Энэ удаад 2 жаахан жаалхүүтэй, түүний ээж аавтай хамт дэлхийг тойрчихлоо.
Бүр 2006 онд аялсан байна л даа. Хэвлэгдэж гарсан нь 2008 онд.
Ах нь бага ангийн 5 дугаар анги, дүү нь бага ангийн 3 дугаар байсан байна, тухайн үед.
Ээж нь аялах дуртай нэгэн гэнэ. Тийм болохоор хөвгүүдээ бүр жаахан байхаас нь дагуулаад л аялаад байдаг байж.
Өөрийг нь 4 настайд нь, дүүг нь 1 нас 11 сартайд нь гадаад руу аялж байсан гэнэ. 2001 онд Вьетнам, Солонгос. 2002 онд Тайланд руу хоёр удаа. 2003 онд Тайланд, Солонгос. 2004 онд Энэтхэг, Монгол. 2005 онд Лаос.
Тэгээд энэ удаагийнх нь 2006 онд. Гараагаа Америкаас эхэлсэн. Дисней Лэнд явж тоглосон. Учир нь хөгжилтэйгөөр аялалаа эхлүүлэх гэж. Хойшид зөндөө бэрхшээлтэй тулгарна, түүнийг даван туулахын тулд сэтгэл зүйгээ бэлдэх гэж тэр...
Америк, Мексик, Гватемал, Хонжюрас, Никарагуа, Коста-Рика, Эквадор, Перу, Боливи, Аргентины хойд хэсэг, Парагвай, Бразил, Уругвай, Аргентин, Өмнөд Африк, Намиби, Зимбабве, Кени, Египт, Йемен, Арабын Нэгдсэн Эмирт, Тайланд, Камбож, Непал, Тайланд хоёр дахиа, Малайз гэсэн маршрутаар явсан байна. 2006.4.10-наас 2007.3.29-ний хооронд нэг жилийн хугацаанд аялжээ.
Номондоо очсон улсынхаа ерөнхий мэдээллийг оруулжээ. Жишээ нь хүн ам, газар нутгийн хэмжээ, мөнгөн дэвсгэрт, хэл, шашин гээд л...
Өөрсдийн хөөрхөн хөөрхөн зураг хөрөг их оруулсан, тухайн орны, хүмүүсийн сонирхолтой зан үйл, байгалийн үзэгдэл, байгалийн үзэсгэлэнгийн зургийг ч мөн оруулсан байлаа.
Жишээ нь мексикийн уугуул үндэстэн хүмүүс зураг авхуулах дургүй гэнэ. Учир нь сүнс нь зугтаад явчихдаг гэж итгэдэг гэнэ.
Мөн аялалд авч явахад хэрэгтэй зүйлсийг бичжээ.
Өөрсдөө хайгаад хямдхан дэн буудал хайж олно. Очсон газар бүртээ найзуудтай болно. Аав нь каратэ сонирхдог тул хүүхдүүдэд каратэ зааж өгнө, хэл усыг нь сурна.
Их сүрхий жаал санагдлаа. Одоо мундаг том залуу болсон байгаа даа гэж бодов. Хаана, юу хийж яваа бол гэж бодон бодон уншив.
Амжвал өөр хөөрхөн санагдсан зүйлсээс нь бичихийг бодно оо...
Бүгдэд нь амжилт хүсье ээ...
0 件のコメント:
コメントを投稿