Үе үе цагаан лууван танилуудаасаа авна аа. Хааяа л худалдаж авдаг.
Хөршээс эхлээд танилууд минь өгөхдээ, ганцыг биш хоёр гурваар нь өгдөг болохоор заримдаа зөөллөөд муутгачих гээд байдаг талтай.
Тэгээд юүтүбээс хайж дарж үзлээ.
Энэ зурагны цагаан лууван нь жижиг хэмжээтэй, ногоондуу өнгөтэй. Болгож идэхээсээ илүү түүхийгээр нь идэхэд тохиромжтой. Бага зэрэг давс цацаад л болсон. Амт гэвэл цагаан луувангийн амт тэг чигээрээ л байсан. Элдэв цуу гэх мэт амтлагчаар амтлаагүй болохоор арга ч үгүй тийм ээ? Хэ хэ.
Энэ болохоор том урт цагаан лууванг цуугаар амталсан байдал. Цуу, амтат архи? гэж орчуулах уу сайн мэдэхгүй байна. Японоор мирин гэдэг. Энэ 2-ыг ижил хэмжээтэй жижиг тогоонд хийж буцалгасан. Бага зэрэг элсэн чихэр хийсэн.
Мөн улаан чинжүү багахааныг цацаж өгсөн. Буцалсных нь дараагаар ингэж хэрчсэн түүхий цагаан лууван дээрээ хийж өгөөд хөрөхөөр нь хөргөгчинд нэг хонуулсан.
Энэ зураг болохоор дөнгөж цуугаа хийсний дараах. Маргааш нь гаргаж ирсэн чинь цагаан луувангийн өөрийнх нь шүүс нэмэгдээд, цагаан лууван маань далд орсон байсан.
Томчууд бол амтархан идэж байгаа. Хоёр бага зулзага л иддэггүй. Дунд зулзага нэг гонзгойг л амссан. Бага зулзагадаа бол өгөхгүй, иймэрхүү хурц амттай зүйл.
Үе үе ингэж онгод орно оо.
За бүгдэд нь амжилт хүсээд түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿