Ээлжит ном. 2009 оны тэргүн байрын шагналт. "Уншигчдад санал болгох ном"-ын жагсаалтын тэргүүн байр.
Минато Канаэ зохиолчийн анхны бүтээл гэж байна шүү. Анхны бүтээл ч гэж дээ нийтэд гаргасан анхны бүтээл. Нэгэн зэрэг шахуу хэд хэдэн бүтээлээ хэвлүүлсэн байдаг юм байна.
Түүнээс хойш нэлээд хэдэн зохиол гаргасан. Бүгд л ер нь олны анхаарлын төвд байдаг юм байна. Өнөөдрийг хүртэл мэдээгүй явсандаа иччихлээ. Боломжоороо зээлж уншина аа.
Нэг тийм өвөрмөц юм билээ. Гэснээс адал явдал нь сонирхолтой байсан болохоор хурдан уншаад дууссан. Мөн үг хэллэг нь тийм ч хүнд байгаагүй. О.зулзаагынхаа дунд сургуульд байсан үетэй үе үе давхцуулж ирээд л уншив.
Оршил нэг иймэрхүү. Японд байдаг бол зээлж уншаарай. Мөн бусад зохиолыг нь ч гэсэн. Сонирхолтой байна гэдэгт найдна.
Агуулга: Улсын нэгэн дунд сургуулийн хими физикийн багш эмэгтэйн бага насны охин нь өөрийнх нь ажилладаг сургуулийн усан бассейнд живээд амиа алдчихна.
Яагаад охиноо ажил дээрээ авч ирдэг вэ? Нөхөр нь буюу охины аав нь хаачсан бэ? Бас л сонирхолтой, өөрсдөө уншиж мэдвэл гоё байх тийм үү?
Эхэндээ цагдаа нар осол гэж дүгнэнэ. Харин багш өөрөө сүүлд охиныг нь санаатайгаар хөнөөсөн гэдгийг олж тогтооно.
Энэ бусдын гарт амиа алдсан гэдэг нь дааж авсан ангийнх нь 2 сурагч болж таарна. Зуны амралт эхлэхийн өмнөх хичээлийн өдөр багш нь ангийнхандаа ажлаасаа гарах гэж байгаагаа хэлнэ.
Шалтгаан нь мэдээж охиных нь үхэл. Гэхдээ тэр үхлийн шалтгаан нь ангийнх нь сурагч санаатайгаар "алсан" тухай гэж хэлнэ. Анги дотор сонин уур амьсгал түгнэ. Тэр мэдээж...
Шавь нь болох хоёр сурагчийн тухай, тэр хоёрын ар гэрийнх нь ерөнхий байр байдал, сурлагынх нь тухай, яагаад энэ хэргийг хийх болсон тухай гээд өөрийнхөө өнцгөөс ярина.
...Зуны амралт дуусна, хичээл эхлэнэ. Өнөөх хоёрын чинь нэг нь хичээлдээ ирнэ. Нэг нь ирэхгүй. Эхэндээ ханиад хүрсэн гээд ирэхгүй байснаа яваандаа биеийн байдал муу гээд ирэхгүй...
Харин ирсэн нэгийг нь ангийхан нь нийлж бөөрөлхөнө. Өдрийн хоолон дээр тарааж өгсөн савтай сүүгээ цацна гэх мэт.
Үүнд ангийн дарга? нэг охин бас хомрогодоод, ангийнхаа хэсэг охидод ижимэ-дүүлнэ.
Шинээр ирсэн ангийн багш гэж нэг залуухан залуу бас идэвхитэй гэгч нь үзэж тарна аа. Сүүлд учиг нь тайлагдана. Ажлаа өгсөн багшийн заавраар л яваад байсан болж таарна.
Энэ хэргийн талаар хоёр сурагчийн зөнцгөөс харсан тайлбар, шалтгаан мэдээж гарна. Энэ бүхэнд тухайн хөвүүдийн ээжүүдийн нөлөөлөл асар их байна. Хоёул л "ээжээс болж" эцэстээ уг хэргийг хийсэн болж таардаг.
Жишээ нь нэгнийх нь ээж дээд боловсролтой, судалгааны багт ажилладаг байсан. Хүүгээ төрснөөс хойш гэртээ суусан ч, сэтгэлдээ ажлаа хийж байсан бол, судалгаагаа хийж байсан бол гэдэг бол тээгээстэй.
Хүүгээ үе үе загнаж, зодно. Тэгснээ дараагаар нь учиргүй аргадаж, уучлал гуйна. "Чи байгаагүй бол" гэж хэлнэ.
Хэсэг хугацааны дараа ааваас нь салаад, хүү аав дээрээ үлдэнэ. Шинэ ээжтэй болно. Дүүтэй болно. Шинэ ээж нь түүнийг тээршаасан эсэх нь үл мэдэгдэх ч түүнд хичээлээ хийж бай гэж эмээгийнх нь амьдарч байсан жижиг байрыг гаргаж өгнө. Хүү тэнд ганцаараа хичээлээ хийнэ, ганцаараа хононо?
Төрсөн ээжийгээ явсны дараагаар хүү ээжтэйгээ хэзэн нэгэн цагт уулзах гэж хичээлдээ шамдана, ээжтэйгээ адил толгой сайтай болохыг хүснэ. Угаасаа ч сайн байна. Бусад хүмүүс үнэн тэнэг, мангар санагдана.
Угтаа шинэ зүйл санаачлаад, сонин хэвлэлд гарсан ч ээж нь түүнийг зорьж ирээгүй. Яг энэ үеэр өөр газрын нэгэн сурагч охин гэрийнхэндээ хор өгч ална. Хэвлэл мэдээллээр энэ тухай л шуугиад байна.
Хүү бодно. Сайн зүйл хийхэд тоохгүй, муу зүйл хийхээр ингэж олны анхаарлыг татах юм бол би ч гэсэн ямар нэгэн муу зүйл хийгээд олны анхаарлыг татах юм бол ээж минь намайг гэж мэдээд ирж уулзана гэж бодно...
Нөгөөх нэг хүүгийн ээж болохоор ажил хийдэггүй, гэртээ байдаг. 3 хүүхэдтэй. 2 том нь охин, бага нь хүү. Том нь хүнтэй суугаад явчихсан. Нэг нь оюутан.
За энэ хүү их өрөвдөлтэй бас л. Сүүлдээ ээжийгээ алчихдаг. Ёох аймар. Ээжийн өдрийн тэмдэглэл бас л ихийг бодогдуулна. Хүүгийн бодол ч зарим нэг газар түүнийг ойлгоно.
Аавууд үнэн үүрэг роль муутай оролцох юм, энэ хүүхдийн хүмүүжилд. Нэг аав нь бүр хүүгээ сургуульдаа яваагүй хагас жил шахам болсныг мэдээгүй байвал яах уу?
Бас ч мэдээгүй гэж хэлэхээргүй ч юм шиг. Мэдээгүй царайлаад, ажил ажил гэж яваад байсныг үгүйсгэхгүй...
Гэх мэтчилэн гарна. Адалт явдалт гэх үү? нууцлаг гэх үү? зохиол байлаа. Бусад зохиол нь ч тиймэрхүү байх. Уншихыг хичээнэ ээ.
Өө тийм. Энд дунд сургуульд орохоор хүүхдийн сэтгэл санаа, бие бялдрын хувьд өөрчлөлт ороод, нэг ёсондоро шилжилтийн нас нь болоод их эмзэг, их уцаартай, их дотогшоо гэх мэт болдог гэж ярьдаг.
Мөн энэ насанд буюу дунд сургуульд "ижимэ" их гардаг гэсэн судалгаа байдаг. Амиа хорлолт, сургуулиас завсардалтын тоо ч их гэсэн. Яалтай...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
Бушуухан зээлж авар уншмаар болтол бичих юмаа.
返信削除Нээх сайхан нартай өдөр санал болгосон номнуудыг нь бүгдийг нь зээлж уншинаа. Одоо арай л амжихгүй байнаа. Үргэжлүүлээд санал болгоод байгаарай.
Хэ хэ. Заавалл зээлж уншаарай. Сонирхолтой санагдана гэдэгт найдаж байна.
削除Тэгнэ ээ. Ном зөндөө байна аа. Бичээд л явна. Завтай болохоороо уншаарай.