2021年2月7日日曜日

Бөмбөлөг

Цагаан будааны бөмбөлөгт дуртай юу? Би дургүй. Харин охид дуртай. Ээж, дургүй болохоор хүмүүс бидэнд өгөхгүй байна гэж авсан. Хэ хэ. 

Энэ тухай нь ажлынхаа нэг хүүхэнд санамсаргүй ярьсан чинь ээжээрээ хийлгээд өгнө болоод. 

Тэгэхээр нь дэлгүүрээс худалдаж авч өгдөг ч юм билүү гэж бодож байсныгаа шууд цуцалсан би. Сэмээрхэн, дотроо л охиддоо авч өгье дөө гэж бодож байсан юм.

Гурван янзын бөмбөлөг өгсөн. Цагаан, элдэв хольцгүй нь түрүүлж дууссан. Яг идэхдээ цуу энэ тэр гээд бас амталж идвэл илүү амттай. 

Ногоон нь агь хольсон гэсэн. Дараагаар нь дууссан. Бор өнгөтэй нь Японы морин хүрэн ( Aesculus turbinata ) гэдэг ургамал? хольсон гэсэн. Мод байдаг шиг байна лээ.

Энэ бор өнгөтэй нь хамгийн сүүлд дууссан. Хань ижил л идсэн. Охид таалаагүй. Хэ хэ. 

Энэ ажлын маань хүүхний гэр нь манайтай ойр. Тэгэхээр хөрш гэсэн үг. Хэ хэ. Хөршийн холбоондоо орууллаа. Ирэх жил дахин авна шүү л гэлээ. Гэснээс ирэх жил конкурсныхаа зулзагат шуудан явуулж байх ажилтай болно.

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

0 件のコメント:

コメントを投稿