3 бүсгүй гэртээ нэг өдөр өнжихдөө ийм зүйл хийсэн байдаг юм.
Ээж нь үнэтэй цайтай гоёоноосоо том зулзагатаа өвлүүлээд. Хэ хэ.
Энэ гэхдээ зөвхөн жижигхэн хэсэг нь. Унждаг, урт, том өв хөрөнгө минь ороогүй байна. Хэ хэ.
Энэ ээж залуудаа бас ганган хүнд гархи нэмэр гээчээр сонин сонин зүйл их цуглуулдаг байжээ.
Одоо бол барагтаа зүүхгүй. Ядаж байхад амны хаалттай үед бүр ч төвөг юм. Оосор нь ээмгэнд хүрээд, аягүй л бол алга болгох магадлалтай тул ээмэг зүүсэнгүй жил болж байна.
Бага зулзага надад өгөхгүй юм байх даа гэж горьдоостой. Эгч нь гэхдээ бас ганц нэг өвөө илүүчлээд байсан.
Би ч "Миний охин өөрөө эд хогшилоо гамтай эдэлдэг, хайрладаг болохоор нь л өгнө дөө" гэсэн. Учир нь одоохондоо жаахан хайш яайш байгаад өө.
Ээж аминдаа минималист болох эхлэлээ тавьж эхэлж байгаа нь энэ. Хэрэглэхгүй, зүүдэггүй гээн зйүлсээ ийш нь тийш нь болгож. Энэ жил бүр хувцас ч аваагүй. Дэлгүүр орох завдал ч болохгүй байна дөө.
Гялс хүнсээр л шагайдаг болоод удаж байна. Нэг бодлын их амар юм гээч. Хямдрал гэсэн бичиг ч харагдахгүй болохоор, шунал ч хөдлөхгүй. Хи хи. Байгаа зүйлсээ угааж хатаагаад өмсөөд болдог л юм байна хүн гэдэг чинь.
Бүгдэд нь амжилт хүсье. Элдэв хэрэглээгээ багасгаарай. Түр баяртай.
Чухамаа чухам. Би бас хувцас хунар элдэв гархи цуглуулахаа болиод байгаа зүүдэггүй хэдийгээ үеэлүүддээ өгнө гээд бэлдээд тавьчихсан.
返信削除Танай үеэлүүд баяжих нь ээ. Би ч сүүлийн 1 жилд хүний урманд нэг ч дэлгүүр ороогүй. Хүнсний дэлгүүрийг эс тооцно.
削除