2021年9月2日木曜日

Талархал

Сонгинын зураг оруулаад алга болсонд уучлаарай хонгорууд минь. Жаахан гашуун байсан уу? Хэ хэ. 

Удаан алга болсных амттай зураг оруулах уу? Гялс хариу. Хи хи. 


Усан үзмийн улирал болж байна. Суугуул нутгийн минь Тохакү гэдэг суманд тариалдаг усан үзэм. Дотроо ястой ясгүй гээд л төрөл байна. Анх япон хэлний ангиа төгсөөд, орчуулгаар хөдөө орчуулгаар явахад цуг явсан өвөө минь шуудангаар илгээсэн юм. 

Утсаар баярласан талархсанаа илэрхийлсэн чинь "Хүүхдүүд нь баярлана гэж бодоод" гэнэ ээ. Ийм л хөөрхөн. Хүүхдүүдийн буян ч их юм дөө. 


Хөдөөх уулынхан минь энэ тоор жимсээ тариалахаа зогсоож байгаа. Шалтгааныг нь сайн мэдэхгүй ч, хүн хүч, усан үзмээ голчлон тариалах гээд шалтаг шалтгаан мундаагүй шиг байна лээ. 

Энэ зун ч бид эрхлээд, очиж идсэн. Корона ихсэхээс ам мөчид очоод ирсэн. Маргаашнаас нь л корона ихсээд, дахиад л гадуур дотуур орж гарахад жаахан тиймхэн болсон.

Хөдөө эмээгийн хатааж буй чавга. Японд байдаг улсууд андахгүй дээ. Үмэбоши. Агшаасан цагаан будаатай голцуу иддэг. Исгэлэн амттай, энэ хажууд нь байгаа ургамлын ачаар? ийм улаан өнгөтэй болдог. 

Улаан перилла навч. Монголоор олсонгүй ээ. Японоор 赤しそ, англиар red perilla гэсэн. Монголоор мэддэг хүн байвал хэлж өгөөрэй. Баярлана шүү. 

Амттай зураг байж чадав уу? Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿