2020年1月28日火曜日

Төрсөн нутгаа гэж хэлж болох уу?

За энэ долоо хоногт уншсан.

 Нэлээд эртнээс уншина гэж товлосон байсан.

6 настайдаа Иранаас ээж аав, хоёр эрэгтэй дүүтэйгаа Японд ирсэн.

90-д оны сүүлээр манайхан ажил хийхээр их харлаж үлддэг байсан даа. Яг л тийм зорилготой ирсэн.

Ирак Ираны дайн дуусаад удаагүй, эх орных нь эдийн засаг дорой, аав ээж нь тэндээ өр ширтэй.

Өмнө нь хар ажил хийж байгаад ирсэн хүнээс хальт мулт сонссон мэдээллээрээ, японд ирж ажиллаад мөнгөжинө, өрөө дарна гэдэг зорилготой ирсэн.

Манайхан ч нэг хэсэг их явсан даа тийм ээ? Хамаатан садан дунд ч байсан. Одоо ч энэ асуудал байна тштйм ээ? Улс эх орон ядуу байна гэдэг ард түмэнд их халгаатай юм даа гэж...

Нади охины хувьд аав нь ганцаараа биш гэрээрээ ирсэн нь алсдаа их ухаантай үйлдэл байжээ гэж бодсон.

Ээж нь цуг явна гээд зүтгэсэн гэсэн. Маш зөв. Бас л хүчтэй эмэгтэй байж.

Японд туулж ирсэн, давж гарсан хөгжилтэй болон гунигтай дурсамжаа бичсэн ном. Уншаад суухад нээрээ л тийм байдаг даа, бид ч бас тэгдэг байж билээ гэсэн зүйл зөндөө байсан.

Бичлэг нь ч их хөөрхөн бага зэргийн ёгт хэлбэр оруулаад бичсэн нь хурдан уншиж дуусахад нөлөөлсөн.

Гуравхан жил болоод буцна гэж байсан гэр бүл 30-д жил болчихсон гэж байгаа. Бид бас миний ажлын гурван жилийн гэрээтэй ирж байлаа. Гэрээгээ нэг жил сунгалаа. Тэгж байтал хань ижил ажилтай боллоо. Тэгээд л явсаар 10 хэдэн жилийг суугуул нутагтаа үджээ...

Лалын шашны сонин сонин үйлдлээсээ болоод бас их асуудалтай учирна аа. Аав нь мөргөл хийгээд буцаж явахдаа хоёр ч удаа цагдаад баригдана.

Ээж нь 20 хэдэн жил амьдарчихаад хэлийг нь сураагүйдээ харамсаад, гэхдээ оройтоогүй гээд хэл сурч эхэлж байгаа гэнэ. Бага сага бол ярьдаг л гэнэ л дээ...

Эх нутгаасаа хол өссөн том зулзага, энд төрж өсч буй дунд, бага зулзагууд минь бас л ийм эргэзлээтэй асуудалтай тулгарна. Тэдний минь цээжин дэх хөндүүр хэр гүн байх бол? Ээж нь тухайн үед нь ойлгож хүндэтгэтэй хандах юм шүү. 

Гэх мэт их л гүнзгий сэдэвтэй ном байлаа гэж...

Жич: Тавган дээрх боорцгонд их дуртай. Күмамото мужийн бор сахартай боорцог. Охидын зургийн дугуйлангийн багш бэлэглээд.

0 件のコメント:

コメントを投稿