2020年10月1日木曜日

Ижимэ?

Ижимэ гэдэг үгийг энд амьдардаг улс бол маш их сонсдог. Ялангуяа хүүхэдтэй ээж аавууд.

Монголоор дээрэлхэх, тохуурхах гэх мэт угтгатай. Гэхдээ нэлээд хүнд хэлбэрийнх. 

Бага ангид байхад ангийн атаман, сургуулийн атаман гээд л хэсэг бүлэг байсан. Гэхдээ тухайн дээрэлхүүлж буй хүүхэд амиа хорлотол нь хорлож, дээрэлхэж байсан нь ховор байсан юм шиг тийм ээ? 

Японд харин маш хорлонтойгоор явагддаг. Тийм болохоор л сурагчдын дунд амиа хорлолтын тоо их. Үүнээс гадна сургуулиас завсарддаг. Арга нь маш нарийн. Нэг хэлтэй амтай хүүхэд өөрийн гэсэн фракцтай. Толгойлогч нь нэг хүүхдэд дургүй бол дагалдан баясагч нь дуурайж, хамтдаа дээрэлхэж эхлэх хувилбар нь хамгийн түгээмэл. 

За оршил нэг иймэрхүү. 

Дунд зулзага сагсныхаа дугуйланд дургүй болоод. Зарим нэг орой бүр уйлж ирээд л ээждээ, аавдаа хэлдэг юм. Би энэ сагснаас гарлаа, тэр энэ тэгж хэлсэн, ингэж хэлсэн гээд л. 

Саяхан нэлээд ширүүхэн уйлж өгөөд. Яасан гэхээр, дээд ангийнх нь нэг охин зулзагат минь бүдүүлэг үг хэлээд байдаг юм байна.

Ямар үг хэлсэн бэ гэхээр? Үх, ядаргаатай юм, дуугай бай, би чамд дургүй, яасан ч чалчаа юм гэх мэт гэж байна шүү. 

Зэвүүн байна уу? Сувд эрдэнээс ч илүү хайрлан өсгөж буй зулзагыг минь хэлэх хэлэхгүй үгээр хэлж байдаг. 

Тэсэхгүй өчигдөр эцэг эхийн төлөөллийнх нь тэргүүлэгчтэй ярилцсан. Яагаад шууд багш дасгалжуулагчтай нь яриагүй вэ гэхээр? Бага сургуулийн энэ дугуйлангийн тогтолцоо нь дунд, ахлах сургуулиас жаахан өөр. 

Гол үүргийг эцэг эхийн төлөөллийн тухайн жилийн тэргүүлэгч гүйцэтгэдэг шиг санагдсан. Тэргүүлэгч нь цааш нь дасгалжуулагчтай зөвлөнө. Жич: Энэ эцэг эхийн төлөөллийн тэргүүн нь жил бүр солигдоно. Ихэвчлэн төгсөх ангийн хүүхдийн ээж аав сонгогдоно.

Тэгсэн ганц зулзагат минь хэлдэггүй, бусад хүүхдэд бас үе үе хэлдэг гэнэ. Сургууль дээрээ буюу хичээл дээрээ бас ангийнхаа ганц нэг хүүхдийг бас дээрэлхдэг гэнэ. 

Дасгалжуулагчтайгаа ярилцаад, тухайн дээрэлхэгч хүүхэд, түүний ээж аавтай нь ярилцаад, бүр болохгүй бол тэр охиныг дугуйлангаас хөөх хүртэл арга хэмжээ авч магад гэсэн.

Байдлыг харж байгаад, бүр болохгүй бол сагсыг нь болиулчихна даа. Ямар амь биш заяа биш. Гэхдээ нэгэнт орчихсон юм чинь төгстлөө явчихвал гэж бодоод уг нь...

Спортын дугуйлан секцүүдэд ийм ижимэ их байдаг гэж сонссон. Бараг л байх л үзэгдэл мэт ойлголт яваад байдаг.

Ахлах сургуульд сурдаг монгол сурагчид минь бас элдвээрээ хэлүүлдэг гэсэн, хөөрхийс. Дээр бичсэн үх гэдэг үгийг бол өдөр бүр сонсдог гэсэн. Дээрээс нь нутаг руугаа зайлаач гэж өдөр бүр шахуу сонсдог гэсэн. 

Манайхан нэг их тоохгүй даваад гарчихдаг. Эхэндээ хэл усаа мэдэхгүй, сүүлдээ хэл ус сайжраад ирэхээр нэг их тоолгүй, эсвэл эсрэгээрээ өөдөөс нь хэрэлдээд л даваад гарчихдаг. Хэ хэ. 

Төрсөн зулзага дээр минь тулаад ирэхээр бас л эмзэг сэдэв шүү...

Бүгдэд нь амжилт.

4 件のコメント:

  1. Манай нзын охинг бас дээрэлхээд байхаар нь буцаагаад заамдаж аваад зодолдсон гэсэн. Тэрнээс хойш дээрэлхэхээ байсан гэсэн. Охиндоо дээрэлхээд байвал буцаагаад хэрэлд болохгүй бол яадын зодолд гэж заагаад өгөөрэй. Яг цагаа тулахаар тэр дээрэлхдэг гарууд аягүй аймхай байдаг гэсэн шүү. Уйлаад дээрэлхүүлээд байвал бүр даварна. Сагснаас нь ч гаргаад хэрэггүй. Тэгж бууж өгөөд байвал охин чинь бусад юманд бас бууж өгөөд сурчина шүү дээ. Тэр дээрэлхдэг охин бол асуудал биш гээд ойлгуулчих. Юун төлөө Чингисын монгол билээ хүчтэй бай шартай бай буцаагаад ана мана үзэлц гэж зааж өгөхөд буруудахгүй байхаа.Хэхэ

    返信削除
    返信
    1. Харин тийм. Бид томдоо бас тэгж заадаг байсан. Дундахдаа бас хэлсэн л юм. Цаанаасаа тийм зөөлөн юм уу? гэхээр бас биш. Гэртээ цор цор хийдэг шигээ хэрэлд гэж хэлээд л байгаа. Хэ хэ.
      Хэхэ, тэгнэ ээ, өвөөгийнхөө шийрийг хатаа л гэе. Багадаа Чингис хааныг элэнц хуланц өвөө нь гэж ойлгодог байсан.
      Баярлалаа. Тэнгэрлэг байна шүү гэж хэлнэ ээ, орой хариад.

      削除
  2. Битгий бууж өг, бүү ай.

    返信削除
    返信
    1. Бууж өгөөгүй ээ, эсрэгээрээ л байгаа. Баярлалаа.

      削除