Дуулсан ч үгүй, гартаа барьсан хөгжмөө ч олигтой дуугаргасангүй. Жүжигчилсэн тоглолтоо ч ганц ч үг ган хийсэнгүй.
Тайзан дээр зүгээр л уйлахгүй, чарлахгүй бүлтийгээд зогссон нь л маш том амжилт гэсэн. Хо хо.
Энэ жижигхэн тайзан дээрээс үзэгч олныг хараад ичингүйрсэн байх. Олны өмнө гарахаараа идчэг хүүхэд юм шиг байна лээ. Аав нь тийм байсан гэсэн. Юун урлагийн үзлэг, бараг оролцож ч үзээгүй гэсэн. Тэгсэн ээж яасан? Цэцэрлэгт байхын л цасан охин, тагтаа болдог, цэнгээнт бүжиг бүжиглэчихдэг л охин явлаа. Ха ха.
Ирэх жил үзүүлээд өгөх юм гэсэн шүү. Харж л байя дөө.
Ингэхэд хаа газрын охид их адтай юм тийм ээ. Тэр тайзыг бол охид л авч явсан шүү, үнэнийг хэлэхэд. Хи хи. Хөвгүүд яг дуулж хуурдахгүй мөртлөө тайзны хөшиг хөсөх, ийш тийш гүйх гэх мэт илүү хөдөлгөөндөө л сайн юм.
Ямар сайндаа бид харих замдаа "эгч нарын нэрийг баастаад зүгээр, охид бас л адтай юм аа, гол дүрд л тоглодог байлаа шд, одооноос ер нь туслах дүрийн жүжигчинтэй болж байгаадаа сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй юм байна" гэж ярилцахав дээ.
За ирэх жилийнхээ энэ уламжлалт бичлэг ёстой нэг үзүүлээд өгсөн шүү гэж бичихийн ерөөл талбия даа.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿