Үе үе зулзагуудынхаа уншиж буй номноос унших их зүгээр юм. Учир нь тэд юу хүсч сонирхож байна? Мэдлэг мэдээлэл нь ямар түвшинд байна? зэргийг мэдэж авна.
Бас нэг гол шалтгаан нь миний өөрийн хэл усны түвшин батлагдаад явна. Яахав, хоёр багынхаа уншиж буй номноос уншихаар хэл усандаа ус цас болсон мэт мэдрэмж төрнө. Хэ хэ.
Том зулзагын номнуудыг харахаар өөрийгөө учиргүй голно. Би эхэлж энэ хэлийг сурч эхэлсэн шүү дээ гэж бодно. Ха ха.
Энэ ёстой хөөрхөн ном байсан. Шүлгийн түүвэр. Буцаасан байсныгаа өнөөдөр дахин зээлээд ирлээ. Дахин ганц нэг шүлэг харж, орчуулж оруулах санаатай. Яагаав "Би цөгөрцөг" гэдэг шүлгийг орчуулсан даа. Энэ номонд орсон байсан.
Үүнийг уншихаас өмнө "Би цөгөрцөг" шүлгийг мэддэг байсан л даа. Бага сургуулийн уран уншлагын гэрийн даалгаварт нэлээд хэсэг хугацаанд уншигддаг. Би ч уншуулах дуртай шүлэг байсан юм.
Гэснээс орчуулгаа, нэгэн мундаг найзтайгаа засаад, энэ хувилбар ямар байна гэж ярилцаад яваа. Боллоо доо гэхээрээ сүүлийн хувилбарыг нь блогтоо оруулна гэсэн. Гэхдээ найзын минь орчуулга л энгийн, хүүхэд уншихад тохирсон, мөн зохиолчийн цаад утга санаа нь орчуулгандаа ч бас агуулагдсан.
Та нар мэднэ дээ, Сүрэн гээд. https://surensuren.blogspot.com/ За блог хаяг нь шүү. Италь, орос, япон, англи хэлнээс орчуулга хийнэ. Японы уран зохиолоос монголчууддаа орчуулан хүргэдэг. Мундаг, сүрхий, хөдөлмөрч, өөр юу билээ? Үгсийн сангийн минь магтаалын үг хүрэхгүй байна. Аан тийм тансаг... Хэ хэ. Блогоор нь орж уншиж байгаарай.
Би үе үе орж, орчуулгыг нь уншдаг. http://saruul-uhaan.blogspot.com/2015/04/blog-post_30.html Энэ номыг орчуулсан шүү дээ. Японы сонгодогтой танилцахад чинь асар том үүрэг гүйцэтгэх ном шүү...
Японд энэ мэт хүүхдийн зохиол их шүү. Гол нь зураг хөрөг сайтай, танин мэдэхүйн тал дээр маш ЗӨВ мэдлэг мэдээлэл олгодог, сонголт ихтэй байдаг шүү. Японд ажиллаж амьдардаг ээж аавууд сонирхоорой.
Бүгдэд нь амжилт...
0 件のコメント:
コメントを投稿