Бага зулзага минь хорвоотой танилцаад л яваа. Намрын налгар өдөр аль болохоор дагуулж гарах санаатай. Ойрхон ч байсан хамаагүй хөтлөөд гарна. Аалзтай хүртэл найз болоод авсныг санаж байгаа биз дээ?
Энэ удаад дун хорхойтой найз болсон. Аав нь уул явахдаа авчирч өгсөн. Даанч өнөөх нь ясан дотроо орчихоод гарч ирдэггүй. Дун хорхойны тухай нэг хөөрхөн дуу байдаг юм, хүүхдийн дуу. Тэр дууг бид өдөржингөө дуулсан.
Гараад ирэх болов уу? гэж харсан хөөрхий минь. Агаар, орчин өөрчлөгдөөд өнөөх нь биеэ хамгаалах гээд гарч ирэхгүй, буцаагаад ойд нь тавьсан. Том далбагар навчин дээр.Дараагийнх нь царцаа. Очсон газрын залуу царцаа олж ирээд, өгсөн чинь бага зулзага айгаад.
Гэхдээ ингээд сандал дээр тавьчихаар бас хуруу нь яваад байгаа юм аа. Нисэхээр нь огцом хуруугаа татаж ухраад л.
Царцаа гэдэг үгийг хоёр хэлээр зааж өглөө. Японыг нь түрүүлж цээжлээд, монголыг нь сайн хэлж чадахгүй л байна. Байн байн давтуулж хэлүүлэх гэж хичээж байна.
Та бүхэн ч гэсэн намрын налгар өдөр олдох л юм бол байгальдаа ойрхон орж гараарай. Насны намараа гэж...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿