"Мөнгө"-тэй боллоо тийм ээ? Баяртай л байгаа биз дээ?
Тэрхүү баярт мөчөө, сэтгэлийн хөөрлөө архиар бус, жимсээр тэмдэглээд. Мөн цагаан идээгээр. Гэгээрсэн байна уу? Биш ээ төрөл арилжиж уу? Хэ хэ.
Plum буюу лис. Бас хар чавга гэж орчуулдаг шиг байна. Prune-ийг бас хар чавга гэдэг тийм ээ? Лис гэдэг үгийг бараг анх удаагаа харж, уншиж байна өө. Өмнө нь монголоор юу гэдэг юм бол гэж хайж үзэж байгаагүй.
Үнэн залхуу, хойрго, мэдье гэх чин хүсэлгүй, мулгуу байжээ. Хойшид энэ байдлаа засахыг хичээнэ ээ.
Хөлдөөсөн гүзээлзгэнэ. Халуунд ингэж хөлдөөчихөөд идэх чинь бас л сайхан юм билээ. Ер нь энэ хөлдөөнө гэдэг чинь их сайхан санаа байна лээ шүү. Би хөлдөөж мэдэхгүй, заримдаа муутгаад байдаг юм.Аминдаа дор бүр нь идээд, уугаад явчих юмсан гэж боддогтой минь холбоотой байх даа. Жаахан арвин зүйлээ, удаах гээд байвал хөлдөөж байна аа.
Энэ жимсний нэрийг мэдэж чадсангүй. Хэлснийг нь би мартчихаж. Өршөөгтий.
Нэг иймэрхүү олимпийн медалиудаа тэмдэглэж байна. Та бүхэн ч гэсэн архи ууж биш, жимс идэж, нэг бол цагаан идээгээр тэмдэглээрэй. Хи хи.
Хажуугаар нь би тараг ууж, зайрмаг идсэн. Хааяадаа зайрмаг идэж, өөрийгөө баясгаж байгаа нь тэр.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿