2022年12月17日土曜日

Чинжүү

Халуун ногоотой чинжүүг ингээд цэцэг болгоод боогоод бэлэглэдэг газар байдаг юм байна. 

2 жил хагасын хугацаанд япон хэл заалгасан сүмогоор суралцдаг шавь минь нэгэн орой гэрийн үүдэнд орхичихоод явсан байсан. Завгүй, бас сургуульд нь корона гараад гээд оролгүй явсан гэсэн. 

Хажууд нь байгаа боорцгийг нэгэн сүмо залуугийн ээж нь японд хүү дээрээ ирээд, хайрсан гэсэн. Тэгээд нааш нь шуудандсанаас нь багшдаа хувь амсуулж байна гээд торонд хамт хийсэн гэсэн, тостой хамт. Хэ хэ. 

Энэ гэхдээ нэлээд дээхний зураг. Сонирхолтой санагдаад блогтоо бичмээр санагдаад. Хэ хэ. Юу нь гэхээр сүмогийн тэмцээнд түрүүлсэн хүүхдүүдэд ингэж чинжүү өгдөг нь. Хо хо. Дүрсгүйтээд нэгийг амсаж үзсэн гээд байгаа юм аа. Айдаа энэ эрчүүд үү. 

Японы аль муж гэлээ дээ, хэлж байсан юм уг нь. Эгч нь нас яваад юм мартдаг болж байна өө. Хи хи. 

За түр баяртай. Ойрд их завгүй л гүйгээд байна. Блогоо бичихийг хичээнэ ээ. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年12月7日水曜日

Урлагийн үзлэг 2

Бага зулзагын урлагийн үзлэг болсон. Өнгөрдөг жилийнхээс нэг их дээрдсэнгүй гэж дүгнэсэн. Ха ха. 

Дуулсан ч үгүй, гартаа барьсан хөгжмөө ч олигтой дуугаргасангүй. Жүжигчилсэн тоглолтоо ч ганц ч үг ган хийсэнгүй. 

Тайзан дээр зүгээр л уйлахгүй, чарлахгүй бүлтийгээд зогссон нь л маш том амжилт гэсэн. Хо хо. 
Энэ жижигхэн тайзан дээрээс үзэгч олныг хараад ичингүйрсэн байх. Олны өмнө гарахаараа идчэг хүүхэд юм шиг байна лээ. Аав нь тийм байсан гэсэн. Юун урлагийн үзлэг, бараг оролцож ч үзээгүй гэсэн. 

Тэгсэн ээж яасан? Цэцэрлэгт байхын л цасан охин, тагтаа болдог, цэнгээнт бүжиг бүжиглэчихдэг л охин явлаа. Ха ха. 

Ирэх жил үзүүлээд өгөх юм гэсэн шүү. Харж л байя дөө. 

Ингэхэд хаа газрын охид их адтай юм тийм ээ. Тэр тайзыг бол охид л авч явсан шүү, үнэнийг хэлэхэд. Хи хи. Хөвгүүд яг дуулж хуурдахгүй мөртлөө тайзны хөшиг хөсөх, ийш тийш гүйх гэх мэт илүү хөдөлгөөндөө л сайн юм. 

Ямар сайндаа бид харих замдаа "эгч нарын нэрийг баастаад зүгээр, охид бас л адтай юм аа, гол дүрд л тоглодог байлаа шд, одооноос ер нь туслах дүрийн жүжигчинтэй болж байгаадаа сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй юм байна" гэж ярилцахав дээ. 

За ирэх жилийнхээ энэ уламжлалт бичлэг ёстой нэг үзүүлээд өгсөн шүү гэж бичихийн ерөөл талбия даа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.