Энэ номыг агаа эгээ нараасаа авч уншсан. Агаа эгээ гэж мэдэж байгаа тийм ээ? Ахлах сургуульд ирсэн монгол хүүхдүүд. Зулзагууд минь нэрийг нь сайн тогтоохгүй, агаа эгээ гэдэг юм.
Тэгээд хань ижил бид хоёр бас агаа эгээ гээд яриад явчихдаг. Олон ч агаа нарыг үдсэн дээ.
Эгээ болохоор яг одоо суралцаж буй 2 эгээ бий. Уг нь нэг охин байсан чинь сургуулиа төгсгөж чадалгүй буцчихсан.
Сонсоод байх нь ээ, өнөөх намайг өстөнөө гэж бодож явдаг багш залуу жаахан хуншгүй авир гаргасан дуулдсан. Яаж ийгээд авч үлдээд төгсгөхийг бодохгүй.
За энэ ч яахав. Болоод өнгөрсөн явдал...
Энэ номын гол утга санаа нь бүхнийг хайрлаад, бүхнийг уучлаад, бүхнийг өөдрөгөөр хараад, бүгдэд хайр түгээгээд, бүгдэд өгөөд явчих гэсэн утга санаа агуулсан, базаад хэлэхэд.
Тэртээх 2009 онд Ронда Бёрн-ын Нууц хэмээх номыг уншиж байж. Номын талаар юу гэж бурсан байна гэж сонирхмоор байвал http://saruul-uhaan.blogspot.com/2009/10/blog-post.html ийшээ орж уншаарай.
Хорвоо ертөнцөд нэг зүйл хүчтэй оршдог. Тэр нь хайрын хүч.
-Тэрсэлдэж тэмцэлдэхийн оронд мэдрэмжээ хайраар дүүргээрэй. Бас уур хилэн, гунигаа үлдэн хөөхийг оролдож хэрэггүй, та хайраар бялхсан үед тэр бүхэн аяндаа алга болно.
-Бусдын амьдрал руу илгээсэн бүхэн чинь таны амьдралд эргэж ирнэ. Эдвин Маркем. Яруу найрагч.
-Амжилт бол аз жаргалд хүрэх түлхүүр биш. Аз жаргал бол амжилтад хүрэх түлхүүр юм. Альберт Швейцер. Нобелийн шагналт.
Гэх мэт зөндөө зүйл бичсэн байсан. Боломжтой бол авч уншина биз дээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿