Монголоос ирсэн 2 бүсгүйтэй хамт хооллосон гэсэн дээ. Тэр үеэр дарсан ганц нэг зургаа оруулах гээд л. Сонин содон байж магад гээд л...
Далайн хавчны мисо дүрлэг. Үүнийг ингэж халааж байгаад бусад далайн бүтээгдэхүүнээ шарж байгаад дүрж иднэ. Дажгүй амттай, би бол дасчихсан тул амттай байна өө гээд иднэ.Энэ халаагаад, нэг пор хийлгэчихсэн байгаа нь. Хаяаа. Би дуртай. Гуриланд ороогоод шарчихсан нь бүр ч илүү амттай. Хажуугийнх нь зөөлөн биет. Сам хорхой. Ингээд л шарж иднэ дээ. Сам хорхой сүүлд нь тэр хальснаас нь гаргаж идэхэд жаахан төвөгтэй. Түүнээс амт гайгүй. Гэхдээ ихэвчлэн цуу, дүрлэгнийх нь амт л амттагддаг дөө. Хэ хэ. Зөөлөн биет. Зажлууртай, дажгүй. Бас л амтлагчаар амтлаад, цуу гэх мэтэд дүрээд иддэг.
За тэгээд хальт орчуулга хийхэд бол нэг их амтлаад, тамшаалаад идэхгүй ээ. Осолдохгүй л ам руугаа нэг юм хийнэ. Тэгээд хажуугийн хүн ярина, гялс залгина. Бараг зажлахгүй. Ха ха.
Бүр албан ёсны орчуулганд бол орчуулагч нь хоол идэхгүй. Томчуудын ард сууж байгаад орчуулна. Сүүлд хөнгөхөн юм олж иднэ. Хи хи.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿