Бас нэгэн сонирхолтой бөгөөд танин мэдэхүйн асар өндөр ач холбогдолтой ном зээлсний нэг нь "Хошногоны нүхний тухай" гэдэг ном.
Зурагт ном гэхээр чинь одоо үр зулзагатаа уншиж өгч болно л гэсэн үг биз дээ, энэ чинь одоо.
Ам гээч онгорхой нүхнээс авахуулаад хошногоны нүх хүртэлх хоолой гуурс, ходоод, бүдүүн нарийн гэдсийг зургаар үзүүлж харуулаад, ойлгомжтой амархнаар тайлбарлаад бичсэн ном байлаа.
Улаан хоолой, ходоод, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, 12 нугалаа гэдэс. Ходоодны хүчил, хоолоо залгиад хэдэн цагийн дараагаар нарийн гэдэс рүү очдог, хэдэн цаг зарцуулж байж бүдүүн гэдэс рүү очиж, хэдэн цагаа дараа баас болж биеэс гадагшлах.
Энэ бүгдийг зураад тайлбарлажээ.Мөн шим тэжээлтэй нь хүний биед шимигдэж үлдээд, илүүдэл хэрэггүй гэснийгээ хэрхэн боловсруулж гадагшлуулдаг тухай ч бичсэн байв.
Цуврал юм билээ. "Эр бэлэг эрхтэн" цуврал гэсэн байсан. Бусад дугааруудыг нь зээлж аваад уншиж өгнө өө. Ээжид ч сонирхолтой санагдсан тул.
Төгсгөл хэсэгт бөгсөө хэрхэн арчих тухай ч бичсэн байна билээ. Урдаас хойш нь чиглүүлж арчих нь зөв зүйтэй шүү гэжээ.
Боддоо, тавхан настай зулзага минь ямар эртнээс чухал зүйл мэдэж аваад байна вэ?
Би жаахандаа баас гээч зүйл муухай, өмхий, хошногоны нүх бохир заваан л гэж заалгаж ирсэн дэг. Цагаан хорхойны тухай харин мэддэг байж. Ха ха. Зулзага харин энэ хорхойг мэдэхгүй. Хэ хэ.
Дараагийн номыг таашгүй. Хи хи.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
mundag hun shuu ene olon jil tasraltgui bichij baigaa, bi ch bas mundag shuu tasraltgui unshij baigaa(joke😀) hicheegeerei unshij uram avdag shuu
返信削除Баярлалаа. Хэ хэ, харин өөрөө ч гайхаад л байна. Ямар ч уйгагүй, идэвхитэй бичээд байна вэ? гэж. Олон жил тасралтгүй уншиж буй уншигч та ч мөн адил мундаг шүү. Унших зүйл замбараагүй олон болсон энэ цахим ертөнцөд миний блогоор шагайж, үнэнч уншигч байгаад нь маш их баярлалаа. Үе үе ийм сэтгэгдэл уншихаараа их хөөрнө өө, урам авна аа. Бичээд л явахыг хичээнэ ээ. Дахин дахин баярлалаа.
削除