Дунд зулзагын өвлийн даалгаварт уран бичлэгийн даалгавэр бий. Өөрөө их сонирхдог тул хамгийн түрүүнд шахуу хийсэн. Нэг ханз үг өгөөд, цэвэр уран бичиж ирэх.
Тусгай япон цаасан дээр бичнэ. Эгчээрээ бас шалгуулаад байх шиг байсан. Конкурсны зулзага бас гоё бичдэг байсан. Шалгарч малгараад байсан байх шүү.
Энэ зүгээр л сургуулилалт хийж байгаа нь. Цагаан толгойн үсэгнүүдийг бичээд байсан. Мөн нарийн бийр нь муудсан гээд авахуулсан.
Тэгээд бодлоо. Уйгаржин бичгээ сэргээе гэж. Эхний удаад үзгэн балаар бичиж сурах минь. Мөн түгдрэлгүй уншиж сурах минь гэж. Түгдрээд, гацаад байдаг болсон.
Түүнээс 10 жилдээ дуржигануулдаг л байлаа. Аливаа зүйлийг байнга давтаж байх хэрэгтэй гэж үнэн шүү тийм ээ. Хэрэг болгож толь бичиг хүртэл авчирсан юмсан.
Номын санд өрөөстэй, салхи оруулахгүй л явна. Их зүйл хийх юмсан, оролдох юмсан гэж бодох. Өдөр тутам дахь ажил, зулзагуудтайгаа "ноцолдоод" нэг мэдэхэд өдрийн 24 цаг өнгөрчихөөд байх юм.
Энэ ондоо ямартай ч еөкөө дуурайж уйгаржин бичгээр занималдана аа. Сонгууль болох гэж байна даа. Хо хо.
Тэгж байгаад нэг мэдэхэд бийрээр уран бичдэг болоод, бизнес хийнэ ээ. Хэ хэ. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ гэж. Бийр, бэх хараад л саналаа, уйгаржин бичгээ. Манайд ч ийм уран бичлэгийн уламжлал, соёл бий шүү дээ гэж.
Шинэ ондоо та бүхэн юуг шинээр оролдохоор, юуг сэргээхээр төлөвлөж байна даа? Санаа оноо байвал бичээрэй...
Маргааш болтол баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿