийн адил. Конкурсны зулзага шалгалтанд бэлдэж толгой өндийх завгүй ном шагайсан. Дунд зулзага дугуйлан секц гээд завгүй мөртлөө жорлонд хүртэл номоо нуун авч орж уншсан.
Бага зулзага байгаа хэдэн номоо байн байн уншуулж, номын сангаас зээлсэн номнуудыг урах нь холгүй тэвэрч гүйсэн. Сүүлдээ урагдахаас нь айгаад бушуухан шиг аваачиж өгсөн.
Ээж шуудан, онгоц ховор ч монголоос нийт 5 ном гартаа оруулсан. Өмнөх уншаагүй хав дарсан номнуудаа гаргаж ирж, ганц нэгийг нь уншсан. Яг одоо нэг ном эхлүүлсэн. Мэдээж сүүлд зураг орууламз...
Хань ижил нэг номоо дуусгаж амжилгүй л явсаар он гаргачихлаа. Зав нь болохгүй юм, зайлуул. Эхнэр нь базаад, ном уншуулахгүй. Кэкэ.
За за мэндчилгээ дэвшүүлэх гэсэн биш, тайлан шахуу юм болчихлоо.
2021 ондоо эрүүл энх байцгааж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе өө.
Маргааш болтол баяртай.
0 件のコメント:
コメントを投稿