Арлын энэ оронд ирээд тун удахгүй 20 жил болох нь. Юу эсийг үзэхэв. Хэ хэ.
Ямартай ч олон сайхан чадалтай залуус ирэх гээд амжихгүй, чадахгүй байхад би ирчихээд энэ завшаанаа алдалгүй хэл усыг нь "аятайхан" сураад, улсынхаа нэр нүүрийг хөөдчихөлгүй явах юм шүү л гэж хичээсэн дээ.
Тэгээд ажил дээр ийм ном явж байхаар нь зээлж уншлаа.
Нэр нь "Японд амьдрахуй". Майничи сонингийн явуулсан судалгааг эмхтгэн ном болгож. 2018 оноос эхлэн сониндоо тусгай булан нээж, гадаад улс орны хүүхэд, багачууд, залуусын тухай нийтлэж эхэлсэн.
Ингэхдээ сургуульд явдаггүй, явах гээд явж чадахгүй байгаа, явах боломжгүй, сургуульд явсан ч ижимэ буюу дээрэлхүүлэх гэх мэт ямар нэг шалтгаанаар сургуулиас завсардсан хүүхдүүдийн тухай сонгож нийтэлсэн.
Судалсан, сурвалжилсан, уулзсан уучирсан хүмүүсийнхээ тухай базаад судалгаатайгаар хэвлэжээ.
Миний уншсан өмнөх нэг япон ном байсан даа. Гадаад хүүхдүүдийг сургуульд нь тусгай ангид оруулчихдаг тухай. Нээрээ тэр тухай дэлгэрэнгүй бичнэ гэж бодож байсан мартчихаж.
Тэр тухай ч бас дурдсан байна лээ.
Яг яагаад сургуулиас завсардсан тухай их дэлгэрэнгүй, тухайн хүүхдийн ээж аав, эргэн тойрон, мөн өөрсдөөс нь ч ярилцлага авсан байсан нь их сонирхолтой байлаа.
Мөн элдэв гэмт хэрэгт орооцолдон, хүүхдийн засан хүмүүжүүлэхт орсны дараах ахуй байдлыг нь бичсэн нь сэтгэл эмзэглүүлсэн.
Ойлгож авсан зүйл гэвэл:
Насны хувьд ч аль ч насандаа сургуулиас завсардах тохиолдол байдаг юм байна. Гол нь ээж аав нь ажил ажил гэж гүйлгүй, хааяа ч болов үр хүүхэдтэйгээ ярилцах, тэдний жаахан ч гэсэн өөрчлөлтийг ажих хэрэгтэй юм байна шүү.
Мөн энд төрж өссөн ч гэрийн хүмүүжил, гэрийн орчин зэргээс болоод өдөр тутмын яриандаа гайгүй ч сургуульд орохоор үгийн баялаг, тархины хөгжил зэргээс болоод хоцрогдох асуудал их байдаг гэнэ. Тэр нь эргээд сургуульд дургүй болох нэг шалтгаан нь.
Бас нэг зүйл, гэртээ эх хэлээрээ, ээж аав нь япон хэл мэдэхгүй, хүүхэд нь гадаа гарахаараа япон хэлээр ярьдаг. Тийм хүүхдүүд дунд бас сургуульд ороод хэл ярианы, үгсийн сангийн тоо цөөхөн зэргээсээ болоод хичээлээ гүйцдэггүй гэх асуудал ч гардаг бололтой.
Тэгээд л бодлоо. Энд зарим нэг монгол ээжүүд хүүхдээ багаас нь хоёр гурван хэлтэй болгоно гээд аль ч хэлээр нь дутуу дульмаг ярьдаг болгочихдог юм билээ. Хэрэв тэгж олон хэлтэй, тэл хэлтэн болгох гэж байгаа л бол ээж аав өөрсдөө маш эрчимтэй хүүхэдтэйгээ тулж ажиллах ёстой юм шиг санагдсан.
Миний өөрийн туршлага гэвэл нэг их сүрхий зүйл байхгүй ч эх хэлээ мэдээж багаас нь сонсгоно. Гэхдээ тулгадаггүй. Өөрийнх нь ямар хэл нь түлхүү байна түүгээр нь л ярьдаг, уншдаг, уншуулдаг.
Зарим нэг хүмүүс монгол хэлээ заа гэж загнаж л байдаг. Нэг их хүчлэлгүй, орчинг нь бүрдүүлэх гэж өөрийн хэмжээнд хичээдэг. Тэгээд ч айл болгоны, хүн болгоны бодол санаа, харах өнцөг өөр тул тийм ээ. Ойлгож байгаа биз дээ?
Номныхоо тухай бичилгүй хазайсан байна. Олныг бодогдуулсан, эмзэглүүлсэн ном байлаа. Өө тийм монгол хүүхдийн тухай хальт гардаг. Бусад улсын хүмүүс шиг дэлгэрэнгүй гараагүй. Мөн нэг сургуулиас завсардсан залуугийн найз нь монгол гэж гардаг.
Сар гаран алга болохдоо уншсан номны минь нэг байлаа. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
Миний туршлага гэвэл томыгоо сургуульд ортол нь гэртээ монголоор гэрээс гадуур японоор ярьдаг байсан. Сургуульд оронгуут шууд хүссэн хэлээр нь яриулсан. Тэгэхгүй бол шинэ орчин, шинэ үг хэллэг гээд зүдэрч ядаж байхад нь зовоохыг хүсээгүй. Эсрэгээрээ монгол хүүхэд япон хүүхдээс илүү япон хэл мэднэ гэж байхгүй гэдэг асуудлаас болж бага сургуульд байхад нь нэг асуудал үүсч байсан. Эх хэлний хичээл дээр охин зөв хариулсан ч нэг хөвгүүн буруу гээд дандаа араас нь гараа өргөж өөрөө жинхэнэ буруу хариулдаг байсан. Багш нь уучлалт гуйсан, тэр хүүгээс асуусан чинь аав ээж нь хүүгийхээ хажууд гадаад хүн япон хэлээр япон хүнээс илүү ярьна гэж байхгүй гэж хэлсэн гэсэн. Тэгээд л манай охиныг хариулахаар гадаад юм чинь буруу л хэлж байгаа гээд тэгдэг байсан гэж хэлсэн. Тэгэхээр хүүхдийхээ хажууд ярьж хэлэхээ бас хянаж байхгүй бол.
返信削除Багыг бол үндсэндээ япон хэлээр л яриулж байгаа. Монголоор ярихаар аягүй цэвэрхэн дуурайж хэлдэг, даанч утгыг нь л мэдэхгүй болохоос биш хэхэ.
Япон ээж нар айхтар, гадаадад амьдардаг ээж нар хүүхдүүдээ эх хэлээр нь заавал яриулж уншуулж бичүүлж сургадаг. Хичнээн олон жил амьдарсан ч гэсэн эргэж ирээд чөлөөтэй ярьцгаана. Гэтэл би гээд санаагаар унанаа бас. Гэхдээ яахав, өөр дээрээ жишээ авахад орчинд нь ороод асуудалгүй сурдаг гэдгийг ойлгосон болохоор болно доо л гэж бодоод байгаа.
Бараг ч бгчлэг шиг юм боллоо хэхэ
Бидний энэ асуудал японд байгаа цагт байнга л хамт явах байх тийм ээ.
削除Том зулзага минь ахлах сургуульдаа япон хэлнийх нь тест дандаа дээгүүр байранд явдаг байсан. Заримдаа бүр нэгт гээд л өөрөө хэлдэг байсан. 3 настайдаа ирж байсан хүүхэд шүү дээ.
Бид бас гэртээ аль болохоор монголоороо, гадаа гарахаараа японоор голцуу ярьдаг. Бага охин бол ойлгоод л байдаг юм.
Одоогоор уншиж бичиж чадахгүй л дээ. Би ч хүчлэхгүй байгаа.
Нээрээ л бичлэг болж, хэхэ.
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
Харин тийм, хүүхдийнхээ хажууд хүн муулах жаахан тиймхэн юм гэж мэдээд байгаа хэрнээ заримдаа муулчихсан сууж байдаг хэхэ. Үүнийгээ засна даа.
削除Япон ээж нар сүрхий сүрхий. Уйгагүй. Би бас тийм ээжтэй харьцуулна аа, өөрийгөө яаж зүгээр байхав.
Сүүлийн үед амьдарч буй орчныхоо хэл усыг түлхүү сурахаас яахав гээд тоохоо больж байна өө.
Энэ асуудал Японоос гадна, өөр улсуудад байгаа хүмүүст ч их тулгардаг байх. Гэхдээ Японд сургууль дээрээ асуудалтай байдаг болхоор хүүхдүүдэд хэцүү юм аа. Манай охин бас хэлэндээ их сайн байгаад байдаг, ном их уншдаг нь нөлөөлдөг байх гэж боддог. Орчинд нь буцааж оруулаад хүүхдүүдээ Монгол хэлийг нь сургах боломж олдох байгаа гэж бодоод л байгаа. Бичлэгийг нь уншаад нээрээ ийм шүү гээд бодоод л яваад байдаг шүү.
返信削除Харин ээ, японоос бусад орон ямар бол тийм ээ? Сайн мэдэхгүй л юм.
削除Ном бол ер нь л их ач тустай.
Хзээ нэгэн цагт монгол орчиндоо орохоор гайгүй байгаа л гэж горьддог, тэрний тулд гэртээ аль болох л монголоороо байх гэж хичээнэ ээ.
Баярлалаа, байнга уншдагт. Өөрөө блогоо бичихгүй юм уу? хэхэ.