2020年12月31日木曜日

Амттай ногоо ба амттан

Ойрын хөрш, холын хөрш айлуудаас, найзуудаас минь ногоо цагаа их ирнэ ээ. Тэр бүр зураг авахгүй л болохоос. Ганц нэг өвөрмөцийг нь харин зураг дарсан байна лээ. 

Дунд зулзага сонирхоод дарж өгдөг юм.  

Энэ цагаан лууванг 80 нас холоо гарчихсан эмээ тариалсан. Бидэнд өгч явуулсан. Хоёр хуруугаа гозойлгосон юм шиг харагдаж байгаа биз дээ, ээж ээ гээд зураг дарж харагдсан. 

Навчийг нь жижиг татаж хэрчээд бууз, хуушуур, банш зэрэгтээ хольчихдог. Цагаан хулуугаа болохоор шөлтэй хоолонд голцуу хийдэг. Хааяа л түүхийгээр нь нарийнхан хэрчээд салат хийнэ. 

Мөн үрээд шарсан загастай иддэг. Цуугаар амталдаг. Мундаг ажилтай хүмүүс бол нарийхан хэрчиж хатаагаад, иддэг гэсэн. 

Цагаан сонгино гэж нэрлээд байдаг энд. Шөлтэй хоолоо болсны дараагаар нь нарийн хэрчээд хийдэг. Мөн халуун тогооны хоол хийхдээ томхон шиг хэрчээд чанаж иддэг. 

Бас цуйвангаа болсны дараагаар нарийн нимхэн хэрчээд түүхийгээр нь, цуйван дээрээ тавьж иддэг. Амттай гэж юүхэв. 

Ногоо бичиж явснаа жаахан хөндлөндчихье. Цаастай нь Хирошима мужийн брэнд амттан. Дээхэн үед бол дан ганц анко буюу вандуйны нухаштай зарагддаг байсан. Сүүлийн үед миний дуртай шоколадтай, гичтэй гээд л зарагддаг болсон. 

Ажлын газрын хүүхэн Хирошима явахдаа авчирсан. Хамгийн түрүүнд дуртайгаа сонгож авна. Манайхан ч мэддэг, намайгаа анкод дургүй гэж. хэ хэ. 

Гэснээс өвөл болж, алим бага зэрэг хямдарсан. Нар минь гарч өдөр бүр нэг бөөрөнхийг идэхийг зорьж байгаа. 

За хэдхэн цагийн дараа он гарлаа. Ирэх жил хүртэл баяртай. Бүгдэд нь хуучин оноо сайхан угтахыг хүсье. Нэг жил хамтдаа байсан уншигч олондоо баярлалаа...

0 件のコメント:

コメントを投稿