"Эгшин зуурын салхи бол" номоо уншаад л явна. Дуусдаггүй ээ. Одоо хоёр дахь боть дээрээ явж байна. Нэг номын сангийнх нь хугацаа дуусаад. Буцаагаад өгчихлөө. Нөгөө нэг номын сангаас нь дахиад зээлчихлээ. Хэ хэ.
Ерөнхий агуулга нь ахлах сургуулийн гүйлтийн дугуйлангийн сурагчдын тухай гэж хэлсэн дээ.
Ингэхэд зохиолчийнх нь нэрийг хэллүү? Сато Такако. Зохиолч. Олон бүтээл туурвижээ. Чадвал түүж уншина аа.
Ингэж бодсон тохиолдол олон олон. Хэрэгжүүлж амжаагүй л болохоос. Тэтгэвэрт гарахаараа заавал уншина гэж зорилт тавихаас дөө.
За юу ярьж байлаа? Аан тийм. 2 дахь хэсэгт нь гол дүрийн хөвүүн маань гүйж эхлээд овоо зүгширч байтал ах нь осолд орно. Тэмцээнтэй байсан тэрээр тэмцээнээ дуусаад, тэр чигтээ эмнэлэг яваад очтол...
Ослын шоконд орсон ах нь дүүгээ чанга дуугаар загнана. Бэлтгэлийн хувцастайгаа ирдэг чинь яаж байгаа юм бэ? Эндээс зайл...
Шиничи бас ахынхаа үгэнд гомдоно. Гомдсон гэхээсээ илүү төрөлхийн авъяастай ах нь хөлөө гэмтээгээд, хагалгаа хийлгэх шаардлагатай, ирээдүйд хөл бөмбөг тоглох чадах эсэх нь эргэлзээтэй гэдэгт нь харамсаад, оронд нь ямар ч авъяасгүй өөрийгөө осолд орсон ч болоосой гэж бодно.
Гүйлтийнхээ дугуйланд явахгүй хэсэг хугацааг өнгөрөөнө. Ах нь, гэрийнхэн нь, ангийнхан нь, дугуйлангийнх нь найзууд иргэн ирээсэй гэж хүснэ, гуйна.
Ерөнхий гол агуулга нь нэг иймэрхүү. Энэ хооронд ахынхаа тэмцээнийг үзэхээр дугуйлангийнхаа нэг охинтой хамт галт тэргээр явна. Ичэнгүйрэн балайрна. Хэ хэ.
Стадионд ээжтэйгээ тааралдана. Ээж нь найз охин нь гэж бодно. Хөвүүн бас л ичэнгүйрнэ. Гэхдээ бас ч гэж хоосонгүй юм шиг байна лээ. Үе үе тэр охиныг бодоод байдаг юм. Харин өнөөх нь ямарыг сайн мэдээгүй л байна, одоогоор.
Мэдээж ямар ямар тэмцээнд орохоор бэлтгэл хийдэг? Ямаршуухан бэлтгэлийг яаж хийдэг? Дасгалжуулагч багш нь сурагчид нэг бүрийнхээ онцлог, хэдэн метрт гүйх зэргээс нь хамаарч бэлтгэлийн агуулгыг нь хэрхэн боловсруулж, бодолцдог тухай гарна.
За ингээд 2 дахь дэвтэр дууссан. Одоо 3 дахийг нь эхэлчихсэн явж байна.
Та нар ч мөн адил номоо уншаад яваа биз дээ? Гэснээс надад унших ном зөндөө байдаг, би л ганцаардаад байна шүү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿