За энэ номыг хэний билээ нүүрномноос харж байсан? Эсвэл эндээ хаа нэгтээ харж байсан? Сайн санадаггүй ээ.
Уншихаар шийдсэн. Учир нь хөвсийгөөд байна гэж хэлсэн дээ. Хөвсгөрөөсөө салчих санаатай. Хэ хэ. Мөн анагаахын шинжлэх ухааны мэдлэг мэдээллээ тэлэх зорилготой.
Ойрд анагаахын чиглэлийн цаас шагайсангүй, цээжилсэн хэдэн үгээ мартсан байх. Учиргүй үг цээжлээд гүйхгүй ч иймэрхүү төрлийн ном уншвал ганц нэг үг сэргээгдэх юм даа тийм ээ?
Хэдэн жилийн өмнө Autophagy гээд шуугьсан даа. Нобелийн шагнал хүртсэн. Хэдэн жил ч гэж дээ, 2016 он гэхээр даруй 6 жил өнгөрчээ.
Энэ Autophagy гэдэг нь "өөрийгөө идэх" гэсэн утгатай эртний Грек үг гэнэ. Энэ талаар зөндөө л энд тэнд бичээстэй байгаа байх, энэ удаад номыг бичсэн эмчийн аргаас түлхүү бичнэ шүү.
Өөрийнхөө нэг алдаа гэх юм уу? Сул талыг олж мэдлээ. Гарсан номнуудыг дандаа олон жилийн хойно олж уншдаг. Хэ хэ.
Яг цаг тухайн үед нь олоод уншаад, судлаад явчихгүй. Тийм ээ? Уншина даа гэж бодож явсаар цаг хугацаа алддаг гэдгээ мэдээд л байгаа. Тохироо бүрдэхгүй их удах юм өө...
Autophagy гээч зүйлийг ашиглан, өөрт таарсан эмчилгээ буюу нэг ёсондоо эрүүл хооллох аргыг олж авсан тухайгаа энэ номд бичсэн байна, зохиолч нь.
Аоки Ацүши. Дотоод шүүрлийн бодисын солилцоо болон чихрийн шижин өвчний чиглэлээр мэргэшсэн эмч. Чихрийн шижин өвчний хувийн эмнэлэгтэй. 40 насандаа хэлний хорт хавдраар өвдсөн. Хавдрын голомтыг бол мэдээж хагалгаагаар авсан. Харин хорт хавдар энд тэнд үсэрхийлж, дахин илрэхгүй байх тал дээр анхаарч олон судалгаа, ном товхимол уншиж судалсан.
Эцсийн үр дүнд энэ энэхүү "өлөн байх", "өслгөлөн байх" гэдэг аргыг хэрэглэхээр шийдсэн.
"Би өөрөө эмч хүн, тодорхой хэмжээгээр хоолондоо, эрүүл мэнддээ анхаарч ирсэн гэж боддог байсан ч өөрийн мэдэлгүй, санамсартай санамсаргүйгээр буруу хооллодог, сахарын хэмжээгээ ихдүүлдэг байжээ" гэжээ.
Бид ч, би ч яг ийм л байгаа. Аминдаа олон зүйл уншаад, сонсоод яваа ч өдөр тутмын амьдралын хэв маяг, хооллонтонд минь "сахар" гэгч хор асар ихээр нуугдаад байдаг. Түүнийг нь мэдэхгүй, нэг бол мэдсээр байж ам руугаа хийж байна. Тийм ээ?
Энэ зурагт гэхэд л хамгаас дуртай хоёр амттан минь байж л байх...
"Япон хүний нэг өдрийн сахарын хэмжээ 170 гр гэгддэг. Жишээ нь нэг аяга агшаасан цагаан будаа нь 50 гр сахар агуулдаг. Өглөө, өдөр, орой гээд гурван удаа будаа иддэг гэхээр авах ёстой хэмжээгээ бараг авчихаж байна. Гэтэл дээрээс нь элдэв амттан болон бусад хүнснээс авдаг сахарын хэмжээг нэмэхэд л хэтрүүлж хэрэглээд байгаа нь нэгэнт тодорхой".
Манайх гэхэд л өдөрт хоёр удаа будаа иддэг. Цэцэрлэг сургууль, ажил, орой нь гэртээ. Өглөө будаа иддэггүй. Талх иддэг. За тэгээд хажуугаар нь ёсон жорын амттан иднэ. Хань ижилтэйгээ оройдоо шар айраг, улаан дарс шимнэ.
Энэ бүхний цаана нуугдаж байгаа далд сахарыг нэмэхээр талийж өгөх нь ээ...
"Сахар", "Идэх эмгэг" гэх мэт ном уншаад аминдаа багасгах гэж үзэж тарж байна. Ноён нуруу хугарах үе нь их. Гэхдээ ийнхүү уншсанаар дэлгүүр хоршооны амттаны тасгаар аль болох шагайхгүйг хичээдэг болсон.
Мөн хүнсээ цуглуулахдаа зулзагуудаа дагуулж явахгүйг хичээдэг болсон. Тэд чинь өөрсдийн идмээр байгаа амттанаа яаж ийгээд л сагс руу хийчих гээд байдаг улс...
Ундаа харин уудаггүй, өдөр тутамдаа. Түүнээс хааяа энд тэнд явахад хүмүүсийн өгснийг, мөн хаа нэгтээ гадуур хооллоход сонирхоод авч уудаг. Гэхдээ бүгдийг нь ууж чадалгүй орхисон байдаг.
Тэгэхэд монголд хүүхдүүддээ кола гэх мэт ундааг ихээр уулгадаг юм билээ. Тиймэрхүү хүмүүстэй таарахаараа тэсэлгүй хэлж "ад болно оо" заримдаа. Зарим нэг ухамсартай нь биднээс үлгэр дуурайлал авч харагддаг. Ооё.
За тэгээд сахар нь хүний биед ихэдхээрээ яадаг тухай, ямар эрсдэлтэй тухай номын эхэнд гарна. Энэ тухай сүүлийн үед харьцангүй ихээр ярьж, бичдэг болсон тул би эндээ бичихгүй ээ.
"Өлөн байх, өлсгөлөн байх цагаа уртасгах. Идэхгүй байвал цусан дахь сахар бага багаар бууна, дотор эрхтнүүд амарна. Сүүлд юм идээд 10 гаран цаг өнгөрөхөд элгэнд хуримтлагдсан сахар алга болж, өөх задарч энерги болно. 16 цаг өнгөрөхөд биед дээрх Autophagy гээч зүйл ажиллаж эхлэнэ".
Эмчийн өөрийнх нь хооллолт нь ажлын өдөрт өглөө 7 цагт чанасан өндөг, ногоо гэх мэт өглөөний цай, орой 9 цагт оройн хоол. Энэ хооронд юу ч идэхгүй. Хэт өлсөөд байвал төрөл бүрийн самар идэж болно.
Амралтын өдөр буюу хагас бүтэн сайны аль нэгэнд өглөө, өдөр идэлгүй зөвхөн оройн хоол л иддэг.
Нэг ёсондоо ажлын өдөр 13-16 цаг, амралтын өдөр 24 цагийн мацаг? барьдаг байх нь.
Гэх мэтээр уншсанаа бага багаар бичээд явна аа. Өнөөдөртөө ингээд дуусгая.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿