Энэ 6 сарын эхээр болсон "арга хэмжээ" шүү. Манайдаа л бас хөөрхөн дурсамж үлдээх, эргээд хүмүүжилд ч чухал арга хэмжээ л дээ. Сонирхолгүй бол алгасаарай.
Дунд зулзагаа будаа тариалдаг аргыг мэдэж аваасай гэж бодоод Сүхбаатар өвөөгөө гуйсан. Будаагаа тариалахдаа жаахан хэсгийг бидэнд үлдээгээч гэж. Дуртай нь аргагүй зөвшөөрсөн.
Том зулзагыг минь бас маш найрсагаар хүлээж аван, хэсэгхэн газар үлдээж, бид тэнд нь үрсэлгээ суулгаад, намар нь хурааж авч байлаа. Олон жилийн өмнө. Өмнөх блогт минь бичээстэй бий. Сонирхвол тийшээ орж уншина биз дээ?
Танин мэдэхүйд нь асар их үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Будааг нэг ч ширхэгийг үлдээлгүй иддэг. Дүү нараа үлдээхээр загнаад л түүлгэж харагддаг.
Тиймээс дүүд нь бас хэрэгтэй юм болов уу? гэж бодон, гуйсан хэрэг. Ингээд хань ижил зулзагуудаа дагуулан явж будаагаа тарьсан. Будаагаа гэчихэж ээ. Хэ хэ.
Манай тутрагын талбай шүү. Том байгаа биз? КккЭэж яг тэр үед хоолой өвөөд, бага зэрэг бүлээнтэй, урвагар царайлсан байсан тул 80 дөхчихсөн өвөөд ханиад халдаагаад яахав гэж бодоод яваагүй.
Тутрагын талбайгаа хагалж бариад, үрсэлгээгээ суулгах л үлдсэн байсан. Зулзагууд хөл нүцгэн шавар дунд орохдоо дургүй байсан гэсэн. Бага зулзага бол ороогүй гэсөөн.
Дунд зулзага өөрт нь зориулж үлдээсэн болохоор аргагүй эрхэнд л орж суулгацаа суулгасан. Эхэндээ ярвайж ирээд л, шавар шороо гэсэн байртай байснаа, дасаад ирэхээрээ гайгүй болсон гэсэн.
Олон жилийн өмнө о.зулзагтайгаа ээж бас ингээд шавартай хутгалдсан нэг өдрийн дурсамж бий шүү дээ.Явцын дунд мэлхий энэ тэр барьж тоглоод л, дүү нь тэнд боов боорцгоо гаргачихаад л монголын хөдөөний? хүүхэд шиг л байсан гэсэн. Аав нь зураг хөргийг нь авсан байна лээ.
Энд чинь хичнээн хөдөө амьдардаг ч хүүхдүүд нь нүцгэн шалдан, эрчүүд нь ч дээгүүрээ нүцгэн шалдан яваад байдаггүй болохоор. Салхи савир ороод гоё байх шиг байсан гэсэн. Ха ха.
Намар будаагаа хураана даа. Тэгэхдээ бас гэрээрээ очиж ургацаа хураана. Наана нь хийх элдэв арчилгааг өвөө маань хийгээд өгчихнө. Баярлалаа, өвөө эмээ нар минь.
Японд хүүхэд өсгөхөд эргэн тойрныхон, тосгоныхон бөөнөөрөө л хөдөлж, оролцож байж хүмүүжүүлдэг гэж ярьдаг байсан юм билээ, эртнээсээ. Орчин үед л цаг өөр болоод эргэн тойрныхноосоо хөндийрөөд байгаа болохоос биш.
Бага зулзагаа томрохоор бас ингэж будаа тариалах аргыг танилцуулна даа. Тэр болтол өвөө минь энт тунх байж, урт наслаарай.
Дараа дуртай хуушуураар чинь дайлна аа...
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿