2021年9月3日金曜日

Элсний нүүдэл мэт амьсгал

Хэд хоногийн өмнө уншиж дуусгасан. Тич Нат Хан-ы гурав дахь ном. Өмнөх хоёр номынхоо агуулгатай нэлээд төстэй. Ганц нэг бясалгал нь аятайхан санагдаад блогтоо бичиж орууллаа. 

Номынхаа гарчгийг ""Ухамсар"-ын гайхамшиг" гэж орчуулах уу? Эргэлзээд л...

Намуухан амьсгалах

Элсний нүүдэл мэт чимээгүйхэн, горхины урсгал шиг хөнгөн ризмтэйгээр, нэгэн хэмнэлээр аядуухан, намуухан амсьгалаарай. Хажуу дахь хүндээ ч сонсогдохооргүй нам гүм, чимээгүйхэн амьсгалаад үзээрэй.  

Горхины урсгал мэт, усны могой голын өнгөн хэсгийг чадварлагаар гаталж буй мэт намбалаг гэгч нь амьсгалах.

Өндөр шовх шовх уул шиг, хар хурдаараа давхиа адуу шиг амьсгалж болохгүй шүү.

Амьсгалаа удирдаад сурчихвал бие болон сэтгэлээ захираад, хянаад сурчихна гэсэн үг. 

Олон аргаар бясалгах гэж үзээд, бодол санаа сарниад, сэтгэлээ хянах нь хэцүү юм гэж бодсон үедээ "амьсгалаа ажиглах"-ыг эргэн санаж хийгээрэй. 

Завилж суугаад, амьсгалаа ажиглана. Эхлээд энгийн хэвийн амьсгал авч гаргана. Аажмаар удаан болгоно. Амьсгал удаан, намуухан болоод ирэхээр энэ удаад урт гүнзгий амьсгална.

Завилж суусан цаг мөчөөс эхлээд гүнзгий, намуухан амьсгалж эхлэх хүртэлх хугацаанд таны дотор ямар нэгэн өөрчлөлт гарч буйг анхаарах. 

Урт гүнзгий амьсгал авахдаа "Би гүнзгий амьсгал авч байна" гэж бодох. 

Урт гүнзгий амьсгалаа гаргаж байхдаа "Би амьсгалаа гүнзгийгээр гаргаж байна" гэж бодох.

Богино амьсгал авахдаа"Би богино амьсгал авч байна" гэж бодох.

Богино амьсгалаа гаргаж байхдаа "Би амьсгалаа богино гаргаж байна" гэж бодох. 

Амьсгалах бүхий л биедээ анхаарлаа хандуулангаа "Би амьсалж байна" гэж бодох.

Амьсгалах бүхий л биедээ анхаарлаа хандуулангаа "Би амьсгалаа гаргаж байна" гэж бодох.

Амьсгалж буй биеийнхээ үйлдэл, хөдөлгөөн бүрийг намжаангаа "Би амьсгал авч байна" гэж бодох.

Амьсгалж буй биеийнхээ үйлдэл, хөдөнгөөн бүрийг намжаангаа "Би амьсгалаа гаргаж байна" гэж бодох.

Дээрх дасгалын 10-20 минут орчим хийнэ. 

Ингэснээр таны бодол санаа ямар ч давалгаагүй цөөрмийн ус адил тогтворжоод, зөөлрөх буйз аа.  

Зээ ингээд урт настай удаан жаргалтай бясалгал, энхтайван, амар амгалан, ухамсрын тухай номнууд минь дууслаа. 

Гэхдээ энэ номын хэсгээс оруулах бичлэг ганц хоёр удаагийн үргэлжлэл бий шүү. Таалан соёрхох ажаамуу.

Мөн цаашид ч боломж гарвал энэ төрлийн ном уншина аа. 

Гэснээс бас шинэ төрлийн ном уншихаар төлөвлөж байгаа. Өөрийнхөө хэмжээнд л шинэ ном. Хоёр ч төрлийн шинэ ном юм байна. 

Та бүхэн сонирхож л байгаа биз дээ? Тэвчээртэй хүлээгээрэй, блогтоо танилцууламз. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿