Будаагаа тариалахдаа, бас нэг эмээгийн гэрийн хажуугийн тоглоомын талбайд таарсан мэлхий гүнж болон мэлхий агьнуудын зураг шүү. Хэ хэ.
Эгч нь айхгүй, барьж ирээд, алган дээрээ тавиад үзүүлэхээр дүү нь бас айхгүй, хараад баясаад, өөрөө бас алган дээрээ тавина гэж зүтгээд.Авч хариад тэжээе гэсэн. За больж үзэх минь. Зулзагуудаа яая гэж байж бас мэлхий тэжээчих үү тэ? Хи хи.
Нүүрномдоо оруулсан чинь хорхой шавьжны судлаач нэг танил өвөө тэжээх нь жаахан хэцүү, амьд тэжээл өгөхгүй бол болохгүй гэсэн. Бас зулзагуудыг минь мэлхийнээс айхгүй байгаад баярласан байсан. Хо хо.
Харих замдаа мэлхий гүнж гэж үлгэр байдаг, авч хариад тэжээвэл гүнж ч юмуу ханхүү болох байсан болов уу? гэж ярилцлаа.
Нээрээ оройд бид ээлжлэн үлгэр ярьж өгч байгаа. Монгол япон хамаагүй. Мэлхий гүнжийг дахин нэг уншиж сэргээгээд ярьж өгнө өө.Унтахынхаа өмнө ихэвчлэн зурагт ном үзээд байсныгаа, хааяадаа ингэж үлгэр болгож өөрчлөх зүгээр юм билээ. Хамгийн гол нь аавыг энэ ажилдаа татан оруулах гэж хичээж байна.
Учир нь аав клбахаус энэ тэр гээд сүүлдэж орондоо ороод. Заримдаа бүр шөнө дөл болтол унтахгүй, уур хүргээд байна л даа...
Зиак нэг иймэрхүү. Мэлхийг ч зүгээр байлгахгүй, зураг хөрөг авч блогтоо мөнхөлж үлдээх гэж маш их чармайлт гаргаж байна дөө би ч. Ккк.Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿